Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг

urdsa

Хардалт нь хагас эрүүл хүний л зан. Хэт хардалт нь олон уршиг дагуулдаг.

– Хартай хүний эхнэр (нөхөр) эцсийн эцэст найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ.

– Байнга хардаж сэрдүүлэн, түгшиж, айж сандарч явснаар мэдрэл нь сульдаж, сэтгэлийн өвчтэй ч болж болно.

– Хардалт сексийн харьцаанд сонирхолгүй болгож, дур нь хөрөх байдал үүсгэдэг. Хардалт бол эмэгтэйн бэлгийн дур хөрөх нэг гол шалтгаан юм. Иймд эхнэрээ “мөсөн” хүн болгочихгүй гэвэл хэт хардалт огт хэрэггүй.

– Хэт хардалт даамжирсаар сэтгэцийн өвчин эмгэгт ч хүргэж болно. Хардалт улмаас ноцтой гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол ч цөөнгүй.

– Хэт хартай хүн хажуудахаа байнгын дарамтанд байлгадаг. Хардалтаас үүссэн хэрүүл маргаанд хүүхдийн хүмүүжилд ямар хор уршиг авчрах нь тодорхой. Хардах онцлог ч гэж бий. Эрэгтэй нь хардахаараа эхнэр рүүгээ халддаг бол, эмэгтэйчүүд голдуу нөхрийнхөө “нууц амраг руу” дайрдаг аж.

Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй.
Хартай аав ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, том болсон хойноо мөн л хартай хүн болж хувирдаг.

– Хардалт бол угтаа бөгсний хэрүүл юм шүү дээ. Иймээс тийм хэрүүлийг эс тэвчвэл айл гэрийн өнгө хөсөр дааж, алаг үрс нь өөдлөхгүй.

/Хань/

4 Comments

  1. Bbb says:

    Minii bodloor araar tawiulj hashirsan hunii hardalt l tuildaa hurdeg bh.

  2. Zochin says:

    Oortoo itgelgui hun l ih hartai baidag. Bi bol hardaad baidaggui. Harin namaig hardhaar ni  bi yagl oor shig  ni aashildag. Yamr vg vildel gargana yag l adilhan l  aashildag. Tegj baij l hardalt gej  huniig yamr ih daramtand oruuldagiig l mederdeg bololtoi. Odoo bol uchirtai hardana shuu

  3. oochkoo says:

    hardahgui bna geed haychihna ch bas haashaa yum.Manai erchuud iim ued zarim n bol davarch ugnu hunii itgel daah n hovor shuu dee er n.Tungiin l taaruulah heregtei bh.Huuhemseg ertei suusan hun yavaandaa hartai boldog yum bnaa

  4. baachka says:

    Alivaa yumiin tun n hetervel don bolj huvirdag.Olon l bodoltoi zan aranshintai humuus baidag shuudee. Zarim n harduulah durtai ch hun bna durguich hun bna.GEHDEE ER em humuus bie biendee todorhoi hemjeenii hynalttai baij gemeen todorhoi bair suuritai togtoj uerhehiin bolovuu ard tumen yu gej bdohiin???/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.