Надад эмзэглэх шалтгаан бий

09069c650537360e9bbbb909b9bc7154

Сайн байцгаана уу? Намайг С гэдэг эмэгтэй, одоо 26 настай. Би 2 жилийн өмнө нэг залуутай танилцаж бид их сайхан түүхүүдийг хамтдаа бүтээсэн. Энэ нь миний хувьд эр хүнд итгэсэн анхны минь ИТГЭЛ байсан юм. Би тэр залуутайгаа хамтдаа сайхан амьдарна гэж үргэлж боддог, итгэдэг, мөрөөддөг байлаа.

Гэвч надад нэг л сонин мэдрэмж төрөөд миний сэтгэл үргэлж л түүний хандлагад сэтгэл дундуур, тэр надад сэтгэл гаргадаггүй юм шиг надад арай л дутуу хандаад байгаа сэтгэгдэл төрдөг байлаа. Энийг дурдвал их олон юм бас их олон шалтгаан, тохиолдлууд бий. Би бүх зүйлийг ярилцаж надад ийм байна гэдгээ хэлж ярилцахыг оролддог байсан. Харамсалтай нь би л ганцаараа ярисаар байгаад ярилцлага дуусдаг байлаа.  Би сүүлдээ өнгөн дээрээ нэг найз залуутай, тэгсэн хэрнээ сэтгэлдээ түгшүүртэй, айдастай нэг эмэгтэй болж хувирлаа.  Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн эрхээр түүнд улам л ихээр дасаад байдаг гэвч бидний харьцаа түүний хувьд бол зүгээр гэнэ, харин миний хувьд нэг л болохгүй байгааг би мэдрээд байлаа.

Энэ бүхний эцсийн эцэст миний зөв байсан. Тэр гадагшаа явчихсан эхнэртэй байсан юм байна лээ… Би тэрийг нь эмэгтэй юм болохоороо эмэгтэй хүний зөн совингоороо мэдрээд байсан юм шиг байгаая. Эхнэр нь ирж буцаад байсныг би тухай бүрт нь мэдээд байсан юм шиг байна лээ. Ойлгожтой шүү дээ, тэр үед надад ямар хандлага гаргах нь. Мэдээж эхнэр нь надруу ярисан, өө намайг ёстой хэлэх хэлэхгүй үгээр нэлж байна лээ. Би яахав яриаг нь сонсоод л байсан. Хамгийн инээдтэй нь эхнэрийг нь залгахаас нэгхэн хормын өмнө би өөрөө эхнэр нь байлаа шүү дээ. Тэгсэн тэр залуу маань намайг эхнэртээ миний хувьд хэн ч биш байгаая, хөөрхий минь амьдрал нь аягүй хэцүү, ядруухан айлын охин байгаа юм, ядарч явахад нь би ганц хоёр удаа тусалсан чинь надаас салахаа боличихсон гэсэн утгатай юм хэлсэн байна лээ. Аргаа л барсан хүний үг. Үнэндээ миний араас яаж гүйж байсныг нь би сайн санаж байна шүү. Яахав дээ би ядуу л байгаа биз.  Ийм юм сонсохоор чинь шууд л уйлмаар, уйлмаар ч гэж дээ нулимс гуйа чинь өөрөө шууд л урсчихдаг юм билээ. Гэхдээ би тайван байсан. Тайван байхыг хичээсэн юм.  Эхнэр яахав дээ, асаад л, уурлаад л, намайг аймаар явдалтай янхан гээд бодцон, ёстой дураараа донгодож өгч байна лээ дээ, ямар ч соёлгүй ийн, эмэгтэй хүн тэгж хэлэх чинь яасан ч муухай ийн… Би сонсож байхдаа өөрийн нөгөөх зөн совингоороо мэдрээд байсан зүйлээ бүгдийг нь ганц нэгээр аятахайхан асуугаад авлаа. Эхнэр эгч маань надад хариулсан ингэж байхдаа тэр миний байр суурийг ойлгосон бололтой сүүлдээ надад зөвлөгөө өглөө. Энэ дашрамд миний амьдралд үнэтэй хариулт, зөвлөгөө өгсөн түүнд баярласанаа илэрхийлэх хэрэгтэй байх тиймүү. Харин миний зөн совин ёстой алдаагүй байсан шүү, би ер нь зөн совингоороо юм үзэж хардаг эсвэл мөрдөн байцаагч болсон бол надад нилээн ирээдүй байсан юм байна лээ шүү.. ккк.

Утас тасарсны дараа би нөгөө урсаж байсан нулимсандаа дуу оруулсан юм… Ингэхдээ яагаад л гэж их асуусан даа. Яагаад намайг хайрласан юм, яагаад дараа нь ингэж байгаая… гэх мэтээр их асуусоо. Мэдээж хэн ч хариулаагүй. Дараа нь би эрүүл ухаантай болсон хойноо бодлоо. Эргүүлээд бодоход өнөөх эргэлзээнийхээ хариултыг авсан болохоор бүх зүйл тодорхой байлаа.

Харин эхнэртэй нь ярилцсан яриан дунд асуугаагүй нэг хариулт байсан юм. Бид удахгүй үр хүүхэдтэй болно гэж… Энэ надад хамгийн эмзэг бас миний энэ захиаг бичих шалтгаан болсон юм. Би яахав өөрийгөө бодвол тэрнээс салахгүй гээд эхнэртэй нь үзэлцэж байгаад салсан ч нийлсэн ч эцсийн үр дүнг нь үзнэ гэж тэнэгтэх байх. Надад тэгэх хангалттай эрх байгаа юм байна лээ. Гэхдээ тэгэхгүй байгаа тэр шалтгаан нь тэдний хүүхэд. Хүүхэд гэдэг ямар нандин зүйл гээч надтай санал нийлж байгаа биз дээ.  Би яахав дээ нэг хэсэгтээ л хэцүү санагдана биз. Тэглээ гээд нар манддагаараа мандаж, жаргадагаараа жаргаж маргааш болно шүү дээ. Харин би дотроо бүхэл бүтэн нэг хүнд амьдрал бэлэглэсэн гэж бодоод сэтгэл хангалуун байх болно. Энийг уншиж байгаа хүн та магадгүй анзаарсан байх. Намайг хүүхэд гэхээр сэтгэл минь эмзэглэж байгааг. Тиймээ надад эмзэглэх шалтгаан байгаа… Хүний амьдралд юу ч тохиолдсон туулаад л өнгөрнө. Харин асуудлыг шийдсэний дараа нь сэтгэл чинь хэр хангалуун байх вэ гэдгийг бодож шийдвэр гаргах нь чухал юм шиг байна. Тиймээс би шийдсэн. Тэр залуугаас сална. Би тэрнийг бас түүний эхнэрийг бодсондоо биш гэдгийг ойлгож байгаа бизээ. Гэхдээ тэдэнд аз жаргал хүсье дээ. Таагүй дурсамжуудаа санахгүй тулд би олон сайхан зүйл хийхээр төлөвлөсөн байгаа. Амьдрал миний санасанаар болохгүй ч би хичээх болно. Бүх зүйл сайхан болно. Ц.С /2013.07.31.23:13/

19 Comments

  1. niki says:

    bi bas yag iim baidald orj bsan. nileed heden jiliin umnu neg saihan zaluu namaig yaaj araas mini guij huur h bsaniig medelgui yavj btal nzaas ni ehner ni jiremsen 8sartaig ni medeed mash iheer gutarch bas gomdoj bilee gehdee bi uuruu bayartai gej uilaad l alga bolson 3jiliin daraa ter zaluu naddeer irj uuchlalt guisaan tegeheer em hun shuud l uuchildin bna lee odoo ter zaluug haa yavaag buu med az jargal huseed l ih uilj bilee oyunboldooo

  2. bobano says:

    chamd amjilt husey huurhun yumaa iim uhaantai hund sn hun taarjil taaraa dahin az jargal husey

  3. Зөвлөгч says:

    Ёоо хамаг биений шар үс босчлоо. Амжилт !!!

  4. өөрийгөө хар says:

    гоё бичдийм байна. зохиол шүлэг бичдэг байхаа тээн  

  5. Abc says:

    end unshsan zuiluudiin dotor hovor dairaldsan uhaalag busgui bna. Chamd az jargal husie.

  6. Naran says:

    Busgui hun chiheeree durladag gej unen shuu. Neg zaluu garch ireed l bolson boloogui uudlaa yum yarij hulhin deer ni tsetseg urguulaad bultchihsan bhad hair mair geed anduuraad bh yum. Ehnertee bolokhoor neg huuhen uuruu salahgui bgaa geel nuguu huuhendee bol ehner halamjgui aashtai avirtai gej hudlas yariad l hoyor taliin busguichuud ni hie biye haraagaad l. Iim uhaangui bhaar chini erchuud toglohgui yah yum be

  7. 898989 says:

    ЧИ ЧАДНА АА ИЙМ ЗӨВ ХҮНИЙ ҮЙЛС БҮХЭН НЬ БҮТДЭГИЙН…ТЭР МУУ НОВШ ЭР ХҮН ГЭХЭД ЯДРУУХАН Л ГАР БАЙНА ДАА ХОГИЙ ЛАЛАР ЮМ ДАА

  8. хх says:

    яах вэ хүүхэд ийм дээрээ хөөрхөөн гэж . Сэтгэл өөдрөг байх гэж их хичээжээ. Гэхдээ л чи тэр залуудаа их хайртай юм. Мартаж чадах болов уу . Олон шөнө дэрээ нортол уйлах байхдаа. Нартай өдөр санаж гансрах байхдаа.

    Хүн өөрийн зүрх сэтгэлийг хэзээ ч хуурч чаддаггүй юм. 

  9. zaza says:

    uhaantai busgui yum! huuhdee sian hun bolgoj osgoorei! erchuud min bitgii ingej hunii amidral balla l daa

  10. MAPKC says:

    er ni oortoo l gomdohoos oor hend gomdohov.taniltsaad uulzaj uchiraad buten 2 jil bolchood naad neg zaluuga sudalj medeegui yugaa hiigeed yavaad bdag bsiin.yamar hongon huumgai handdagiin.chi er ni ooroo iim honghon hiisver hunii ayasaar genen itgemtgii tm hun bha.iim sul taluuda darj yadaj nuuj surahgui bol chinii amidaral neg iimerhuu l yanztai bna da.gaduur muu humuus zondo bga shu de hamgiin sul doroi ni tednii ogoosh boldog yum shig bna lee.za za olon yum nurshchihlaa chamd amjilt husie busgui mini huchirheg bardam bai…

  11. svslen says:

    ern tsaashid er huntei haritsahdaa ehner ger bultei esehiigni sudalj baimaar yum bn chi.ehnert ni ymar buruu baihavde chamaig heleh helehgui ugeer heldegn zuvshde basl uur buhimdal ni hureel biz hunii bosgoson amidraliig orvongoorn erguuleh ern hetsuu shu chich ergeed tuuniihee goriig amsana

  12. Zul says:

    Amjilt. Udahgui shine durlaltai uchirna

  13. Noname says:

    Бүсгүй минь чиний цаашдын төлөвлөгөөнд өндөр амжилт, амьдралд чинь аз жаргал, баяр баясгалан, амар амгалангийн дээдийг ерөөе. Гаргасан шийдвэртээ үнэнч байж хэзээ ч бүү эргэж зууралдаарай.

  14. SUPERMAN says:

    Umdagruu uriin shingen shahna.

  15. emegtei says:

    mundag ohin bnaa, chi saihan hairtai uchirnaa…. 

  16. ... says:

    vsyo budet horosho

  17. JACK says:

    cham shig ingej taiwan uujuu setgeltei yumend handdag humuusiig bi hundeldeg yum chamd amjilt az jargaliig husii

  18. altan says:

    Zov ym hiijee.

  19. happy says:

    chi hvnii amidrald gai tariagui bolhoor chamd sain saihan hani jil irenee minii dvv. Bi bol chamaig uhaantai ohin bainaa l gej bodoj bn. ter hvnii ehneriig buruutgaad hereggui dee basal hoorhii bachimdsandaa nuhuruu ingene gej bodoogui bolhoor l chamaig buruutgaj baihgui yu. ter zaluu l ta 2iig 2lang ni huursan bn. hesegtee medeej hetsvv ch gelee teseed davaad garsanii daraa chi bayarlanaaa. hamgiin sain saihaniig hvsey.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.