Хүүхдийг нь гаргаад хүний эхнэр болоод цаашдаа амьдрах уу?

200353956-001

Сайн байцгаана уу? Миний захидлыг унших мөчийн мэнд бүгдэд нь. Та бүхэн сэтгэлээсээ зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна баярлалаа. Би одоо 27 настай эмэгтэй гадаадад ирээд 1 жил болох гэж байгаа бүсгүй байна. Охин маань 6 настай. Охинтойгоо монголоос ирээд цуг амьдарч байгаа. Охиныхоо ааваас салаад 3 жил болж байгаа юмаа. Тэгээд энд ирээд 4 сарын өмнө нэг залуутай танилцаж дотносож, одоо цуг амьдрах гэж байгаа.

Гол асуудал гэвэл энэ залуу маань урьд нь амьдрал зохиож байгаагүй хүүхэдгүй ганц бие залуу л даа одоо 31-тэй. Бид 2 сууна гэж ярилцаж байгаа, хүний урьдны амьдрал урьдны л амьдрал тэр утгаараа урьдны бүх зүйлээ надад бүгдийг ярьдаг бид 2 их нээлттэй шудрага ярилцдаг л даа. Олон ч охид хүүхнүүдтэй уулзаж холбогдож явсан гэхдээ тэр одоо хамаагүй л дээ. Одоо байгаа байдал бие биенээ хүндлэх хайрлах сэтгэл л чухал.

Бид 1-тэй жаахан хүүхдүүд биш аль аль нь амьдралд шийдвэр гаргах шийдэх насан дээрээ явж байгаа хүмүүс тийм болохоор одоо хайр гэж ярих нь утгагүй байх л даа гэхдээ бие биенийгээ ойлгодог мэдэрдэг. Тэгээд цуг амьдрахаар болж цуг сайхан л байдаг гол нь тэр надаас яг одоо хүүхэд шаардаад байгаад гол асуудал байна л даа. Энэ залууд маань 10 гаруй жил хэвтэрт байсан эмээ эгч 2 өөр хүн байхгүй л дээ тэд нь монголдоо байдаг.

Тэгээд надад хайртай энэ олон жил миний хайж явсан эмэгтэй хүн чи мөн, би урьд нь хэзээ ч хүүхэдтэй эмэгтэй хүнтэй сууна гэж боддоггүй байсан гэтэл одоо тийм биш 2-лаа ингээд үүрд өвөө эмээ болтлоо цугтаа 2 биенийгээ ойлгол, хайрлаж, хүндэлж амьдаръя. 2-лаа хүүхэдтэй болий чамаар л өөрийнхөө үр удмыг гаргуулмаар байна. би айлын удам залгах ганц хүү нь өвчтэй эмээдээ өөрийнхөө хүүхдийг харуулаад сэтгэл амар явуулмаар байна, энэ олон жил миний хүүхдийг харах гээд ингэж олон жил зовж яваа хөгшин гэсэн.

Миний охинд сайн л ханддаг худлаа хандлагатай хүмүүс ер нь мэдэгддэг л дээ гэтэл энэ хүн тийм биш. Миний хувьд хүүхэд төрүүлэхийн тал дээр тэгж хөнгөн хандмааргүй байна. Ядаж 2 жил болох хэрэгтэй гэж боддог, энэ бодлоо цаашдын зорилго төлөвлөгөөгөө ч гэсэн хэлээд ярилцсан л даа гэвч одоо байсан дараа байсан ялгаагүй эртхэн л хүүхэдтэй болий гэх юм. Би охиноо хийсвэр хагалгаагар гаргасан юм л даа тэгээд 3 удаа л төрөх боломжтой гэж сонсож байсан. Энэ залуу маань их олон хүүхэдтэй болох сонирхолтой. Тэгээд бид 2 хүүхдийн талаар ярилцахаар би охиноо дүүтэй болгомоор ч юм шиг хүсэл төрөхийн гэхдээ л бас болгоомжилж санаа зовж байна.

Юу гэхээр би урьдах нөхрөөсөө салаад их л хэцүү байсан эр хүнд итгэх итгэл маань байхгүй болсон гэхүүдээ тэгээд явж явж энэ залуутай учраад эргэлзсэн л байдалтай болчихлоо. Хүн нэг л амьдрана тийм болохоор зүгээр л одоо итгээд, шийдээд 3 биенийгээ хайрлаад, нэг нэгийгээ хүндлээд зовлон жаргалаа хуваалцаад энэ залуугийнхаа хүүхдийг гаргаад хүний эхнэр болоод цаашдаа амьдрах уу? Яавал дээр юм болоо надад зөвөлгөө өгөөч!!!

19 Comments

  1. ДӨЛӨӨ says:

    мэдэхгүй ээ сайн судал, тэгтлээ итгэх хэрэггүй. танилцаад 4 хөн сар болж байж. зарим эрчүүд эхнэр хүүхэд нь амьд арзайгаад мэнд мэлтийгээд байж бхад байхгүй гээд ярьж явдаг эрийн тамтгууд хорвоогоор л нэг бгааш дээ. манай найзын нөхөр нь бүр эхнэр 3 хүүхэдтэй байж нууц амрагтаа эхнэр хүүхэд байхгүй гэж хэлсэн л бдаг юм даа. эрчүүдээ гэдэг сонин шүү

  2. JANE JANE says:

    UUCHLAARAI
    4-HUN SAR SHOO DEE.
    TER NEEREE CHAMAIG HAIRLALAA YU.
    TEGUUL NEEREE GOYO L UM

  3. y says:

    uhaantai hun hunii aldaanaas suraltsah heregtei. deed tald bichsn egchiin zovlogoog sn unsh, bod. eregtei hun avch suugaad l oor zan gargahiig bi nudeeree harsan. erchuud hudlaa l bdag yum bn lee.

  4. ghjghjg says:

    sain bnu busgui min
    egch ni yag chamtai adilxaan 1 xuutei bxdaa oxiniixoo aavtai taniltsaad 7-n sar bolood jiremsen bolood l oxinoo gargasaan. odoo bodoxod xuugiinxee aavd xairtai bgaagui yum shig bdgiin ter xun gadaad yavaad alga bolsoon daraa ni oxiniixoo aavtai uchirsan oxiniixoo aavd unexeer ix durlaj xairlaj anxandaa ix l sxan bailaa. Xuugiinxee aavtai 7-n jil xamt amidarsan, oxiniixoo aavtai 6-n jil xamt amidraad odoo salaad 1 jil xagas bolj bna da
    2 oor etsgiin 2 xuuxedtei odoo noxorgui bga ingeed ergeed bodoxoor yaran xuuxed gargax xereggui gej xelmeer bga ch gesen negent garsan ur xuuxdee aldaa geltei ni bish xetsuu bizde. Xen ch 2 oor etsgiin 2 xuuxed gargaad togtvortoi bish amidray gej xusexgui ni todorxoi gexdee boloxgui yum gej ix bx yumaa.Xuugiin aav ooroo yavsan oxinii aav ix arxi uudag bid nariig ix zovoodog nariin xaramch xun bsiin amidral unexeer sonin yumaa odoo 2 xuuxedtei l amidarch bna da noxoriin xereg algoo sex ch bodogdoxgui amar bnaa 2 xuuxedteigee sataaraad odoo xuntei suuval yax yum be 3 daxi noxoriin 3 daxi xuuxed garax geed bna. Duudee zovloxod odoo l zov songolt xiigeerei nad shig buruu songolt xiij nad shig baidald orvol unen teneg shu gevch xen ch iim amidraliig xusexgui l de nadad bol toxioldson yumaa.Bi ooroo zaluu bdag 2 oor xunii 2 xuuxedtei bdag odoo yaxiin buu medee. 1jil xagas sexd xiisengui xuselch odooxondoo alga l bna l da iim l bna

  5. zaya says:

    Haana bdgiin chi
    Naad uls chin dor hayaj tetgever tetgemj sain ugub bailgui dee

  6. emegtei says:

    demii dee ,umni ni neg aldchihaad ahiad aldahiig huseegui bol huuhed garagh boloogui hugatsaa bna

  7. guest says:

    4hen sar boljiij yu huuhed ve umnu ni hashraagyi l bn da yadaj 1 jil hamt bj chamd bolon ohind chini yaj handahna u ger orondo yaj n mungu tugrugun deere yamar bn geed zunduu harj bj shiideechee. tegeed ch 31nas gedeg chini uchirgyi buuri suusan nas bish bizde jaahan huleeh yamar hun bolhiig ni tanid med. 4 hen sar huniig tanij medej chaahgyi shu de

  8. yoga says:

    Boloh l heregtei bodoh zyilgyi

  9. Kkk says:

    Chi neg aldsan bol dahij aldah erh bhgui shuu huuhdee heden jildee hoishluul uneheer hairtai bol shiidverig chin hundleed huleene huuhed teej turiuleh mahan biy l haij bga bol ter oor negnig haina mini oilgosnoor bol huuhed l turiuleh hun haifaad bga yum bish uu mini tanisag egch neg ohintoi tegeed neg zaluutai taniltsaad 5 jil hamt anidraad huseed bsn huuhdig ni gargasan ter hurtlee ohinoo ter huntei dasgaj aav ohin 2 shig bolgoson gedeg 

  10. Хөөе.......... says:

    Зүрх сэтгэл бас цаг хугацаа бүгдийг хэлээд өгнө өө. Цаг нь болоогүй учралын төлөө Цагаасаа эрт шаналах хэрэггүй гэсэн дууны үг байдаг байх аа ха ха ха ха

  11. Busgui says:

    Zurhee dagasnaas tarhia dagasan ni deer dee hu.  Hiisver hagalgaanii tuhaid 4 udaa hiisvereere tursun mongol emegtei bi lav medne.  Uuruu ch huuhduud ni ch zuv zugeer l bn.  Dundah 2 ni bur 1 nas hagasiin zuruutein bn lee.  Bi uuruu 2 udaa hiisvereer tursun bolhoor ih tod tusgaj avsn bh ldaa.  Manai 2 bol 4 nasnii zuruutei

  12. aimaar says:

    chi ooroo husehgui bol ugui sh dee chinii dur. tegeed ch emee n zaawal huuhed harah gej amidarch bgaa bish. emeegiin amidral urgeljilj bgaa bolohoor bgaa yum. yamar ch hamaagui. hun ooriigoo bodoj bhad chi ch gesen ooriigoo bodoh heregtei. tegeed ch hair durlalgui zugeer zorilgoor niitsej bgaa bol buur ch hamgaalah statustai bsan n deer. hairtai bol tertei tergui shuud l gargaad irne. hairgui huntei tsug amidarna gedeg aimaar bish uu?

  13. tika says:

    ene bol byren uuriin shiidvertee itgeltei baih chuhal asuudal yum baina.busdad bish uurtuu itgesen deer shyy busgyi mine .amjilt hysie

  14. Irgen says:

    Naad zaluugaa sudalaad uzdee. Tegvel buh zuil medegden. Ternees bish ugeer n it geed yvj bolohgvi.sudalhaar buh zuil n medegden sain hunuu mon uu geed.

  15. gants says:

    taniltsaad 4 hon sard huniig tanih hetsuu, bi lav dagavar huuhedtei ch gesen ene nohortoogoo 5 jil bolj odoo l huuhedtei boljen , hamt amidraad 2 jil bolno gedg chinii tumen zov, yamar oroitohiin bish uneheer chamd hairtai bol heden ch jil hamt bna shu de,

  16. Zochin says:

    Ooriinhoo hvvhdiig bag bga der n hvvhdiin gargaad ogchih.Tehgvi bol chini hvhed chen uhaan susan hoino nad gargah gd bga hvhddte chen taarj tohirohgv bol yana

  17. ganbaa says:

    Ер нь энэ тал дээр эмэгтэй хүн арай илүү мэдрэмжтэй байдаг гэж боддог юм. Ийм ч учраас энд асуулт болгон тавьж байгаа байхаа. Хүнд ухаан, сэтгэл гэж 2 зүйл байхдаг. Эрүүл саруул байх үед ухаан нь сэтгэлээ дарангуйлаад шийдвэрээ гаргаад байдаг юмаа. Харин ухаан хаана дутна сэтгэл тэнд өөрийн хийдгээ хийгээд өгдөг юм. Чиний хувьд ухаан чинь хүсээд байвч сэтгэл чинь нэг л биш байна гэх үү дээ. Хүний сэтгэл биеээ хүссэн хүсээгүй дагуулаад явчихдаг болохоор ихэнхидээ сэтгэлээ дагасан нь өөртөө аз жаргалтай байдаг юм. Хэрвээ чи хүний аз жаргалыг өөрийнхөөсөө илүү тавьж чаддаг л юм бол ухаанаа дага даа.

  18. zul says:

    shal utgagui shoos

  19. zochion says:

    sain bodooroi busgui mini,uulzaad udaagui bgaa gej oilgoloo tiim bolohoor yadaj 1 jil har l daa. tegeed ch 2 uur etsgiin 2 huuhed gargah uneheer tiim hereg bna uu gedegee sain bod. uul ni chamd umnu ni huuhedtei bsan hun tohiroh yum shigee chamaas huuhed shaaredahgui hamtdaa amidarsan ch uur uuriinhuu huuheduudiig bolgood yavbal amar bish uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.