Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Надад нэг том асуудал байгаад байгаа юмаа. Би одоо 22 настай харин миний найз залуу 25-тай. Бид 2 бусадтай адилхан жаргалтай бас зовлонтой өдрүүд байсан гэхдээ одоо бол зовлонтой нулимстай өдрүүд нь их байгаад би яахаа мэдэхгүй энэ сайтыг санаандгүй олоод надад туслах болвуу гээд бичиж байна.
Миний найз залуу урьд хүнтэй сууж байсан. Гэвч тэр хүүхэн нь одоо хүртэл бидний хувийн харилцаа амьдрал өдөр хоног, алхам тутамд ямар нэгэн байдлаар ярианы сэдэв болж гарч ирдэг. Энэ нь надад маш хэцүү байдаг. Гэхдээ би түүндээ хэлж чаддаггүй юмаа. Магадгүй хэлэх ёстой байх л даа. Яагаад хэлэхгүй байгаагаа би өөрөө сайн ойлгодогүй. Гэхдээ энэ гол асуудал нь биш. Бид 2 нийлээд 2 жил болж байна. Нэг нэгнээ таньдаг болоод удаж байгаа л даа. Удахгүй гарах хүүхдээ хүлээгээд, бас түүнийгээ нэг ажил оруулчаад, өөрөө сургуулиа төгсчихвөл бид 2н амьдрал хүмүүсээс дээр гардаггүй юмаа гэхэд доор орохгүй амьдарна.
Гэвч ганц асуудал нь бас л нөгөө нийгэмд байнга яригддаг архидалт. Анх би түүнтэйгээ танилцахад тэр маань оюутан нзуудтайгаа уух үедээ уудаг л байсан. Харин сүүлийн үед өдөрт хэд хэдэн удаа уудаг. Уухгүй бол уурладдаг, намайг хэлэх хэлэхгүйгээр хэлдэг, бас хааяа зоддог харанхуйд хөөж гаргадаг болсон. Надад ийм байх хэцүү түүний хажуунаас явмаар санагддаг үе зөндөө байсан ч би түүндээ дэндүү их хайртай болохоор хаяад явж ч чадахгүй. Тэглээ гээд архинаас гаргаж ч чадахгүй, уйлаад л, гуйгаад л явж байна.
Уул нь би дөнгөж 22 настай. Яагаад ийм амьдрал гэж зөндөө өөрөөсөө асуух болсон. Би урьд олон нзтай байсан одоо хэн нь ч байхгүй. Яагаад гэвэл би энэ амьдралаасаа ичдэг. Нзууд маань сал гэж зөвлөдөг. Гэхдээ түүнийг минь хэн ч сайн над шиг мэдэхгүй шүү дээ. Тэр маань хар багаасаа л хүнд амьдрал туулсан. Түүх нь үнэхээр өрөвдмөөр. Эцэг эхийн хайр гэж мэдэхгүй өссөн түүнийгээ хайр болон халамжаар дутаахгүй гэж би хэрэндээ л хичээдэг.
Гэвч архи уусаар л байх юм. Хэтэрхий их хайрлаад байгаа юм болвуу?
Уул нь залуу хүн шдээ. Эд хийж бүтээх насан дээрээ явж байгаа хүн. Яагаад тэр хар усанд толгойгоо мэдүүлээд хажуудаа байгаа хүнээ зовоогоод байгаагаа өөрөө ч ойлгохгүй байх юмаа. Тэр архины эмчилгээ гэдэг хэр үр дүнтэй юм болоо? Би архинаас гаргадаг хамгийн сайн гэх зүйлийг түүндээ хийж өгч ирээдүйд гарах хүүхэддээ жинхэнэ эцэг ямар байдгийг мэдрүүлмээр байх юм. Учир тэр ч би ч аавгүй өссөн. Надад архинаас гаргах хамгийн хурдан хамгийн шилдэг эмчилгээг хэлж өгж туслаач…
51 Comments
za medehguim daa kodlohn bol hudlaan bnoo.3 han sar boloodl uuchlaa bi huuteildee hamt amidarah hugatsaandaa ym yml uzlee odo huugee uhaan orohoosn omno saldagiimuudaa l gej bodoj bn hun uneheer tsohordogiin bn.deer hairt humuusiig sal gelee gesen bhiin hair ene ter bol yg unendee or undesgui bhgui b
Архичид аминчлахуй (АА) гэдэг нь өөрсдийн туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биетэйгээ хуваалцаж, өөрсдийн зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж буй бусаддаа туслахаар хамтран нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юм.
Гишүүддээ тавьдаг цорын ганц шаардлага бол архинаас ангижрахыг зорьсон чин хүсэлтэй байх явдал юм. АА-ийн гишүүнчлэлд хамрагдахын тулд аливаа төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Бид өөрсдийн хандив цуглуулгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
АА нь шашны ямар нэгэн урсгал бүлэг, улс төрийн аливаа байгууллагатай холбоогүй ба үзэл бодлоор тэдгээр байгууллагатай тэрсэлдэх болон нэгдэх хүсэлгүй билээ.
Бидний гол зорилго бол архинаас бүр мөсөн ангижирч, бусад архичдад архинаас гарч, эрүүл саруул болоход нь туслахад оршино.utas 351056
Сайн уу. Юуны өмнө чамд амжилт хүсье. Зориг зүрх гаргаж ингэж бичиж чадаж байнаа гэдэг чинь маш том амжилт шүү. Ийм асуудалтай олон гэр бүл байдаг ч чам шиг зориг гаргаж бичдэг нь тун цөөхөн юм. Нэр нүүрээ боддог ч юм уу, тэгээд л хорвоогийн хоног өдрийг өнгөрүүлээд яваад байдаг.
Миний бодлоор архи уух гэдэг бол сэтгэлийн асуудал гэж боддог. Тухай хүн өөрийн зүрх сэтгэлээ бүрэн татаж авч чадах, түүнийгээ бүрэн ухамсарласан цагт л хүн архинаас гарч чадах болов уу гэж боддог. Тэрнээс биш сэтгэлээ анагаахгүйгээр мянга архинаас гаргах тэр олон эмчилгээхийлгээд, эм уугаад ямар ч нөлөө үзүүлэхгүй шүү дээ.
Гол нь найз залуудаа ухаалагаар ойлгуулах, ажил төрөлтэй болгох, 3 биенийхээ төлөө ажиллах эрч хүч, сэтгэлийн тэнхээ бий болгох нь чухал. Та нар залуу хүмүүс учраас өөрсдийнхөө ирээдүй, үр хүүхдийнхээ сайн сайхнб төлөө энэ бүгдийг хийх хэрэгтэй.
Дашрамд хэлэхэд мянга хэлээд, яаж ч учралж гуйгаад, айлгаж сүрдүүлээд ойлгохгүй хүмүүс бас байдаг вм байна лээ. Түүнийгээ ялгаж, салгаж таних нь чухал. Нэгэнт засрахгүй хүнтэй бол нэг насны амьдралаа үрнэ гэдэг, тэр тусмаа архинд донтох өвчтэй хүнтэй хамт амьдарна гэдэг бол сэтгэлийн ТАМ шүү. Тий болхоор бүсгүй минь нэгийг болож, хужрыг тунгаах биз..
Oorsnoo amidral medehgui bj neg l ih sal sal gsn humuus bhiin! Hairtai huneese salah gdg chin tiim amar zuil uu. durgui n hureher salad yawchihdag bol ter hair bish!
Tanai nz zaluu arai denduu yumaa. iim shan zalu nasan dre arhichin bolchihdog! Zaluu hun bj hiij buteey gsn ermelzel duuren bh yostoi btal yamar ch amidraliin zorilgogui onoo margashaa bor darsaar argatsaaj amidrah yum daa. Ug n yaha aldatsan 10 20 jil uusan arhichin bga bish zaluu hun yum chin shn setgeleesee yariltsaad ireeduigee hamtdaa tolovlood zorilgoo yariltsval oilgoh blgui de! Hun ooroo arhinaas garya gj shiidehgui bol yamar ch emchilgee nemer bolohgui shuu de. Tsever uhamsriin asuudal!!
bi ch yag iim baidalai bn a bi bas l lam haraar yawsan hereldej uurlaj uilj… argaa baraal bjin bur suuldee hereldehees zalhsan salii geed salj chadahgui uruwduh ch yumuu hair ch yumuu buu med bid 2 iin nas choir yum bna. ter maani bas 10 aad jil uuj bgaa harin ter kodloh emchilgeeg lsonirhood bna bi zaawal tuuniigee ter uwchnuus ni salgamaar bna. Bid zaawal chadnaaa herew chi ter emchilgeeg hiilgesen bol nadtai holbogdood her ur duntei yum blowuu zuwluurei bi zaawal naiz zaluugaa arhinaas gargana
za daa iim amidral ch yavtsgui dee. bi bol sal gej zovlomoor baina. negent dontson hun chin arhia boli geheer namaig horij tsagdaj baina gesen talaas n harj uurlaad asuudal uuseed baidag. iim huntei tsug amidrah ami nasand ch ayultai shuu. neg odor chi aluulj duusaj medne. erthen salaad ooriinhooroo amidrah n zov doo.
er n huduuniihun l har ert huntei suuj, har ert arhind oroh yumdaa..
ish busgui mini de iim amidral gej yu bhav de…chinii ireedui unheer burheg sanagdaj bna…naad zaluu chin dongoj 25 tai bj arhind tolgiogoo meduultsen gehed unheer aimshigtai..chi ch gesen dongoj 22 toi shuu de..amidral chin ehleechgui bhad arhinaas gargah emchilgee asuugaad suuj bdag..yana da…chinii omnoos bi haramsaj suuna…odoo nas zaluu amidrald nuhlagdaagui yaval ch yachihaar ue deer yavj bna… yuch medehgui naad zaluugaa arhinaas garchina geed bodood l yavj bgaa…joohon nas 30 40 garaad yavahaar minii duu mash ih haramsana tsag hugatsaa zaluu nasaa aldsanaa uhaarna…ene huniig arhinaas gargah gej ochnoon jil shanalsanaa bas zoduur nuduur amssanaa negen heviin uiltgartai az jargalgui amidrald nuhlagdsanaa medreeed haramsaad haramsaad barahgui bhdaa…minii duu odoohondoo oilgohgui ee..ugaasaa oilgodoggui nas yum da…tsag tsagaaraa bhgui shuu de…chi nohoriinhoo arhi uudagaas zalhahiin deedeer zalhana…negent arhind orson hun garna gej bdaggui yum.emchilgee lam huvraga boogoor yavaad nemergui ee..tiim bolohoor minii duu hairan tsagaa garzdaj urj suuhaar zugeer salsan ni deer..medeej salah chamd unheer hetsuu l de..gehdee als ireedguigee bodood yaj iigeed salhal heregtei…gevch chinii bichseniig unshihad salhaargui haragdaj bna… yaay gehev de minii duu ooroo l shiidej de…salj chadahgui bol naad amidraltaigaa dasan zohitsood 30 40 garaad shanalaad yamar ih tsag hugatsaagaa aldsanaa bodood suuj de…
hurdan salah heregtei iim hun zasarna gej bhgui. Bi ch naad zovlongii chin amsaal suuj bn. Yostoi tam l gsn ug. Chi zaluu hun bn, tsaashdaa ulam l daamjirna
Zugeer l sal huchirhiilelees huchirhiilelees huchirhiilel tordiin etseg ehiin hair uzeegui hun huniig hezee hairlaj chaddaggui um shuu bi odoo ch haramsdag
minii mongol busguichuud iim zovlong edleh esgui tenger zayat humuus yum shuu dee ter “busgui“ shig uhaalag busguichuud olon boltugai
hi .. bi odoo 40 tei eregtei. 20jil hanitaigaa amidarch bna.amidral saihaan.tegehdee zaluuchuudad gej helehed.. NEG l udaan zodson bol tegeed boloo …sal ….arhi uudag baij bolno ,tegehdee ehnertee gar hurch bgaa bol dahiaad heden ch udaa buur amind ch hurch bolno,magadgyi zarim hun zoduulaad l yabaad baidag tiim ger buliin amidral bol zugeer l tam gesen ug.,ER ni zaluuchuud suugaad 3-4 jil huuhed gargah hereg baihgui ,, hamt amidarch baij huniig tanij abaad daraa ni ter huuhed ene teree bod…..Erchuud ni ch gesen oorsdoo eejiinhee obroos garaagui baij aliin ohin albatai yum chirch ireed tegeed daraa ni yamarch amidral abch yabah chadbar baihgui teriigee arihaar orluulj hunii ohin ureer toglohoo bolimoor yum…….. minii bodol shuu.asuuh yum baidag bol @ bicheerei .chadlaaraa helj ogno. /////////////
Халдвартын эмнэлэгийн чанх хойд талд 4 дзвхар улаан тоосгон байшин байгаа тэнд Боржигон оточ гээд наркологийн эмнэлэг байгаа америкийн спирал тавьж байгаа би 2 хоногын өмнө нөхөртөө тавиулсан архи уувал үхнэ үнэхээр өөрөө хүссэн хүн очиж тавиулбал 3-5 жил архи уухгүй байх спирал тэнд байна лээ үнэхээр архины хамааралтай гэр бүл байвал тэнд очоод зөвлөгөө авахад илүүдэхгүй та нартаа амжилт хүсье
chi yasan teneg ohin be jinehen erch huchtei surch bolovsor nargij tsengej jinhen zaluu nasiig mederdeg nasiig ingej unguruudug yumuu. Ireeduigee buteeh nasan deeree har zaluugaara neg arhichin yumtai niiled tolgoi ergeed arhichin hun bodsoor bgad neg medhed chi 30 nasiig zalgono amidraliin zorilgo jiglelch ugui hiij buteesen yum ch ugui oligtoi amidarsan ch yumgui hog deer usrene shuu. Ternii orond chi tolgoigoo tsenegle hunii bolovsrol erdem nemegdej hureelel uurchilugduhiin hereer chinii nud chin neegdej horvoogoor duuren hiij buteeh devruun huseltei saihan setgeltei amidraliin hani bolchihoor olon zaluug chi harah bolno shuu. Naad ylzarsan bodloosoo salaaach chi hairalsanaasaa bolood uur busdiig harahgui haralgan bolchij duu min.
Ur huuhdiinhee ireeduig bodson ch ter sal..yagad iim archaagui arhichin yumtai suuh gd bgam..chinii ireeduin huuhed sain etsegtei bh yostoi shuu arhichnaas arhichin l garna
хүмүүсийн зөвлөгөөг уншаад шууд уйлав.чи сайн бүсгүй юм засаад авах талаар боддог.Би бол одоо яаж нэг салж яс амрах уу л гэж толгойгоо гашилгаж байна.сонголтоо зөв хийгээрэй.өгөөмөр сайхан сэтгэлт минь би өөр зөвлөж чадахгүйнээ.
nemj helehed suuh gj bga hvniihe udam sudriig l hamgiin tvrvvnd sain shinjih n chuhal
er n bol chamd gj helehed naad hvn chin demi l ym bn da hvsel muruudul zorilgo bhgvi ym shig bn teged hiih ymgvi arhi gudarch uuhgvi bolohor chamaig zowogod iim hvnii hvvhdiig gargana gdg mash ih ersdeltei ym chi zalu hvn salsan deer eswl nasan turshda ingj amidrah gej vv??? bas etseg ehiin hair vzegvi hvn hezech chamaig hairlaj chadahgvi garah hvvhde ch ter sal sal bas dahin sal
UDahgui garah huuhedtei bj hooj gargaj zoddog gene vv ? aihtar
tvvnd uhaarah tsag og tvrdee tusdaa bai sanaa zowj aih hereggvi eregtei hvn muu sanaatai vhchihgvi ha mamaga garsanii daraa neg uulz hvvhde haruul tegd bas neg heseg tusda bai tegd l ter yar vne tsenetei amidraltaiga medeh bolno
хмм, Харин хэрвээ өмнөх хүүхнээ дурсаж яриад чамайг гомдоогоод байвал шууд салаарай. тэгэж доромжлуулж амьдрана гэж юу байсым. Сайн залуу олдож л таараа.
аан тийм, оросын эмч хугацаа зааж эмчилдэг ч насаараа уухгүй явдаг болдог ихэнхи нь. олон жил уухгүй явахаар эрүүл амьдрах зуршил тогтоод аяндаа уухгүй амьдарч чаддаг болдог. Тиймээс тэр эмчээр эмчлүүлтэл жинхэнэ эм хүний бүх аргаа хэрэглэж, уйлж дуулж аргадаж, дагаж салахгүй явж байгаад л эмчлүүлээрэй. тэр бөө мөө, олон лам, засал, эм бүгд хэрэггүй шүү. мөнгөний гарз. харин эмчилгээнээс өмнө хоногуудад нь хордлогыг нь сайн тайлах хэрэгтэй. Монгол эрчүүд хэчнээн муухай арчаагүй ч эмэгтэйчүүд бид тэднийг аврах ёстойм шүү. нэг өдөр л гутарч гунихарч яваад гудманд ч юмуу орондоо ч юмуу үхэх тийм зам архи уудаг хүмүүст байдаг .эр нөхрийн уухын 80% нь эхнэртэй холбоотой. даруухан, зөөлхөн эмэгтэйг элэг барьж уудаг. Тиймээс чангалах хэрэгтэй. төгс эр хүн гэж байдаггүй. тэрийг бүтээдэг. Энэ бүх зөвлөгөөг би чамайг нөхөртөө хайртай гэхээр чинь хэллээ. би энэ бүхнийг туулаад одоо нөхрөөрөө бурхан шиг хань минь гэж магтуулаад амьдарч байна. Нэг нэгэндээ хайртай бол ямар ч бэрхшээлийг даваад гарчихдаг юм. Амьдрал гоё шүү. Гол нь чи гоё л байх хэрэгтэй. бусдын нүдэнд тортол нь биеэ гоё авч яваарай. за амжилт бүсгүй минь
нөхөртөө сонголт өг. нэг бол архиа сонго, нэг бол гэр бүлээ сонго гэж асуу. гэр бүлээ сонгоно гэж хэлнэ. тэгэнгүүт архины эмчилгээнд заавал явах амлалт ав. тэгэе гэвэл оросоос ирэх ховсч эмчийг ирэнгүүт шууд эмчлүүл. код эмчилгээ хийдэг. архийг 5-10 жил уухгүй байж чадах код тархинд мэдээлэл өгөөд шууд дуршилгүй болгодог юм байна лээ. Гоё амьдрал гээд ТББ байгаа. тэнд хандаад хэзээ ирэхийг нь асуугаад шууд тэнд хандаарай. өөр газрууд өөр эм тангууд ямар ч хэрэггүй шүү. Яаж ийж байгаад л тэр эмчээр эмчлүүл. Монголд ойр ойр эмчилж олон гэр бүлийг аварч байгаа их буянтай хүн байгаам. Эцэст хэлэхэд нөхрөө архинаас гарангуут чи өөрөө гологдохгүйгээр хань ижил нь байж биеэ гоё авч амьдраарай. танай гэр бүлд аз жаргал хүсье. жич: Монголын эрчүүд хүүхэд шиг, хэчнээн өндөр боловсрол эзэмшиж, хэчнээн тансаг баян боллоо ч хайрлуулж, халамжлуулах, аргадуулах анхааруулахыг хүсэж магтаал урам хүсэж байдаг. өөрт нь гэрийн эзэн байх үүргийг нь мэдрүүлээд хүзүүн дэх уяаг нь зөв жолоодоод гоё амьдраарай. Хүнийг авч суусан ханиар нь шинж гэж үг байдаг. чи муу бол нөхөр чинь муу, нөхөр чинь муу бол чи муу гэсэн үг. Тиймээс өөрийгөө өөрчил. тэгвэл амьдрал чинь өөрчлөгдөнө. хандлагаа өөрчил, бүү үглэ, бүү уйл, бүү гомдолло. Тоохоо болиод, шарыг нь тайлахаа болиод өөртөө анхаараад байгаарай. Тэгээд л сонголтын өмнө зогсоо
хэзээч засрахгүй л гэж хэлье дээ өөр юм алга
Архинаас болж хичнээн хүн тахир дутуу, өвчний үүр болж, хичнээн гэр бүл салж устаж байна даа. Архи зарж бизнес хийдэг хүмүүс энэ бүхний хараалыг хүртэж л таараа даа
Emchilgee hiilguulj bgd butsaad orohooro bur dorddog ym bnlee unguntut ochihoos ni umnu salsan deeree hairan zaluu nas shuudee arhichin hunii araas huutsulduj amidarna gej yu bsiin za za uuruu meddee duu mine (goy sex hiideg duutei boloyoo ohidoo)
Etseg ehiin hair uzeegui hairluilj uzeegui hun chamaig huuhdee hairlaj chadahuu yaagaad uridah ehnereese salsan gej bodoj baina basl iim archaagui ajilgui arhichin bolhoorn teshnee baigaad salsiin bishuu hunii golood haysan yumiig chi olood avchihsan yum bishuu
Сайн дураараа архины эмчилгээнд орох хүсэлгүй бол эртхэн амьдралаа бодоод салсан нь дээр. Нэгэнт архи ойр ойрхон уугаад эхэлсэн бол эмнэлгийн хэлээр Архинд донтох өвчтэй болсон байна. Хүн үүнийгээ эхлээд огт ойлгодоггүй. Өөрсдийгөө гудамжны архичидтай, тэнүүлчидтэй харьцуулаад бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ буруу харьцуулалт. Энгийн хүнээс илүүтэйгээр архинаас хамааралтай болчихсон байна. Тиймээс мэргэжлийн архины донтолтыг эмчилдэг газруудад хамрагдаж, сэтгэл заслын эмчилгээнд орж, АА бүлгийн хүмүүстэй уулзахыг зөвлөж байна.
iim haluun saihan setgeltei mongol busguichuudeer baharhad barshgui, bolomjtoi bol huuhdee gartal Taiwan saihan orchind tusdaa baij bolohgui yu
neg gar hvrsen l bol vrgelj hvrne gsn vg tim bolhor hvhd onchrvlj esvel ger bvlin daramtad bailgaj bhar sal huuchin ehnert ih uchir bii nz chin ugad bgan terns l shaltgalj bga ugasa salsan jargal bolomjtoi bol hvhdin ch bitgi garga
udahgui turuh huuhde huleegd ghr jiremsen gsn ug yum bna….omroogui bol awhuulad salsa ni dr de…iim har zaluugara arhichin bn gj yu gsn ug we chi odoo l salhguin bol buh nasaaraa zodulad hoogdood etsest ni salah l bolno tiimes odoo l zaluu dre sal da…uul ni chinii nassan dr arhichin orowdj yawah nas bish shuu de sur sur bas dahin sur….saihn ajiltai bolj saihn hamt olon dund or amidralaa oorooroo saihn erguul…
negent arhind orson hun hezee ch zasrahgui shuu ene bol 100% unen ulam l dordnuu ghs zasrana gsn teorom bdggui yum….
huneer hairluulj osoogui hun hezee ch hunii ohiniig hairlhgui de ulam l zowoono,hargis zan awir ni owoij garj irh bhda…arhitaigaa nuhurluud yawag chi ooriihoo amidrlaa shineer ehel….
arhinii 100% emchilgee gj bdggui yum shaal hudlaa nuwi hun ooroo l husej bj garnuu ghs chinii bodloor garchna gj bhgui
надад яг чамтай адилхан зүйл тохиолдож байсан. Байнга архи ууж янз бүр болдог байсан. Тэр үед би үнэхээр их хайртай хэзээ ч салж чадахааргүй тийм л байсандаа. Өдөр бүр шөнө бүр бараг уйлж, зүрхэн тушаа газар байнга хөндүүрлэж, битгий л архи уусан байгаасаа гэж байнга бодож хичээлээ ч хийж чадахгүй тэр архи 2ноос өөр юу ч бодогдохгүй болж бараг хагас галзуурах дөхсөн. мэдээж түүнийг архинаас гаргах бүх л арга юу тус болох бол гэсэн бүх л зүйлийг хэрэглэж үзсэн. эцэст нь ганц л зүйл надад тусалсан. Тэр нь түүнээс салах. мэдээж одоо би түүнээс салсандаа хэзээ ч харамсдаггүй. Одоо бодход түүнийг мартах гэж бүтэн 3н жилийг зарцуулсан шүү. энэ 3н жилд өөртөөгөө их тэмцсэндээ. хэцүү нь хэцүү л байдаг юм. Гэхдээ энэ хэдэн жилээс илүү олон жил аз жаргалтай явахын тулд 5 жил юу ч биш юм шиг санагдсан. Салсан нь дээр л гэж зөвлөмөөр байнадаа.
Salj chadahgui Bol nasaaraa zovj amidrah bolno.zaluu nasiig ug n gegeeleg saixan ongorooh Estoi shuu dee.jil ireh tusam nas yvna,tegeed hendch hereggui negendee bolj huvirna.harin naad zaluu chin uusaar baih bolno.
uuruu gariyaa l gej bodohgui bol yamar ch emchilgee hiilgeed nemergui, ireedui chin uneheer burheg bn.
sal . zaluu nasiig chin ureed bn. uhaan oroh geseer baital chi hugshirchihnu. huuhed yadiin be gants huuhed problem bish
hohi chini,
Arxind ortson xun zasrax xetsu yum bilee tiim xunii xajuud udaan baiwal amidraliin zorilgo chin ter xunijg arxi uulgaxgui baix yawdal bolon xuwirch, emegtei xunii xuwid xen ch bish boldog yumda zurx setgel chin sharxalsaar bgad uuriigu chagnaxar uwdult shanalal gomdol tsuxrul duuren, setgel gej siichuulsen duuren nuxtei yum shig sanagdj ter xuniig xaraxas ch durgui xurch sogtu uyedn zugtaamar sanagdax bolno. Etses suuld n xair gj baixa bolij salax gj uilee uzej exelne. Uuruu xuniig zowoj amidarch bgaga medxgui salaxgui gj alax talax deere tulna. Unende yaxaa ch medexee baidag yumda. Bi 8jil amidrad 2 xuuxedtei,suulin 3jil ingej amidarch bn. Xeregtei gesen emchilgee, spiral ene teriig ertxen turshij uzed xewere baiwal salsann deere. Xuuxde chi usguj chadnaa.Bux zuil chin saixan bolox bolno. mun Ezen burxan gej bgaa. Chamd xairtai uchras xamgaalax bolno. Xerew Burxaniig medexiig xuswel comment uldegerei amjilt
Aan tin, anagaah arga bileg gdg nomnos unshij bsin bna, neg arhinii harshiltai bolgodog muug bdag gj. Teriig awaad hoolond ni hiij uguud bhar, uuhaara ulaidag buuljdug harshiltai boldog gsn, hataamal bdlar ashiglaj bolno, hangai gazar vhriin baas geh met gazar buunuuruu urgadag nariihan ishtei, jijig cagaan muug bdin ble, bi orhonii hurhreenii tend harj bsan, hereglej bol vzeegui. Gadnii juulchid sain meddin ble, haraad tanij ble, arhi ntr gj asuuhad tiime, tim harshliin nuluu ugdug gj bsan, teriig olkod vz
Uruwdsunuus bolj hen negentei hamt bga bol udku chinii naad archagui bdlig haraad bvh hvn chamg uruwddug bolno do. Hvmvvs neeh huuhdee bodood gj hachin yum yarihin, harin ch arhichin buzar nowshiin hajud huuhdee usgusnuus hol bwal huuhed chn shal uur hvn bolno. Manai nzin aaw bna, busdiin hajuud burhan shg amitan, gertee bol hvn hemleed l unen zewuun bdag gsn, yadraal untah geher ni zuragtaa albaar changa tawij gerel asaagal shunujin suuchdag, hereldeher zoddog, olson mungunuusuu sohor zoosiig ch ugduggui, bvr nasan turshdaa iim bsan geh met. Uur uur hotudad bdag l da, tgd hured ir hamt baiy geher bi aawd chn hairtai gj hutsdag gsn, haha. Tgwl ter zowlong busdad naaj lai boloh heregguisht tim bizde, hairtai hvndee tamluulaal hutsalgui duugui l gantsara zow l do
25 tai arhichin sal
Uuriiguu bish huniig bodoj amidardag hun gej odoo tsagt bhgui sh de. Chi neg l buruu zug ruugee uuruu zutgeed bgaa hun bna da. Odoo tegeed jiremselj need novshiinhoo huuhdiig gargav da. Tegvel amidral chin buur tam bolno sh de. Zaluu bna, salah huselgui bgaa bol oiriin 2 jildee bitgii jiremseleerei. Ireeduid turuh huuhdiin chin umnuus guij bna. Ur huubed horvood ireed sain saihan orchind usch turuh, sain aav eejtei baih yostoi shuu. herev etseg eh ni oligtoi bish bol huuhed l zovdog, az jargalgui boldog, zarim huuhed tesch chadahgui ama ch hurtel horoldog yum shuu. Ireeduigee harj, dotoroo bodoltoi amidaraarai.
iim zaluu bj er hunii muu muuhaitai bitgii ert hutgald ooriigoo tordood urdah zamaa haraad alhaad bai neg odor l tsaadah chini oilgood irne , naiz zaluugaa bish ooriigoo hairla ok busgui mini bolohgui bol bolichino gej yum bna za tegeed uhaantai bgaarai
Ийм хачин ойлгомжтой юм бичээд хүмүүсээс асуугаад байдаг тэнэг хөдөөнийх юмуу хаашаа юм.zsssssss
Ер нь ийм архинд дуртай хүн хэзээ ч засардаггүй. Миний амьдрал яг там байна. Хүн харахад элэг бүтэн сайхан гэр бүл ч нэг гэрт л амьдраад байгаа танилууд шиг л байна даа. Манай хадам аав насаараа багш хийсэн, насаараа арих уусан хүн байдаг. Одоо ч уусан хэвээрээ, амьдралд ханасан, нээх бодож санах юмгүй тийм хүн байдагдаа. Эхнэр нь тэр олон хүүхдийн сургалтын төлбөр, өмсөж зүүх бүх юмыг нь зохицуулах гэж худал хэлсэн хүнд хүн болгоноос зээл авч үр хүүхдээ хүний дайтай болгосон гэсэн. Сайхан сургууль төгссөн, сайхан ажилтай, боломжийн цалинтай миний нөхрийн байгаа байдал яг аав шүү. Би өөрөө олсон болохоор мөнгөөрөө юу хийх нь чамд хамаагүй гэдэг. Аавын сайхан охиныг залуу цагт нь яаж эргүүлж, юу амлаж, тангараглаж авч сууснаа мартдаг юм шигээ. Бид 2-ын эхний 2-3 жил жаргалтай байсан. Сүүлийн жилүүдэд жинхэнэ өссөн төрсөн, хүмүүжсэн орчин нь, жинхэнэ хүн нь танигдаж байгаа даа. Би өөрөө 2 эрэгтэй хүүхэдтэй. Ирээдүйд миний 2 хүү ийм эцэг болох вий гэхээс яс хавталздаг. Эцгээсээ ганц өвлөсөн юм нь архи уух, авгайгаа зодохоо бас мартахгүй шүү дээ. Ажлаа тараад байнга шоудана, үгүйдээ гэхэд үнэртүүлээд ирнэ дээ, энэ байдлаас болж манайд байнга хэрүүл үүснэ. Би бас дураараа өссөн болохоор мөчөөгөө өгөхгүй, дээрэлхүүлэхгүй гэж үзнэ дээ. Би өөрөө халуун дулаан тайван орчинд өссөн. Аав минь ээжийг үнэн сайн хайрладаг, халамжтай хүн байсан. 2 хүүгийнхээ ирээдүйг бодсон ч тэр, салж тайван амьдармаар санагддаг болсон. Хайр халамжгүй байнга хэрүүлтэй орой ажлаа тараад гэртээ орно гэхээс яс хавталзана шүү дээ. Нөхрөө хайрлах ямар ч хайр үлдээгүй. Энэ чигээрээ байвал ирээдүйд чиний амьдрал ч там болно шүү дээ. Хүүхэд ухаан орсон хойно салмаар байвч хүүхэд нь аавыгаа санаад салахад хэцүү юм болно, эртхэн амьдралаа бодсон нь дээр санагдаж байна. Эцэст нь хэлэхэд ийм хүн хүнийг хэзээ ч хайрладаггүй. Юм болгонд эмэгтэй хүн буруудана шүү дээ.
HESEG HUGATSAAND TUSDAA BAIGAAD UZ OORIIG NI YAMAR IH HAIRLAJ BAISNIIG UHAARUUL BAS TER ARHICHIN NAIZ NARTAIGAA HEVTERT ORTLOO UUGAAD TSAGAA TULAHAAR HEN NI ULDEJ HEN NI HAYDAGIIG MEDRUUL bi ch gesen uudag gehdee bi haniigaa durgui baihad hezee ch uudaggui bas hezee ch oroitdoggui
iim huniig bitgii uruvd hunii saihan setgeliig ulandaa gishgesen yumnuud baidiim shuu erthen salsan deer
архинаас гарна гэж байхгүй байха цаг хугацаа өнгөрөх тусам улам л зовно ганц амьдрах хорвоод ханиа зөв сонгох хэрэгтэй бараг салсан нь дээр сүүлдээ амаа барьж суусанаас
naad hund chine zorilgo alga zorilgo olj ogood itguulj chadval hamt baij boloh l bha gehde hairluulj bgagui hun hairlaj bas meddegguil yumda yorn bol salaad uzhed gemguideee zasraad irvel ter l biz
Sal sal geed l erguu hudlaa zovlogch
nar ih bnaa kkk huuhedtei biz dee
Yun turuun uzuulee setgel zuichiin
zovlogoo avaa.salah etsiin xongolt.
sal sal hairan zaluu nas bolno shu ng l arhinds orsn hun hzee ch zasrahgui ee ahiin duu sal da erthn ur huuhdgui zaluu bga deeree uur hlh zuil alga
zugeer l sal