Орхиод явах уу? Сэтгэлээ дагаад цаг хугацаанд найдаад ингээд амьдраад байх уу?

200014458-001

Өөрийнхөө амьдралын үнэнийг ганцхан энд л бичиж  дотроо онгойлгох юм шиг байна. Би одоо 25 хүрч байна нөхөр маань 30-тай, 3 настай 2 ихэр охинтой. Бусдын нүдэнд сайхан гэр бүл шиг харагддаг ч яг үнэндээ бөөн асуудал. Би тэр хүнээс араар тавилт хууралт худал тайлбар болон урам хугарах сэтгэл өвдөх гар хүрэх гээд хайртай хүнээсээ авч боломгүй муухай зүйлсийг мэдэрсэн. Хууралтуудыг нь уучилсан худал тайлбарыг нь худлаа гэдгийг мэдсээр байж үнэн юм шиг сонсож өөрийгөө хуурч өдийг хүрлээ.

Ер нь нөхөр манай зөвхөн ажил хийж мөнгө л олох үүрэгтэй гэхдээ хангалуун амьдралтай биш өрнөөс өр сүүлдээ ломбарднаас салахаа больсон. Бусдыг нь бүгдийг нь би өөрөө хийнэ 2 охиноо өдий болтол өсгөхдөө нөхрийнхөө ганц ч бүүр ганц ч шөнийн нойрыг хугасалж үзээгүй, өвдсөн ч би 2-ланг нь тэврээд такси бариад л эмнэлэг орно. Шөнө халамцуу ирэхэд нь халуун хоолтой өглөө ажилдаа явахад нь цэвэрхэн хувцастай. Эвдэрч хэмхэрсэн юм байсан ч би л алх хадаас бариад явж байдаг ихэнхдээ оройтно оройтохгүй бол ирээд л шууд  компьютер тоглоод суучихна. Машинаас нь эмэгтэй ороолт бэлэг бэлгэвч гэх мэтийг олж байсан. Тэгсэн хэрнээ намайг байнга харддаг.

Миний хувьд бол сургуулиа улаан дипломтэй төгссөн  царайлагийн тоонд ордог бие хаа сайтай гэрийн ажилд сайн бас орондоо ч гайгүй. Намайг одоо гадуур явахад хэн ч 2 хүүхдийн ээж гэж хэлэхээргүй. Гэтэл нөхөр яагаад хуураад байна асуудал юунд байгааг мэдэхгүй юм. Хүний толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг хар гэгчээр өөрөөсөө эрлээ гэтэл олохгүй юм. Нөхрийгөө ханиа гэж дууддаг хайрладаг халамжилдаг хүндэлдэг. Бас нөгөө сексдээ сэтгэл дундуур байна уу гээд 2 охиноо ээжинд хонуулаад секси дотуур хувцас өмсөж жаал алгүйтлээ бас л болсонгүй.

Миний төрсөн өдрийг санадаггүй бүүр 2 охиныхоо төрсөн оныг ч мэддэггүй юм. Энэ яваа насандаа тэр хүнээс ганц ширхэг цэцгийн дэлбээ ч авч үзээгүй. Харин би бол бүх баяраар бэлэг өгч чадлаараа баярлуулдаг. Тэгээд ярилций гэтэл бүх юм зүгээр л байна шд миний хувьд бүх юм болж байна гээд босоод явсан. Салий гэхээр 2 охиноо бодох юм. Тэгээд ч саллаа гээд бүх асуудал дуусчихгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар тэр хүн надад хайргүй юм байна гэсэн шийдэлд хүрээд сууж байна. Би яах учраа олохгүй юм тархиа дагаад ийм хүйтэн хөндий намайг эцэст нь тултал гомдоосон хүнийг орхиод явах уу? Сэтгэлээ дагаад цаг хугацаанд найдаад ингээд амьдраад байх уу?

20 Comments

  1. ho says:

    Тайван бай vнэн бичжээ

  2. Minii l bodol. says:

    yah uchraa olohgui baina gedeg chni ch yu yum de. bichsen baidlaas hcini harii l da unheer l medleg bolovsroltoi hun shig l haragdaj bna. harin nohor chini yu hiideg yum bol do. yagaad huuraad baigaa be gevel hun bolon niigemd zinda davhrag seteghuin yalgaa gej baidag baih ch bolon. chamaig hentei huurdag gedegig ni ch gadarlaj baina yamardaa ch ooroos chini dooguur huntei. uchir ni hyamdhan hun hyamdhan hundee l avtagddag yum . neg goyo ug baidag yum. tengert hoorson toosontsor toosontsor chigeeree l ulddeg shavart unsan erdnes erdnes chiegeree l ulddeg . tegehleer ter huuraad yavaad baigaa huuhnuudiinhaa deer unheer deer ni baij chaddag bolhoor ted nariinhaa hajuud ooriigoo buren duuren er hun gej mederdeg bolhoor l huuraad baidag baih. hervee unheer yahaa medehgui baigoo bol end sal niil gej bichsen hunii ugend unheer bitgii or ooroo ooriin medremjeeree l bolson ni deer baih. unheer sallaa geed oort chini daraa ni 2 hoorhon ohintoi hcini hamt hairlah er hun oldon gej bodoj baival salsan ni deer de . 

  3. Naran says:

    Er huniig yamar ch uureg hariutslagagui blgahaar tegdiin. Ger oron, ajil, ur huuhed buh ajlaa tentsuu huvaaj hii. 

  4. Golomt_mn@ says:

    huuhduudee tsetserlegt uguud ajil olj hii… Tgeed nuuts amragtai bol…

  5. KLKK says:

    BAS NEG HUGIIN NOVSHID SAIN EHNER ZAYAJEE…HAMGIN ADGIN YMNUUDAD, HAMGIIN SAIN N TAARAD BAIH YM, BI ERDUU OILGOHGUI MA

  6. munhuu says:

    ger orno tseverledeg hool hiideg goe ene ter geed hyyhnyyd estoi neg hudlaa helehiin tiim saihan bol yu gej chamaas nuhur chini uiddag yum uidaad l sex xiix xyselgyi bolood l tegj bgaa yum hyyhdee emnelegt yzyyldeggyi aav gej bdgiim yy bitgii ylger yariad bai sain muu ch etseg nh emneleg avaad yavdgiim daa

  7. minjee says:

    ene huuhnuud yahaaraa iim t1 bdg bnaa.nohortoo l taalagdah gj omnuur hoiguur ni alia salbadai shg guiseer bgaad une hundee aldchihaad namaig hairlasangui gj gonshignood baih yum.toohgui moroor ni orhichihooch

  8. эр says:

    яааасан арчаагүй шаар вээ наадах чинь. ийм сайхан 2ихэр охин төрүүлж өгсөн байхад сайхан хайрлаад, харамлаад  явж чадахгүй.
    миний чамд зөвлөхөд наад нөхөрөөсөө шууд сал гэж хэлэхгүй ээ. 
    1. гэртээ байгаа үед нь наад нөхөрөө зүгээр л танайд түр байгаа хүн шиг гадны хүн шиг хандаад үз.
    2.  охиндоо аавых нь хажууд 3 лаа сайхан амьдарнаа. ээж нь 2 охиноо муу явуулахгүй ээ гээд үзээд бай. ийм хандлагыг мэдэрсэн эр ямар ч байсан нэг юм бодох ёстой
    3. өөрийгөө бүүр сайхан үзэсэглэнтэй болго. гадуур дотуур гар, ажил төрөлд ор

    ер нь эр хүн тэнэг ш дээ. гэхдээ танай нөхөр бүүр тэнэг юм.
    уул нь сайхан юм ойлгуулаад засаад авбал ч хүүхдэд төрсөн эцгээс нь өөр хэрэгтэй юм үгүй л дээ

  9. hogiin nuutsuud says:

    chamaig haraad baihad chi nuhurguigeeree amidarj chadah emegtei bna, bas huuhedee sain avaad yavj chadah yum shig tiim yum chin iim ulgeriin gachin amidralaar yaahiin, chi manai ehner bid 2 shig amidraltai yum gehdee manai ehner ooroo asuudaltai bas gantsaaraa nadguigeer baij chadkui bolohoor bi salj chadahgui bas bi hairtaildaa…. busdaar bol chamtai adilhan sain emegtei bi boldogson bol saihan zaluu baigaa deer ni salmaar l baina daanch chadahgu,i harin chi chadah bol erthen salaa ulger dotor bitii bai sogtuu ch baisn ene bol unen ug shuu

  10. Зочин says:

    Ярилцахыг хүсвэл ороод ирээрэй gzg780228@yahoo.com

  11. sanuulga says:

    heseg hugatsaand neg shaltag olood tusdaa baij uzeech. chi hmag yumiig n hiij ogdog bolohoormedeej terend saihan buh yum bolj bgaa sanagdaj bgaa. amar zartstai.heleech oorchlogd gej oorchlogdohgui bol salaach dee. ajlaa bagasgaj 2 huuhdee l tordohgui yu

  12. sal says:

    2 huuhdee avaad tur zuur salj uzeech, hol bj uzeech. chamaar hamag yumaa belduuldeg ooroo yu ch hiideggui hund bol bolood l bna sh dee bgaa. tegeed saijrahgui bol salaach! esvel tegeed nasan turshiinh n zarts bolood yavaach

  13. L Girl says:

    Ийм новштой байснаас байгаагүй нь дээр. Цаг хугацаа аль хэдийнээ энэ хүн хэн бэ гэдгийг харуулчаад байхад юун цаг хугацаанд найдах. Шууд зайлуул.

  14. zahidliin ezend says:

    chi uurtuu ih itgeltei bolohoor uuruu naad nuhruu nairaad avaad suuchihsan um bolov uu? Nuhur chin chinii araas uhen hatan guigeegui chi amarha n baisan bolohoor myanga chi 100 huvi mundag baisan ch chamaig uneldeggui hundeldeggui hairladaggui um bolov uu? Yah ve amidral yahaaraa iim hetsuu baidag bainaa,bi eruusuu oilgohgui bainaa, bi ch gesen yag chamtai adilhan l asuudald oson hun baina, etsest ni salahgui baisan ni onono doo.

  15. Zochin says:

    Yariltahgui bgaa bol setgelee ongoitol sain zahia bichij uldeegeed neg hesegtee orhiod yavaad uz. Hairtai, chi heregrei bol guigaad l ochino. Harin ter ued ni mash sain guilgaj uned orj baij nileen zovooj baij ochooroi. 

  16. өөрийгөө хүндлээч says:

    чамд бэлэг өгдөггүй юм бол чи яагаад түүнд бэлэг өгдөг юм бэ. мэдээж ярилцъя гэхэд нөхөр чинь ” бүх юм зүгээр л байна, миний хувьд бүх юм болж байна” гэлгүй яадын. би ч тэр хүний хувьд тэгэх байсан. чи түүнд сайхан амьдрал цогцлуулж өгсөн байна, тэгэхээр тэр хүний хувьд бүх юм сайхан байх нь мэдээж. харин чи өөрийгөө хаана гээчихсэн хүн бэ?
    1. нөхөр чинь өөртөө хайртай, харин чи өөртөө хайргүй юм байна
    2. ихэнх эмэгтэйчүүд хүний төлөө юм хийхийг, өөрийгөө зориулахыг “хайр” гэж үздэг, ихэнх эрчүүд харин тэгж үздэггүй. хүйсийн ялгаа гэж ойлгоод хэрүүл уруул хийлгүй өөрийн хүссэнээ нөхрөөсөө авч сур, чадахгүй бол нөхөртөө хүссэнийг нь бүү өг, бүр болохгүй бол сал. үнэхээр салахдаа хүрвэл “чи ядаж нэг удаа шөнө босоогүй, эмнэлэг хамт яваагүй” гээд хүүхдээ бүрэн өөртөө авах, аавтай нь уулзуулахыг татгалзах бүх шалтаг боломж чамд байна.
    3. хоёр хүүхэд байхад чи алзахгүй. хүүхдэд зүгээр нэг аав хэрэггүй байдийн, зүгээр нэг ээж ч хэрэггүй. бие биенээ хайрлаж хүндэлсэн ээж аав хэрэгтэй байдаг юм.

  17. тайван бай says:

    чамд эр хүн хэрэггүй юм байна шдээ, гэр дэх эр хүний үүрэг ролийг бүгдийг нь өөрөө хийдгийм байна. урдуур нь орж гүйгээд байхаар нөхөр чинь даврадийн байгааздээ. жишээ татъя: хоолойг нь бооход л хүн гээч амьтан агаар хичнээн хэрэгэтэйг анх мэдэж ухаардаг. жирийн үед агаараар амьсгалж буйгаа мартаад агаарт баярлаж талархана гэж байхгүй. танай нөхрийн хувьд чи хамаг юмыг нь хийж уучилдаг “агаар” юм байна. амьсгал нь боогдохгүй л юм бол талархана гэж бүү сана. чи хүчилтөрөгчид баярлаж талархаад байдаггүй биз дээ. тэрэнтэй адил.
    хардалтын хувьд – өөрөө но-той хүмүүс харддаг юм. бас сэтгэл судлалын номноос уншихад, өөрийг нь голж байгааг хүмүүс далд совингоороо мэдрээд хариуд нь харддаг.
    ганц шөнийн нойрыг нь хумсалж үзээгүй нь чиний гавъя биш, чиний алдаа. чи тэр хүнд хүүхэд шөнө уйлах хичнээн хэцүүг мэдрүүлээгүй юм байна. нөгөө талаас дараа нь “чи ганц шөнө, бүүүүүүр ганхан шөнө ч гэлээ хүүхдүүдээ шөнө хараагүй” гэж итгэл дүүрэн хэлэх хүсэлтэй байсан бол бас л чиний алдаа. үнэхээр хайртайдаа тэгсэн бол чиний алдаа бөгөөд тэнэглэл. гэр бүл хоёр хүний нуруун дээр тогтдог юм

  18. Bi says:

    Ajil hii, mungu ol, ih mungu ol, bvr ihiig ol, tgd naad hunese hamaaralgui bol, daraa ni yamr bdal gargahiig ni har, hewere bwal salsan dr bha. 
    Ayandaa ajil mungu gd guiheer naad har yuma harj suuhgui saihan bolno, tim ch ih hugatsaa orohgui, neg l udur anzaarahaa bgad chi uuruu ch gaihna
    Naadh chn 2 huuhed 1 geriin uilchlegchtei l hvn bna! 

  19. Jiriin mongol zaluu says:

    Sainu? Minii bodloor nuhurtuu handah hair balamjaa shuud l zogsoogood vz zubhun 2 ohinoo bodood amidraa vz l dee hajuud chini baig hamaagvi bitgii too chinii ugaaj ugsun hubtsasiig umsuud hiij ugsun hooliig chini idcheed hvvhen ergvvlj yabdag teneg l gar bna daa yr ni gadaad uzemj setgel sanaagaara huchirheg baidag erchvvdiin ard ter hunees 2 dahin ilvv huchtei emegtei baidag gedgiig manai zaluus bodmoor yumaa, (uuriiguu bolood er nuhuruu abch yabdag olon busgvichuud bdag bhaa) bi uuruu 30 garsan er hun tiimde ch amidraliig uuruur hardag boljee buruu zvil baigaa bol uuchilaarai minii l sanaa bodol shde bayarlalaa

  20. Oko says:

    Uurtuu sanaa tabi gaduur gar ajild or hvvhdee tsetserlegt ug ter tsag naad har yum araas chin gvij sanaa tabina za

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.