Харь гарагийн хөлөг, нисдэг таваг, UFO гээч зүйл орчин үед үүссэн гэж бодох нь өрөөсгөл. Хүн төрөлхтөн энэ учир битүүлэг нисдэг биетийг хэдэн зуу, мянган жилийн тэртээнээс ажигласаар ирсэн бөгөөд үзэж харсан болгоноо өөрсдийн уран зураг дээрээ дүрслэн үлдээсэн нь үүний тод гэрч юм.