Хэрэглэгч чиг хандлагатай залуу

170743037

Эрэгтэй хүнийг хэрхэн сонгох вэ? Миний таньдаг бүсгүй энийг бичсэн гэж бодлоо. Тэгээд бас намайг бичсэн байх шиг байна аа. Хааяа ийшээ орж амьдралын тухай уншдаг байлаа. Өөрийнхөө тухайн бусдын бичсэнийг уншина гэж зүүдэлж ч явсангүй.

Би ажил хийдэггүй, орлогогүй оюутан хүн болохоор эмэгтэй хүнтэй болзсон ч даая гэж боддоггүй байлаа. Мөн даалгадаггүй байсан. Өөр өөрийгөө л даадаг байсан. Орлого нь зарлагаасаа илүү байх ёстой гэж үздэг нь миний амьдралын зарчим. Тэгээд л болоо. Яахав би 30 гарчаад арчаагүй гэж харагдаж болно л доо материаллаг талаа бэлдээгүй. Тэгэхдээ 3 дахь улсдаа одоо суралцаж буй, 3 дахь диломоо хойтон авсныхаа дараа ажилд орж санхүүгээ сайжруулна гэж төлөвлөсөн. Би боловсролыг л эрхэмлэж, 2 ч найз охиноосооо хол байсны улмаас салж байлаа.

Нэгт боловсрол, 2-т найз охин гэж л бодож явсан. Ийм хүн тэгээд хэрэглэгч хандлагатайгаараа дуудуулна гэхээр гайхаж л байна. Өдий 30 гарсан ч сураад явж байгаа хүн хэрэглэгч, бусдыг ашиглагч хандлагатай байна гэвэл тэгээд сурж өөрийгөө зовоож, хагас шөний нойртой олон хоногийг өнгөрөөж яах юм бэ. Хэдэн удаа машинаараа л гэрт маань хүргэж өгөө биз, энийг ашиглалаа барьлаа гэж би лав бодохгүй. Энэ бүсгүй маш сэргэлэн, дэгжин, боловсролтой, энэ хэрээрээ хүний арга эвийг олдог, шаардлагатай бол хөөрхөн хөөрхөн худлаа хэлчихдэг ийм бүсгүй. Биеэ бол эвгүй байдлаас аваад гарчих овсгоотой. Худал хэлж буй нь хор хөнөөлтэй биш.

Гэхдээ л би худал хэлэхийг огт тэвчидгүй учраас миний хажууд найзууддаа утасны цаанаас худал хэлэх бүрт нь би шүүмжилж улмаар хэрүүл болдог байлаа. Би царай зүс, нуруу туруу, боловсрол мэдлэг сайтай, эмэгтэй хүмүүсийг хэрэндээ татчихдаг ч гэлээ энэ бүсгүйтэй уулзах хугацаанд өөр нэг ч эмэгтэйтэй холбоотой байгаагүй. Биднийг цугт байхад миний утсанд ямарч дуудлага, мсж огт ирдэггүй байсан. Надтай уулзах хүсэлт гаргах бүрт нь би үргэлж завтай тэгье гэдэг байлаа. Учир нь би гэрсэг, гэр хүмүүжилтэй, архи тамхи пийв огт хэрэглэдгүй тийм л залуу.

Би одоо өөрийнхөө дутагдлуудыг бичье.

Би удаан хугацааны турш (3 жилээс илүүтэй) хүнд өвдөж байсан учир, олон ч найз нөхөд маань надаас нүүр буруулж тэр хэрээр хүнд итгэхээ байсан тийм байдалд хүрсэн хүн. Одоо ч тийм. Гэхдээ итгэхгүй байлаа гээд бусдад өөдгүй зан гаргаж байсан удаагүй. Бусдад найддгүй өөртөө л найддаг.

Мөн би шүүмжлэл хүлээж авах дургүй. Намайг шүүмжлэхийн тулд миний хүндлэлийг эхлээд олж авах хэрэгтэй. Тийм байхын тулд надаас илүү өндөр боловсролтой, эсвэл надаас илүү мэдлэгтэй, эсвэл миний хоббиний зүйлсээр надаас илүү хүн надад зөвлөвөл би хүлээж авах тийм сэтгэхүйтэй. Үүнээс зөвхөн амаараа л хийж ярьж бүтээдэг хүмүүст дургүй. Энэ бүсгүй тэхдээ ам гар нь зэрэг хөдөлдөг, ажил хэрэгч. За тэгээд би өөртөө итгэлтэй тийм л хүн. Өөрийгөө голох зүйлс их л бий, бахархах зүйлс мөн бий. Мөн би энэ бүсгүйг болзоонд урьж байгаагүй. Намайг л урьдаг байсан. Энэ мэдээж дутагдал. Хүлээж байна аа үүнийг. Намайг олон л бүсгүй эргүүлдэг, надад талтай байдаг байсан болохоор би эмэгтэй хүнийг урьж биш уригдаад сурсан байсан гэх үү.

Гэхдээ биеээ тоож хөөрч байсангүй. Уулзаад тооцоогоо даалгаж байсангүй, уулзаад архи пийв ууж байсангүй. Даруухан уулзаад даруухан л салдаг. Тэгээд надад таалагдахгүй бол би таг болдог тийм л байсан. Дотно харилцаанд бол удаж байж л ордог. Тохиолдлын харьцааг тэвчдгүй тийм зантай. Тиймдээ ч эр найзууд хааяа сексийн тухай ярихаар миний унтсан эмэгтэйчүүдийн тоо та нарынхаас 4,5 дахин бага байгаа даа гэж хэлдэг байлаа. Зүгээр ингээд ийм хэт даруу байх нь бас одоо үед дутагдал, эмэгтэй хүнтэй уулзчихаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй санагддаг ч байж мэдэхийн. Би чамтай уулзахаараа, ярихаараа аз жаргалтай болчих юмаа гээд би хэлж л байсан. Би эгчдээ чиний тухай хэлчихлээ, найз охинтой болж байгаа гэдгээ хэллээ гэтэл чи гэрийнхэндээ хэллээ, гэрийнхнээсээ юм нуудаггүй хүн байна гээд бид 2 муудалцаж л байсан.

Уул нь баярламаар юм. Би сэтгэл их тавидгүй байсан нь үнээн. Халамжилдгүй байсан. Би сэтгэлгүй байсан, харин аажмаар дасч байсан. Би сэтгэлгүй ч надад таарч тохирох хүн шиг санагдсан болохоор уулзаж болздог байсан. Нэгэнт л сэтгэл маань халамжилъя гэж хүсэхгүй байхад худал жүжиглээд яахав дээ. Гэхдээ дасч байгаа сэтгэл надад байсан болохоор яваандаа халамжилдаг болох л байсан. Уулзсан өдрөөсөө л халамж анхаарал тавьдаг залуустай харьцуулвал би хөлдүү. Манай гэрт ирж байгаагүй. Тиймээс би гэр орноо цэвэрлүүлж байсангүй. Би харин гэрт нь очихдоо гэрийнхээ тийм ийм юмыг янзла цэвэрлэ гэсэн байрын үг хэлж байсан. Секс.мн рүү тэгээд захиа бичиж байгаа хүн бодит байдлыг жаахан өөрчилж өөрийг нь таньдаг хүмүүс нь уншиж магад гэсэндээ тэгдэг байх. Мөн одоо гадаадад биш Монголд амьдардаг. Энэнээс бусдаар таарч байгаа.

Сүүлд бид 2 нэг уулзаад би салъя гэж хэлээд тэгээд л больсон доо. Гэрт нь очиж хоньё гэтэл намайг очуулахгүй. Ер нь хагас бүтэнсайнд л цуг хоновол хонож байя бусад үед ажилтай амжихгүй гэхээр нь би уурлаж надад цаг гаргаж зориулдаг хүн л надад хэрэгтэй. Чи хэрэв дабл больё гэж бодож байвал үүндээ зориулж цаг гарга гэсэн. Тэгээд очуулахгүй гээд байгаа нь надад сэжигтэй санагдаж өөр хүнтэй уулзах гээд байна гэж бодоод хар төрж муудалцаад больсон доо. Буруу зөв бодсоныг тэр л мэднэ. Би өөрийнхөөрөө л шийдсэн, тэрний саналыг харгалзаагүй. Зүгээр надтай тэр шөнө цуг хоносон бол би юм бодохгүй байсан. Яагаад гэвэл бид 2 10 хоног цуг хоноогүй байсан юм.

Мөн би сар хүрэхгүйн дараа гадагшаа сургуульд явж үлдсэн 1 жилээ гүйцээн суралцах байсан. Тийм хүн цуг байхыг хүсэх нь ойлгомжтой. Тэгээд л би хүссэн, тэр татгалзсан. Би огцомдсон. Дараа нь сүүлд би харамсаж байгаагаа мсжээр хэлсэн, гэхдээ уучлал гуйгаагүй. Бардам зан минь хөдөлсөн. Би амьдрал зохиож байгаагүй, ганц бие, их мөнгөнөөс бусад нь бүгд байгаа тийм л залуу. Гэхдээ ядуу биш, мөнгөнөөс ч үнэтэй боловсролтой хүн. Ийм хүнд намайг ойлгох өөр сайн эмэгтэй таарна гэж найдсан. Сайн муу талаа дахиад нэг нэмвэл би дэгжин талдаа, цэвэрхэн, харин эмэгтэй хүмүүсийг их хүндэлж, боловсон загнадаггүй. Тэдэнтэй соёлтой харьцаж чаддгүй. Бас санаачлагатай биш. Гэхдээ мэдээж танхай биш л дээ. Жирийн л байгаагаараа л даруудуу харилцдаг. Энэ нь тэгээд одооны боловсон байдал соёл шаардсан бүсгүйчүүдэд учир дутагдалтай санагддаг байх.

За тэгээд холбоо барилгүй нэлээд удаад, ер нь холбоо тасраад байж байтал эндээс өөрийнхөө тухай уншаад тэсэлгүй биччихлээ. Магтаж муулах гэсэнгүй, болсон зүйлүүдийг л яг таг бичлээ. Тэгээд бүтээгүй ч гэсэн сайхан үеүүд бидэнд бас байсан тул муугаар биш ядаж жирийнээр бодож амьдаръяаа гэмээр байна. Хэрэв чи үүнийг уншиж буй бол.

42 Comments

  1. bayaraaa says:

    emegtei huniig hundeldgui ch bas doromjildgui l zaluu bn, hundeldgui l ged uurlasan setgegdluud ih baihin. Muruuruu busdad gai bolddguil hun baindag

  2. hi says:

    nogoo emegtei zov baijaa salsan ni. ene eregtein amia bodson ,ih zangaas ni bur aichilaa baina. ih zangaa idej amidraj dee zaluu mini

  3. women says:

    chi tegeed nogoo huuhenii 3 dahi naiz zaluu ni yumuu.

  4. medexguie@yahoo says:

    soyoloo sanal 1 bainaa.

  5. lag zaluu says:

    Gadaadad mgliinhuu neriig huuduj yavdag huvia hicheesen archaagui negen l bna daa mgliin ner l hairan bna daa.gert ni ochood honono geed honuulahgui bolhoor uurladag.bas hairgui setgelgui murtluu shuu.huuhnuud neg iimerhuu hudalaa surguuli bolovsrol yarisan yumnuudiig lag gej oilgodog mun ch genen humuuseee.

  6. zochin2 says:

    Ahhh hun yaj amidrana uuriin dur sh de. jaahan zarchimchduu zantaim shig bna.niitech bgaad l sur.aa tugsuud hariad shuugiulaad ugnu bizdee… manaid bas neg ikm nuhur bnaa nasaaraa l surch bn nas ni ch chamtai oir. zan ni ch adilhan bsn…odoo harin uur bolson… tsag tsagaaraa bh bush… bainga oyutan bh bas goY bish medrj l bgaa biz boddog l biz… 

  7. wax hlgej bloxgui says:

    surguli bolovsorol heregtei ch hund hani ijil xeregtei shu de. emegtei hunig hairlaj bai ergeed chamd aguu ix xair irne hu

  8. tse says:

    Захидал бичигч, отгоо. гэрлээ лайк. бусад нь тамын тогооны үлгэр.

  9. june says:

    ergvv setgelgeetei gaj amitan be shaaal  durgvi  hvrchlee

  10. zun says:

    Юу сайхан дур сайхан гдг байхаа. Өөрсдийн зөв гэж бодсоноор амьдраач. Залуу нь насны эцэст батсүмбэрт очих биз. Эмэгтэй нь хань ижилтэй болж амьдрал зохиоход оройтоогүй л бна шүү дээ. Хайрлаж бас хайрлуулах болтугай. Өгч чадахгүй хүн авдаггүй гэж. Хайрлаж мэдэхгүй их зантан хайрлуулах хувьгүй байх гэж бодож бна.

  11. zun says:

    Юу сайхан дур сайхан гдг байхаа. Өөрсдийн зөв гэж бодсоноор амьдраач. Залуу нь насны эцэст батсүмбэрт очих биз. Эмэгтэй нь хань ижилтэй болж амьдрал зохиоход оройтоогүй л бна шүү дээ. Хайрлаж бас хайрлуулах болтугай.

  12. Kkk says:

    Huush ta 2 odoo end hereldeed baihaar chatlaach . Shalchiganasan yumnuud

  13. Bolroo says:

    Gerelee geed bgaa ohing bi lav ene zaluug uuruu gj bodoj bna.. Esuul tanidag hun n bh.

  14. гэрэл says:

    Өө нээрээ энэ залуу хураасан юмгүй гэж бичсэн байсан. Тэгэхээр баян айлын хүүхэд лав л биш байх нь. Тэгэхээр гадны улсуудад ингэж сурахын тулд тэтгэлэгт хөтөлбөрүүдэд л тэнцэж шалгарч явдаг байх нь. Толгой бол мундаг л ажилдаг байх нь. Тэгээд бас урьд өмнө нь хүнтэй үерхээд ямар ч байдлаар нөгөө нь гомдоож хуурч ингээд эмэгтэй хүмүүсийг хүндлэхээ үзэхээ байсныг хэлж мэдэхгүй шүү дээ. Том шарх ч авсан байж болно. Өөрөө ч бас салж байсан гэж бичиж угаас л хол байгаад салсан хүмүүс зөндөө. Дипломны гол гээд хүмүүс хэлж. Баян айлын хүүхдүүд л дипломны гол болдог болохоос ядуу дунд айлын хүүхдүүд бол биш шүү. Жаахан юм бодож бай зарим хүмүүс.

  15. Vnen says:

    Ene ch bolovsroltoi khvnii orood khervvl ch bish yu ch bish  yum bicheed bdag sait bish dee ene saitad orson khvn bvr ondor bolovsroltoi tsarailag gej ireed boon zovlon bichdeg saitdoo he he
    Minii dvv 30 tai UKd bolovsrol ezemshsen delkhiin bankind ajillaj bsan odoo kompani baiguullaad salbartaa ner khvndtei bolson  chamd ikh zan ooriigoo vnelsen ikh zangaas oor yum alga zaluu ..

  16. гэрэл says:

    Гэр бүлтэй болно гэдэг том аз жаргал ч жамаараа цаг нь болохоор болдог л зүйл. Олдошгүй ховор мэтээр л хүмүүс бичицгээж дээ. Залуу байхад сурч боловсрох нь зөв л зүйл. Ингэж сургуулиудад сурахын тулд их л зүтгэж хөдөлмөрлөж байж болгож байгаа. Дуртай хүссэн болгон нь чаддаг юм биш. Их ч золиос төлдөг. Хүн тэгээд үр хүүхэдтэй болохоороо амьдралын төлөө зүтгэдэг, уулан араам нь бол сайтай л залуу байна даа. Элдэв буруу зуршилүүдгүй, эмэгтэй хүмүүстэй харилцаа тааруу ч сайн хань байж үнэнч байж чадахаар. Эмэгтэй хүмүүстэй их харилцдаг холбогддог хүмүүс ч тэгээд араар тавичуул тавина даа. Эхнэртэйгээ л ойлголцдог хайрладаг бусад эмэгтэй хүмүүстэй ойлголцдгүй байвал харин ч аятайхан бишүү. Тэр салдаг дээр түргэдэж буй ч өөрийн бодолтой л хүн байна. Жаахан засаад авчих эмэгтэй таарахад тэгээд л амьдрал нь болоод явчихаар юм. 40 гарсан хүмүүс дахиж амьдрал зохиож байхад 30 тай хүн анх удаагаа зохиох амархан.

  17. hn says:

    huniig hairlaj huneer hairluulj ur udamaa uldeej amidrah ni hamgiin hamgiin  hamgiin tom az jargal baidag yum  shuu l gej helmeer bna daa 

  18. отгоо says:

    бичсэн захидлыг уншлаа. таалагдлаа. мөн тэр Эрэгтэй хүнийг хэрхэн сонгох вэ? бичсэн нона-гийн бодлыг уншлаа. бас л таалагдлаа. комментуудыг уншлаа.., таалагдсангүй.
    Захидлын эзэн залуугийн бодол тун зөв байна гэдгийг хэлмээр санагдлаа.
    тэгээд коммент бичсэн залуус дээд боловсролыг огт үнэлдэггүй нь харамсалтай санагдаж 15 жилийн өмнө надд бас тохиолдож бсан яьдлыг өөрийн эрхгүй бодогдууллаа.
    Тэгэхэд манайхан нмг хоосон хоёр гурван дип авч бхаар ………… шиг ажил хий эсвэл …………. шиг биз хийж ар гэрээ тэжээдэггүй юмаа гэхэд нэмэр болооч гээд л та бүгд шиг үглэдэг байсансан.
    өнөөдөр 15 жилийн дараа жишээ блоод байсан найзууд маань ихэнхдээ л надаас ажил юмуу биз гуйж, нмг сургадаг бсан хамаатнууд маань ой санамжаа алдцгаацан мэт огт өөр юм л ярьж байдаг юм даа.

  19. zocin says:

    mongold neg gaj aluurchin baigaan bn gerch ni deer bichsen bn

  20. Soyoloo says:

    Utasnasaa orson uchraas bas jahan uurtai hurdan bicheed ug usgiinhee aldaag anzaarsangui uuchilna bizee unshigchdaa. Bas nemj helehed mongold medlegtei humuus ih bolson chi 3 surguuli tugssun chin davuu tal bish shuu sursan yumaaraa yu hiij buteesen n chinii unet bayalag.timees gantsaaraa medlegtei gj buu ongir. Delhiin tuuhen deh aguu humuus heden surguli tugssunuuruu bus harin yu hiij buteeseneeree tuuhend munhlugdun ulddeg yum shuu. Chi shuumj avdgui uchraas l ingj boddog bhdaa. Buteelch shuumjlegch nariin ugsiig huleej avah n hamgiin ashigtai bdag yum.aldaj uzeegui hezee ch amjiltand hurdguin battai helchii.

  21. Soyoloo says:

    Sain uu. Bi 27 nastai 3 surguuli tugssun. Nadad buh yum bga bair mashin mungu. Gehdee nadaa odoo yu ch bhgui ene materiallag zuils medleg ger bul hairguigeer yu ch bhgui gedgiig uhaarsan. Bi yag l cham shig buh zuiliig medlegtei nol az jargaltai bna gej boddog blaa. Bas eregtei humuustei doosh n hij haritssag bsan uundee haramsaj bna. Minii naizuud bugd l saihan hani ijiltei ur huuhedtei bolson bna. Ted hichneen zovj bga ch ard n tisheed avah buhel buten hairin armi huleej bna. Unuudur bi uvduud hevtlee gehed huurhii eej aaviiga l zovoono medeej horvoogiin jam yosoor ted unguruud uguul har tolgoi l nadaa uldene. Hund gamgiin chuhal n hani ijil ur huuhed bdiin bna 3 saihan huuhed turuulsen eh hun nad shig 3 diplom uvurtlusnuus iluu ajil amjuulsan ted hun bii bolgoson shuudee. Chi 30 nas hurcheef eniig oilgoogui bj bdag. Bodood uzdee chi huuhed gargadag bsan bol em huneer daalguulaad tejeelgeed yavj bolno. Huhed ch gargahgui ajil ch hihgui halamjlah chgui chamaas avaad bh yum er alga bgazdee. Emegtei hun chinii erdem medlegeer yah yumbee bidend hair halamj l heregtei medlegiinhee hereer hairladag bol yaaya gehse. Manai naiziin nuhur n ih surguuli tugsuugui odoo business erhleed ehner huuhdee pod hiitel n tejeegeed l gol n halamj hairaar dutaadgui medlegtei halamjgui amia bodsontoi suusnaas medlegegui ch hair halamjtai amidralin uhaantai huntei suusan der bizdeee. Chi yag 18 nastai batsaan shig bodoltoi bna. Ireduidbur huuhedtei boluul bi halamjilj chadkueee geed zogsoj bhuu serjbuz zaluu min europed chi zaluu ch mongold barag hushinduu orchihno shuu….. Uhaarch uzeereideee…. 

  22. medexguie@yahoo says:

    aan tm bas 1 zuiliin tuhai bichihee martchij. chi gaj dontoi aluurchdiin tuuhiig 1 unshaad uzeerei. ted baki buduun huch chadaltai eruusuu ch baigaagui. sul doroi 1 n baidag. yagaad olon jil barigdalgui olon hun  aldag geech. ted barag bugd shahuu undur bolovsroltoi. ted yagaad tiim boldog geech. yag cham shig aashtai uchraas niigemshij chadahgui bodit baidaltai evlerch chadahgui baisan uchraas.

  23. medexguie@yahoo says:

    za yah vee. bolovsroltoi bolgon hun baidaggui yumaa. ehleed hun bolood daraa n bolovsroliin tuhai bodoh baij dee uul n. chinii huvid hojimdson bhaa hun boloh n. 30 garsan huniig surgaj boldoggui 3 nohoi tuuj boldoggui gesen ug baidag yum. teheer diplomton min iimhen yumand emzeglej bgaa yum chin amidrald enenees ch esen yum udur bur l bolj bdag shd. bi ter huuhnii bichseniig unshaagui l dee. gehdee chinii bichsenees unshval tiim ch olon taaraad baidag huuhnuudiin 1 bish l bna. hovor hun unetei baidag yumaa. chamd dahij oldohchgui. chi bolovsrol baihad bolno boddog shig bna. tiim ogt bish. ene delhii deer 1 haan asuudal baidag yum ter n hunii l asuudal. hunii asuudal shiidehiin tuld bolovsrol ogt hereggui. gol n hunii arga eviig mash oldog sain hun l baih heregtei. chi tiim bish n chinii bichsenees haragdaj bna l daa. teheer chi bolovsroltoi bailaa ch amjilt olohguiee. ter huuhniihee dainiich baij amjihguiee. yagaad gedgiig n chamd amidral zaagaad ugnu. olon diplomtoi teneguud zunduu l baidag. manai ajiliin uruund ch 1 baij l bna. bi 1 l diplomtoi. USA s 2 diplomtoi irsen tenegiig gariinhaa uzuurt zaraad suuj l bna adilhan l 1 hugazaand ajild orson shd uug n. diplomnii gol min amidral iim l baidag yum daa.

  24. zochin says:

    Сорри залуу. Чи боловсон соёлтой зан хун хунээ хундэтгэх зан 35 хуртлээ сураагуй чинь еревделтэй. Чи соёлтой харьцая гээд ч юугаа ч мэдэхгуйн байна л даа. Хун тоодгуй яхир ёдор зантай хунд гомдолсон улс нийгмээ хараасан евген байдаг даа. Тэр чиний ирээдуй сорри

  25. cahirmaa says:

    эмэгтэй хүмүүсийг их хүндэлж, боловсон загнадаггүй. Тэдэнтэй соёлтой харьцаж чаддгүй

    naiz min chamd uneheer haramsaj baina.

  26. bodol baina... says:

    миний бодлоор, эмэгтэй нь энэ хүнээс салсан нь зөв шийдвэр байнаа… өөрийгөө зөвтгөх шалтгаан хайж олох гэж өнгөрсөнтэйгөө зууралдаж, гоншигноод байхгүйгээр урагшаа харж, зоригтой зүтгэж амьдардаг эр хүнд найдаж амьдрахыг хүсч явдаг даа……. хүсэл маань биелээсэй.. 

  27. ccc says:

    poor you!!!!! chi aldaagui yavaa chin sain bnshdeee. argagui shdee chi chin amidralaa ehleegui bgaam chin yaaj aldahav dee. bas 30 nas mongolchuudiin huvid hugshin europed zaluu geed hutsaad bhiin. chi tegvel europedoo l turuud usuud amidrahgui yaasiin. ene chin mongol. chi chin mongol teneg mini. MONGOLIIN NIIGEM NI IIM BN. chaddiin bol chi buh humuusiin setgehuig uurchil! uuriinhuu gologdmol gedgee bitgii niigem ruu chih medvuu!

  28. man says:

    chi loser bsan bhaa.

  29. busgui says:

    hehehe uuruu ug ni ter hun ni bish yum bnshdee. chi ingeh tusam l hund muu helegdene bhdaa yaanaa. ter umnuh busguin bichsen niitlel deerh Hereglegch handlagatai zaluu gdg ug chamd yaasan hund tusaa vee? tegeheer chi ch bas uuriiguu busdad ashigch sanagddag bhdaa gej sanaa chin zovdog bhneee??????? lol.

  30. jack........JACK says:

    erchuudiig bitgii ingeldee duusdaggui mungutei uildaggui nudtei ovddoggui setgeltei yadardaggui bietei gej bodohoo boli huuhnuud mine belen amidrald durtai humuus ih olshirchee hamtdaa buteegeed yavah hun hovordojee

  31. нийтлэгч says:

    Аан би тэгвэл буруу боджээ уучлаарай. Би нийтлэл бичсэн хүн байна аа. Монголд 5 жил гаран ажилласан. Тэгээд ганц бие байгаа дээрээ сураад боловсроод авъя гэж бодсон. Хүмүүст сайхан шүүмжлүүлж байна аа тэгэхдээ эмзэглэхгүй байна. 30 нас бол гадаадад залуу л нас, манайхан л эрт суучихаад ийм настай хүнийг хөгшрүүлээд байдаг.
    Бас унасан ч босож чаддаг эр хүмүүст манайхан дуртай болохоор огт унаагүй зүгээр хүнд таатай биш л дээ хэхэ. Дөнгөж сургуулиа төгсөөд л ажилд орж эхнэр хүүхэдтэй болж амьдрал ахуйгаа сайжруулахыг л эр хүний мөн чанар гээд байх шиг байгаан. Сул чөлөөтэй дураараа амьдарч байгаад л яаралгүй сууя л даа, хаашдаа л суухаас цааш юундаа ч яарахав хэхэ.

  32. gogo says:

    Залуу минь эхлээд зөв бодолтой зөв хүн болчих

  33. nona says:

    Би Эр хүнийг хэрхэн сонгох вэ гэсэн нийтлэлийг бичсэн хүн л дээ. Энэ хүнийг нөгөө бүсгүйнхээ талаар буруу бодолтой байгаасаа гэж хүсэхгүй байгаа учир би өөрийг чинь бичээгүй, чи бид 2 танил хүмүүс биш гэж хэлмээр байна л даа ккк. 

  34. Naran says:

    Yu unshchvaa. Huurhii yamar ch ur dungui l suraad yavaad bgaamu. Yostoi shinjgui er hun bish bnaa. Nuguu busguig ni uruvdchihloo.

  35. busgui says:

    minii unshsanaar chi amia hicheegch gdg turliin hun bn. chinii bichseneer hun nadtai saihan haritsaj bj nadaas saihan haritsaa garna gechihej. unendee chi iim bhad hen ch chamtai saihan bhiig husehgui. emegtei huneer bol chi chihduuldeg hulduu ohidiin neg bn. bas ih uurtuu itgelgui hun bn. uurtuu itgeh itgelgui uchraas turuulj uridaggui zalgadaggui setgelee ilchilj chaddaggui. tegeed ene bdlaa daldlah gej bolovsroltoi hun bolohoor hicheej yavaa negen bololtoi. bolovsorch bgaa chin sain bolovch chinii uyiin zaluus surguuli tugssun ch bai tugsuugui ni ch bn bugd uuriin gesen amjiltandaa hurchihsen yavj bn. chamaas uuruur helvel 10 jileer turuulj alhana gsn ug. getel chi 30 garchihsan 35taidaa surguulia tugsluu ajillaa, turshlaga sudallaa geed l aldah tsag ihtei yum. carier huuhiin hajuugaar bas bolovsorch boldog yum. minii oilgosnoor chi 10 jildee shoovdor huuhed bsan bololtoi. tegeed l hunii door orohgui gj hicheej ingej ih surdag bh. arai boditoor harah gej hicheegeerei. amidral bolon chinii ergen toirond bgaa humuus chamd taaruulj amidrahgui. busad shig avgai avchaad har amia hicheegeed bvdaa. er hunii hamgiin muuhai chanar bol haramch bh shuu. yum chin garch bj butsaj orj irdeg yum sanaj yavaarai. estest ni chamd chinii bodliig uurchluh ehner taarhiig husii.

  36. anonym says:

    Uuruusuu undur bolowsroltoi hunees l shuumjlel awna geheer 4 ih surguuliin diplomtoi huuhen l haih bolj dee. Tuunees bish helsen ugiig shuumjlel geed tegeed bi shuumjlel huleej awdaggui geed tenegteed baigaa zaluutai yamar emegtei hun harizah we dee.Diplom ugduggui amidraliin ih surguuli gej tom surguulid chi ih l muu oyutan bna daa

  37. Дариа says:

    Чамд сургууль ном чинь нэг дүгээрт юм бол яах гэж хүүхнүүдтэй орооцолдож явдагийн. Хар амиа хичээсэн нарийндаа хатсан юмнуудын л нэг байна. Сургуулиа төгсөөд карьер гэж баахан явна биз дээ. Тэгээд олигтой эхнэр ч олдохгүй дээ энэ янзаараа. Сайн сайхнууд нь өнгөрөөд явцан болохоор хирд таарсан чиний бүх юмыг хийж бэлдэж өгөх гэрийн үйлчлэгч маягын л хүүхэн таардаг юм байна лээ иймэрхүү хүмүүст.

  38. zochin says:

    Ээ зайлуулаа. 30 гаран настай ч ажил хийж замт олны дотор орж узэжгуй олон дипломтоон. Чамайг ур дунгуй сурсаар байхад би ажил хийж унаж босч, хамт олонтой эвтэй найртай ажиллаж, хийж бутээж  удирдаж амжилт гаргаж узчихээд байна дипломны голоо. Сайн чанартай сурсан бол нэг дотоодын дээд сургууль тегссен ч амжилт гаргаж, амьдралаа дээшлуулж болдог юм. Юм олигтой сурахгуй бол суртлаа л хэдэн ч дэжд сургууль тегсех л байлгуй дээ. чиний ааш занг уншлаа. Жинхэнэ эр хуний шинжгуй хар ядаргаа гэж чам шиг зантай залууг хэлдэг юм. Чи эмэгтэй хунтэй хундэтгэлтэй харьцахгуйгээр хэзээ ч сайхан хуухэн сайн эхнэртэй болохгуй. Яг еертее таарсан эр хун хундлэх сэтгэлгуй хэруулч араар нь тавьсан будуулэг хуухнуудтэй л тааралдаж эхнэрээ тэдэн дундаас сонгох л шанс гарна. Муухай ааштай хун одоо яая гэхэв. Бас 30 гартлаа сураад л явж байгаагаа гоё гэж битгий эндуурээрэй. Жинхэнэ мэдлэг бол сурчихаад дараа нь ашиглаж байгаа мэдлэг байдаг юм

  39. zola says:

    gaigui zaluu yum bishu iim zaluug emegtei hun huurahgui de. chi uuriigu bichij geed enduurch

  40. nona says:

    чамайг хэлээгүй болхоор тайван байж болноо ккк

  41. h says:

    magtaal zemlel 2g zereg daadag bolson tsagtaa hun boljee gej uuriiguu bod gedeg ug bdag daa. joohon zemlee l biz yun ch huuhen shig biee umuurch heruul hiij bgaa yum shig hariu bichdeg yum be dee. tegeed ch chi mun yumuu bish ch yumuu yaaj medeed b.a
     

  42. nana says:

    naadhaa tegeed uurt ni l heleech dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.