Анхны хайр энэ л ариун нандин сайхан дурсамжаа бүх л хүмүүс зүрх сэтгэлдээ тээж явдаг гэдэгт би итгэлтэй байдаг. Өөрийн анхны хайрын түүхээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна.
Би өөрийгөө их азтай бүсгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Ихэнх хүмүүсийн анхны хайр бүтэлгүйтсэн байдаг гэтэл минийх бүх л зүйл санаснаар бүтсэн дээ. 6-р ангид байхдаа дээд ангийнхаа нэгэн хөвгүүнийг нууцхан харж явдаг байлаа. Бид нэгэн сумын 10-н жилийн сургуульд хамтдаа сурдаг байсан. Спортод авьяастай, сагс сайн тоглодог, дэггүй, охидыг араасаа гүйлгэсэн тийм л нэгэн хөвгүүн байсан даа. Би ч түүнийг харж явдаг гэдгээ өөрөөсөө ч тас нууж аль болох түүнийг тоохгүй байгаа мэт аашилдаг байж билээ.
Тухайн үед хөдөөний хүүхдүүд захиагаар нэгэндээ сэтгэлээ илчилдэг байсан одооных шиг гар утас бидэнд байгаагүй. Нэг өдөр хичээл дээрээ сууж байтал дээд ангийн нэг баньди надтай уулзах гэсэн юм гээд багшаас зөвшөөрөл авлаа би ч гайхаад гараад очтол гарт минь дөрвөлжилж эвхсэн захиа атгуулчаадл гүйчихсэн. Би гэж хүн ичсэн, бантсан, гайхсан амьтан ямар царай гарган ангидаа буцаж орсноо санадаггүй юм. Хэдийгээр захиа атгуулсан баньди миний харж явдаг хөвгүүн биш байсан ч гэсэн тэр захиа тэрнээс ирсэн гэдгийг би зүрх сэтгэлээрээ мэдэрч байсан. Хичээл тарахыг хүлээж ядан цагийн зүү яг л үхэл амьдралыг минь шийдэх гэж байгаа мэт санагдаж байсан. Гэртээ хариад захиагаа задлахад миний гар чичирж, бодож байснаар тэр захиа тэрнээс минь ирсэн байсан би чин сэтгэлээсээ би яасан азтай юм бэ хэмээн дуу алдан баярлаж байсансан. Тэр үеийг бодохоор одоо ч миний сэтгэл сэргээд л ирдэг.
Бидний үерхэл үгээр илэрхийлэхийн аргагүй ариухан, гэнэн цайлган хүүхдийн цагаахан сэтгэл байсан. Өдөр болгон нэгэндээ захиа бичнэ, сургууль дээр тааралдвал нэгнээсээ зугатна, уулзахаараа ичээд юу ч дуугарч чадахаа байчихна. Мөн ч олон өвлийн орой манай хашааны ард хоёр биенээсээ салж чадахгүй хирнээ дуугарч чадахгүй нэгнийгээ харж суусан даа. Бидний жаргалтай үерхэл 5 жил үргэлжилсэн. Их сургуулийн 2-р курсэд миний хүсэлтээр бидний үерхэл дууссан. Одоо бол бид 2 сайн найзууд хэзээ ч нэгнээсээ салах боломжгүй тийм хувь тавилангаар учирсан хүмүүс гэж би өөрсдийгөө боддог.
Анх тэр минь надад захиа өгснөөс эхлээд бид одоог хүртэл 13 жилийн турш холбоотой байгаа. Тэр минь энэ сард хуримаа хийж хөөрхөн хүүтэй, сайхан эхнэртэй болж байгаа. Би хуриманд нь уригдсан гэхдээ би очихгүй. Тийм учраас би энэхүү анхны хайрын дурсамжаа түүнийхээ хуримын өмнө та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм.
Дээр би бичсэн бидний хайр бол хамгийн ариухан хүүхэд насны хайр гэж. Бид хоёр 3 жил үерхсний дараа л би анхны үнсэлтийг мэдэрч байлаа. Чи минь дэндүү ариухан, чамдаа хэтэрхий их хайртай болохоор би өөрөөсөө ч чамайг харамладаг гэж тэр минь 7 жилийн өмнө надад хэлж байсан. Бид хэзээ ч секс хийж байгаагүй хэн хэнийхээ сэтгэлд тэр ариухан хүүхэд насны дурсамжаараа л үлдсэн дээ.
Хүний л амьдрал юм хойно тэр маань эхнэртэйгээ сайдах муудах зүйл гархад хамгийн түрүүнд л надад ханддаг би аль болох эхнэрийнх нь талд орж эмэгтэй хүнд хайр халамж, сэтгэлийн бэлэг чухал байдгийг чадлынхаа хирээр л ойлгуулахыг хичээж, баяр болгоноор эхнэрт нь бэлэг сонгож өгч тэднийг эв найртай сайхан амьдраасай л хэмээн хүсдэг.Одоо бол би түүнийгээ миний анхны хайр шүү дээ гэсэн хайраар л хайрладаг.
Чамаас түрүүлж эхнэр хүүхэдтэй болсонд уучлаарай, чамайг нөхөрт гараагүй байхад эхнэртэй болсондоо буруутай мэт санагдаад байна гэж тэр минь надад хэлсэн. Үгүй дээ анхны хайр минь энэ бүхэн чиний буруу биш энэ бүхэн хувь тавилан. Чи эхнэр аваагүй байсан ч бид эхнэр нөхөр болж амьдрахгүй гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа.
Магадгүй бид 2 бусад хүмүүсээс илүү хүүхэд насандаа хайртай тэр үетэйгээ их зууралдаж амьдардаг хүмүүс байж магадгүйл юм. Хэдийгээр би түүнтэйгээ амьдрал зохиогоогүй ч миний анхны хайр бүтсэн би их азтай хүн. Чи минь олон сайхан хүүхдүүдтэй болж аз жаргалтай амьдрана гэдэгт би итгэлтэй байна. Би ч бас заавал аз жаргалтай амьдрана гэж чамд амласнаа биелүүлэх болноо. Тиймээ амьдрал сайхан…..
Цаг гарган уншсан та бүхэнд баярлалаа. Хүн бүхэнд ариухан анхны хайрын дурсамж байгаа түүнийгээ нэг сэргээн бодож нүүрэндээ инээмсэглэл тодруулаарай хүмүүсээ.
12 Comments
haraal id gj ene hair yahaaraa iim bdim boloo bi odoo bs hairtai hunee shn amidraaad yabj bgagaag haraad shn l bdg tgeed zarimdaa uulzahiiimsan gj hurtel boddog geech
Нэрий нь жоохон өөрчлөөд зарим сэтгэгдэлүүдий нь хасаад дахин оруулсан л байна шдээ. Анхны хайр гээд дээр байсан биз дээ. Админ нь өөрөө зохиож бичсэн юм шиг байна.Таалагдаагүй сэтгэгдэлийг хассан байхыг бодоход. Хүний нөхрийг зүгээр байлгаач өөр хүн олж аваач гээд дахиад биччий.
ТЭР ЭХНЭР НЬ ЯГ МӨН ЮМ УУ? ЖИНХЭНЭЭСЭЭ МӨН БАЙВАЛ ЭХНЭР НӨХӨР 2-ын ДУНД Ч ЯС ШИДЛЭЭ ДЭЭ ЭНЭ НИЙТЛЭЛ. ХХА. ОДОО ЭНЭНЭЭС БОЛЖ БӨӨН ХЭРҮҮЛ, АВГАЙ НЬ УУРЛАХ БҮРТЭЭсНӨХРӨӨ АНХНЫ ХАЙРТАЙГАА ОДОО ХҮРТЭЛ ХОЛБООТОЙ БАЙДГИЙГ НЬ, БЭЛЭГ СОНГУУЛДАГ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛНОО. ЯАНАА.
Anhii hair neriin dor olon l yum boldogyum bna le manai nuhur bas l anhnii hair odoo zvgeer l nz geed bsan odoo tegsen chini face hairtai durtaigaa bicheltseed l iim l bdag yum bna le
Suugaad amidraad hanilaad yavj baigaa ehner nuhur yum bh gj bodloo sh de. Humuusiih butdeggui bol miniih butsen ch gh shig. Bas l buteegui bn daa hu. Harin naiz nuhud neriin dor hunii nuhurtei uulzdgaa bolih heregtei
bi iim saihan anhni hairiig medne
би лав нүүрэндээ инээмсэглэл тодруулчихлаа.Бие биедээ хайртай олон жил үерхсэн байж суучихгүй.тэгсэн бол бүр гоё байхгүй юу.сайн ханьтай учраад сайхан амьдраарай.надад ч гэсэн анхны хайрын сайхан дурсамжууд байдаг заримдаа бодоход сэтгэл гэгээ татаад сайхан шүү.
boldbaatar_28@yahoo.com-д: Хүнийг хайрлаж амьдар.
Ёох нэр усаа худлаа хэлж байгаад ч гэсэн нээх гоё сэтгэлээсээ хүнтэй ярилцаж үзэх юмсан. Онлайн ертөнц хүнд энэ тал дээр ийм боломжийг олгосон нь сайхан шүү. Зарим орой яах гэх гээд байгаагаа ч мэдэхгүй муухай уйдах юм тэхгүй гээд гараад найзуудтайгаа нэг газар сууъ гэхээр шартах гэдэг нэг юмнаас заримдаа айх юм даа хэхэ.
Хуний нехрийг уурлахад нь олзуурхаад гvйж очиж уулзаж байдаг. бэлэг сонгож егех гээд л шалтаг гаргаад л уулзаад явж байдаг ямар муухай хvvхэн бэ чи. Айлын амьдралд битгий оролцооч, эхнэр хvvхэдтэй хvнтэй анхны хайр ярьж уулзахаасаа ичээсэй тэнэг хvvхэн
Одоо наад анхны хайраа зогсооно уу. Миний хувьд нехер маань еерее толгойгоо ажиллуулж авч егсен чихэр амттай байдаг болохоос хуухнээр заалгасан бэлэг авахыг огт хусэхгуй байна хуухэн минь ойлгож байна уу. Нехертэйгээ муудалцаж сайндаж уучлаж ухаарах цаг мечийг минь уулзаж тайтгаруулах нэрээр хулгайлахаа одоо зогсооно уу. Би нехрийнхее гомдлыг сонсож еертее ухаарал авч эргэж эвлэрэх амттай агшныг минь битгий уймуулж, анхны хайраа ойлгох нэрийдлээр зулгааж уулзаад байгаачээ. Нехрее би насны хайр амьдралын хань гэж чин сэтгэлээр хайрлаж байна. Дундуур орж хуний нехрийг анхны минь хайр гэж нэрлээд хуний хунруу илуу харж хайрлахаа болиочээ. Хуримаасаа хойш бид 2 хетлесен гараа тавихгуй. Анхны хайр гэсэн хуний зай дунд минь байхгуй уучлаарай.
Тиймээ. “Амьдрал сайхаан”