Миний нөхөр одоо тэгж бодохоо больсон бололтой…

108162905

Сайн байцгаана уу? Би одоо 27 настай. Нөхөртэй. Нөхөртэй болоод 6 жил болж байна. Бид хоёр хүүхэдгүй. Хүүхэдтэй болох гээд болдоггүй маш их хүсдэг ч одоог хүртэл болохгүй л байна. Бид хоёр бие биедээ маш их хайртай. Яагаад хүүхэдтэй болдгүйн бол мэдэхгүй гэхдээ бид хоёр 2-3 жилийг нь тусдаа байсан. Эхэндээ хүүхэдтэй болох болоогүй л гэж боддог байсан. Сүүлдээ үеийнхэн бүгд л хүүхэдтэй болцгоогоод зарим нь бүр 2 хүүхэдтэй ч болцгоогоод хүн бүр л бид хоёрыг яагаад хүүхэдтэй болохгүй байгаан болох цаг нь одоо болсоон л гэх юм. Гэхдээ энэ асуудал биш л гэж боддог. Хэргийн учир нь бид хоёр тусдаа ажлын шаардлагаар тусдаа байх шаардлагатай байдаг байлаа. Хол байхаар хэрүүл их гарна. Хэрүүлээс болж бид хоёрын дунд ан зав гардаг байлаа. Энэ бүгд дуусаж ахуй гэж нэг юм хамтдаа байх цаг ирлээ. 4, 5 жил болж байж арай гэж нэг юм хамт байхаар болж тусдаа гарлаа.

Бид хоёр бие биедээ хамгаас их хайртай гэхдээ бид хоёр яагаад ч юм байнга хэрэлддэг. Дэндүү хайртай. Гэтэл нэг өдөр нөхөр маань чамд би нэг юм заавал хэлэх хэрэгтэй маш удаан шаналснаа хэлээд л чи яахаа өөрөө мэдээрэй би чамд хайртай болохоороо л хэлж байна чамайг хуурахыг хүсээгүй нуугаад явахыг хүсэхгүй байна гэдгийн байна. Тэр өөр газар хүүхэдтэй гэсэн. Би энийг сонсоод тэнгэр нэргэх шиг л болсон. Даанч би түүндээ дэндүү хайртай. Зөвхөн түүнтэй байж түүнийхээ хүүхдийг гаргахыг хүссэн. Тэр өөрөө ч тэр хүүхдийг төрөх гэж байгааг мэдээгүй гэсэн. Төрсөн хойно нь л мэдсэн гэсэн. Надад хэлэх гэж их шаналсан гэсэн.

Бие биедээ хайртай болохоор энэ бүгдийг мартаад амьдаръя гэж би шийдсэн гэвч тэр хүүхэн хүүхэд хоёр ямар царайтай ямар хүмүүс байдаг болоо гэхээс хамаг бие минь бачуурч үхэх шахдаг. Яагаад заавал би биш өөр хүн миний хайртай хүний хүүхдийг төрүүлдийн болоо гэж би өөртөө маш их гутардаг. Мартах гээд ч мартаж чаддаггүй. Дээрээс нь хүүхэдтэй болох гэхээр болохгүй эмчилгээ хийлгээд ч болохгүй тийм болохоор маш их бухимддаг. Тэр бухимдлаа нөхөртөө л гаргадаг. Маш их гомддог болохоор ямар ч шалтгаангүйгээр уураа гаргадаг.

Энэ байдлаар маш бараг жил болох гэж байна. Байнга л сална сална гэцгээдэг даанч хайртай болохоороо чаддаггүй. Энэ байдал улам л даймжирч бие биенээ маш их залхааж байна. Гэхдээ би яагаад ч юм хүүхэдтэй болж сайхан амьдарна л гэж мөрөөдсөөр байдаг. Гэвч миний нөхөр одоо тэгж бодохоо больсон бололтой. Би одоо яах вэ? Чинь сэтгэсээ зөвлөөч тэнэг мангараар нь дуудах гэж байгаа бол бичих хэрэггүй шүү.

18 Comments

  1. zuvlugch says:

    ta 2 ulaa horhoi uvs uu hunsnii 1 iin tend sigcess-n office deer ochiod medeelel av so yvsnaas l hymd tusna huuhedtei boloh n gartsaagui ter tusmaa huu garna gj bga.boldog bol jujigchin undarmaa mynganbayr 2t horhoi uvsnii tuhai heleh yumsan gj boddiim

  2. Сараад says:

    Бага тэнэгт. Нөхөр нь хүүхдээ төрснийг ч мэдээгүй гэж байна. Явуул ч гэх шиг. Зоргоороо юм ярихынмаа юу ч ойлгоод сэтгэгдэл бичээд байгаан. 

  3. Bold says:

    Solongos yavj emchluulee mash naidvartai yum bnalee amjilt husei!

  4. nnn says:

    Нөхөр бид хоёр асуудалтай. Эмнэлэгт үзүүлж, нөхөр маань эр бэлгийн эсийн шинжилгээ, би үрийн хоолойн битүүрлээ хүртэл шалгуулсан. Бид хоёрыг хоёулаа асуудалгүй байна гэсэн. Тэгсэн хирнээ болохгүй юм. Одоо дааврын эмчилгээ хийлгэж байгаа. Дааврын эм уугаад бай гэсэн. Бид хоёр тэгтлээ хэрэлдээд байдаг хүмүүс биш. Нөхөр маань маш сайн хүн. Гэвч энэ байдал удаан үргэлжилбэл би нөхрөөсөа салах хүртэл шийдвэр гаргах байхдаа. Нөхрөө хараад өрөвдөөд байх юм. 

  5. Сараа says:

    Тэнд тэгээд өнчин хүүхэд өсч байгаа гэсэн үг үү. Тэр хүн рүү нь хүүхэд рүү нь явуулаа

  6. life says:

    KOREAD cheil gdvsn emleg bn mgls humuus ireed emchluuled l huuhedt bolcgooj bn bolomjt bol iishee ireed yzee buh argiig hereglej yawj chadah hurtlee yawaa bitii shantar 제일 gedeg nertei emneleg

  7. zochin says:

    Би эрэгтэй 28 August, 2013, 11:29 нд бичсэн-zaluugiin bichsen ni uneheer goy sanagdlaa. zahidliin ezen ene zaluu 2-iin amidrald az jargal sain saihan buhniig husie.

  8. Zahidliin ezend says:

    Koread Cha geh emlegt urtei bolgoh ajilbar hiigddeg.. Ma egch 35 hurtle huuhed gargaagui e. teed ter emlegt urtei bolgoh emchilgee hiigeed 2 eher ohintoi bolson… chi neteer orood sudlaarai.. uudrug bai busgui mine

  9. sene says:

    odoo ued huuhed hussen ch bolj chadahgui bgaa zaluu ger buluud yamar ih bolson yum be.minii ergen toirond lav 3 bn.neg n osoltgui jiremslelt nogoo n savnii gaduurh..3 dahi n yunaas bolood bgaa n ch buu med..minii bodloor anhnii huuhdee abort hiij avhuulsnaas bolj bgaa bh gej bodjiin..ohiduud min uhaantai baitsgaaj burhnaas ilgeesen belgiig bitgii golj avhuultsgaagaach.. daraa n ireh ur dagavar n huseed ch huuhedtei bolohgui bh…

  10. Би эрэгтэй says:

    Надад яг чамтай адилхан амьдрал байсан. Би 28 настай эхнэртэйгээ суугаад 33 нас хүртлээ бид хүүхэдтэй болох гэж хамгаалалтгүй секс хийдэг байлаа. Яг 5 жил болсон. Эхний 3-4 жилд хүний сэтгэл итгэлгүй болдог юм байна лээ. Хүн хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсдэг юм байна лээ. Тэгээд хүүхэд олохгүй болохоор хэрүүл тасрадаггүй юм байна лээ. Тэгээд яг 5 дахь жилийн сүүлийн сар дээр бид хоёр ярилцаад “хэрэв энэ сард хүүхэдтэй болохгүй бол хоёулаа салъя” гэсэн шийдвэр гаргаж тохироод байсан. Тэгтэл яг сүүлийн сардаа манай эхнэр жирэмсэн болж бид охинтой болсон доо. 5 Жилийн дараа шүү. Дараа нь 4 жилийн дараа хүүтэй болсон. Хоёр хүүхэд маань надтай аймар адилхан. Эцэст нь, итгэлээ битгий алдаарай хүүхэдтэй болнооо.

  11. Man says:

    Nohoroo bolon ooriigoo bitgii ingej zovoo ingeh tusam eregtei hund hetsuu bdag yum dotroo bid nar chini ih shanaldiin sh tee. Ehner bid 2 yag iim asuudaltai bdag bsan burhan tsagaa bolhoor 1 l odor hoorhon huu yavuulsan odoo 2 nastai tsetserlegt oruulah gee l boon l yum bolj bna xe xe. Chi udahgui hoorhon huuhedtei bolood az jargaltai bh bolnoo. Hamgiin gol uur buhimdalaa nohortoo gargaj bitgii zovoo teglee gd sain yumand hurgehgui.

  12. Эрэгтэй says:

    Хоёулаа хүүхэдтэй болох чадвартай эрүүл хүмүүс байж цусных нь юу нь ч билээ хоорондоо таарахгүй, хүүхэд олдохгүй тохиолдол байдаг гэсэн. Салаад өөр хүнтэй гэрлээд хүүхэдтэй болсон тохиолдол олон байдаг гэсэн шүү.

  13. Guts says:

    Тэгээд юу гэхийн. Ухаантай сайн эмэгтэй гэж магтуулах гээ юу. Муулуулах үг даах чадалгүй

  14. Nyamka says:

    Chi l nohorto mash ih hairtai bolhoos nohor chin  chamd maash ih hairtai law bish shig sanagdaj bn salaad ooriig chin maash ih hairlah hunee oldoo

  15. narantuya says:

    teneg mangar

  16. baby says:

    Zahidaliin ezend chinii nas tiim ch hogshin bish yumaa.Bi ch bas odoo cham shig baidaltai bna minii nas 33 tai nohortoo hairtai nohor min gants udaa aldaa l biz gej bodood 6 jiliinhee hamtiin amidraliig ugui hiihguin tuld hicheej bna.Ingeed helehed amar ch yag amidral deer tam shig hetsuu bi medej bna gehdee chi zaluu hun bna setgeliin tenheetei,uujim uhaanaar ene asuudald handaarai gej helmeer bna.Uurlaad hereldeed yu ch oorchilogdohgui zugeer l hoorondoo yriltsaad uz.Sallaa geed ch yum oorchilogdohgui uneheer chi tuund hairtai bas ter chamd hairtai bol ene hund ueiig tuulaad garna gej naidaj bna.Minii huwid gewel huuhedtei bolchih geed hicheegeed l naidlaga tasaraagui. Hamgiin gol ni naidlaga tasarch bolohgui.

  17. mts says:

    Huuhedgui az jargaltai ger bul gej bhgui dee. Tiim bolohoor huuhedtei boloh buhii l argiig hai. 

  18. Dambardagva says:

    Nuhriig chin buruutgahiin argagui ee chamaig ch bas teneg gehiin argagui. Nuhur chin chamd uneheer hairtai ch gesen tsaadah uchraa medej huuhedtei bolson gej bodloo. Odoo negent l baidal iim bgaan unen yum chin hajuudah hunee bitii buruutgaj uurlaj zovoo ulam l holdoj zalhanuu gehees deerdehgui chamtai adilhan l dotroo zovj shanalaad yvj bgaa shuudee. HUUHED gedeg amid burhan shuudee chamaig hajuudahdaa uur buhimdalaa gargaad baival hayaad huuhedruugee yvah taltai iim bgaa deeree l ali boloh bolomj bololtsoog hamtdaa erj haij sain yriltsaarai. Huuhedtei bolno gedegtee itgeltei bj uudrug yvaarai olon hun chamaig huuhedtei boloosoi gj husnee.ZA AMJILT HUSIE CHI CHADNA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.