Ямар арга хэмжээ авбал амьдралаас минь бүрмөсөн зайлах бол?

024

Энэ сайтын уншигч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Би та бүхэнтэй өөрт тулгамдаад байгаа асуудлынхаа талаар зөвлөгөө авахыг хүслээ. Би сургуулийн сурагч байхдаа үг дуу цөөтэй охин хичээл гэр 2оос өөр гадагш гарч найз ангийхантайгаа нийлж гадуур явахыг мэддэггүй, тиймдээ ч үерхэл хайр шохоорхол гэдгийг мэдэлгүй явсаар оюутан боллоо. Мэргэжлийн дагуу дуртай ажлаа сурахынхаа хажуугаар ажил хийж ээж аавдаа дараа болохгүйг амьхандаа хичээдэг байлаа.

Энэ үеэс л найз нар болон ажлын хүмүүс хүнтэй унтахгүйгээр үерхэнэ гэж байхгүй одоо хүнтэй унтахгүй бол оройтно гээд байнга хэлдэг байсан ч миний хувьд жинхэнэ хань болох  хүндээ л бүхнээ зориулна гэж боддог байлаа. Тэгсээр сургуулиа төгсөх ч ойртож нэг удаа найз охин бид 2 санамсаргүй 2 залуутай танилцаж хааяа хамтдаа кино үзэж гадуур гардаг боллоо. Нэг өдөр надруу мессэж бичдэг залуу намайг гэрт минь хүргэж өглөө. Тэр үед намайг ямар шид хатгасын хайрлаж татагдсан юмгүй тэр залууд охин насаа өгчихсөн.

Тэрнээс хойш тэр залуу таг чиг болж би нэгэнт биеэ өгсөн учраас тэрэнтэй л суух ёстой гэж бодон их л хойноос нь залгадаг байлаа. Удалгүй би жирэмсэн болсноо мэдээд айж айж ээждээ хэллээ. Итгэдэг байсан нөгөө даруу охин нь хэнийх нь мэдэгдэхгүй хүүхэд тээхээр хэцүү л байсан байх. Тэдний гэрийнхэн дээр очиж уулзахад ээж эгчтэйгээ амьдардаг тэд нар нь үнэхээр боловсролгүй бүдүүлэг хүмүүст элдвээр доромжлуулж хэлүүлээд гарлаа. Тэгээд л шууд авахуулах гээд эмнэлэг ороход нь би зугтах шахам болж байж хүүхдээ гаргахаар боллоо. Хамгийн гол нь миний бодол анхны хүүхдээ авахуулна гэдэг насаараа ээж болж чадахгүй ч байх эрсдэл их мөн маш аймшигтай зүйл учраас гэрийнхнээсээ тэс хөндлөн зөрсөн.

Тэгээд хөөрхөн хүүтэй боллоо. Ээж минь харж би ажилдаа орж сэтгэл санаа ч дээрдлээ. Хүүгээ ойтой байхад жинхэнэ мөрөөдлийн залуутайгаа ажлын шугамаар танилцаж холбоотой болсноор хайрлалцаж хүү бид 2 нэг хүнээр хүлээн авч хуримаа хийгээд нэлээд хэдэн жил болсон байна. Жинхэнэ амьдралын сайхныг мэдрүүлсэн ханьдаа энэ амьдралдаа би үнэхээр их хайртай.

Гэтэл сүүлийн үед нөгөө залуу гэнэт амьдралд минь гэрч ирээд гай болох гээд байна. Оюутан байхдаа л ажилладаг байсан газраа эргээд ажиллаж байгаа болохоор тэр миний ажил дээр очоод хамгаалагчаас миний дугаарыг авчаад хүүхдийнхээ зургийг үзмээр байна хүүхэддээ мөнгө өгье гээд л, ажлаар маань байнга очиж нэг удаа мөнгө бэлэг үлдээсэн байсныг би гуйлга гуйдаг хүнд өгч байсан. Би тэр хүнээс үнэхээр ой гутаж байна. Миний хүү тэрэнтэй огтхон ч хамааралгүй. Ядаж байхад би хүүхдээ байнга ажилдаа авч явдаг хүүг минь гэрийнхнээс маань бусад бүх хүн ханийн минь хүүхэд гэж л боддог. Би ажил дээрээ ч нэргүй болно намайг харуулаас эхлээд гайхаж эхэлнэ дээр нь хүүгийг минь мэдчихвэл элдвийн юм яричихвий бас хулгайлаад аваад явчихвий гэхээс маш их айж байна.

Хамгийн чухал нь ханийнхаа сэтгэлд сэв суулгахаас айж байна. Дугаараа сольсон ч ажил дээр ирээд л мэдчээд байх юм. Би тэрний царайг дахиж хармааргүй байна өөрийгөө ч харуулмааргүй байна. Утсаа аваад нэг ярьчих л юм бол бүр хэрүүл гуйгаад тэнэг тэнэг юм бичээд зүрх дэлсгээд байдгийм. Би яах ёстой вэ ямар арга хэмжээ авбал амьдралаас минь бүрмөсөн зайлах бол. Үнэхээр гэр бүлээрээ гадагшаа гарчихмаар санагдахын. Гэхдээ бид 2 Монголоосоо өөр газар амьдрах хүсэлгүй. Тэгсэн ч ямар хэрэг хийсэн биш тэрнээс зугтаад байхдаа яадгийн гэж бодогдох юм. Гэтэл амьдрал руу минь орж ирээд гай болохоос айх юм.

13 Comments

  1. kakaka says:

    Хүүхдэд буруу байхгүй аавд ч буруу байхгүй. Төрсөн эцэг нь юм чинь хүүгээ харах эрхтэй

  2. L Girl says:

    Энэ мэдрэл муутай юмнууд гэнт ухаан орсон юм шиг яааааааааааах гээд хүний зам дээр хөндөлцөөд лай болоод байдаг байнаа. Ухаан хомс мэдрэл амьтан байна. Нөхөртөө хэлээд бас давхар нөхрөө шалгаж болох завшаан ч гарж. Хэрвээ одооны чинь нөхөр хартай бол чи хүүхдийн жинхэнэ эцэгтэй нь холбоотой байсан болоод гарч ирээд байгаа юм бишүү гээд солиор байж магадгүй тул зөвөөр ойлгуулаарай.

  3. jorj says:

    Chi yah geed baigaan chinii huuhed bish chi jijighen boovtoi chinii jijig boov huuhed hiij chadahuu belgiin sulraltai yum baij bi olon zaluutai untsan chi ih muu yum bilee gej hel tsaafsh vhin icheed slga bolchihono kk 

  4. zub hariult says:

    yagad gebel chi nuhuruusuu umnu terentei asuudaltai baisan shu de .tegeed nuhur chin oilgood amidarch baigaa chamtai.iim huniig tiim tenegtei murgulduuleed hereggui shu de.er hunii hoimor doroitono shu de

  5. zub hariult says:

    nuhuruuruu turuu bariad hereggui biz de.eej chinochij baisan eejeeree tsagdaad heluulj zailuul za.nuhuruu chi uridniinhaa iim buzar yumand orootsolduulj heruul bolgood hereggui biz de.helsenii ch hereggui baihaa.aab eejeeree l yanzluulsan deer

  6. Bi says:

    Busgui-g demjjine, yag zuw shu

  7. Busgui says:

    Bolj baigaa uil bureer ni nuhurtee bugdii unen helee.  Bas aytaihan helehgui bol eregtei humuus chini uurlahaaraa yaaj ch magadgui bdgiin bn lee.  Er ni nuhurteigee yarilzaj tsagdaa d ugsun deer bhaa.  Ajliihan yamar hamaatain.  1 soliotoi yum durlazan geed dagaad salahgui bn, namaig baihgui gj hel,  dugaar bitgii ug gj helehgui yu. 

  8. захианы эзэн says:

    нөхөртөө л бушуухан хэл, гай чинь үр хүүхдээ хаячаад одоо яах гээд байгаа тэнэг вэ

  9. erhgui says:

    ajlaa solih heregtei, nohortoo heleh heregtei (huuhedtei huntei suusan yum chini iim yum tohioldoj magadgui). chi ter huuhdiin etsegtei gerleegui yum chini yamar ch erh bhgui. harah ch erh bhgui.

  10. batman says:

    hosuudiin dund iimerhuu yumiig nuuh shaardlagagui shu er ni nuuts zuil ch baih yosgui shu.nohriihoo setgeld sev suulgavaa helsen ni deer dee.nohortoo anhnaasaa helsen yum bga bizdee huuhdiinhee tuhai iim tiim gej.helsen bol odoo naad bolood baigaa asuudlaa helehed yamar ch asuudal baihgui shde.harin nuuj yavj baigaad oortoo boon lai huraavaa.

  11. b says:

    Mohorteigee sain yariltsaa. Chi ooroo chadahgui bhaa

  12. bbaatar says:

    Ene asuudliig nohor chini shiideheh heretei gej bodoj bna hezee ch  nuuj bolohgui bsihaa.chamd hairtai bol chinii toloo .ger buliinhee toloo hiih bsih  gej bodoj bns

  13. bold says:

    nohortoo hel ingeed bna .yahuu geed tegehgui bol daraa ni gai bolj nohor chin medvel muugaar bodoj magadgui …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.