Харахаас дургүй хүрч байгаа хүнтэйгээ хамт амьдарсаар л байна…

172362617

Сайн байна уу? Би 30 гарсан нэг хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Гэвч нөхөр маань хүүхэд 2 нас хүртэл гадаадад сурч байгаад буцаж ирээд яг хамт амьдараад 2 жил л болж байна. Хамт амьдарч эхэлснээс хойш би түүний дэндүү амиа хичээсэн хүн гэдгийг мэдрээд засах гэж үзээд гуйгаад үглээд одоо бүр залхаж байна.

Сүүлийн үед би түүнийг байхгүйд сайхан байгаагаа мэдэрдэг болсон. Өглөө хамт цай ууж үзсэнгүй, шөнө бүр орой болтол компьютер тэврээстэй, ер н гэртээ байгаа үедээ байнга компьютерын ард, би өглөө босоод хүүхэдтэйгээ хоюулхнаа цайгаа уугаад гэр орон хоол унд, дэлгүүр хүнс ногоо гээд бас мөнгө олох гээд л наймаа энэ тэр хийгээд бүх юм миний нуруун дээр. Нөхөр маань уул нь 7 хоногт 3-4 өдөр багшлаад овоо мөнгө олно, хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг л өгнө. Гэртээ бол яг хамтран амьдрагч шиг 2 талаасаа 50, 50% мөнгө гаргаад ногоо тагаагаа авна. Энэ тал дээр их л эрх тэгш байх гэх мөртлөө гэр орон хүүхэддээ хэзээ ч цаг гаргахгүй. Яг зочид буудалд байга юм шиг, хүүхдэдээ хамаатны нэг ах шиг нь л байдаг. Хүүхдээ аваад салхинд гарая, хамт явж гэртээ ойр зуурын юм авая гэхээр бөөн юм болж хааяа нэг гараад үүний хариуд би түүнд өртэй юм шиг санадаг.

Өдөржин ажлынхаа юмыг хийгээд завгүй байдаг бол бас өөр хэрэг, гэвч байнга л кино үзээд л эсвэл тоглоод би түүний компьютерыг хэзээ нэгэн цагт гаргаад шидчихмээр санагддаг. Өдөр бүр компьютер тэврээд диван дээр хэвтэж байгаа түүнийг харахаас зэвүү хүрээд байна. Гадуур гарч зарим нэг ажил амжуулах гээд гараад ирэхэд хүүхдэдээ бүтэн өдөржин компьютерээр кино үзүүлсэн байх юм. Хүүхдээ хайрладаг хүн бол хараанд нь муу энэ тэр гээд үлгэр ч болов уншаад хүүхэдтэйгээ тоглоод сууж болно доо, тэгээд өдөржин би хүүхэд харсан шүү чи өдөржин гадуур тэнэлээ гээд нээх их юм хийсэн хүн шиг, би л гэр орондоо мах ногоо аваад л гадуур явж байхад.

Тэгээд ч ихэнхдээ хүүхдээ ээж дээрээ тавиад ажлаа амжуулдаг л даа. Нөхөр бол хааяа амттай юм хүүхдэдээ харуулж байгаад ганцаараа идчихнэ, хүүхэд уйлаад надаа гээд байхад чухам сайн аав болж шүдэнд муу гээд өгөхгүй. Өгөхгүй бол харуулахгүй өөрөө идэж болно биз дээ. Хүүхэд л юм болохоор уйлаад аавыгаа цохиод надаа гээд байна. Тэхэд муу жоохон үрийг маань бөгсөн дээр нь хамаг хүчээрээ цохиод ингээд чи аавыгаа цохь гээд зодчих юм. Би байнга л хүүхдээ өмөөрч жижигхэн бөгсийг нь гараараа хааж гараа цохиулна. Намайг бас ээжийг маань хүүхэд эрхлүүлээд эрхийн тэнэг болголоо гэх юм. Би сүүлдээ намайг бас хүүхдээ гэх сэтгэл байхгүй гээд түүнээс салмаар байна гэлээ. Гэтэл тэр надгүй, хүүхэдгүй бол амьдрах хэрэг алга гээд амиа хорлох шахаваа.

Чухам маргаашнаас өөр хүн болно гээд би ч яаж харж байгаад үхүүлчих вэ дээ, маргааш нь яг хэвэндээ компьютер барьсан робот. Би өдөр бүр ганцаардаж байна. Надад робот биш хүн хэрэгтэй байна. Сэтгэл санаагаа хуваалцаад амьдралын төлөө хамт зогсох хүн.

Гэтэл нөхөр маань хэзээ ч ийм байж чадахгүй юм. Нөхөрт маань өөр хүүхэн архи тамхи гэсэн асуудал байхгүй ээ, гэхдээ би салмаар байна. Чухам яаж салахаа мэдэхгүй байна. Үнэхээр намайг явбал амиа хорлож мэдэх сэтгэлийн хат муутай хүн. Ийм юм болох вий гэж айгаад, аль хэдийн сэтгэл маань хөрсөн, харахаас дургүй хүрч байгаа хүнтэйгээ хамт амьдарсаар л байна. Би яах ёстой вэ?

20 Comments

  1. chingun_27 says:

    Neg arga zaaj uguy. huswel orood irne biz.
    chingun_27

  2. shine says:

    bvdvvnurt@yahoo.com geed add higere bu halii

  3. cahirmaa says:

    uhne gej ailgaadaa, yarshig l baina uh gehgui yu, ochuuhen bodoltoi amitan be

  4. zochin says:

    shuud ooriih ni etseg ehd ni heleechee tanai huu chn ya,mar sonin yum be tgdg ingedg geel hamag yumiig ni nuuren dr ni heleed doosh ni hiichihgui yu yadiin…nuhruu etseg ehiih ni hajuud doosh ni hiij hun doromjilloo l gene biz yadiin bas yamar gdiig ni etseg eh ni medeh l heregtei shd
    huuhedde hel zasrahgui bol bi sallaa ghgui yu lai l bn amia horlono ntr gd tenegteed bdiin bn le nadad hamaagui shuu ghgui yu…..ehnees ni helj l bsn ni deer…
    etseg ehdee ugluuleed irhiin tsagt gaigui boloh blgui de hooliig ni hiihgui bai tghr olshiin erhend ter duwanasa salj l taaraa dawartsan gar we yasan…50;50%ch geh shig…ehner huuhdiihe umnu yamarch hariutslaga alga,tgched huuhde zodood yaj haruulj bgad idj chadjiinaa ugaasaa tiim humuus bdiin gseen manai aawiin etseg ni tiim hun bsn gsn tgd manai aaw huuhed bhda ih goriddog bsn gsn bi tom bolood huuhduudde ogchood ooroo daraa ni iddeg bolnoo gj boddg bsn gsn neeree l tiim hun de ehled zaawal bid nart ogno tgj bj ooroo joohniig amandaa hiideg..kk

  5. ... says:

    computertee bish hun n shal hogiin yum. huuhed zodood erguu yum chini

  6. Fycghvhgcgj says:

    manai aaw iim amia bodson nowsh bj bgaad eejid mini hayagdsiimdaa. iim humuus uhen uhtelee zowhon ooriinhoo har tolgoig l boddog ym. hezee ch zasrahgui, yamarch hair halamj huleeh hereggui

  7. Tld says:

    Setgetsiin asuudal bgaa bhoo. Huuhdeesee ideh yum haramlaad bhda ch yahav de. Zardlaa 50 50 huviar n daah gej huntei suusiimuu chi. Ur huuhdiin gargasan ehner huuheddee tiim setgelgui bhdaa ch yahav de 

  8. zaza says:

    tanai nuhur arai bishee, honots yumuu haashaain? yamar negen oorchloh alham hiisen deer

  9. Zochin says:

    Deerh zochin goyo heljee. Uhehgui ee, naaduul chini. Yag unen shuu. Nadad neg tiim zaluu baisan, cham shig iim sain hun hezee ch olohgui gej dandaa heldeg baisan. Tanai nohor shig zalhuu bish l dee, gaigui, bas mongo olno, huuhendehgui, arhi uuhgui gehdee tuunii haaya neg gargadag uur, namaig doromjilson ugs ni minii tevcheeriig barsan, uurlaj helbel alj ch magadgui yum baina gej bodson bolohoor zoolnoor yarij baigaad l yavuulsan daa. Odoo saihan bainoo.

  10. zochin says:

    phone yag tej helheer oilgoj haragdaach.ugaasa hamtran amidragch shig ym bol huuhedteege zovhon 2biene bolgood hool tsai huvtsas hunarini bitii ugaa hii tegd komo tevred hevtecjil baig ayndaa oooro hiiged ideed yma ugaah biz.yag chamaig yvhaar amia horloj haragdaach naaduul chin mangar amindaa hairtai iim humus hdeguil bhgui yu

  11. phone says:

    huniig zasah gej oorigo orooliig ch zovooj bhar baigaagar ni huleej avah ni amar bdg yma. bi ch geriinhee buh ymiig gantsaara amjuldag. odo bur surchihajde. iim ymnaas bolj salna gj yu bdgiin. hurdtai amidarsaar surchihdag ym. ter ni ch amar. gehde gantsaara ym idne gedeg sonin ym. esvel bagadaa ih olsdog hool muutai osson hund tiim tal bdg. ygleed yahavde. zoolnoor dasgaj bolmoor sanagdaj bn. ter 2g yldeehde huuhdiinhe hooliig beldeed tend tiim ym bga bolgood butsalgaad ogoorei hair ni ajilaa sn amjulad irne minii 2 hamt eejiige huleengee hamtdagoy bj bgarai gd 2ulang ni ynseed gar. tiimerhuu bdlaar baga bagaar surgadag l ymda

  12. guest says:

    eooe huuhedde tegj handaad bhda yahavde huuhdiin umnu arzaitla amttan idcheed tegeed uilj iurlshaar zodoj ntr baliar novsh ve shuud l salaach yugii ni boddiin

  13. , says:

    компьютерийг нь гаргаад чулууд, ахиад авбал ахиад эвд.

  14. zochin1 says:

    uter turgen sal.

  15. zochin says:

    Авгай хуухэн эргуулдгуй гэнэ шуу. Хэн ийм арчаагуй залхуу харамч гартай суулэрдийн бэ. Танай нехрийг муухайг нь мэдээд  тоохгуй л байхгуй юу. Тэрийг нь чи мэдэхгуй байж нээх сайн тал болгочсон этр. Чамаас еер толгойг нь эргуулээд дээрлэхсих хуухэн олдохгуйшд

  16. zochin says:

    Hey  угаасаа тал менгее гаргадаг юм бол енеедреес эхлэж зевхен охины болон еерийн хоол хунсээ цуглуул. Зевхен 2 биедээ хоол хийж идээд саваа угаачих. Ирээд чиний авсан хунснээс идэх бас хоол хийх гээд байвал эрс эсэргууц. Бур авах гээд байвал унийг нь арай ендер хэлээд менгее егснийх нь дараа хоол хийх материалаа ег. Тэрний аяга таваг хувцас хунар юу ч буу угаа. Зевхен хуухэд болон еерийн аяга тавгаабас хээл хийх саваа яг хоол идэхийн емне л угаа. Идэж дуусаад завааруулаад орхи. Тэр хоол хийх бол цэвэрхэн сав ачга байхгуй болохоор еерее угаана их ур дунтэй арга шуу. Хуухэдтэйгээ 2лаа гоё юм авпад харуулж байгаад ид. Надаа гэвэл шудэнд чинь муу гэчих хамаагуй гэвэл еерее худалдаж аваад ид гэж хэл. Нэг ч битгий уйлчил. Нэг ч удаа хунсийг нь буу зее. Гэхдээ орхиод явбал ухнэ гэдэг эрчуудийн 1 ч ухээгуй байдаг юм хэхэ. Энэ бол арчаагуй эрсийн хаягдпхаас айсан заль их олон хун хууртаад еревдеед . Угаасаа чи унэгуй боол зарц нь болж амьдарч байхад хэн за салий гэхийн. Угуй салахгуй гээл зарцлаал эхэлнэ. Идэх укх юмгуй бол напдах чинь диванаасаа босоод дэлгуур явапд хоолоо хийгээд саваа угаагаад сурна. Чи тэнжгтээд уай май чанаж егев дее. Бур болохгуй хунснээс чинь ичихгуй аваад байвал гэртээ огт битгий хунс ав гадуур ээжийндээ хуухэдтэйгээ хоолол. Энийг дагахгуй бол насаараа зальтай хувалзад шимэгчлуулээд унэгуй зарц хийгээд навсгар азгуй авгай бол за юу

  17. women says:

    sain baina uu ,
    bi bodloo yaahaaraa erchuud iim sonin bdag yum bol.jaahan archaatai mungu tugrug oldguud ni avgai huuhen erguuleestei,harin avgai huuhen erguldegui erchuud ni zalhuu hoirog archaagui baih yumaa.avgai huuhen arguulehgui bgaa ni sain tal shuu.tegeed irheeree chamaig ch hundlehgui,huuhdeee ch bodohgui ,uhene gej ailgahgui salna gej l ailgana.salaad ch ter chigeeree yavj chadahgui buun daramt.tegheer minii bodloor naad zaluugaa zasaad avsan ni deeree.hereldej ugleh bish shunu orondoo yarilts,shn sex hiicheed tevreldeed yarilts.uuriinhuu bodoj yavdag,tunirhadag zuilee bugdiig ni hel.bas ter badliig chin tevchij chadahgui zalhaad zarimdaa salmaar sanagdah yum gedgee ch hel…tegeed yu gehiig ni sons .uneheer uilchilehgui bol huuhdee avaad heseg tusdaa amidaad uzeee….ter tsagt 1iig bodoj yuunii magad.herev tegeed ch nemergui bol yostoi zasrahgui maanguudiin neg ni l bolj taarah bh daaa…za amjilt

  18. emegtei says:

    Helelguigeer yavchihgui yudoo. Naad muu chin tsagaa tulahaar amia horloj chadahgui ee. Iim yumnuud amindaa hairtai bdag yum. Pc toglood erhiin teneg yum bna l daa.

  19. Lady says:

    Tsagaa tulval uhej chadahguiee. Chi uurt ni yu bodoj yavdagaa bugdiig ni hel. Tgd naad robot chin uu gj heleh ni uu.Chi uuriiguu uurchilj hicheehgui bol chadahgui gj helee. Pc-nd dontchihson bl emchilgee hiilge. Naadah chini araar taviltaas ch utgagui yum geech

  20. sanaka says:

    шууд салаачээ.Ийм арчаагүй бэртэгчинтэй яаж амьдаралаа сүйрүүлэн хамт байгаад байдаг байнаа.Наадах чинь амий хорлохгүй ээ.Аминдаа хэнээс ч илүү хайртай байгаа.Иймэрхүү хувалзнууд зөндөө байна.Надад ч бас нэг байсан ашгүй зайлж нэг амраасан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.