Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 22настай жирийн л нэг оюутан охин. Урьд нь нэг залуутай үерхэж, хайрлаж сүүлдээ хамт амьдраад жил гаран болсон. Хоёр биендээ хайртай, бие бие рүүгээ юу юунаас их тэмүүлдэг, ирээдүйд ингэнэ тэгнэ, хэдэн хүүхэдтэй болно гээд л бүх л юмыг ярилцдаг, найз нөхөд нь надад их сайн байдаг байсан.
Гэтэл нэг л өдөр энэ бүхэн нуран унасан. Юунаас болсын бэ гэвэл тэрний ээж их хэл амтай намайг янз бүрээр хэлнэ манайхыг ядуу гээд наад гуйлгачингаасаа сал гээд манай нөгөөхийг дарамтлана. Үнэндээ манайх тийм ч хэцүү амьдралтай биш л дээ. Гэр бүл нь жаргалтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй Монголын мянга мянган дундаж гэр бүлийн л нэг. Энэ бүхэн надад их хэцүү санагдах болсон. Бид хоёр сексийн хувьд их таарамжтай нийтэч байдаг байлаа. Харин салсны дараа тэр хүнийг мартах гэж хэсэг л махаа идсэн.
Тэгээд гол нь эрэгтэй хүнтэй ойртож таашаал авахаа больчихсон. Яагаад гэхээр сэтгэлгүй хийсэн секс ямар ч гоё биш, бараг хурдан дуусаасай гээд л хэвтэж байдаг тийм л идэвхгүй нэгэн болж хувирсан. Бас залуучуудтай уулзаж, болзож яг унтах гэхээр л ингэж болохгүй гээд л дотроос нэг юм чангаагаал байдаг энэ магадгүй гэр бүлийн хүмүүжилтэй xолбоотой байх л даа. Одоо эрэгтэй хүнээс таашаал авах нь бүү хэл үнсэлцэхэд хүртэл муухай байдаг. Би яавал миний сэрэл буцаж сэргэх бол зөвлөөч хүмүүсээ баярлалаа…
6 Comments
odoo neh durlal ntr geed huuruud yadiin jaahan carier huuhgui yu ayandaa saihan zaluu garaad ireheer setgel chine tatagdaad uuriin erhgui ergeed hevendee orno, bi yag tegj baisan yum hugatsaa l heregtei.
Яанаа юу вэ.22 настай даа 40 гарсан хүүхний юм яриад сууж байдаг.
Энд нэг юм хэлмээр юм шиг “Залуус минь 26 нас хүрээд хүнтэй сууж бай” тэр үед л жинхэн шалгарсан хүн чиний ойр тойронд үлдэж чадна
Bi yaj medhev dee chinii serel ntriig
Хамгийн гол нь сэтгэл санааны хямралаас болж энэ сайхан мэдрэмж чинь буурсан юм байна. Сэтгэл зүйчид ханд эсвэл ганцаараа яв. Ганцаараа явж байгаад хичээлээ дуусга. Ажил дээр гараад чамд зөндөө сайхан сэтгэлтэй залуус ч учрана гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь хайртай, дотны хүндээ эргээд бие сэтгэлээ өгөхөд бүх юм эргээд сэргээд ирнэ. Тэгэхэд энэ өнгөрсөн амьдрал чинь ямар тэнэг зүйл байсан юм бэ гэж харамсхааргүй амьдрахад хүргэнэ. Хүн өөрийнхөөрөө байхдаа хамгийн жаргалтай байдаг гэж сонссож байсан. Тиймээс тэр бүх явдалаа орхиод март. Дур хүсэлээ эргээд хэвийн байлгахыг хүсвэл эротик, романтик явдалтай кино үзвэл яасан юм гэж зөвлөмөөр байна. Өнгөрсөн амьдралаас илүүтэйгээр сайхан амьдрал зохиох монголын бүсгүйчүүдэд минь байдаг ш дэ. Амжилт хүсье. Зөвлөгөө авахыг хүсвэл m.ssman@yahoo.com ороод ирэээрэй.
dahiad hun hairtai bolvol tegeel bolloo
neg tiimerhuu yum bdiimaa neg l hondii hooson boltson yum shig.joohon hugatsaa heregtei.ehleed chi zov hunee ol.tgd tuundee das durla hairla yag omnoh zaluu shigee esvel bur iluugeer tuuniigee hairla temuul tegej bj l ter zaluugaasa taashaal avch serel chin sergeh bhda.yamarch setgelgui bj tur zuuriin yumtai uchirch ooriigoo buzarlaj bsanaas gelenmaa bolson ni deer biz.hesegtee yamarch sexgui gantsaaraa yavsan ni deer shu.tgd zov hunteige uchirtal tevcheertei bj l bai.