“Мартахыг хичээвэл алдаа болох уу хүнд доромжлуулсан явдал уу?” захидлыг илгээгчид:
Сайн байна уу? Хүмүүс бид өөрсдөө л өөрсдийнхөө амьдралын мөрийг бүтээдэг. Өөр хэн ч өмнөөс чинь шийдэхгүй. Энэ сайтын нийтлэл болгоны доор нэг л их сал хая гэсэн хүмүүс байх юм. Энэ сайтад сэтгэгдэл бичсэн хүмүүс чиний шийдвэрт нөлөөлж болох ч, сохроор дагаж болохгүй шүү. Харин би чинийх шиг байдалд ороод яасан тухайгаа энд сийрүүлье. Бусад хүмүүст ч гэсэн хүрээсэй гэсэндээ сэтгэгдлээр биш захидлаар явуулж байгаа юм.
Одоогоос 4,5 жилийн өмнө надад бас л яг чиний бичсэнтэй адилхан явдал тохиолдсон. Эхнэрийнхээ мессенжерийн архивыг уншаад өнгөрсөн хугацаанд бүтээсэн зүйлс, ирээдүйд итгэх итгэл, амьдралын зорилго маань бүгд л хэдхэн хоромын дотор нуран унах шиг болчихсон.
Би ч 7 хоног чимээгүй л явлаа. Энэ хооронд элдэв юм бодогдоно оо. Хүний хоёр дахь ч юм шиг, зүгээр тэжээгч ч юм шиг, биологийн хэрэгцээг нь хангагч ч юм шиг утгаараа дарлуулж байгаа юм шиг санагддаг юм даа. Ингэж дотроо өөр хүн хайрлаж байсан дорвол тохиолдлын нэг удаагийн секс хийгээд надад баригдсан бол хамаагүй дээр байх байж дээ гэж хүртэл бодогдоно шүү дээ. Нөгөөхийг нь алаад хаячихмаар ч юм шиг, эхнэрт нь хэлээд мессенжер архивыг нь үзүүлчихмээр ч санагдана. Гэхдээ тэглээ гээд юу өөрчлөгдөхөв дээ. Багаар бодоход л нэг гэр бүлд хар толбо үлдэж цаашилбал салж сарниад бас л хэдэн хүүхэд өнчрөх юм болно.
Тэгээд л тойруулах маягаар 2-уулаагийн харилцаа болохгүй байна уу, надаас хүсч байгаа юм байна уу гэх мэт хэсэг л тандлаа. Зүгээрээ гээд л таг чиг. Тэсэхээ байгаад олж мэдсэн зүйлээ хэлээд л яв даа би хүүхдүүдээ авна гэж хэрэлдэх ч биш хэлэлцэх ч биш нэг юм хэллээ. Эхнэр маань сүүлдээ хувцсаа өмсөөд л яг гарах гэж байнаа. Харин би хүүхдүүдээ яаж ганцаараа өсгөх талаар дотроо төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн байлаа (сайн асрагч олох, энэ хоорондоо ажлаа зохицуулаад хэсэг өөрөө харна даа гээд л). Эхнэр маань үүд рүү нэг чиглэснээ гэнэт буцаж эргээд л сөгдчихөөд хөл тэврээд уйлаад л гуйгаад байсан. гуйгаад л байсан чи л миний жинхэнэ хайр байж, жаргалдаа ташуураад тэнэг зүйл хийж, миний буруу дахиж нэг ч харилцахгүй, чиний төлөө бүхнээ зориулна, үр хүүхдийнхээ жаргалтай инээдээр гэр бүлээ дулаацуулая л даа гээд л…. гуйгаад л байлаа. Үнэхээр надад хайртайдаа ч юм уу хүүхдүүдээсээ салж чадахгүй байсан болохоороо ч надаас тэгэж сөгдөж гуйсан ч юм уу бүү мэд.
Үнэндээ би ч хүүхдүүдээ өчрүүлэхийг хүсэхгүй байсан болохоор уучлахаар шийдсэн. Гэхдээ уучлал гэдэг чинь уучиллаа гээд л болчихдоггүй цаг хугацаа их шаарддаг эд. Хэн хэн нь л хичээж байж зүгээр болно.
Би эхнэртээ зүгээр л итгэхийг хичээсэн. Нэгэнт ийм зүйл болсоны дараа деррикдмээр санагддаг л юм. Гэхдээ гүрийгээд дахиж нэг ч удаа эхнэрийнхээ мессенжерийг нь үзээгүй, fb -ийг нь ухаагүй. Дотроо бугшаад яваад байхаар нэг хэсэгтээ тайшвирч чадахгүй ээ. Ямар найз нөхөд эргэн тойрныхондоо иймэрхүү асуудлыг дэлгээд байлтай ч биш. Өөрийгөө тайвшруулын тулд нэг ID нээгээд зүгээр л хүмүүстэй чатладаг байлаа. Танихгүй хүнтэй нээлттэй яриад танихгүй чигээрээ дуусчихаар сэтгэл амар байхын билээ.
Эхнэр маань ч гэсэн дахиж гэрээс гадуур харилцаа үүсгээгүй ээ. Нөгөө залуутайгаа багадаа авахуулсан зургаа хүртэл ураад хаячихсан байхаар нь эвлүүлж скочдоод энэ чинь түүх шүү дээ өнгөрсөн түүхийг амьдралтайгаа дахиж битгий холиорой гэсэн утгатай юм хэлээд буцаагаад өгчихсөн. альбомондаа буцааж хийсэн юм уу яасан юм буу мэд. Би л лав хувийн альбомийг нь дахиж үзээгүй. Хувийн юм хувийнх л байх хэрэгтэй юм байна лээ. Сүүлд нь надад нөгөө залуутайгаа дахиж хэзээ ч харилцахгүй байхаар тохиролцсон гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид 2 энэ түүхийг эргэж сөхөхгүй байя гэж бие биендээ хэлсэн. Сөхөө ч үгүй.
Хэн хэн нь хичээгээд байхад цаг хугацаа бүгдийг эдгээхээр барахгүй улам сайхан болгоно.
Энэ явдал бид 2-ийн хувьд том сургамж болсон юм даа.
Одоо харин бүх зүйл сайхан. Өдрийн турш оволзсон их ажлаа дуусгаад халуун дулаан уур амьсгалтай гэр рүүгээ яарах, гэртээ орж ирэх бүрт минь инээмсэглэж угтах эхнэр, баярлаж гүйлдэх хүүхдүүд чинь л хамгийн эрхэм аз жаргал шүү дээ.
Эцэст нь миний өгөх зөвлөгөө бол Мартахыг биш аз жаргалтай амьдралаа бий болгохыг ХАМТДАА хичээцгээ! Цаг хугацаа мартах хэрэгтэй нь мартуулж санах хэрэгтэйг нь сануулах болно.
За амжилт хүсье.
hugs4happiness
19 Comments
saihan hair gj vnheer bdgiimaa bi nuhuruu hurch gaagvi zvgeer l vnheer hairtai.mi hani ch bs adad vnheer hairtai az jargal jijig zvilees eheldiim shvv dee
sain baina, tevcheertei zaluu baina. bi tsagaa tulahaar ingej tevchij chadah bolov uu gej gaihaj baina. bi bol uneheer chadahgui ee.
ЗАХИДЛЫГ ИЛГЭЭГЧ ХАЙР ДУРЛАЛ СЭДЭВ ДОТОР БАЙГАА АЦАН ШАЛАА ГЭСЭН ЭНЭ ТҮҮХИЙГ УНШААД САНАЛАА – hugs4happiness НЭРЭЭР ҮЛДЭЭНЭ ҮҮ. https://www.cekc.mn/2013/08/%D0%B0%D1%86%D0%B0%D0%BD-%D1%88%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0/
Яасан ч уужуухан дотортой сайн залуувдээ. Эхнэр чинь ч ухаантай юм байна. Ингэх нь зөв байдаг байхөө. Харин би нөхрийгөө боdохоор уур хүрээд, улам л зэвүүцээд байдаг.
Юун мартах, уучлах
bi salmaar bsan ch salj chaddaggui ee
vneheer zov shiidwer gargasan bn. yah argagvi nulimas unagalaa.
ymar saihan zovolgoo ve. chamaar baharhaj bn. mongoliin 1 saihan ger bvl salj sarinaagvi vr hvvhed ni eleg bvten osohoor boljee.
manai hvn bid 2 ch bas iim asuudaltai hetsvv bgaa. vrgelj ter bolson zviliig yrij mash ih stristei amidarch bn. manai nohor bid 2 odoo niilehgvi bhoo..
herwee manai nohor chiniih shig setgej bvgdiig martaj chadval vneheer saihan san.
bi vneheer buruutai zvil hiiseeen.
bid gerleed 8jil bolchijee…teer jil bid dunguj hamt amidarch ehleed 2jil garan l bolj bsn. neg udaa ajlaar hed honog yvah bolson ym. irehdee nadad bi nztai chin untchihsan gej helsen… bi itgeegui toogoocjgui.tiim ymiig iim amarhan helchihne gej bodoogui btal harin uur 1 nzaasaa sonsdog ym bna. heden udur yag yu hiij yvsnaa medehgui. tgd neg udur l delbersen. uilaad haraagaad huuguud zodoldood… tgd aygui hartai bolj ehelsen.uuchilna gej uldeechiheed huurhiig gui mun zovooson bh… odor bur nztaigaa bolson yvdliig suhuj bsn ni suuldee tuuniig yarshig tegvel tuunruu yvchihsan cj yadag ym be gej bodhod hurtel hurgej bsn gsn…minii hamgiin tom.aldaa ter bsn ym.shig bgaan, martana uuchilna gechiheed huniig bainga tegj daramtand bailgasan maani…. neg medhed 1jil ungursun bsn… harin bid ter buhniig martchihsan bsn…
treat them mean to keep them keen gej unen ug yum daa. jargal daahgui huuhnuud bnaa bn
Hunees yum asuugaad tegeed hun bolgonii bichsenees awhiig ni awaad hayhiig ni hayj chaddag uhaantai l hun bn taai ger. uld amjilt az jargal husie
Menii unshij bsan hamgiin uhaalag hairiin zahia bna!
хүн хүний ухаан ухамсарын асуудал юм уу даа?
Baldka sahaltai jal 2rt gehed ta nar amidral yamar bdagig medegui l bna da huni amidral ym ym l bolno do ta 2rt yag im bdal tulgarwal ene humuses dor yaj tenegteh bol do ta nart amidral ayanda ym ym uzulne de mini ugig marwa zahidlin ezend amidrald chin sn shnig husie amidrald uchilal shig heregtei ym hezee ch bdaggui m aa ehnere nohoro uchilsan uchilalin dasan buh humust zawal aj jargal irne shu
Балдкагийн зов. Би бол хэзээ ч уучлахгуй харин ч хариугаа авсан шиг авна
Ehnertee araaraa tawiulchaad uulchildag erchuud NOHOD gediim shd. Nohod ni 1 JINGEREE huwaaj heregledeg shuu dee.
iim uhaalag ertei yamar aztai teneg ni taardag bn aa ataarhchlaa
bi enheree uuchilsan odoo eu boloogui eum shig l baigaa.hiih zuil ih baigaa setgeleesee buhel buten zahidal bichsen uneheer bayarlalaa. ene asuudaliig bi uur talaas ni bi bieniigee iluu erch huchtei hairlah bolomj olgoson yavdal gej oilgoson
уухайс. тэвчээртэй ухаантай залуу байна. эр хүн. яахав дэ алдаа гаргахгүй хүн гэж байхгүй хорвоо. эхнэр чинь нэг алдаал биз. дахиад алдаагүй бас ухаантай бүсгүй байна. тэр үед эхнэр чинь яв гэхэд чинь бантсандаа л явах гэсэн байх даа. сайхан амьдралыг ийм ухаанаар ийм тэвчээрээр хүн өөрөө олж авдаг юм шүү залуусаа.
аз жаргал хүсье
saihaan saihan
unen ug bnaa.