Өмнө нь “Ханьдаа” гэж ийм захидал бичвэл болох уу гээд олон нийтээс асуусан юм. Зарим нь ч дэмжлээ, зарим нь буруушаалаа. Алин боловч бүгдэд нь баярлалаа. Нялуун үгтэй боловч энэ бол миний амьдрал. Маргааш хань минь ирнэ. Захидлаа өгнө. Магадгүй энэ сайтан дахь эхний хувилбарыг ч уншаасай гэж хүснэ. Гэр бүлийнхээ төлөө би ийм л хүн гэдгийг ойлгож аваасай.
Сайн уу миний хайрт минь. Яаж эхлэхээ ч үнэндээ мэдэхгүй юм. Яг үнэнийг хэлэхэд чи бидэн хоёрын 15 жилийн амьдрал юу болж, юу болон хувирсныг хэлэхэд үнэхээр хүнд байна. Өнөөдрийг хүртэл энэ амьдралыг бий болохын төлөө тэмцсээр ирсэн бид яагаад ийм байдалд орсныг ойлгоход үнэхээр хүнд байна. Өнөөдөр одоо чи бид хоёр нэг гэрт байгаа боловч хамт ажиллаж байгаа мэт л харилцаатай байгаа. Хоёр хүүхэд маань болон хааяахан хийх секс л бид хоёрыг аав, ээж, эхнэр, нөхөр гэдгийг сануулдаг байх даа. Асуудал юунаас болж юунд хүрч байгааг өдөр бүр бодсоор сүүлдээ сэтгэцийн өвчтэй болох бололтой. Хэзээ гэдгийг чи маань үнэндээ мэдэж байгаа.
Яг одоо би архинд дуртай, нойронд муу, амьдралдаа итгэл муутай, зүрх өвддөг нэгэн болон хувирсан. Чи ч үүнийг мэдэрдэг байх гэж найдна. Гэхдээ миний хонгор бүү ай! Үхээд өгөх юмсан гэж боддог ч гэсэн нь амиа хорлохгүй. Хоёр сайхан үрдээ сэтгэлийн шаналал эдлүүлэхгүй. Миний аав амиа хорлочихсон гэснээс архи уугаад үхчихсэн гэсэн нь арай л сэтгэлд нь цэвэр байлгүй дээ. Гэхдээ л цаашид ийм амьдралыг үнэхээр үл хүсч байна. Асуудал хаанаас юунаас эхэлснийг үнэдээ хэлж мэдэхгүй юм. Нэг л зүйлийг маш сайн мэдэж байгаа нь энэ амьдралыг босгохын төлөө “найз” нь бүх чадлаа зориулсныг. Гэтэл яагаад, юуны тулд вэ гэдэг бодол сүүлийн 7 жил намайг зовоолоо. Би чамтай байнга илэн далангүй байсан гэж боддог. Гэхдээ л чи бид хоёрын хооронд үл ойлголцол гүйчихсэн л байх юм. Чи бид хоёр гэр бүл болсны дараахан эдийн засгийн байдал хүнд байсан нь үнээн үнэн. “Гэр бүлийн маань эзэн” нь наймаандаа үнс болтлоо шатчихсан. Ар гэр, дүү нарынхаа тусламжаар арга эвээ олох л гэж зүтгэж явсан. Чи маань гадаадад сурсан, чамайг гэх “ган” хийх найзгүй хотод ирчихсэн хэцүүхэн л байсан.
Гэлээ ч гэсэн тэр үед хүү маань төрж хүйтэн ч гэсэн түрээсийн гэртээ халуун бүлээн амьдарч л байсан. Чамайгаа гомдоон харамчаараа дуудуулан барин байж 4-хөн жилийн дотор өөрийн гэсэн орон сууцтай болчихсоныг одоо ч би том ололт гэж боддог. Магадгүй тэр л үед бид хоёр дунд хар үүл хуралдаж байсныг анзаараагүй байсан бололтой. Охин маань төрөөд 9 сар болж байхад чиний найз гэх хүүхэн нөхөртэйгээ зочилсныг одоо ч үл мартдаг. Эрээнээс Орос руу наймаа хийдэг тэд хамт явахад чинь туслахаа амлахад чи маань тэр дор л хамт явж хуучин танил хотдоо очихыг хүссэнсэн. Гэхдээ охин маань дэндүү балчир байсан болохоор жаахан хүлээхийг гуйсан. Амалсан ёсоор охиноо 1 нас 2-хон сартай байхад нь хөхнөөс нь гаргаад өөрөө хараад үлдсэндээ. Тэгэхэд чамайг ашиг олоод ирээсэй гэхээсээ олон жил гэрээсээ гараагүй юм, оюутан цагийнхаа сайхан дурсамжаар сайхан яваад ирээсэй гэж хүссэнсэн. Даанч чи минь бэлгийн өвчин аваад ирсэн дээ. Тэр үед үнэхээр шоконд орсон. Газар нь хол, тэнгэр нь алс байсан шүү. Гэтэл чи минь намайг аваад ирлээ гэж хардсансан. Охиндоо хэдэн цагийн зайтай бантан бэлдэж хоёр хүүхдээ асраад завгүй байсан эрд хүрч ирээд өвөрт нь орох хэн ч байхсан билээ дээ. Гэхдээ би уучилсаан. Архи дарсны мансууралд аятай сайхан үгний арганд алдуураа биз жолоо нь гээд л орхисон. Уучлах амархан байгаагүй ээ. Сэтгэлдээ уйлсан хоногийг чи минь мэдэхгүй дээ.
Амьдралын эрхээр чи минь 2 жилийн дараа ахиад л явах хэрэг гарсан. Чамдаа итгэсээн. Өмнө нь таньдаг байсан залуутай учир ургуулсныг чинь мэдэрсэн ч өөрийгөө зүхээд л өнгөрсөн. Сэтгэл нь хувираагүй бол биеээр хуурсныг чинь өршөөе гэж сэтгэлдээ хэлээд л нүдээ анихыг хичээсэн. Энэ удаа би өмнө нь алдчихсан юм байна даа гээд аль болох “тэнэгтэхгүй” байхыг хичээсэн шүү. Надад итгээрэй.
Ахиад 2 жилийн дараа “анхны хайрт”-айгаа бичсэн “..” гэсэн мессэжийг чинь үзээд үнэхээр галзуурмаар болсон. Санаж байгаа бол Хятад руу ажлаар яваад ирснийхээ дараа жижигхэн шалтгаанаар багалзуурдан алах шахсныг. Үнэндээ ямар шалтгаар чамайг тэгэж зодсныг одоо ч би санадаггүй. Гэхдээ би одоо ч түүндээ гэмшдэг. Ямар азаар тэр үед нэг нь шороонд, нөгөө нь шоронд ороогүй юм бэ дээ. Хоёр хүүхдийн маань заяа түшсэн хэрэг байлгүй дээ. Түүнийг чи минь одоо ч мэдэхгүй байх. Тэр явдлаас хойш дотроо шаналалаа тээгээд та хоёрын харилцааг 3 сар хүлээсэн. Өөрийнхөө дотроо тээгээд явах ямар хэцүү байсныг одоо ч хэлэхэд бэрх дээ. Тэвчин тэвчин гэхэд яаж тэвчихэв нэг л өдөр чамд хэлсэн. Уучлал гуйгаад өнгөрсөнсөн чи минь. Уучлахыг хүссээн найз нь, даанч түүнд хугацаа хэрэгтэй юм билээ.
Гэтэл эргээд жил хагасын дараа ахиад л харилцаад эхэлсэн. Энэ удаа ганцхан түүнтэй ч биш өмнө нь унтсантайгаа, бүр болиод танихгүй хүмүүстэй интернэтээр танилцаад эхэлсэн дээ. Ахиад л чамтайгаа ярилцахыг хүссэн. Гэвч чи минь чамаас дандаа уучлал гуйж чадахгүй гээд “хөшиг”-өө хаачихлаа. Уул нь чамаас уучлал хүсэхийг чинь гуйгаагүй, чинь сэтгэлээсээ ярилцахыг л хүссэн юм шүү дээ. Даанч чи минь эмзэглээд зугтаад байх юм даа. Би хойшид ингэж амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Хоёр сайхан үрээ бодсон ч хайраа чамдаа өгснийг ч бодсон нэг шийдэлд хүрмээр санагдана. Гагцхүү үүнийг хамтаар шийдмээр байна. Ярилцъя хоёулаа. Хэрвээ одоо хүртэл хань чинь гэж бодож байгаа бол хань чинь.
12 Comments
миний бодлоор чи 40 орчим насны хүн байх.Бүгдийн март. зовсоны эцэст жаргадаг юм. Би эхнэрийгээ үйлдэл дээр нь барж авсан юм, тэрний хажууд юу ч биш. Сайн ярилцаарай. Уучил ханийгаа. Хүн алсан биш. Бид бүгдийг эхнээс нь эхэлсэн юм. эхнэртэйгээ 3 хүүхэдтэйгээ жаргаж сууна. Насны дунд салж сарних хэрэггүй байдаг юм дүү минь,Амжилт.
1. teneg amtan.Uhliin tuhai bodoj baigaa bol chi ucuuhen amtan bna. Ehneriin chin zuv bna. Er hunii chinjgui, buh asuudal cham deer bna. Uuriiguu neg ergej har. Huuhduudee bodoh nas chin bish uu. ger buliin margaan neg talaas boldoggui yum.
2. Jinhene er hun buh yumaa dotroo hadgalj yavdag yum. Olon niited zarlaj baigaag chin harahad cham deer asuudal bna gej bodoj bna. Ehneree hairaar dutaasan bna l daa zaluu min.
Huuhduudee bod.Amjilt !!!!!
Chi uuruu l asuudaltai bish uu. emegtei hun zugeer baij baigaad iim yum hiidegggui yum. Ih l gomdooj dee haniigaa. Bi bas iim asuudald orj baisan. Nuhurduu gomdsondoo yanz buriin asuudal gargadag baisan.
Эхнэрээ уучилахад хэзээ ч оройтохгуй э. Амжилт хусье
Чи одоо гонгиносон арчаагүй амьтан бэ. Та хоёрын байр солигдсон юм бишүү. Ийм болохоор чинь эхнэр чинь чиний араар тавьж байгаа юм шдээ. Шууд л хаяад явдаг газар шдээ. Танай эхнэр инээдтэй юмаа.Хүнд гар царайлаад. Юу бодож явдаг бол. Чамаас өшөөгөө аваад байгаа юм бишүү.Чи өмнө нь их гомдоож байсан байх.
SAIHAN ZOHIOL BNA AA…. IIM AGUU SETGELTEI “ER HUN” bdag ymuu… Bdag bol chin unencheer hairlaad nasiig barahsan
ta 2t amjilt husie ehner chini buruugaa oilgood hariltsan bie bieneesee uuchlalt guigad ulam saihan amidrah baiha salan gej bitgii bodooroi ene humuus ehneriig chini muuljil bn buh zuil ni shan bsan bol ehner chini iim aldaa onoo hiihgui bsan bhaaa…Bie bieniigee uuchlaad Mongoliin maani 1ger bul ch gesen eleg buten jargaltai amidraasai!!!tanai ger buld Az Jargal Husie
Balance iig barih l hamgiin chuhal n shuudee. Huurah huurtagdah bol ger buliin amidrald baidag l zuil. Hervee ehner chine chamd hairtai heveeree bol tsaashdaa hamt amidrah n zov. Harin hairtai bish yamar 1 baidlaar zalhsan hamtiin amidralaa etses bolgohiig husej baigaa bol naiz min chi ch bas tseg tavih tsag n bolj. Chinii huvid tosoolshgui hund hetsuu sanagdaj baigaa baih tehdee yag hamgiin hund hetsuu davaanii hajuud bol naadah chine jijig asuudal barag l ger bul bolgond tohiolddog l zuil. Chi heterhii dotogshoo hun bololtoi tiim yum bolson bol heruul hiigeed dahij ingeh yum bol amidral suirne gedegiig sain uhamsarluulj oilgoh heregtei ternees buhniig uuchlaad dotoroo tevcheed yavaad baival hun er em geltgui ih davramtgai shuudee. Hatuu yuman deeree hatuu l baih heregtei . Gants huuhnees bolj amidrah huselgui barag amia horlono gej yu yariad bnaa. Huu chine osoj tom bolchood 1 hongomsog huuhnees bolood odii hurtel osgoj humuujuulsen aav eejiinhee achiig bodohgui amia horlono gechihsen yavj bna geed tosoolood uzded. Huuhnees ih yum haana baina hairtai durtai chine tsag hugatsaanii l asuudal usreel 3 sarl hetsuu baina biz. Ooriigoo hairlaj hundeldeggui huniig hun hairladaggui yumdaa. Chi bol ooriigoo hundelj meddegui sul doroi yum shig setgegdel ehnertee uzuuldeg hun bna
Huniig neg l udaa uuchlhad boldog gej bi sonssoj bsan ym bna.. Olon udaa uuchlal bol uuchilal bish boldog ym … Setgeliin hatuujild er hund baihad setgeliin tenhee emegtei hund baih yostoi ym shig.. Chi amidraldaa ene ungursun buhniig bodood yawaad bwal oyunii uhaan chin hezeech deeshee yawahgui.. Nudee nuu horwoog har ertuntsiin saihaniig medreech dee
Yamar sonin ehner we ;chi yamar ih uuchildag yum be.Bi bol salah baihaa. emegtei hun neg zam ni buruudhaaraa ergedgui gesen unen bhaa. Magadgui ta 2-t sexiin talaar asuudal bga yum bol uu ehner chi yu huseiid baidag yum be. terniin asuugaad uzwel uzeh yum te.Esguul bur hormoin don shugeltsen yum uu. Yaasan sonin ehner we. Bur bolohgui bol adilhan l bail da
chi bish chamaig hardaad guij baiwal yaasiin
yu ve. yasan ih tevcheer uuchlal ve. ymart ni iim hu. taaraad ymar ni nugel hiigeegyi bj harduulj torond horigdson shuvuu shig amidardsg bnaa burhan ta shudarga bish bn shuu
yooy ta uneheer tewcheertei mundag hun yumaa. bi ooroo emegtei hun tanai ehneriin hiij bgaa uildeluudiig unshaad gaihlaa bas tsochirdloo.Minii nohor tani shig baigaasai gej mash ih husej bna kkk