Сайн байцгаана уу? Энэ сайтад санаандгүй орж үзээд байнгын уншигч нь болсоор жил гаран болжээ. Хүнд хэрэгтэй, юм бодуулахаар, ухаарал өгөхөөр зарим нь бүүр арай ч дээ гэмээр зүйл ч бичигдсэн байдаг. Гэхдээ л энэ бүгд хүний амьдралд тохиолддог жаргал зовлон, уйтгар гуниг, анхны хайр, дурлал, алдаа оноо, сайхан дурсамжаа, зарим нь хэнд ч хэлж чадахгүй нууцаа дэлгэж сэтгэл санаагаа нээж санаагаа амраадаг юмуу даа гэж бодогддог. Хэн хүнд хэлээд дэлгээд байж чадахгүй нууц хүн бүрт байдаг байх. Надад ч бас найз нөхөд, ар гэрийнхэн гээд ойр дотны хэндээ ч хэлж чадахгүй дотроо хадгалаад явдаг нууц байгаамаа. Дотроо хадгалаад удаан яваад байж чадахгүй гадагшаа тэсрэх нь. За олон юм нуршсан бол уучлаарай. Алдаа оноог минь илэн далангүй хэлж зөвлөөрэй.
Би одоо 40 хүрч яваа бүсгүй. Өөрийгөө тодорхой хэмжээнд боловсрол эзэмшсэн, ажил төрөлтэй, биеээ аятайхан аваад явчдаг, аль ч талаараа хүнд гологдоод байхааргүй эмэгтэй гэж боддог. Би 19 настай оюутай байхдаа ирээдүйн нөхөртэйгөө танилцаад , анхны харцаараа ухаанаа алдтал хайртай болж билээ. Дотроо шууд энэ хүн минийх л гэж бодож байлаа. Бараг хоол унднаас гарч ганцхан түүнийгээ л санааширч суудагсан. Нөхөр маань надаас нэг дүү залуу байлаа. Тэгээд явсаар хагас жилийн дараа нэг удаа унтаад л хүүхэдтэй болсон байсан. Гэхдээ би өмнө нь өөр залуутай үерхэж байгаад түүнтэй унтаад үзчихсэн байсымаа. Нөхөр маань надад сайн ч юм шиг ямар нь ч мэдэгдэхгүй явсаар л. Тэгээд гэнэт л алга болчихсон. Яасан гэтэл цэрэгт явчихсан байв. Тэр үед би сар гарантай л жирэмсэн, хүүхэдтэй болсноо ч бараг мэдэхгүй эргэлзээд л ээж, аавдаа ч хэлэхээс бас эмээгээд л хичээлдээ гүйгээд хавар төгслөө.
Төгсөөд мэргэжлээрээ ажилд ороод ажлаа хийж явсаар өвөл нь төрж хөөрхөн хүүтэй боллоо. Аав ээж 2 маань бөөн баяр.Аргагүй ш дээ анхных нь зээ төрсөн болохоор. Ээж минь бүүр хөөрөөд зээгээ харна гээд тэтгэврээ тогтоолгосон гээд бод доо. Яг одоо миний насан дээр ээж маань эмээ болоод, тэтгэврийн хүн болсон гэж одоо бодохоор ээжийгээ өрөвдөж, ямар их хайр хүрдэг гээч. За ингэж явсаар хүү маань яаг аавыгаа өвчсөн мэт дуурайсан эрүүл саруул торниод 2 ой гарантай болж байтал хайртайгаа санамсаргүй тааралдаад шууд л гэртээ дагуулаад ирлээ. Хүүгээ хараад үг ч дуугарч чадахгүй байсан даа. Тэгээд шууд л аавынд маань хамт амьдарч эхэлсэн дээ. Аав ээж 2 маань ч бид 2-н амьдралд оролцоогүй дээ. Өөрсдөө л мэд дээ гэж байсан. Ах, дүү нар маань ч манай нөхөрт жигтэйхэн сайн болцгоолоо.Угаасаа ч миний хань даруухан дуугай талдаа элдэв ааш араншингүй,ажлаа хийгээд амьдрахын төлөө зүтгэдэг байж дээ. Ганц гэм нь сургуульд ор сур гэхээр яахын бэ гээд зөрнө.
Гэхдээ ямар ч хүнтэй эвий нь олоод харьцчихна, ямар ч ажлыг чадварлаг хийнэ,өөрөө нуруу туруу царай зүсээр хэнд ч гологдохгүй болохоор гайгүй ажил олоод хийчлээ. Би ч ажиллахын хажуугаар өөр мэргэжлээр давхар сураад төгслөө.ажлын мест ч ахилаа.Ингэж явахдаа би нэг алдсан юмаа. Нэг хүнд сэтгэл алдраад. Үүнийг нөхөр маань мэдээд аав ээжид ч хэлээд нэлээн юм боллоо.Миний буруу байсан тул би ч байнга л бөндөгнөөд л бөөцийлөөд гүйдэг байлаа. Тэгсэн нөхөр бэлгийн замын өвчин авчдым байна. Би шууд уучлаад л 2-лаа эмчлүүлээд. Дахиж энэ тухай сөхөөгүй. Учир нь муухай дурсамжуудын нэг болохоор. Сүүлдээ архи уудаг, хонуут алга болдог болоод асуудал даамжирсаар хэрүүл гарах бүрт чамаас болсон чи эхэлсэн гэж над руу дайрна. Маргааш нь эрүүл болохоороо уучлалт гуйгаад эвлэрнэ. Сүүлийн 3, 4 жил иймэрхүү байдалтай амьдарч байгаад 2009 онд 10 жилийнхээ нэг хүүхэнтэй зууралдаад бүүр салахаа байгаад ах дүү нараас минь хүртэл мөнгө зальдаж аваад бөөн юм боллоо.
Ингээд заримдаа ирээд заримдаа гэр лүүгээ гүйчнэ.Б и энэ хугацаанд гэрийнхнээсээ нууж 1-раа бүхнийг зохицуулах гэж гүрийдэг байлаа. Хүүгээ л их бодож тэвчсэн дээ. Нөхрийн эгч нар намайг буруутгаад л.тэд нартаа намайг хүнтэй яваад энэ тэр гээд хэлчихсэн байсан. Би ч олон юм яриагүй. Гэр бүл дотроо л шийдэх ёстой гэж бодож байлаа. Тэгээд 1 өдөр уучлалт гуйгаад ороод ирнэ.Овоо хүн шиг байж байснаа дахиад л алга болно. Гэхдээ удахгүй ээ 2, 3 хононо. Тэгсэн ах дүү нараас минь зальдаж авсан мөнгөөрөө тэр хүүхэндээ байр хөлсөлж өгсөн байгаам даа.Энэ мэтчилэн яривал их юм байгаа.Энэ мэт явсаар жил гаран болоод гадагшаа ажил хийнэ гэж яваад хэдхэн сар болоод буцаад хүрээд ирлээ. Ирэхдээл огт танихгүй хүн болчихсон байсан даа.хөндий гэхэд дэндүү хөндий хүйтэн. Ууж идэх дуртай. Сүүлдээ хайртай найз эгчтэй минь хүртэл миний нүдэн дээр орон гэрээ бузарласан даа. Би тэрийг нь хүртэл уучилсаан. Аль аль нь тасарчихсан байсан гээд д өнгөрсөн дөө. Ингээд удалгүй нэг орой бас л муудалцаад гараад явсан.Тэгсэн өөр нэг хөдөөний хүүхэн хүүхдийг нь гаргасан байсан.Одооо тэрэнтэйгээ хамт хөдөө амьдарч байгаа. Надад юу ч гэж хэлээгүй.Бодохоос гомддог байлаа. Хүүтэйгээ л холбоотой байдаг. Явснаасаа хойш нэг хэсэг месеж бичдэг, утсаар ярьдаг байснаа сүүлдээ таг болсон. Би хариу бичдэггүй, дууг нь сонсоод шууд тасалдаг байсан.
Гэхдээ л нэг өдөр уучлаарай гээд ороод ирэх болуу гэж их хүлээдэг байлаа.Одоо ч ингээд хэрүүлгүй амар тайван байх сайхан санагддаг болчихож. Энэ миний 80-н талыг насалсан амьдралын минь үнэн түүх. Тэвчээр гарган уншсанд баярлалаа.Эцэст нь нэг асуултдаа хариулт бас зөвлөгөө авах гэсиймаа. Би яг хаана алдчихсан бэ хүмүүсээ?
22 Comments
нөхөр чинь арчаагүй хар амиа бодсон хулгайч байна даа. Иймэрхүү йрчййгүй амьдралын хулгайчууд зайлцан бай даа
Dude unen heljeee
Sain bna uu anxaaraltai unshlaa,xaramsaltai yum boljee tanii tuulsan amidral ter chigeeree tevcheer muutai xun bn gej oilgogdoj bna! Anx ta noxorteigee taniltsaxdaa tevcheer gargaj oxin biee tuund zoriuulsan bol noxor chin or suraggui boloxgui bx bsan gej bodoj bna,daraa n ta ed xaluun amidral butsalj bxad oor xund setgel aldarch ulmaar ter ni medegdej noxriinxoo setgeld xezee ch yaasan ch uuchilj chadaxgui aimshigtai tom aldaa gargajjee,Tiimees tanii noxor taniig martaxiin tuld ooriigoo bolon ger bulee zolioosolj teneg alxamuud mash ix xiiseer etsest n ta 2n zam 2 tiish bolson bnaa!Tani xani chin tand tiim ix xairtai itgej bsan bna shu de!
Odo ta uragshaa xarj amidar! Ta xellee shu de 80n taliig nasallaa gej ta nariin nasniixan setgel togtvortoi bolj exeldeg ue!Ta xuugee bod,Xorvoo deer olon sxan uxaalag erchuud bii , xerev taarax yum bol ongorson gunigt amidarlaa tag martaad axij tevcheergui bdag aldaagaa xezee ch davxaarguigeer ur ach nartaa oorsdiin aldaagaa davxaargui boltol n surgaj xumuujuulj saihan amidararai bid chin xorvoo deer 1 l amidarana shu de!
Эрчүүд ийм л улс шүү дээ, нөхөр чинь эхлээд хуурсан бол мэдээж чи зөрүүлж хуурж тэнэгтэхгүй л байсан байлгүй, нүдээ аниад өнгөрөх байсан биз. Яахав тэр эрт дээр үеийн явдлыг мартая гээд орхичих хүн байхад танай нөхөр шиг өшөөгөө аваад ч байгаамуу, угийн ч тийм явдалтай юм уу…
Үнэхээр л чамд хайргүй, хүүхэддээ л хайртай байсан байх гэж бодогдож байна. Хамгийн гол алдаа чинь хагас жил үерхээд л хүнээ ч таниагүй байж хүүхдийг нь гаргасан чинь юм даа. Мэдээж нэгэнт олсон хүүхдийг төрүүлсэн чамаар бахархууштай ч юу юуны духанд хүрэлгүй хүүхэд гаргасан чинь л залуу насны чинь том алдаа болж…
Өнгөрсөндөө дүгнэлт хийж түүнээсээ суралцаад одоо ирээдүйнхээ төлөө, хүүхдийнхээ төлөө амьдар даа.
hi naiz mine chi ooroo ehleed aldaa gargasan ba manai ehner bas cham shig minii nuden deer deer oor hun tevereed baihiig harsan ch bi uuchilaad l yvj ba er hunii setgeld yum orchihoor hetzuu l ba gehdee uuchilsanch tzaana yum ulddeg yum ba utasaar orj baigaa oligtoi bichij chadahguinee daraa bichie
Chi ooroo ehelsen ba terig martaj chadahgyi l bolowu
Eregtei hyn martsanch uchilj chaddaggyi
Emegtei hyn uchilsanch martaj chaddaggyi yum da
уучилбал уучилсан шиг уучлаад, уучилж чадахгүй бол холдсон нь хэн хэндээ амар даа, чиний тухайд буруугаа хүлээж бөндөгнөх нь тухайн үедээ зөв байсан л даа, гэхдээ юманд хэмжээ гэж байх ёстой, насаараа өөрийгөө буруутгаж амьдрах ёстой юм уу, чиний нэг удаагийн алдааны төлөө тэр хүн тэгж даврах ёсгүй, чиний амьдралыг үрсэн сэтгэлгүй залуугаасаа эртхэн салаад сайхан сэргэж үз, хонгор минь
muusain erchuud uursduu huurhiin deedeer huurdag bj ehner ni ingeheer uhchih geed surjigneed bdiin yarshig l baina shd. adildaa adil godildoo godil shu!!
18-тай жаахан хүүхдийн толгойг эргүүлж жирэмслээд, тэрүүгээрээ далимдуулж сууж хүнийг өөрийн болгох гэсэн шуналаа гүйцээгээд. Тэгээд бодвол цуг амьдраад хэдэн жил болоод ирмэгцээ чи сургууль соёлгүй, боловсрол муутай энэ тэр гэж голоод багагүй үгээр идэж хажуугаар нь нэг боловсрол ярьсан хүнтэй нууц амраг болоо байлгүй. Даанч нөгөөх нь боловсролтой, соёлч царайлж байгаад боловсрол муутай нөхөртэй, хүүхэдтэй хүүхэнийг хошгоруулж байгаад хэд шаачихаад эвтэйхэн бултахаан мэдэх чөтгөр байж л дээ. За тэгээд явж явж нөхрөөсөө өөр хүнд борлогдох нь өнгөрсөн толгой гэдгээ мэдээд, эргээд нөхөр болж л дээ. Даанч нөхөр гэж шавар хаасан пизда мэдчихээд, бараг зандангаа тайлж, анхны хайр нь болсон хүүхэндээ гомдсон гомдол нь арилаагүй одоо хонзогнолоо тайлан манаргаж яваа юм байна. Хүүхэд чинь одоо 20 хүрж, удахгуй сургуулиа төгсөөд ажилд орно, тиймээс нэг их бүрэн бүтэн гэр бүл, памперс хуурай сүү энэ тэр гэж санаа зовох юм алга. Та тиймээс таарч тохирохгуй бол салсан ч яахавдээ.
chi oor huniig hairlaj setgel aldarsan ni medeej ene nadaas salh medeh yum bn gej neg udaa bodoodl amidral aajmaar untarch bgaam daa. bi hamgaaas hairlaj bsan bur denduu hairtai huuhen maani namaig huurhad minii zurh hairtaidaa uuchilj orshooson ch minii tahi oyun uhaan min ene neg huursiim chin dahij chamaig yaaj ch huurj salj odoj ch medne gej oi sanamjind min hadaj bilee. tegeel muudaltsahaar ter ni bodogdsoor yavaandaa salsan daa. ene ued er hund oor emegchin taltai handuul teel yavchihdiim doo chi yag minii hairlaj bsan huuhen shig itgeliig ni aldaad aajmaar holduultsiim bnshdee ene ch olon jil urgeljilj shiidegddeg yum doo hairan ch saihan zaluu nas min erch huchtei haluun setgel min or zurhiig min sugalan hayah shig navs hevtuulj bj dee ergej bosohod hund l blaashdee
80iin taliig nasalchihaad aldaa medehgui, olj harahgui baina gedeg gaihaltai. Sain dotnosoogui baij hamgaalaltgui harizaand orson chini ehnii aldaa, ter hunteigee niilj amidarchihaad uur hund setgel aldraad teriigee barij chadaagui chini 2 dahi aldaa geed chinii aldaanuud urgeljilne. Hamgiin tom aldaa ni aldaagaa medehgui gaihaad suuj baigaa chini, hamgiin suuliin aldaa ni end iim teneg yum asuusan chini.
80iin taliig nasalchihaad aldaagaa medehgui baina gedeg hezuu asuudal baina daa. Sain taniagui baij hamgaalaltgui harizaand orson ni chinii ehnii aldaa, ter hunteigee niilj amidarchihaad uur hun ruu setgel aldraad teriigee barij chadaagui ni 2 dahi aldaa geed chinii aldaanuud urgeljilne. Hamgiin tom aldaa chini oroo hurtel aldaagaa medehgui gaihaad baij baigaa chini. Hamgiin suuliin aldaa end iim teneg asuult tawisan chini.
Chi nuhriinhu emegtei bol nuhriinhu emegtei shg l bai. Bitgii iluu dutuu yum harj yawj busguichude. Harin erchud ni er hun, ailiin ezen bol terenshgee l bai bitgii ilu dutu yum harj yaw. Eron ger bul neg negende unench shudraga baiwal saihan amidran gej bodnom.
chi oor huniig hairlaj setgel aldarsan ni medeej ene nadaas salh medeh yum bn gej neg udaa bodoodl amidral aajmaar untarch bgaam daa. bi hamgaaas hairlaj bsan bur denduu hairtai huuhen maani namaig huurhad minii zurh hairtaidaa uuchilj orshooson ch minii tahi oyun uhaan min ene neg huursiim chin dahij chamaig yaaj ch huurj salj odoj ch medne gej oi sanamjind min hadaj bilee. tegeel muudaltsahaar ter ni bodogdsoor yavaandaa salsan daa. ene ued er hund oor emegchin taltai handuul teel yavchihdiim doo chi yag minii hairlaj bsan huuhen shig itgeliig ni aldaad aajmaar holduultsiim bnshdee ene ch olon jil urgeljilj shiidegddeg yum doo hairan ch saihan zaluu nas min erch huchtei haluun setgel min or zurhiig min sugalan hayah shig navs hevtuulj bj dee ergej bosohod hund l blaashdee
Ene namaig huurch doromjilj chadaj bga yum chini bi ch gesen tiim zyil yamar bdagiig ni uurt ni meduulne geed…
chi oor huniig hairlaj setgel aldarsan ni medeej ene nadaas salh medeh yum bn gej neg udaa bodoodl amidral aajmaar untarch bgaam daa. bi hamgaaas hairlaj bsan bur denduu hairtai huuhen maani namaig huurhad minii zurh hairtaidaa uuchilj orshooson ch minii tahi oyun uhaan min ene neg huursiim chin dahij chamaig yaaj ch huurj salj odoj ch medne gej oi sanamjind min hadaj bilee. tegeel muudaltsahaar ter ni bodogdsoor yavaandaa salsan daa. ene ued er hund oor emegchin taltai handuul teel yavchihdiim doo chi yag minii hairlaj bsan huuhen shig itgeliig ni aldaad aajmaar holduultsiim bnshdee ene ch olon jil urgeljilj shiidegddeg yum doo hairan ch saihan zaluu nas min erch huchtei haluun setgel min or zurhiig min sugalan hayah shig navs hevtuulj bj dee ergej bosohod hund l blaashdee
Chamd bna. Az jargaltai amidraliig budaa bolgohod altsaigaad 15 min hevtehed l hangalttai. Nohor chini dotroo ih yum bodoj terendee het diildsen bna. Medeej chamaig har bagaasaa OK bgaagyi bas deer ni huursan…..huuhnuud mini uhaalag baitsgaa..
chi oor huniig hairlaj setgel aldarsan ni medeej ene nadaas salh medeh yum bn gej neg udaa bodoodl amidral aajmaar untarch bgaam daa. bi hamgaaas hairlaj bsan bur denduu hairtai huuhen maani namaig huurhad minii zurh hairtaidaa uuchilj orshooson ch minii tahi oyun uhaan min ene neg huursiim chin dahij chamaig yaaj ch huurj salj odoj ch medne gej oi sanamjind min hadaj bilee. tegeel muudaltsahaar ter ni bodogdsoor yavaandaa salsan daa. ene ued er hund oor emegchin taltai handuul teel yavchihdiim doo chi yag minii hairlaj bsan huuhen shig itgeliig ni aldaad aajmaar holduultsiim bnshdee ene ch olon jil urgeljilj shiidegddeg yum doo hairan ch saihan zaluu nas min erch huchtei haluun setgel min or zurhiig min sugalan hayah shig navs hevtuulj bj dee ergej bosohod hund l blaashdee
Ter xun tanid ooroo xairtai suugaagui uchiraas taniig uuchilj chadahgui bgam.tegeed l setgeliin xat muutai arxi dars xuuxen shuixnaar ooriigoo garguund ni xayxhixaj.ta irne gej bitgi xulee. Xuu ni 10 nastai ym chine odoo saixan taivan amidar.bi taniig oilgoj bno. Minii xuugiin aav xh nas nadad xairgui.omno ni ger bul xuuxedtei bsiim bnle.salaad udaj bj nadtai xamt amidrasan.odoo xun amitand muu xeluulxhix vii gesendee l bdag bx.bi xuugee tom bolvol salaad yvbal zugeer l yvuulna.unexeer xetsuu shu
Чамайг эхлээд алдсан гэж буруутгаж чадагүй ээ Хүн бүр л энэ хорвоод тодорхой хэмжээнд алдаж эндэж явдаг нь үнэн. Зүгээр л нөхөр чинь анхнаасаа сэтгэлгүй, зорилгогүй тийм хүн байгаад бэлэн юман дээр ирээд даварсан боловуу гэж бодож байнаа. Нэгэнт өөрийгөө, гэр орноо бузарлаж хань ижил, үр хүүхдээ уландаа гишгэж чадсан тэр хүнийг хүлээж харуулдах хэрэггүй. Хэдий болтол уучлаж хэдий болтол юм бүхнийг нь ойлгож зохицуулаж явах вэ Эхэлсэн шигээ дуусгаа Чи ч гэсэн сайхан амьдрах эрхтэй төрсөн хүн. Шинээр бүхнийг эхлээд сайхан гэгээлэг амьдрал руу шулуураад яваа Амжилт
Нөхөр чинь чамд хайргүй юм бишүү анхнаасаа. Хүүхдий нь гаргасан гээд л чамтай суусан байна. Тэгээд чи дээр нь араар тавиад баригдсан гэж байгаа. Баригдах л хэрэггүй байж дээ. Тэгээд бас зарим эрчүүд нэг бүдэрвэл 7 бүдэрнэ гэж толгой нь эргүүтээд нэг салахаараа өчнөөн салаад явдаг юм шиг байна лээ.Удахгүй тэр хөдөөний хүүхнээсээ салаад бас нэг хүүхнийг хүүхэдтэй болгох биз. Тэрнээс чиний араар тавьснаас болоод нөхөр чинь ийм байдалд орно гэж байхгүй ээ. Нөхөр чинь чамд хайртай байсан бол гэр бүлээ хэзээч орхихгүй л байсан. Чиний алдаа гэвэл чамд хайргүй хүнтэй л суусан байна.
chi ooroo ehleed huurstiin bishvv. herwee manai ehner namaig huurah ym bol bi hezeech uuchlahgui. vr hvvhdee bodood salj sarnihgui bsan ch setgeld sewtee l bh bolno. jaahan heruul bolonguud sohogdood l .urdiinh shigee bj chadahgui bha.