Монгол эрчүүдийн нийтлэг зан…

Annual Nadam Festival In Mongolia

Сайн байцгаана уу? Би та нараас нэг зүйл асуух гэсэн юм. Манай эрчүүдийн ихэнх нь бүдүүлэгдүү бас хартай юу?

Би 20-н хэдтэйдээ сурахаар гадагшаа гарсан, сурч дуусаад ажил хийж байгаад нутагтаа 3 жилийн өмнө ирсэн. Гадаадад байхдаа сургуулийнхаа Канад оюутан залуутай үерхдэг байсан, сүүлд нь хамт амьдардаг болсон. За одоо ингээд хэлэхээр л есөн шидээр маань дуудаад унав даа. Ажил дээр гарсан хойно тэр нутаг буцаж бид 2 салсан.

Үүнээс хойш би дахиж амьтан хүн гэсэнгүй байсаар Монголдоо ирлээ. Удалгүй 1 залуутай танилцлаа, анхандаа бүх юм сайхан байлаа. Тэр нилээн танхай өссөн байрын, гэхдээ сүүлийн үед үнэхээр их ухаан сууж байгаа маягтай байдаг л даа, архи уудаг байсан бол амсахаа болилоо, хүмүүсийг ихэнхдээ муугаар бодож муугаар ярьдаг байсан бол одоо аль болох сайхнаар бодож сайн хэлдэггүй юмаа гэхэд муухайгаар дуудахаа болилоо, ер нь өөрийгөө сайн болгох гэж их зүтгэж байгаа.

Гэтэл саяхан нэг явдал боллоо. Хэдийгээр сайжрахаар хичээж байгаа боловч заримдаа юмыг их мушгина, энийг нь би хэд хэдэн удаа тэвчсэн гэхдээ сүүлдээ тэвчээр алдагдаад хэллээ, уурлалаа. Тэгээд чи бид 2 ер нь таарахгүй юм байнаа, чи явдаа, ингэж бие биенээ зовоогоод яахав гэсэн чинь намайг янз бүрээр дуудаж ална тална даа туллаа. Арай л гар хүрсэнгүй. Итгэж ярьсан бүгдийг маань эргүүлээд миний эсрэг ашигладаг байгаа. Миний ар гэр тийм ч сайн биш л дээ, түүнийг маань үерхэж байх явцдаа олж мэдсэн, тэгээд намайг гуйлгачин түүлэгчингээр маань дуудлаа. Сургуулийн мөр хөөсөөр байгаад нөхөрт гарч амжаагүй байгаа үеэл дүүг маань хүртэл янхан энэ тэр гэх юм. Өөрөө надтай үерхэж эхлэхээсээ өмнө өчнөөн хүүхэнтэй унтаж хэвтэж байсан гэдгээ надад хэлсэн л дээ, хүний урьдны явдал надад ямар хамаа байхав гэж бодоод би огт тоогоогүй. Өөрөө цэвэр ариухан байсан юм шиг хүнийг ингэж янз бүрээр хэлээд байгааг юу гэж ойлгох вэ? Намайг бас байнга хардана. Утас дуугарахаар л хэн юм бэ гэж асууна. Яриад дуусахаар юу гээд байгаан ч гэж байх шиг…

Ер нь тэгээд гайгүй залуучууд нь бүгд гэр бүлтэй болчихсон юмуу даа. Гайтай, хүнтэй таарч тохирдоггүй нэг нь л үлдсэн бололтой. Тэрнээс биш Монголын залуучуудын ихэнх нь ийм биш биз дээ? Гадаад хүнтэй сууж байгаа эмэгтэйчүүдийг бас буруутгаж болмооргүй л юм байна, надад тэгж бодогдлоо.

13 Comments

  1. zochin says:

    mongol erchuud er ni ih omogtoi shde oorsdoo zawhai banzal bj l hajuudha yanhnaar ni duudaad bdg zarim 1 ni oorsdiigoo joohn medej amidarmaar yuma…….
    olon huuhentei untsan er hun baatar,olon zaluustai untsan em hun yanhan bolchdog ni yamar uchirtain boldooo yroso oilgodggui yum….adilhan l hun bj negniige hundetgej amidarmaar yum 

  2. bla bla says:

    “Ер нь тэгээд гайгүй залуучууд нь бүгд гэр бүлтэй болчихсон юмуу даа” гэнэ. Би ер нь өөрийгөө тун гайгүй Монгол эр гэж бодоод л явдаг байлаа. Боловсролтой, ажилтай, байртай, машинтай бла бла … Тэгсэн өдий болтол хүнтэй суугаагүйгээ бодохоор ер нь л нэг ноо байна шүү надад хаха. Сүүлийн үед л лав тэгж бодоод байдаг боллоо. За тэгээд дугуй дугуйгаа олдог хорвоо юм хойно доо … гэснээс миний дугуй хаагуур явна вэ? хэхэхэ

  3. Emegtei says:

    мэдку ээ тэгэж доромжлохгүй бол хүний дор орчкоод байдаг юм шиг байлээ шдээ

  4. Zavaan Baldan says:

    Canada , USA , New Zealand -aar duuren saikhan mongol zaluus surguuli
    soyoltoi yavj baina , tednii negiig ni songoj chadaagui chinii nudnii haraa muu gehuu ? esvel
    chamaiag olj haraagui zaluusiin teneg gehuu ?

    Hudlaa gadaadad baihdaa mongol zaluusaa nokhionoos dor uzdeg hernee ,
    gadaad zaluu harhaarai burhan harsan um shig boldog okhid busguichuul dendee olon shuu !

  5. haha says:

    za chi bitguu huts aygui bol buh erchuud novsh gej heleech tiim shan yum bol ter gadaaduundihaa booviig ochij huh za yu

  6. Yuri says:

    Bvgd tiim bish gehdee ihenhni tiim.sn zaluu olj suuna gedg udur od harahtai adil bolsn tsag uy

  7. NAR says:

    ihehn LOSER SHTEE ERJYYD

  8. oriana says:

    за ёстой азгүй байна даа. тэрүүгээрээ битгий бүгдийг нь төсөөлөө гэж үнэн хэлсэн байна. Хүнээ сайн таньж байж амьдралдаа оруул. Түүнээс сайн, муудаа тулбал монгол, гадаад ялгаа байхгүй шдээ.

  9. irgen says:

    Meddeg ni mongol erchuud ter dundaa muu erchuud uchraas ingej yridag yum uu. Oron buhnii erchuudtei suugaad salaad huuhdiig ni gargaad uzchihsen yum uu. Unendee asuudliin gol ni Mongoldoo ch bish er hundee ch bish huvi hundee l bgaan. er hun bolgon muu bish em hun bolgon sain bish. Mongol geheer l muu bish gadaad geheer sain bish shuu. jaahan yum uzej nud tailaad daraa ni uls undesteneer ni haritsuulj shuumjileerei de.

  10. uyangaa says:

    Manai  mongol erchuud  shig  uujim  saruulhan  ni  haana  bn ..
    erchuudee  hudlaa  muulsan  archaagui  huuhnuud mer ser  bnaa

  11. bolor says:

    Hatuuhan  helehed  zarim negen 
    azguinuud ni oorteigoo uchirsan 
    har  yumaar  busdiig  buu  hamruul..

  12. bolor says:

    Mongol  erchuud  muu  muuhai 
    gej boddog  orovdmoor  humuus ni
    ooriin tani aav ah eregtei duugee mon adil  muu
      muuhai  gej  bodoj  yavah  heregtei sh dee .
    Sain ni haa saigui  l  bn dag .

  13. bolor says:

    Mongol  erchuud  bugd  iim muu 
    muuhai  bishee gants neg heseg
    ni muu ni  baidag  l  bh ..iim  ulig  bolson 
    taltsan zohiol  hend heregtei yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.