Эхнэр, үр хүүхэд л амьдралын утга учир юм шүү эрүүдээ!!!

156350231

Сайн байцгаана уу! Энэ захиаг уншиж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр 2013.07.12. Наадмын 2 дахь өдөр. Хүн бүрийн сэтгэлд эх орон, ижий аав, хань ижилээ гэх омогшил оволзож байхад би гэдэг хүн машиндаа ганцаараа суун нөгөө л бодлоо бодсоор сууна…

Цагийн өмнө 4 жил үерхэж, 4 жил зовлон жаргалаа хуваалцан 8 жил хамт байсан ханьтайгаа муудалцаад чемоданаа аваад гарч ирээд сууж байгаа нь энэ. Бидэнд байнга шахуу зөрчилдөж байдаг 3 асуудал бий. Үүнээс болж 2 жил шахамыг бие биенээ мэрж, гомдоож өнгөрөөсөн. Гэхдээ хадам ээж хамт амьдарснаас хойш байдал арай дээрдэж хэн хэн маань бага ч болов тайвширсан. Эхнэр маань надаас хэдэн насаар эгч л дээ. Энэ хэн хэнд маань асуудал байгаагүй ч сонирхол зөрчилдөх үед л хамгийн их асуудал үүсдэг байсан.

Бид бие биедээ аль болох нээлттэй байхыг хичээдэг. Юун дээр алдаж, онож буйгаа ярилцдаг. Энэ ярилцлагийн араас үргэлж амжилт дагадаг. Гэсэн хэдий ч одоо бодоход утгагүй зүйлсүүд хөвөрсөөр л. Эхнэр маань өөр хүнтэй учирч би түүнийг мэдэх үе хүртэл амьдрал утгаа алдсан байсан. Өглөө 8-аас ажилдаа явж орой ядарсан юм орж ирэн ханийгаа хараад хичнээн их баярлан хайрлахыг хүсэвч цаашаа ядарч байна гэх үгс, эсвэл уур уцаар л угтдаг байлаа. Үүнд миний буруу их бий. Өдийг хүртэл бид хүүхэдгүй явна. Одор бүр үүндээ гутарч, өөрийгөө буруушааж амьдарна. Магад амьдарсаар ч байх биз…

Гэр бүлийн аз жаргал гэдэг чинь үр хүүхэд шүү дээ. Найз нөхөдтэйгөө сууж байхад утас нь дуугарч оо охин маань, хүү маань залгаж байна гэж хэлэн авч, аав нь найзуудтайгаа байна. Дэлгүүрээс аваад очъё. Ээждээ аавыгаа пиво ууж байна гэдгийг битгий хэлээрэй гэж хэлэхийг сонсоход амьдралд ялагдал хүлээн бүгдийг дуусгамаар санагдах юм. Энэ бидний гэр бүлийн хамгийн гол асуудал болсон. Хүлээн зөвшөөрч чадахгүйдээ эхнэрээ их зовоосон. Харин хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг ойлгосон.

Харин үүнээс хойш би гэдэг хүн өөрөө ямар их өөрчлөгдөж байна гээч. Нууц амрагтай болж үзлээ. Уулзах бүртээ эхнэрээ бодож шанална. Удалгүй салсан. Энэ бүгдийг эхнэр маань мэдэж байсныг сая л мэдлээ. Эмэгтэй хүнээс гарах хамгийн их тэвчээр…

харин эхнэр маань ахиад л уур уцаартай болж, байнга л хашгичаж, уурладаг байдалдаа орж байна. Энэ бүгд надаас үүдсэн зовлон гэдгийг ойлгож байна. Тиймдээ ч би өнөөдөр түүндээ аз жаргал хүсч явуулсан нь дээр гэж бодон машиндаа сууна. Замбараагүй бичсэн бол уучлаарай. Залуучууд минь амьдралын утга учир үр хүүхэд, ханилсан хань чинь байдаг юм шүү…

13 Comments

  1. batka says:

    sain oilgosongui, denduu zambaraagui bchj, ur huuhedtei bolohgui baigaa uchir hendee baigaa yum. yunaas bolj hereldeed baigaa yum. chinii nu a-n asuudlaas bolj salaad baigaa yum uu.

  2. BI BAINA AA says:

    AI AMIDRAL AA GJ… HICHNEEN HUND BAIVCH HOER L ZUIL ZOVLOE. 1-T TER EMEGTEIDEE UNEHEER HAIRTAI BAS UNEN SETGELEESEE TUS BOLOE GJ BODOJ BAIVAL YAJ IIGEED L YAVUUL. 2-T OORT CHINI HICHNEEN HUND BSAN CH HEZEE CH BITGII SETGELEER BUUJ OG, UILAH TSAG BHAD INEEH TSAG BAIJ L TAARNA. ALI ALI NI HETSUU GEDGIIG BI MEDNE EE. GEHDEE L OOROO OORIIGOO BOLON TUUNIIGEE BOD

  3. agi says:

    ymr erchuud n iim bdg bn aa manai nohor uuniig unshdg ch boloosoi daanch ted unshihgui l dee. bi nohorteigee taniltsaj suugd 2 jil bolj bn neg hoorhon huutei 8 sart. nohorteigoo er oilgoltsohgui yumaa yum a nadad hudalaa ih yrih yumaa bi oilgohgui bn bur harah ch husel alga huniig hairlasan bol hairlasan shig hairlaasaa ene erchuud

  4. zochin says:

    manai ah eniig unshdagch boloosoi huuhed gargaj chaddaggui deer ni shunaltai huuhentei suuh geed l bh yum.

  5. nana says:

    Сонин байх юм даа. Намайг жирэмсэн болсныг мэдэнгүүтээ нөхөр маань хаяад явсан, өөр хүнтэй болчлоо гээд.. Удахгүй төрөх дөхөж байна, тэр хүнийг бас ухаарах боловуу намайг биш юмаа гэхэд удахгүй мэндлэх үрээ бодох болвуу гэж найдсан үгүй юм байна. Хөгийн арчаагүй новшнууд нь үр хүүхдээ хаяад явж байхад, зарим амьдралаа гэсэн хүмүүст нь хүсээд ч олдохгүй. Хэцүү ч юм даа 

  6. tseegii says:

    erchuud bugd unshaashaa gej husej baina manai nuhurt ur huuhed hani ijil bair mashin gd buh yum bna  daanch arhi dars nz nuhudduu zartsuuldag ter tsagaa ger buldee zartsuulj baigaasai gej huseh yum da hun yutai baisnaa aldsan hoinoo l uhaarah yumda hojuu ch gsn dahij bitgii aldaarai

  7. zahianii ezen says:

    sain baitsgaana uu! setgeliin ugsiig mini unshij, ooriin bodloo huvaaltsaj bui ta bugded bayarlalaa. Hunii hani, emegtei hun hamgiin uyan, uhaalag hun bdag. Gagtshuu tuuniig hen hen bolgoj bna ve gedegt orshij bga bololtoi. Tuuniigee ene ih zovlond unagasan minii buruu hamgaas ih. Saihan amidraliig moroodon sanaashrah ch daanch tuundee ter az jargaliig beleglen, geriinhee hoimort uriin tsanginasn duu gargah huvigui yum. zorison zorilgo, hiisen ajil bii ch setgeliig mini daanch hodolgohgui yum daa.

  8. ижил зовлонт минь says:

    Найз нөхөдтэйгөө сууж байхад утас нь дуугарч оо охин маань, хүү маань залгаж байна гэж хэлэн авч, аав нь найзуудтайгаа байна. Дэлгүүрээс аваад очъё. Ээждээ аавыгаа пиво ууж байна гэдгийг битгий хэлээрэй гэж хэлэхийг сонсоход амьдралд ялагдал хүлээн бүгдийг дуусгамаар санагдах юм… Үнэрээр бүхнийг дуусгамаар байдаг шүү.Эхнэрээ битгий буруутгаарай тэрэнд ч гэсэн хэцүү байгаа шүү дээ..би өөрөө буруутай атлаа л ааш авираа үнэхээр дийлдэггүй нэг л мэдэхэд гуничихдаг нэг л мэдэхэд мэлэмрүүлэн уйлчихдаг.иймэрхүү ярианд зүрх хэрхэн зүсэгддэгийг дэндүү сайн мэднэ.Тэглээ гээд санаан зоргоор орхичохож болохгүй амьдрал болохоор яалтай.сүүлийн үед өөртөө дандаа гаргалгаа хайж суудаг болсон тэгээд Өндөр ээж шиг олон хүүхэдтэй болохоор шийдэж өөрийн гэсэн асрамжийн газартай болохын төлөө хөдөлмөрлөе гэж бодож байгаа.чи ч гэсэн зорилготой байж битгий бууж өгөөрэй.

  9. Jessie says:

    Tiim shuu ger buliin az jargal huuhed gej. Daanch nuhur maani oilgohgui oilgohiig ch husehgui um. Huuhedtei bolii geed heleed eruusuu avch heleltsehgyu um. Uunees bolood buh um utgagui um shig sanagdaad saldag ch umuu gej haaya bodoh umdaa

  10. Ggggg says:

    Би ч бас энийг нехертее уншуулмаар л байна. Манай нехер одоо болтол хоерын хооронд амьдралаар амьдарч байна. Тэгээд ч сэтгэлгvй амьд биед тэврvvлж байснаас сэтгэлтэй байсан цогцос тэврээд сууж байвал дээр ч юм шиг… Салаад явчих юм болов уу гэж  харлаа салсангvй, негее хvvхнээсээ холдох юм болов уу гэж бас л харлаа салсангvй… 

  11. Zzzzz says:

    Hoy humuse haya ch gsn ehnere magtaj urmiin ug hlj td narta jargal ugch bai l da emeh
    Gteu hun urmin ug hair 2 r tseneglegdej ongorson bugdiig uchlaj ur buhnes tseneglegdej bdg um ehner chin tsaasha ene tre gj bn chi tend uurlah hrggui hurhun magtad l uguhd l nyalhrad l dotro bayarlana da 

  12. emegtei says:

    eniig manai nuhur unshdag ch boloosoi, zugeer l ehner huuhdee hayad uuriin zugaa tsengelee huugeed bh yum, anh yamar bsan odoo yamar bgaagaa oilgodog ch boloosoi doo. Huuhdee unchiruulehgui gesendee ih l tevcheer zaaj bna d aa, yamar uhaantai ni hojuu ch gesne uhaardag bnaa.  Bas amidrald aldsan ahimag nasnii erchuud ih uruu tatah yum,  

  13. eku says:

    hen heniige oilgohgui gomdooj hamt amidrana gdg hetsu gj bodoj bn. amidrald yah ch argagui zuil bdg. ur huuhedtei blhgui bga bl hen heniigee gomdoolgui hoer tiishee bolood tus tusiinha amidarliig hooson ni dr bh. hamgiin muuhai zuil bl hogshirson hoinoo ur huuhedgui bh. ghde salahiinha omno sn bodood uzeerei. etsest ene chinii l amidral chi l ene amidralaar amidrana. etssiin shiidveriig chi l gargana. amjilt husie

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.