Нэг сайхан шүлэг тааралдахаар нь оруулчихлаа.
Сайн байна уу, сайхан бүсгүй минь.
Салхин доор чинь саатаж түр сууя.
Хайр, үнсэлт аль нь ч надад хэрэггүй,
Харц минь хүсэж байсан ч уруулын будгаа гамна.
Зүгээр л янгинах сэтгэлийг минь өвдөг дээрээ дэрлүүлж
Зүү утас сүвлэж ханзарсан зүрхийг минь нөх
Гурван алтан үгийг чихэн дээр минь шивэгнэ
Гунхсан цэцгийн дэлбээгээр эрхи зангидаж тайвшруул.
Харин хэн зүрхийг минь урсаныг бүү асуу,
Хаана сэтгэлийг минь тамласныг битгий лавла.
Энгэрт чинь наалдаж нэг л удаа мэгшие
Энэнээс цааш хилийн дээс алхахгүй ээ.
Сайн байна уу, сайхан бүсгүй минь?
Согтуу бишээ би мулгуу нэгэн байна.
Сормуусан дундуур чинь очис тээн шургасан мөртлөө
Сүмбэн хуруунд чинь бөгж болон үлдэж чадахгүй нь.
Оёж өгсөн зүрхний чинь заадлаар нь салхи сийгэж
Огт өвдөх сорвигүй ч сэтгэл минь хөндүүрлээд байна.
Нимгэхэн ч хиргүй алчууран дээр жаргалын хээ хатгаж
Намайг гэсэн ертөнцийг чи л урлаж чадах ч
Нар жаргахаас өмнө мориндоо би мордоё
Нил хар дурсамжаа богцлоод, нүглээн хөөж далдаръя.
Сайн байна уу, сайхан бүсгүй минь?
Аясын салхи навч хөлөглөн чамд энэ үгийг хүргэг
Амьдрал үхлийн эцсийн цэг дээр асуултанд чинь хариулъя.
Зүрхийг минь ханз татсан тэр л бүсгүй анх өөрөө эсгэж
Сүүдрээсээ ч цочих сэтгэлийг тэр л тээлгэж үүрүүлсэн юм.
Дахиж би үлгэрт итгэхийг хүсэхгүй
Дараа чамайг уйлж суухыг хармааргүй
Сайн сууж байгаарай, сайхан бүсгүй минь.
Зохиолч, продюсер, филантропич Ален Арман 2010/06/05
5 Comments
Mundag zaluu shyy. Bi facebookiig ni yrgelj unshdag.ynen bas uran ygs bicjdeg.
saihan shuleg baina. yag l nadad zoriulsan met
Mongol hulen alen gej ovogtoi baihuu. Orchuulga ch bai ali n bai mash sain bichsen baina. shuleg orchuulna gedeg dahin bichihtei adil gej sonsoj baisiin bna. Ingej orchuulsan bol bayar hurgey ooroo bichsenees yalgaa alga.
Орчуулага биш ээ зохиогч нь Арман гэж залуу байхгүй юу. Яагаав МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд байсан.
hooh buur mongolchlood uneheer goe orchuuljee bayrlalaa