Ханьдаа…

023

Ханьдаа ийм нэгэн захидал бичлээ. Хүнийг үгээр алж ч болдог, амилуулж ч болдог гэдэг болохоор буруу юм юу биччихсэн бол гэж айж байна. Засаад өгнө үү. Миний санааг утга төгөлдөр найруулаад өгөх хүн байвал хаягаа өгөхийг хичээнгүйлэн хүснэ. “Сайн уу миний хайрт минь. Яаж эхлэхээ ч үнэндээ мэдэхгүй юм. Яг үнэнийг хэлэхэд чи бидэн хоёрын 14 жилийн амьдрал юу болж, юу болон хувирсныг хэлэхэд үнэхээр хүнд байна. Өнөөдрийг хүртэл энэ амьдралыг бий болохын төлөө тэмцсээр ирсэн бид яагаад ийм байдалд орсныг ойлгоход үнэхээр хүнд байна. Яг одоо чи бидэн хоёр нэг гэрт байгаа боловч хамт ажиллаж байгаа мэт л харилцаатай байгаа.

Хоёр хүүхэд маань болон хааяахан хийх секс л бид хоёрыг аав, ээж, эхнэр, нөхөр гэдгийг сануулдаг байх даа. Асуудал юунаас болж юунд хүрч байгааг өдөр бүр бодсоор сүүлдээ сэтгэцийн өвчтэй болох бололтой. Яг одоо найз нь архинд дуртай, нойрондоо муу, амьдралдаа итгэл муутай, зүрх өвддөг нэгэн болон хувирсан. Чи маань ч үүнийг мэдэрдэг байх гэж найдна. Гэхдээ миний хонгор бүү ай найз үхээд өгөх юмсан гэж боддог ч гэсэн нь амиа хорлохгүй. Хоёр сайхан үрдээ сэтгэлийн шаналал эдлүүлэхгүй. Миний аав амиа хорлочихсон гэснээс архи уугаад үхчихсэн гэсэн нь арай л сэтгэлд нь цэвэр байлгүй дээ. Гэхдээ л цаашид ийм амьдралыг үнэхээр үл хүсч байна. Асуудал хаанаас юунаас эхэлснийг үнэдээ хэлж мэдэхгүй юм. Нэг л зүйлийг маш сайн мэдэж байгаа нь энэ амьдралыг босгохын төлөө найз нь бүх чадлаа зориулсныг. Гэтэл яагаад, юуны тулд вэ гэдэг бодол сүүлийн 7 жил намайг зовоолоо. Найз нь чамтай байнга илэн далангүй байсан гэж боддог. Гэхдээ л чи бидэн хоёрын хооронд үл ойлголцол гүйчихсэн л байх юм. Чи бидэн хоёр гэр бүл болсны дараахан эдийн засгийн байдал хүнд байсан нь үнээн үнэн. Найз нь наймаандаа үнс болтлоо “шатчихсан” ар гэр, дүү нарынхаа тусламжаар арга эвээ олох л гэж зүтгэж явсан. Чи маань гадаадад сурсан чамайг гэх ган хийх найзгүй хотод ирчихсэн хэцүүхэн л байсан.

Гэлээ ч гэсэн тэр үед хүү маань төрж, хүйтэн ч гэсэн түрээсийн гэртээ халуун бүлээн амьдарч л байсан. Чамайгаа гомдоон харамчаараа дуудуулан барин 4-хөн жилийн дотор өөрийн гэсэн орон сууцтай болчихсоныг одоо ч найз том ололт гэж боддог. Магадгүй тэр л үед бид хоёрын дунд хар үүл хуралдаж байсныг найз нь анзаараагүй байсан бололтой. Охин маань төрөөд 9 сар болж байхад чиний найз гэх хүүхэн нөхөртэйгээ зочилсныг одоо ч үл мартдаг. Эрээнээс орос руу наймаа хийдэг тэд хамт явахад чинь туслахаа амлахад чи маань тэр дор л хамт явж хуучин танил хотдоо очихыг хүссэнсэн. Гэхдээ охин маань дэндүү балчир байсан болохоор жаахан хүлээхийг гуйсан. Амалсан ёсоор охиноо 1 нас 2-хон сартай байхад нь хөхнөөс нь гаргаад өөрөө хараад үлдсэндээ. Найз нь тэгэхэд чамайг ашиг олоод ирээсэй гэхээсээ олон жил гэрээсээ гараагүй юм, оюутан цагийнхаа сайхан дурсамжаар сайхан яваад ирээсэй гэж хүссэнсэн. Даанч чи минь бэлгийн өвчин аваад ирсэн дээ. Тэр үед найз нь үнэхээр шоконд орсон. Газар хол, тэнгэр алс байсан даа. Гэтэл чи минь намайг аваад ирлээ гэж хардсансан. Охиндоо хэдэн цагийн зайтай бантан бэлдэж хоёр хүүхдээ асраад завгүй байсан эрд хүрч ирээд өвөрт нь орох хэн ч байхсан билээ дээ.

Гэхдээ найз нь уучилсан. Архи дарсны мансууралд аятай сайхан үгний арганд алдуураа биз жолоо нь гээд л орхисон. Амьдралын эрхээр чи минь 2 жилийн дараа ахиад л явах хэрэг гарсан. Найз нь чамдаа итгэсээн. Өмнө нь таньдаг байсан залуутай учир ургуулсныг чинь мэдэрсэн ч өөрийгөө зүхээд л өнгөрсөн. Сэтгэл нь хувираагүй бол биеээр хуурсныг чинь өршөөе гэж сэтгэлдээ хэлээд л нүдээ анихыг хичээсэн. Ахиад 2 жилийн дараа анхны хайртайгаа бичсэн “..” гэсэн мессэжийг чинь үзээд үнэхээр галзуурмаар болсон. Санаж байгаа бол найз нь Хятад руу ажлаар яваад ирснийхээ дараа жижигхэн шалтгаанаар багалзуурдан алах шахсныг. Үнэндээ ямар шалтигаар /шалтгаан биш шүү/ чамайг тэгэж зодсныг одоо ч би санадаггүй.

Гэхдээ найз одоо ч түүндээ гэмшдэг. Ямар азаар тэр үед нэг нь шороонд, нөгөө нь шоронд ороогүй юм бэ дээ. Хоёр хүүхдийн маань заяа түшсэн хэрэг байлгүй дээ. Түүнийг чи минь одоо ч мэдэхгүй байх. Тэр явдлаас хойш дотроо шаналалаа тэгээд та хоёрын харилцааг 3 сар хүлээсэн. Өөрийнхөө дотроо тээгээд ямар хэцүү байсныг одоо ч хэлэхэд бэрх дээ. Тэвчин тэвчин гэхэд яаж тэвчихэв нэг л өдөр чамд хэлсэн. Уучлал гуйгаад өнгөрсөн чи минь. Уучлахыг хүссээн найз, даанч түүнд хугацаа хэрэгтэй юм билээ. Гэтэл эргээд жил хагасын дараа ахиад л харилцаад эхэлсэн. Энэ удаа ганцхан түүнтэй ч биш өмнө нь унтсантайгаа, бүр болиод танихгүй хүмүүстэй интернэтээр танилцаад эхэлсэн дээ. Ахиад л чамтайгаа ярилцахыг хүссэн. Гэвч чи минь чамаас дандаа уучлал гуйж чадахгүй гээд “хөшиг”-өө хаачихлаа. Уул нь найз нь чамаас уучлал хүсэхийг чинь гуйгаагүй, чинь сэтгэлээсээ ярилцахыг л хүссэн юм шүү дээ. Даанч чи минь асуудал чиний гаргасан асуудлаас үүдэлтэй болохоор эмзэглээд зугтаад байх юм даа. Найз нь хойшид ингэж амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Хоёр сайхан үрээ бодсон ч хайраа чамдаа өгснийг бодсон ч нэг шийдэлд хүрмээр санагдана. Гагцхүү үүнийг хамтаар шийдмээр байна. Ярилцъя хоёулаа. Хань чинь.”

14 Comments

  1. Oposite says:

    Chi sexeer hangaj chadahgui bnshdee. ehleed ugsraas 2 tawidag bolchih orshil hiideg bolchih daraa ni ehneree yaj oorchlogdohiig haraarai

  2. Aasaa says:

    Ene bol bi nuhurtuu bichmeer l zahia baina daa

  3. Mama says:

    Ene zahidliin ezen nuhur, chi uuruu yamar l amitan boldoo, neg gonginoson yumnuud baidgiin neg l bh shig baihiin, tegeed bas ehneree alah duhtul ni zoddog gej baigaa, sain hun bish gedeg chin bichsen hudlaa ugtei zahianaas chin haragdaad bna haragdaad bna

  4. Mama says:

    Tuulaa Tuulaa kkk, naad nuhruu ehleed buruutgaach, adilhan emegtei hun yum baij huuhniig l myalaad baihiin, naad nuhur chin chamaig muuriin zulzaga shig dor ni huurdiin bna shd

  5. zochin says:

    ysn ch hetsuu yum bde…ehner nuhur 2 bie bieniige “naizaa, naiz ni “gj duudhar nadad ih sonin sanagdaad bdiin neeh utgagui….magadgui tgj duudsaar bgad naiziin haritsaatai uldej bga ch yum biluu yaj medhew dee
    yum gdg uchirtai shuu dee

  6. tuul says:

    Avaad faceer neg tavina gej ailgaad nuguu hvvhenlvv yum bicheh gesenee neree bodood bolison  tegsen chini l uuchilaarai bi chamd l hairtai bi teriig joohon hoshgoruulaad joohon yum bichjihsiin gejv barag l uulzaad chi nadtai untah u geed nuguu medrel hvvhen ni asuusan bgaan nuguuduh ni tegsen bodoj bj bolno ch gehshig saihan dalain ereg deer amrah yumsan yoo nayn yum bichsen bsan 10jiliin nz ntr gej hudlaa bdag yum bna le

  7. tuul says:

    Manai nuhur bas 10 jiliin nz ntr geed  neg hvvhentei face haritsaad l bdag bsiin tegsen svvldee nadaas bichsen yum humaa nuugaad l unshuulj barihgvi bsiin neg udur bi kom uhaj bgaad ter hoeriin aimar aimar yum bichseniig olj unshaad vnheer galzuurah duhsun ter ni nuhurtui nuhurtuu hudlaa vnench ariuhan dvr isgej ih yum bichejee bi shuud nuhurrlvvgee utasdaad novsh mini chi heniig doromjlood bga yum geed shuud yrisan bi bvr bichsen yumniih ni zuragiig 

  8. bolor says:

    Naran zow hellee doroigui ged yawdaltai ymnudig yahin be ted narig zodloo ch gesen zasrahgui e ih uhalag zaluu bna tim bish bol odid yaj tewched suhaw de arar tawiltig uchilj ongoroh uneher hetsu shu  15n jil hanilsan hani min namg hurad boldoggui bi uchilsar uchilsar odoo bur tesehee bgad salah ged l bj bna hechnen ih tewcher gargaj ene olon jilig awlaa da odoo unendee tewchij chadahgui ni chi bid 2adilhan ym da

  9. Naran says:

    Yamar aimaar yum be!gehdee bi deerh humuus shig taniig archaagui enee teree gej helmeerguii bnaa,harin ch ta esregeeree gej sanagdlaa.Eregtei humuus bieiin huchiig iluud gargadgaas tevcheeriin buhiig haruulah ni tun hovor shuu dee odoo ued! tiimee , tanii zov, yariltsah l heregtei, ur dun ni yamar ch bai gesen yariltsaj shiidsen ni hen henii setgeld amar shuu dee! Harin gargasan shiidvertee hen hen ni ezen boloosoi l gej huseh bna!Shiidver ni yamar ch bsan bai ta hunii hani bhaa bolison ch huuhduudiin aav gedgee betgii martaarai! Ta chadnaa, ali aliig ni…betgii uuriiguu heterhii zovoogooroi,zovlond ch bas hugatsaa bdag yum shuu!

  10. zochin says:

    t1 ehnertee ym.oorooch doroi zaluuu ym..heleh gesnee heleed hiih gesnee hiichdeg chadaltai chadvartai bh heregteedee.ta 2iin amidrald jargaltai ue bgamu.ehner chin ugaaasaa hairgui ym bishuu.iim amidralaar amidarch bhiin orond tusdaa tegd huuhduudinhe tal deer  hoorondoo holbootoi bsanni deer boljee.ta 2iin haritsaa hezeech sergehgui bhaa.odoo heterhii setgelluud horoltsoj.ene zaluu joohon odoo eruul uhaanaar zov shiidver gargaasaai.1l ymaar amidral duusahgui.dahiad shineer saihan amidral ehluulehig hicheegeeree

  11. Zochin says:

    Chi bol negentee zohirtsiin bn daa. Vg helee ololtsood l salhaas oor iim asuudaliig yaj shiideh bilee dee? Emegteichuud boldogiinmaa boldogiin . Gehdee hezee ch  minii buruu hania – geed ulan nuurruu chin haraad helehgui l bolov uu daa. Teged l bi amr ch buruugui  ene zuger l   Baihad ingeed baigaan geedl boon gomdol  haa saigui l medeeleedl – vr huuhedtei bolson hosiin amidraliig 2- hun l buteen bosgoj bii bolgood ergeed busniulah bolhoor hen negen l aldaa garagsan boldog. Vgvi dee  aldaa bol 2- land ni l baidagiin bn lee. Ugtaa bol yamrch aldaagui hun gej  baihgui l dee! Zaluu mini hanidaa bichsen zahidal bol setegleesee helii gesnee ooriinhooroo l bichej. Gantshan vg vsgiin aldaa bol bn a. Naashaa araj ineej- tsaashaa haraad uilna gedeg vgiig ergueed helvel. Tanii haniig l heleh bn daa? 

  12. H says:

    yasan ch hetsuu yum be dee.

  13. jilhjkbhj says:

    eoo yu we er yum baij 2 huuhdee awch uldeed naad buzar huuhnee ushigluud huuguud gargaacg haanaas jin gardag uujuu setgel tewcheer we

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.