Сайн байна уу?
Би өмнө нь тэр болгон олон хүнд хандаж зөвлөгөө авахгүй аль болох өөрийнхөөрөө л амьдрахыг хичээдэг нэгэн залуу. Нэг зүйлийг анхааруулахад энд бичсэн бүх зүйлийг залхууралгүй уншсаны дараа тус тусын бодлоо хараал, ерөөлгүйгээр зөвлөх маягаар хэлэхийг хүсэе!
Би гэж нэг азтай хэрнээ азгүй ч юм шиг, азгүй хэрнээ азтай ч юм шиг залуу нэг охины анхны эр хүн нь болж, 4 гаруй жил үерхсэн юм. Анх үерхээд бараг жилийн дараа тэр маань жирэмсэн болсон юм. Тэр үед нь би гэж хүн хүүхэдтэй боллоо гэж анх удаа бөөн баяр хөөр. Өөрийн эрхгүй ганцаараа машин дотроо баярлаж уйлдаг л юм билээ. Гэтэл тэр маань авахуулна гэж тас зөрөөд. Тэр үед нь ээждээ үнэн байдлаа хэлээд тэр хоёрыгоо хооронд нь танилцуулсан юм. Харамсалтай нь тэр хоёр бие биендээ нэг их таалагдаагүй. Тэгж байтал хүүхдийн заяа нь гомдсон уу, эсвэл нууцаар зулбуулсан уу ямартай ч зулбасан юм. Тэрний дараа тэр надаас сална гэж байхад би салахгүй гэсээр байгаад бид хоёр хамтдаа үлдэж чадсан юм.
Түүнээс хойш 3 жил болоход бид хоёрын амьдрал бусад хосуудын л адил байсан гэх үү дээ. Бага зэрэг санал зөрөлдөж, муудалцах үе, сайдах романтик үеүүд ч зөндөө байлаа. Гэхдээ л бие биендээ (ямар ч байсан би түүндээ маш их) хайртай байлаа. Гэтэл өнгөрсөн жил бид хоёр муудалцсан нэг өдөр тэр маань надаас өмнө нь өөрөө араас нь гүйж байсан залуутайгаа уулзаж хамт хоносныг нь би мэдсэн юм. Тэр байтугай мессенжэрийнх нь нууц үг нь хүртэл тэрний нэртэй ч байх шиг. Эхэндээ ч уушиг зүрх амаар савсч хоёуланг нь “алахад” бэлэн байсан боловч сүүлдээ яалт ч үгүй өнөөх охиндоо хэтэрхий их хайртай болоод ч тэр үү ямар ч тохиолдолд алдмааргүй санагдаж, энэ талаар бид хоёр ярилцаж, тэр залуутайгаа холбоо таслана гэж андгай тавихад нь би нэг удаа уучилсан. Гэтэл тэр маань дараа нь тэр залуутайгаа ахиж уулзах гэж байсныг нь мэдээд би болихоор шийдвээ. Тэр маань ч хоёр сар гаруй надаас хол гадаад руу түр явсан байсан. Тэр хугацаандаа өөрийнхөө буруутайг ойлгож, уучлал хүсч эхэлсэн. Би ч эхэндээ гүрийж байсан ч сүүлдээ тэнэг юм шиг “бууж өгч” буцаж нийлэв.
Түүнээс хойш бид хоёр харьцаагаа шинэ шатанд аваачъя гэж шийдсэн юм. Тэр маань манайд зөвхөн бэр гуйсан тохиолдолд очино эсвэл тусдаа гарна гэв. Ээж маань бэр гуйх талаар ярих ч хүсэлгүй байсан тул ээжтэйгээ муудалцан байж, түүнтэйгээ нэг сар гаруй байж үзлээ. (Хоёр гэрийн хооронд гүйх шиг тэнэг юм байхгүй юм байна лээ шүү, залуус аа!! Хэ хэ хэ). Сүүлд нь бид хоёр тусдаа байхаа больж, манай гэрт 3-4 сар хамт байж үзэв ээ. Тэгтэл ээж маань түүнийг ажилгүйг нь л үглээд байсаар байгаад нөгөөх маань манайд ирэхээ болиод буцаад л “үерхэл-уулзалт”-ын байдал руу шилжив. Тэр маань ч бас намайг бэр болгож гуйгаагүй болохоор би гэр орны ажилд хичээгээгүй гэж хэлсэн л дээ. Тэрний ч бага зэрэг зөв, ээжийн ч бага зэрэг зөв.
Гэтэл сая хавар тэр залуутайгаа харилцаж байсныг нь (наад захын жишээ нь бие биенийхээ фэйсбүүк дээрх зураг дээр нь лайк дарах, сонин утга агуулгатай мессенжэрдэх) бас олж мэдээд нэгмөсөн салахаар шийдсэн юм. Би тэр үед мэдээж хайргүй байгаагүй, хайртай байсан. Гэсэн ч хэдийгээр би тэрэнд хайртай ч ахиж ингэж байж чадахгүй, түүнийг өөрт илүү таарсан хүнтэй амьдраад, өөрийнхөө амьдралаа бодохыг нь зөвлөсөн л дөө. Тэгтэл тэр маань: – шууд ингээд салахад хэцүү байна, ядаж 1 сар хамт сүүлийн удаа байгаач гэхээр нь би гэж тэнэг хүн өрөвдөөд л зөвшөөрлөө. Өмнө нь бид хоёр бэлгэвч хэрэглэдэг байтал тэр үед тэр маань жирэмсний эсрэг эм ууж байгаа гэхээр нь итгээд, тийм л юм байх гэж бодоод дотор нь “соёлын үрээ” тарив аа, хөөрхий. (Энэ мэдээж миний л буруу, миний л үр юм чинь. Хэ хэ хэ)
“Соёлын үр” маань тогтсоныг сонсоод би лав анх жирэмсэн болоход нь баярлаж байсан шиг баярласангүй. Гэхдээ л нэгэнт одоо олдсон хүүхэд яахав дээ, хамт амьдрахаас гэж шийдэв. Тэгтэл ер нь хэд хоногоос миний ааш зан ч хувирч, тогтворгүй болж, ер нь салах шатандаа явж байтал яахаараа нийлэх ёстой ч юм, зөвхөн хүүхдээс болж хамт амьдрана гэж юу байхав гэж бодогдох болоод бага дээр нь буюу 1-2 сартай дээр нь авахуул гэж хэлсэн юм. Тэгтэл тэр маань надтай, надгүй хүүхэд гаргана, гэхдээ эцэггүй хүүхэд болж өгвөл өсгөмөөргүй байна, чи сайн бод гээд л явуулсан. Сая хагас сарын өмнө уулзаж надад хайртай гээд надад 3 сартай хүүхдийн чинь зураг гэж үзүүлэхэд хүн төрхөө олчихсон жижигхэн юмыг хараад шууд л нулимс сад тавьж байгаа юм чинь. Гэхдээ л тэр хүнтэй байна гэхээр надад утгагүй санагдаж, ялангуяа амьдрал минь хүссэнээр болохгүй байгааг хэлээд нийлэх эсэхээ бодохоо хэлээд би явсан юм. Саяхан бас нэг зүйлийг олж мэдсэн чинь өмнө нь өөрөө араас нь гүйж байсан, өмнө нь нэг шөнийг хамт хонож өнгөрөөсөн өнөөх “алдартай” залуу нь би хүүхдийн чинь эцэг нь болоё энэ тэр гээд төрсөн өдрөөр нь торт аваачсан юм байна. Гэхдээ хүүхэд тэрнийх биш, харин минийх гэдэг нь 99% (хэзээ ч 100% гэж юм байдаггүй юм байна. Хэ хэ)
Одоо өнгөрсөн үед хийсэн алдаануудаа бодохоор зүрх минь базалж, харамсч өвдөх юм. Тэрнийг тэр залуутай нь тэр чигтээ л явуулах байж, эсвэл өөрийг нь салая баръя гэхэд нь явуулдаг байж л гэж бодох юм. Хэдийгээр миний сэтгэл өмнөхтэй харьцуулахад хөрсөн ч эцэггүй хүүхэд өсгөнө гэхээр харамсмаар. (Би өөрөө эцэггүй өссөн болоод ч тэр үү, ер нь ийм хагас хугас гэр бүлийн эсрэг их зогсдог байсныг хэлэх үү).
Эсвэл тэрэнтэйгээ буцаж нийлээд гэр бүл шиг амьдрахыг хичээж үзэх ёстой ч юм уу. (Миний сайн найз маань: – та хоёр одоо ингэж байга юм чинь бүтэхгүй ээ, чи одоо салсан нь дээр үү эсвэл магадгүй 5-6 жилийн дараа гэнэт салсан нь дээр үү, тэр үед чи хэдтэй байх уу, тэр хэдтэй байх уу, хүүхэд чинь ухаан орчихсан хэдтэй байх уу, аль нь зовлон багатай вэ сайн бод гэж зөвлөсөн).
Эсвэл сүүлийн үед хүүхдээ гарангуут нь өөр дээрээ авч өсгөдөг ч юм уу гэж бодлоо. Нэг ёсондоо single dad гэх үү дээ. Хэ хэ хэ.
Ёстой эргүү ухна төлөг гэдэг шиг юм болж байна даа, хөөрхий. Анх удаа л ийм шийдвэрлэхэд бэрх зүйлтэй учирч байгаа ч юм шиг. Хамгийн гол нь хүүхэд!!!
За тэгээд эцэст нь хэлэхэд хараал, ерөөл хэлэлгүйхэн шиг хүн чанараар зөвлөгөө өгөхийг хүсье!
39 Comments
Энэ 3 маань юу болсон болоо
Eejiin chin zov oo zov. Shiidveriig oort chin uldeesen baina. Za tegeed ergej butsahgui shiidver gargaarai daa.
1. ӨНӨӨХ БҮСГҮЙГИЙН МААНЬ ГЭДЭС ГЭДГИЙГ ЭЭЖИЙНХ НЬ ГЭДЭС ГЭЖ ЗАЛРУУЛЖ УНШИХЫГ ХҮСЬЕ. АРАЙ Л ХҮЙТЭН ХӨНДИЙ БИЧСЭН БАЙНА, УУЧЛААРАЙ.
2. БУРУУ ШИЙДВЭР ГАРГАЧИХМААРГҮЙ БИШ – ДАРАА НЬ ХАРАМСАХААРГҮЙ ШИЙДВЭР ГЭЖ УНШИНА УУ.
БҮГД ДОР БҮРНЭЭ ХАРИУ ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨНД БАЯРЛАЛАА.
ЗАРИМ НЭГ ХҮМҮҮСИЙН ЗӨВЛӨСНӨӨР ЭЭЖТЭЙГЭЭ ЯРИЛЦЛАА. МИНИЙ ЭЭЖ ХЭДИЙ НӨХРӨӨ БУЮУ МИНИЙ ЭЦГИЙГ ЭНЭ ХОРВООГООС ЗУУРДААР АЛДАЖ ГАНЦ БИЕ ҮЛДСЭН Ч АМЬДРАЛДАА МАШ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДСАН МАШ ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ. МАГАДГҮЙ ТЭР ИХ ХҮЧ НЬ ХААЯА БАС ИХ ХАТУУ, ШИРҮҮН ХЭЛБЭРЭЭР ИЛЭРДЭГ БАЙХ.
ЗА ТЭР ЯАХАВ, ЭЭЖИД БИ МЭДЭЭЖ ТЭР АР ХУДАРГААР ТАВЬСАН АСУУДЛЫГ ЯРЬСАНГҮЙ, БУСДЫГ НЬ БОЛ БАЙГАА БАЙДЛААР НЬ Л ЯРИЛАА.
ЭЭЖ МААНЬ МЭДЭЭЖ ТААТАЙ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙГАА НЬ МЭДЭГДЭЖ БАЙСАН Ч МАГАДГҮЙ НАД ШИГ БАС НЭГ ЭЦЭГГҮЙ БОЛЖ МАГАДГҮЙ ХҮҮХДИЙГ БОДСОН БОЛООД ТЭР ҮҮ, ЭСВЭЛ ӨӨРИЙНХӨӨ ГАНЦ БИЕ ТУУЛЖ ИРСЭН АМАР БУС АМЬДРАЛ НЬ БОДОГДСОН УУ (НАДАД ТЭГЖ САНАГДСАН ЮМ!) НАМАЙГ – САЙН МУУ, БҮХ ТАЛААС НЬ САЙН БОДООД ШИЙДВЭРЭЭ ГАРГА ДАА ГЭЖ ХЭЛСЭН.
НЭГ ХЭСЭГ ЭНД БИЧСЭН СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШААД ТАЙВШИРСАН Ч СҮҮЛИЙН ҮЕД ХҮҮХЭД МИНЬ ЯАЖ БАЙГАА БОЛ, ӨНӨӨХ БҮСГҮЙГИЙН МААНЬ ГЭДЭС НЬ ХЭР ТОМОРЧ БАЙГАА БОЛ ГЭЖ БОДОГДООД БОЛИХОО БОЛИЛОО. ЯМАРТАЙ Ч БИ МАРГААШ УТСААР ЯРИЛЦАХААР ШИЙДЛЭЭ. (ГЭДЭСТЭЙ ХҮНТЭЙ БИЕЭРЭЭ УУЛЗВАЛ ӨРӨВДӨӨД УХААН САНАА САМУУРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ…)
УГ НЬ МИНИЙ НАС БОЛ ЭХНЭР АВАХААР БАРАХ УУ ОРОЙТОЖ ЭХЭЛЖ БАЙНА ГЭЖ ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮС ХЭЛДЭГ ЮМ. ХЭДИЙ НАС МААНЬ ЦЭЛ ЗАЛУУ БИШ Ч БАС БУРУУ ШИЙДВЭР ГАРГАЧИХМААРГҮЙ. ЗА ИНГЭЭД МАРГААШ, НӨГӨӨДРӨӨС ЭРГЭЖ БИЧЬЕ.
Baahan ym bichchihed setgegdlee oruulsangue yagad geheer BID BUGDEEREE ALDAAGAA MEDDEG BJ DAHIN DAHIN DAVTDAG! TA NAR DOTROO ZUGEER OILGOSONCH TERIIGE ZUWUUR GARGAJ CHADDAGGUI! BUGD HELBER HUUSUN , DEESHEE YVJ BGA NEGNEE DOOSHOO TATAJ DOOSH YVJ BGA NEGNEE ULAM DOOSH NI JIIDEG!
-HAMGIIN T1 YM NI ENE SEX SITE-D ORJ IRCHHED BIY BIYNIHE YVDALTAI YNHAN SHALIGIG NI BITII GAIHAD BLDAA !!!
Anxnii xvvxdee tanai naiz ooroo abaxyylsan deer n aajimdaa chini setgel xorson l yum bna. Chi ter xvvxniig xaramsyylj ooriigoo vne tsenetei xvn gej medrvvlex xeregtei. Tiim boloxoor chamd zobloxod ingeed zorood bgaa xvniig yaltai ch bilee shine amidral zoxioj daxij dyrlaj bvvr xyrim xii l dee. Ter ved ter xvvxen yu aldsanaa oilgox bolno ingebel yamar be? Ooroor xelbel xvvxdvvg tvvnd bvren daatga.
уншаад юм үлдээмээр санагдлаа, би өөрөө одоо залуухаан, хэдэн жилийн өмнө 18тай байхдаа “ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ” шиг охид ямар байдгийг унтаж хавьталгүйгээр мэдсэн. мэдсэн, өөртөө хатуу анхааруулга өгсөн. Хичээгээд л дээд сургуулиа төгслөө. Өөрт чинь хайргүй Тэр хүүхэнтэй бүтэхгүй гэдгээ мэдрэх сөхөө байгаагүй юу? гэхдээ яг өөрт чинь тохиолдоод байгаа ийм юм би үзээгүй лдээ гэхдээ л охидуудыг цаашлаад эмэгтэй хүнийг мэднэ. Өөрөө ер нь бол их л гэнэн уучламтгай сэтгэлтэй юм байна. Гэхдээ урьд нь ч бас үерхэл хайр дурлалыг үзсэн л баймарийн яагаад ингэж туйлбаргүй үйлдэл хийж хий хоосон эмэгтэйг хайрлаж байгааг чинь бодоход их дассан юмшиг байна тиймүү. Эр хүн өөртөө том зорилго тавьж л амьдрах ёстой, эхнэр хүүхэд бол амьдралд олдох л зүйл. Даслаа гээд эрэгтэй хүн алсын зорилгоо мартаж болохгүй, мартвал толгойгоо алдана. Ернь жинхнээсээ хайрлах хайрлуулах хань болох хүнээ олоод нийлэхээр болуул ээжийнхээ үгийг аваад гэртээ биш заавал тусдаа л гарах чадалтай байх л хэрэгтэй дээ гэж зөвлөмөөр байна
erthen salsan n deeree bi ch gsn salsan huuhed bol amid bwal hezee negen tsagt uulzaad unsej amjina
facebookiin like deerees heruul hiideg huniig oilgodoggui uimaa, ene bol hardah shaltagaa olj yadsan setgetsiin uvchin shuu
yamar sain zaluu we neere yu
snuu zaluu! Bi huuhedtei emegtei l de. Gehdee chmd l gej helehed salsan ni deerdee. Iim hursun setgelteigeer chi yaj az jargaltai ineed duuren ger buliig bii bolgoh yum . Huuheded chini hetsuu l bh blgui dee.
Odoo yamarch shiidver gargasan bai tuundee hojim ni haramsaj ergej butsaj bolohgui shuu tegvel amidral chini buur utgaa aldana.
setgel horson amidral setgelgui amidral yajch hicheegd nemergui demii hugtsaal aldaj odor honogiig ulgen salgan ongoroodog zarim humuus hicheegd uz gej heslen bn yag amidral deer 1 odorch 1tsagch utgagui bdag.demii hen heniiheel amidral tsag hugttsaag urdeg.huuhdees bolj hamtdaa bh shidver gargadag shiidveriig buruu gedgiig amidralaaraa medersen ternii orond tusdaach gesn huuheddee uurgee guitsetsgeed yvahni arai deer ym bilee.gehdee etseg ehgui osohiig demjij bgam bish zugeer yaltchgui iim tohioldoldl ym shu.manaid eregtechuud huuhediin tal deerh asuudald ih bodoltoi handah talaar 10n jileesni zoriulaltiin tsag gargaad hicheel oruulaasai tegvel olon estgegui huuhed orh tolgoilson emegtechuud bii bolohgui ymsan.ene muu sanaatai evropuud huuhed oldohgui taria hiilgechdiin bn tegd yag gerleh bolson huuhed gargahaar tolovlooson uedee taria hiilgeel ergeed huuhed oldog heviin baildaldaa ordiin bn.manaid iim bolchuul iiim atsan shalaand ordog baidal bagasandaa.bas emegtechuud huuhdeer eregteege uurgalan gej bodoj bval ternshig aldaa bhgui.ooriinhoo amidraliin alt shig odruudes aldaj bn gesn ug.
sonin hvvhen bas ta 2iin hoorond atsan shalaand gvigeed bgan bishvv shal tenegii
sain baigagu ym shv gej chi ter huhenen ym v? ha ha
chmd gj HELHEED CHMD EROSOO SN BGAGYI YM SHYY CHI TERIGN MEDSEER BJJ????????
Chamd zovloxod busdiin erxend jargaxaar ooriinxoo erxeer zov gej… Vldsen bvx amidral chin setgel dunduur ongorvvlex vv.. Esvel daxiad setgel sergeej, bayr belgelsen xen negentei uchirax uu… Ooroo l songoj de.. Sanuulaxad.. Exneriig bol er xvn xediid ch solij bno.. Xarin EEJiigee xvn xezee ch xeneer ch solij chadaxgvi … Tiim boloxoor eejteige sain zovloorei… Amjilt xvsie…
шууд сал эхийгээ сонс….эх хүн үрээ мэддэг юм. тэнэг хүүхэн байна
Minii dvv ungursniig martaad odoo ireeduigee harj amidaraa. Naiz ohind chin yadaj neg haritsuulah hun heregtei baisan bailgui dee. Amidraliin hania songono gedeg chin tom asuudal biz dee. Tegeed chamaig l songoson bainshd! Huuhed gedeg ene horvoogiin hamgiin tom yugaar ch hemjeelshgui ih az jargal . Tuund etseg ehiin hairaas uur uy ch hereggui. Minii dvv sain bodooroi! Emegtei hun chin huuhdee haraad buur ch uyhan boldog. Er hunii uujim setgel gargaad hairlaad halamjlaad baival yamar ch emegtei hun ulam l hairtai bolno shuu dee.
Emegtei hun avtobus 2-iin araas guih hereggui daraagikh ni hureed l irne shdee er hunii sug mini.
Gonshignoj ergej butsaad bailgui sal er khun shuu uhaantai yum bol. Cham shig eriin sugnuud tiim shiid gargaj chadahgui l dee. Ereed olddoggui erdene oltson yum shig uheh geed l araas ni guigeed bgaa biz nuguuh ni buur daam gartsan uuriig ni dormjlood uur huntei untaj hevteed. Er hun shig baij er huniihee suld hiimori gedeg yumaa haruulaach. Eriin sugee. Chi chadahguil dee
chi hairtai harin ter chamd hairgui yum baina chi sain hun bolhoor ter chamaig shuud orhij chaddaggui bas ter haritsaad baigaa zaluu ni oilgomjgui todorhoi bish bolhoor cham ru butsaj ireed baidag yum bna chamaig zapasand bailgadag yum bna er ni bol emegtei hun negent l chamd hairgui bol demii ingej baigaad hamt uldleech neg l udur chamaig orhih baih tiimees bur musun setgeleesee avch haya huuhdee ergej toirood l amidar uur chamaig hairlah emegteig ol
salsan n l deerdee negent sev suusan bol hezee ch edgehgui shdee harin huuhed l hetsuu bn da teneg humuusiin zolios bolood huuhed bga tsagt ta 2 bainga l holbootoi baih n dee oorooo l shiiddee andaa
Chinii huuhed mon uu.
er n bol emegteichuud bid nar yagaad araar n taviad bgaa mortloo salj chadahgui gd zuuraldaad bdg ve geheer chamas iluu ooriig n hairlah hun bhgui ene hun l namag nasan turshid min uuchilj hairalj orovdono hezeed yavaad ochhod tevreed avna gej itgedeg bolhooroo l yamar ch hamaagui arga heregleed salahgui gd dairaad bdg yum daa. ehner chin bolsnii daraa chamag huurah ch ugui huurah talaar bodoh ch ugui. harin chi l ongorson balarsniig martaj chadahgui on jil ongroh tusam chamd sain handah tusam huurch ehleh bh. ene ch gsn namag urid n huurch bsn yum chin gdg bodloor ooriigoo taivshruulhaa ch bas martahgui …
99% n chiniih 1% n busdiinh huuhdee avaad gants biye aav bol!
Ter emegteig zuvtguhgui ch erchuud ta nar amia bodson novshnuud bn
hetsuu ch yyma daa
burkhan mine yaltai ch bilee deee bi bas uuruu neg hereg tarihged bn 7 jil hanilsan hania huurah ged bn barag ehlel ni tavigdchisan gehuudee, ter zaluu bol minii hamt ajilladag zaluu. bid 2 biede sain gehdee buu med uuriin erhgui l tiim zuil bolchihson. odoo bi ter hund uuriin erhgui tatagdaj durlaj hairlaad bgaagaa mederch bn, yutaich bi teneg zuil hiij bgagaa sain oilgoj bn gehdee odoo setgelee diileheee boliloo, tuuniihee amidrald bas gai bolohgui semhen hairlana,, tuuniig hairlah mash olon shaltgaan bdag. hunii setgel yagaad iim joloogui yum bdee tegeed bas yamar huchtei tsohildog yum be,
Erthen saloo hvvvhedeer booj suuna gej yu bhav negl amidrana
Chamd hairgui, zapasand bailgadag baisan hernee, huurch baigaad jiremsen bolj hajuudaa togtooh gej oroldoj baigaa yum baina. (Muu sanaatai huuhen gesen ug.) Chamaig naidvartai, mongotoi gej boddog, esvel odoo yu ch yum hairaas oor heregtei yum chamd baidag bololtoi. Gehdee hair lav bish.
Bas huuchinsag uzeltei… Manai ber bas neg tiimerhuu. Manai duud hairtai bol tegeed ireed amidarna l biz, zugeer baihgui bid nariig ber gui, hurim hii, bair avch og geed ortoi yum shig bid naraas eldev yum neheed baihaar ni durgui hureed baidag yum. Tegeed bas aild ircheed ayaga ugaachih ch ugui ooriinhoo hooliig tusad ni hiij ideed balai huuhen chin.
Ta 2 suulaa gehed eejid chin lav taalagdahgui. Huuhdee bodood amidarlaa gehed chi ih zovno doo.
Chi bol ooroo ooh ch bish bulhirhai ch bish tuushtai hun bish baina, Ene bol tiim zangiin chin hargai.
Hichneen hairtai ch gesen zugeer orhivol yasan yum?
Эх хүн зөн совингоороо юмыг мэдэрдэг юм шүү . Ээжээсээ нэг асуугаарай да
eh hun huuhdedee hani boloh bolohgui huniig neg hoyor haraad l mederch chaddag yum genelee. gehdee minii bodloor chi odoo ingej bodoj bga bol neg l huiten hundii yamarch setgel hudlulgui amidral bii boloh bhdaa. chi odoo tuundee ingej handaj bgaa ch huuhed chini garad ireheer huuhdee l gd teseed amidardag gesen baidaltai l tiim l zaluu boloh bhda. miniii tanidag neg zaluud cham shig zuil tohioldson. ohinoo l gej bodoj ehnerteigee hamt bdag gd ihl gansaardsan gunihirsan amidraliin az jargaliig mederdeggui hun l bdag yum shig sanagddag. zugee rl yal yum shig tegj amidarch bolohguishdee bid chini ganst l amidarna. az jargaltai l amidrah heregtei ter ni setgel chini amar amgalan, bayar baysgalantai bh.uuruu sain bod miniii bodloor nziin chini zuw l gej bodjiin
Hunii eej aav hezeed ooriin huuhdiin az jargaliin toloo zogsdog yum shuu.nas zaluu baina eejiigee l ih bayarluulaarai.eej gedeg chini ene horvoogooos yavaad ogvol dahij hezee ch oldohgui erdene yum shuu.amid deer ni tsag aldalgui bayarluulaarai.amnaas garah altan surgaali ni neg l medhed baihgui bolchihson baihvii.odoo l amjij bayarluulaarai.ooriin amidral yahvee hezee ch ehlene.amidralaa hootsoldohiin hajuugaar eejiigee bitgii gomdoogooroi.
sainuu chinii zahiag duustal unshsan.anhnaasaa chi l terend sain harin ter chamd sain bish.alivaa yumiig zovhon ooriin shiidvereer shiidej ,ooroo l sain durtai hairtai bol bolno gej bodoj bolohgui.1000 hairtai sain hetsuu bailaa ch gesen joohon uujuu taivuu yumand handah heregtei. Uchir ni odoo urgeljilj baigaa ta 2iin haritsaa dandaa l iim baih bolno.neg ni guisen nuguuh ni guilgesen yah geed baigaa ni medegdehgui.yagaad gevel ter chamaig hundlehgui oor zaluud hairtai terenteigee uulzdeg uchiraas.ter chamtai uerhdeg mortloo terenteigee uulzaad bainaa gedeg chini chamaig geh setgel ochuuhen ch algaa gesen ug. Odoo yagaad huuhdee gargana ali boloh etseggui huuhed osgomoorgui bna gedeg chini chinii ter ih hairiin hicheel zutgel tuuniig chamd joohon ch gesen dasgasan baina gehdee hair bol bish.emegtei hun dasaj durladag eregtei hun harj durladag gedeg shuudee.gehdee l hairgui hun gedeg chini hezeed heruultei amidral ,ul oilgoltsol ,huiten tsevdeg , haluun dotno bish baidal ,mon hezee ch salj boloh batalgaagui amidral ,az jargaltai amidraliin ihenhiiig chi az jargalgui hunii hoinoos guisen l amidral bolno shdee hu.huuhed chini ch az jargalgui ger buld osoh ni.uneheer butehgui bolohgui baigaa zuiliig uhaangui bitgii aashil zutge. Ohin chini odoohondoo biye daasan bish bololtoi er eriin hoorond hamaagui guigeel. Hamgiin suuld hachin gurvaljin yum bolj baihaar 3laa tsug uulzaad ter 2iig orhihgui yu daa.nuur nuuree haraad shiidver gargasanii daraa hen hen ni naash tsaash guildehgui amar.huuhdiinhee asuudaliig -ehleed amidralaa shiid terenteigee.huuhdee gargahcihaad hairtai zaluuruugaa dahin dahin guigeel chamaig hen ch bish bolgood amidraad baival ene amidral monuu?!ehleed amidar.ali ni jinhene amidral be gedegiigee hen ni chinii nuhur be gedegiigee oilguul.daraa ni eej aav huuhed boltsgoo.
Ямар сонин адилхан учрал вэ. Би бол хаяад явсан тэгсэндээ одоо хүртэл баярлаж явдаг. Хүүхнүүд худлаа амьдрал нь болохоо болиод ирхээрээ чамд сайн намайг авраач, чамд л хайртай энээ тэрээ гээд байдаг хэрнээ тоохгүй байгаад байхаар амьдраад л байдаг. Хүүхнүүдийн амлалт шиг худлаа юм байхгүй ээ. Ер нь тийм үг байдаг шүү дээ. Эмэгтэй хүн сэтгэл алдарвал, эсвэл эвдэрвэл эргэдэггүй гэж.
Yana daa zaluu min. Neg gargasan tuushtai shiidvergui yvsnii hargai bh daa. Gedssend bgaa ter byatshan amitnii buruu gej yu bh ve dee. Chinii l soyoliin ur shyy dee. Busguidee chi neg l dutuu jargal ogdog bololtoi. Tegeed l chamaas iluu saihan uran ug helsen negen ruu ergej butsaad ergeldeed bgaam shyy dee. Chi ter zaluugiin busguig chin oor ruugee erguulj chadaad bgaa nuutsiig neechihvel busgui chin teleetei hurga chim 2 zaluugiin dund guihee bolih bhaa daa. Uul ni ch chamd hairtai l ym bn daa. Tegeed l zirigtoi chinii uriig teej bgaam bn gej bodogdloo. Chi l medehgui neg zuilee surah hereg garch dee. Minii zaluu 10 jiliin daraa l surch ehelj bn. Bi ch tuundee shuud l unenee helchihej chadalgui demii 2 bienee ih zovooson ym bn lee. Odoo bi tuuniigee irhiig huleej bn. Ene l huntei nasan tyrshdee hamt bh ym gedeg bodol bodogddog bolson. Amidral bayan shyy dee. Zaluy min ooriigoo jaahan daichil. Er hun ene harintsaaand sanaachlagagiig gartaa avj yavah heregtei bdg ym shdee. Het shiidver gargaj chadahgui mon ooriinhoo dutagdaad zuiliig olj zasaj dee. Emegtei huniig er guij uilj orovduulsneeree avch uldeh bish uul shig tushigtei bhad tatagddag ym shyy dee. Chi gaihdag bhaa. Chinii busgui ygaad ter guij guvshdag zaluu ruu yvj ochsoniig. Ter zuiliig l sain bodoj hariug ni olvol ayandaa yah tuhai hariu chin oldoh bolvuu. Oorteigee jaahan hatuuhan tulj ajillasan ni deer bh aa.
bi bas 6dahi jilde amidralaa ureel yawj bn da hehe
Bi yag cham shig asuudaltai tulgarsan barag l buh zuil ni chiniihtei adilhan. Hichneen hairtai baisanch setgel hurdug l yum bn le. Bi bol huuhde songood yu ch gesen tevcheed uzeheer shiidsen huu maani 2r oi hurch bga. huuhde turuud buh zuil saihan boln gj bga bol teren shig hudlaa yum bhgu e yag l odo turj bga medremj chin dotor bsaar l bn(baga zereg martagdah bh). odo bol setgel hudlulgu negen heviin huiten amidralaar l amidarch bn da Gants az jargal min huu min l bolson do. Salj chadn gj bodoj bga bol odo l salahgu bol huuhde harsanii daraa chi lav huugee orhiod garch chadahgui gdgt itgeltei bn. Sain bodood shiid de (chi dotroo shiidvere gargachihsan bga blgu de)
IIM AMIDRAL YUM BOLDOGGUI YUM DOO BI YAG IIM YUMNAAS BOLJ 6 JILIIN AMIDRALAA URSEN