Сайн байна уу, би 33 настай, эхнэр маань надаас дүү, бид 2 ивээл жилтэй, хөөрхөн охинтой. Бид хамт үерхэж, гэр бүл болж батлуулахаас эхлээд өнөөг хүртэл сайхан л байсан, гэтэл одоо би их ядарч байна, сэтгэл өвдөөд байх боллоо. Магадгүй энэ талаар бичих тэнэг хэрэг боловч найз нартайгаа уулзахаа больсон зөвлөгөө авчих хүнгүй болсон байнаа би. Эхнэр маань ажил тарах дөхөөд ирэхээр л хааана байна, одоо юу хийж байна гээд, хурдан ир надад хүүхэд хараад гэртээ суух хэцүү байна гэдэг болохоор шууд л гэртээ харьдаг. Төсвийн ажилтай болохоор цалин сард 1 буугаад эхний 7 хоногтоо л дуусчих юм, байрныхаа лизинг өгөөд үлдсэн 300 мянган төгрөгөөр эхнэр хүүхдээ тэжээж амьдрана гэж хэцүү юм. Дээр нь ажил маань их, стресстэй, ажилдаа цаг их гаргах шаардлагатай байдаг болохоор аль болох бүх хүчээ л дайчилж байгаа ч сүүлдээ энэ бүхнээс залхаж байна. Надаа урам хэлэх хүн алга, бүгд л тэг ингэ, тэрнийг хий, тэгж хий, тэгэхгүй бол болохгүй, хугацаа хэтэрлээ гэх мэт юм өдөр бүр сонсож дээр нь эхнэр надад тийм юм авч чадахгүй байна, хүмүүс тэгээд байна, ийм машинтай болох юмсан, хүүхдэдээ хувцас авч чадахгүй байж гэх мэт үргэлж муухай үг хэлэх боллоо.
Ажлаа хийхээс бүүр дургүй хүрч байна, би уул нь ажилдаа маш их хайртай, мэргэжилдээ дэндүү дуртай боловч яалтчгүй тэнэг байдалд орооод байна. Урьд шөнө надруу огт харахгүй унтаад байхаар нь жоохон оролдлсон чинь уурлаад, би намайг тэврээч гэсэн чинь хуц гэсэн, тэхээр нь уур хүрээд түлэхээд оролдоод байсан чинь миний нүүр лүү, хамар луу зөндөө цохьсон. Тэгээд хүүхэд сэрээлээшдээ гээд уурлаад байх юм. Манай эхнэр халамжтай, сэтгэл сайтай боловч их стрессдэх юмаа, голчлон надаас л болох юм, мөнгө их байсан бол яах байсан бол гэж би их боддог. Надад ер нь хайргүй угаасаа хайргүй байсан юм шиг надад санагдах болсон, өөрөө гадуур явах хүн хартай уулзах их дуртай, гэхдээ огт гэрээс гардаггүй, надаас өөр ямарч найзгүй, өөрийн ээж, дүү нараа л өдөр болгон ярьж хов жив ярьж байх юм. Би гэрийнхнээсээ уйддаггүй юм байхдаа гэж боддог, өөрөө их хурц ууртай болохоор салая, чамд боломж байгаа, эртхэн салий л гээд байх болсон.
Өөрөө надаас өөр 2 хүнтэй амьдарч байсан, 1-нтэй нь бүүр тусдаа амьдарч жирэмслээд тэр нь бүтээгүй, тэр баачка нь урьд нь бас 2 хүүхэдтэй гар юм билээ, надаас их л мөнгө олдог, сэргэлэн гар байсан юм шиг байгаам. Тэгээд тэднийгээ эхэндээ их магтаж ярьдаг байснаа ер ярихаа больсон. Би их стресстэй байгаад байна, урьд шөнө л гэхэд унтсангүй, юу ч бодохгүй зүгээр л одоо яах вэ л гэсэн үг толгойд ороод байх юм. Эхнэртээ гомдоод байх боллоо, би түүнийг хүссэнээр нь гоё байлгаж чадахгүй байгаагаа мэдрэх тутам надад урам зориг алга болж байна, би өөрөө тэнхээ муутай гар юмаа. Надад энийг бичээд суух цаг үнэндээ алга, ажил гэж овоорчихсон, бүх юм л мөнгөтэй холбоотой үүдэж байгаа мэт санагдаад хаашаа яаж явахаа ч мэдэхээ байлаа. Уул нь миний мөрөөдөл аз жаргалтай сайхан гэр бүлтэй, дулааахан гэртээ зурагтаа үзээд сууж байхыг л хүсэх юм.
Энэ 7 хоногт эхнэр хүүхэд маань хадам дээр агаарт байгаа, би одоо л жоохон сэргэж авахгүй бол бүүр дампуурах гээд байгаагаа мэдэрч байна, яг одоо нуруу өвдөөд сайхан хэвтмээр л санагдаад байна. Зөвлөөч хүмүүсээ, би өөрийн гэрийнхэндээ, өөр хэн нэгэнд ийм байдалтай байгаагаа огт хэлээгүй ээ, эхнэрээсээ салахыг ч огт хүсэхгүй байна, зүгээр л дээрэлхүү занг нь эвээр яаж аргадах вэ? Яаж бид энэ хэцүүг хамт туулах чигтэй болох вэ? л гэж бодож сууна.
27 Comments
Япон хүнтэй гэр бүл болох хүсэлтэй эмэгтэйг найпвартай зуулчилж гэр бүл болгоно. Email-Katahira@yahoo.com
Чи үнэхээр тсвийн цалинтай бол лизинг өгөөд 300 үлдэхгүй л дээ.
Ямар гээчийн мэргэжилтэй юм бэ.Их л ховор хэрэггүй болтой.Үгүй бол эртхэн хувьд гарч ажилла. 2 жил ажиллаад өөрийн гэсэн юм аа эхлүүл.Тэгж байж наад тамын тогооноос чинь гарна
zaluu 26 September, 2013, 0:57 нд бичсэн
handaa-d iim amidral hun bolgond bdaggui yumaa,manai ger buld l lav bhgui,(Bid hamt amidaraad 13 jil bolj bna) bodvol tanii ger buld bdag bololtoi , nuhur/ehner/ chini halamjgui negen tul ta ail bolgond iim bdag gej setgelee huurdag bololtoi. ehner nuhur neg zugt harj bj l amidral uudulnu . Ehnerteigee saihan yariltsaad hamtdaa asuudalaa shiid dee hugshuun.
Thumb up 10 Thumb down 0
Sain bn uu tanid neg l yum zuvliii ger buliin nom av ehnertee unshuul uuruu ch bas unsh jishee n er hun shig setgej emegtei hun shig aygala biluu tiim nertei nom awaad ehnertee unshuul daa 7500-9000hoorond l bsn sanagdjiin internomd ehner chin erh bish oilgoh blgu dee
Chi ih sain zaluu yumaa. ehnert chine buruu baihgui e. chi ehneree ajild l orulah heregtei. emegtei hn gertee suugaad bhaar ih strestdeggiin. ehner chine ajild orchbol tanai amidral uurchlugduud l yavah bolno. amjilt husie zaluu mini shantrah hereggui. chinii amidraliin buh zui miniihtei adil yum gehdee esreg zuilni bi emegtei. minii huvid ajil hiij bairnii lizingee tulnu uldseneerni nuhur ohinoo tejene kkkkk. yahav buh zuil saihan bolno gedegt itgeltei bnaa emegtei hun shantralgui yvj bhad zaluu mini chi ulam saihan bolno gdegt itgeltei bna
hvvhed chn bolomjiin tom bolson bol naad geriin awgaiga ajil hiijge how yrij ih hemjeegeer vglene gdg zawt hvnii ajil ajil hudulmur hiigeed ireher chamt how yrih zawgvi bno bs chi uuru joohon bardam uurtu itgeltei bai za
hi chinii bichseniig unshaad yag uuriihuu amidraliig harah shig bolloo nuhur mini bas l cham shig gutarch setgeleer unadag bhdaa bid 2 gurvan daraalsan nyalh urtei bi duruvdehi jildee gertee suuj bna ih stressdej uurtuu gutarch yuund ch yum gomdoj gnt ih uur hurdeg tglee ged ter yyed nuhur tuvugshuuhguiger joohon ch gsn eyreg ug helchihbel gyals sergeed l irdeg zugeer l oilgoj sonsood l eyeldeg neg l ug bhad bolchihdog yum, unendee mungu huseed bgaam bish mungu bvl ene ih stressiig bagasgaj boloh bolhoor l nehdeg bh, thde bi odoonos nuhruusuu eyeldeg ug hulehguiger uuruu turuulj helj bhiig bodnoo tgvl heruul uruulgui saihan uur amisgal gert noyolj nuhur mini stressdej zovohguiger ger bulihe tuluu hicheej mungu olj ajillaj bh bolno gdgt chinii bichlegig unshaad ih oilgoloo bayrallaa chamd,
миний бичлэгт сэтгэгдэл бичсэнд, зөвлөгөө өгсөн бүх хүмүүст маш их баярлалаа, хүмүүсээ
Эхнэр хүүхэд маань хадам дээр байгаа болохоор надад жоохон өөрийгөө сонсох цаг гарсаан, өчигдөр орой би өөрийн бүх сул тал, давуу талын жагсааж бичээд тэрнээс өөрийгөө олж, яах юу хийх ёстойгоо мэдэрсэн. Дээрхи хүмүүсийн хэлсэнтэй адилаар энэ бол цаг зуурынх юм байна, би эр хүн шиг л байх ёстой юм байна.
Утсаа авахгүй 2 хоног уурлаад өнөөдөр ашгүй 1 юм уур нь гарсым байлгүй залгаад 2 хоног юу хийснийг минь байцаалаа, би нээх гутарсангүй шүү.
Бүх зүйлс маань сайхан болох мэт л санагдаж байна, энд өөрийн тухай бичсэн маань, тусдаа жоохон байсан нь намайг тайвшруулсан бололтой, үнэхээр хэрэгтэй сайт шүү, зөвлөгөө өгсөн бүгдэд дахин гялайлаа.
чи стресстэй байгаа ч гэсэн сайхан аргадаж, сэтгэлийг нь зөөллөж бай л даа. за яахав болноо хоёулаа, чи жаахан тэсчих, би яах вэ, ажлаа солих уу яах уу, чи юу гэж бодож байна, хоёулаа сайхан даваад гарахын тулд яах вэ гээд сайхан ярь л даа. хүн юм чинь бас гэртээ байгаа эмэгтэй хүн ч бухимдана, тэр үед нөхрийгөө болноо болно, жаахан тэсчих гээд аргадаасай гэж их боддог байсан. чи бол ингэж аргадаж чадахаар хүн юм шиг санагдлаа.
заримдаа чи мөнгө авчирч тэжээдэг, эхнэр хүн зүгээр гэртээ нэг хүнийг тэжээхийг нь хүлээгээд гэртээ сууж байгаа ч юм шиг, ямар ч рольгүй болоод, хүн гэдэг утгаа алдчихсан ч юм шиг, амьдрал дууссан ч юм шиг сэтгэлээр унах үе бас бий шүү дээ. яах ийхүү гэдгээ хамт ярилцаж хамт шийдвэр гаргаж бай… тус тусын асуудлаа минийх гэж дотроо дотроо бодоод шаналаад байгаа хоёр байна даа та хоёр.
ehneruud yag ingedeg yum shig baina shuu. tanai hun urt hugatsaagaar gertee baihad bi bol zugeer l eeljiin amraltaa avaad gertee baina. ene bogino hugatsaand nuhur namaig toohgui ajil ajil geed l, gants kinond urikhgui l yum baina shuu. haraad baihnee bi ooroo bilet avaad nuhruu duudah yum shig baina amarch baigaaaaraa. endees yu haragdaj baina geheer ehneree 1 bayrluulal daa. mungu bol baidag l zuil sh dee. gants sarnai hyamdhan sh dee, bas kinonii bilettei oroi gertee goe ineegeed or l doo. tegvel bi lav l bayrlaad heden odor ter tuhaigaa yrij goe l baih baih
Goe yuma bi hairtwi hunteigee gerleed ingej hereldeedch hamagui hamtda amidraad huuhedtei bolvol denduu ih az jargaltai baih biz…gevch bid hoer odoo hurtel hamtdaa gerlej chadkui l bn tsqg hugatsaa yvsaar 5jil ungurchdee odoo ch gsn terenteigee hamt honood hooliign hiij uguhsun…uneheeriin bid hoeriin garts gadaad yvah yumshig bna g a daadad surahiin tuld basl buun berhsheel yaandaa…gevch udii hurtel ingej nuutsaar uerhcheed hzee ch buuj uguhguiee ymar negen argaar zaaval gerlene bi terenteigee chamdaa hairtai
Ehnerteigee sain ilen dalangui yriltsaach.hiideg ajil avdag tsalingii chin medseer bj iluu dutuu yum neheh ymar hachin yumbe.yun mashin tereg bolomjtoi bololtsootoi nohroos l mashin eldev yum nehne biz.leasingiin bairand amidarch bj .ooriig n ajil hiilge.chi ooroo ch gesen naiz nartaigaa uulzaj baih heregtei shd davrahguigeer.hamgiin gol n ehnerteigee sain yrlts.
Mongolchuudiin ihenh n iim l baigaash dee ajilaad l bn ajilaad l bm tsalin mongo n haanaach hurehgui oligtoi huvtsas avaad omsch chadahgui yun lizengeer bair avah ger hashaa baishin holsnii bair niitiin bairand amidarch baigaa ochnoon hos bn sh dee buhimdalgui yahiin ehnerteigee yriltsaach bolno butne geed setgel oodrog baigaach bi ehnerteigee solongost ajilj bair mashin avsan ehner bairaa zasmaar bn chi oligtoi mongo olohgui bn geed soliordiin bi ehneree zagandiin bairchgui mashinchgui hun zondoo bn baiga yumandaa setgel hanahgui gechiheer nam bolno doo
chi mash cain zaluu bna naiz nartaigaa uulzaad sergelen zovoo amidar ehneree emnelegt vzvvl hardah uvchitei yum bna mederliin emnelegt vzvvl hvvhdee hadmaaraa haruul ehneree ajil hiilge tegeed canhvv ok amjilt
bo bol oor sanaltai bn. chi odoo hiij bgaa ajlaasaa garaad ehnerteigee hamt jijighen ch hamaagui business hiiwel yasiin be? uy ch bj bolno shdee. bitgii shantaraa uhel zovlon edgeshgui owchin tustsan bizhdee yamar. ehnertee unen baidlaa helee. tsalin mongo hurehgui ontsgui bn. oor huviaaraa uym hiie. huuhdee tsetserlegt ugchuud 2 laa jaahan zutgeed guriigeed uzie, chi mini nadaa jaahan tuslaach 2-laa niileed 20huruu ajillahad bolnoo butnee chadnaa geed…… ehner chin zowshoornoo. ta 2 yamar mergeljiltei humuus we teriigee ashiglaj bolno shdee. tegeed ehnertee mongo oloh amarguig medruuleerei.
Ehleed uurtuu bgaa buh uur horsol, uzen yadalt, ataa jutuu yur ni muu muuhai munhag bodloo bhgui bolgovol ayandaa az jargal hureed irne. Tiim muu muuhai bodloos uuriiguu chuluulj bj az jargald oron zai garch irne.
Ug ni ajildaa sain, ehner huuheddee hairtai zaluu yum bna.Gehdee chinii naad bicheed bgaa yum chin ooroo amidral sh dee ho.Tegeheer dahiad heden jil teseed guuriigeed ene bugdiin ard garwal amidrAL CHIN saihan bolno. Tiim bolohoor zaluu min bitgii shantaraarai ehnert chin bas hetsuu l bgaa.Hoorondoo saihan yriltsaad uzdee.
Za naadhiig chini l amidral gej nerleed bgaan shd. Odoo hetsuu aimaar sanagdaj bgaa ch hedhen jiliin daraa ene uye sanaad ineed chini hurdeg bolnoo.ehneree ajild oruul
bi emegtei hun l dee, gehdee neg l yum ogt oilgodguin, hervee amidrald neg ni ajillaad mungu tugrug hureltsehgui bgaa bol 2uulaa yaj shiidvel deer ve geed yariad hamtdaa amidraliin tuluu zutgej boldguin bh daa. huuhdee hund haruulaad 2uulaa ajillaval heruul bhgui, amidraliin zorligotoi bugd amjilttai bolool irne sh dee. Haana er ni emegtei ni gertee suuj mungu urne, er hun uhtel ajillana zutgene gesen yos bnaa, zugeer l uhaan heregtei sh dee. Anhnaasaa l huuhed garaagui bhad l amidral chini todorhoi l bsan biz dee, tsalin hureltsehgui gedeg ni getel tuluvluul huuhedtei bolson blgui dee. Odoo uragshaa harj uhaantai baival buh zuil shan bh bnoo, er ni ajil hiih chini shan sh dee, uuriin gesen mungiig ureh hurtel hairan, tegeed amirdal alham alhmaar shan bno, hamt olontoi how jiv yarij heruul hiih zavgui oroi gerluugee yarna tiim uu humuus ee. Eedee uhaan l heregtei dee. Yagaach ugui yumand l suhruh yumaa, tegeel salna sarnina geel guildehiin gaihaal bhiin. Tiimees hamtdaa zutgeye adilhan hudulmurlue shan amidraya geed l shiidehed ireh jil gehed ene ue chini ineedtei l sanagdan daa.
Bolj bvtehgvi ym aliig ter gehev.ug n ger buliin ulsuud chin negniigee demjeed uram hairlaad bolhoos n boloogvi gee hurtel zutgedeg.ehnerd chin asuudal bna daa.
ger bulee hairal teneg 33 nastai zaluu mine yaasan ch yanguuch youmbe chamaig gesen ur huuhed baihad iluu harj bilvv dolooh hereggui nasni etsest haramsah zuil bitii hii
bi chamtai suuchihsan bol kkkk sain nuhur bnaa kkkk ehner gert suugaad tegj bga yum, bi ch bas tiim l bsan bh kkk gehdee huuhdee 6sartaigaas l ajil hiij ehelsen uchir ni bi ger bulee avj yavdag uchiraas , ehneree ajild oruul ,huugee huneer haruul tegj bj l mungu tugrugnii asuudalgui bolno, olson munguu uurtee zoriul gehgui yu
Sain uu,
Za duu duu min iim ue amidrald tohiolddog yum aa hun burt schuuuuu!
Zorigtoi ,tevcheertei . er hun schig baigaarai. Ehnereesee Salah tuhai buu bod, ter sedveer yarisanii ch hereggui. harin ene heseg ueiig yaj davaj garah vee gedeg arga zamiig l boson ni deer. za amjilt Buh yum saihan bolnoo
Эхнэр чинь гэртээ ажилгүй байгаа болохор их стрессдэж байгаа. Болж өгвөл эхнэрийгээ ажилд оруулчих. Чи харин ч сайн залуу юм бишүү. Гэр бүлийнхээ төлөө олсон бүх мөнгөө зарцуулж байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ эхнэртэйгээ сайн ярилцаад үз лдэ. Би ч бас ажилгүй гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа их стресстэй нөхрийгөө ажласаа хурдан ирээсэй гэж хүлээгээл ирэхээр нь баярладаг хирнээ яагаад ч юм гомдоод уур хүрээд, сайхан харьцаж чаддаггүй байсан. Харин ажилд ороод шал өөр болсон. Амьдрал заримдаа утгагүй санагдаад хаашаа ч юм бүгдийг хаяад алга болчихмоор санагддаг үе зөндөө л гардаг. Би тэр болгонд хүүхдүүдээ бодоод тэр гэрэл гэгээнүүдийхээ төлөө бүх л зүйлийг даан туулах ёстой гэж бодддог. Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байгаа болохоор тэр үүрэг хариуцлагаа заавал биелүүлэх ёстой гэж бодож өөрийгөө тайтгаруулдагда. Амжилт хүсье залуу минь.
Ээ зайлуулаа. Бүр дарамтанд орчихож. Ажил бас эхнэр. Ингэвэл яасын. Эхнэртэйгээ аятайхан ярилцаад нэг хэсэгтээ тусдаа байгаад үзэхгүй юу. Салж байгаа биш. Зүгээр нэг хэсэг эхнэрийн үглэх аашлахаас хол тайван ажлаа хийгээд. Эхнэртээ жоохон тэсчих гэж хэлэхгүй юу.
Залуу гэр бүлд иймэрхүү асуудал гардаг шдээ. Аль аль нь тэвчээртэй хэрүүл уруул багатай бага багаар зүтгээд л байж байхад амьдрал чинь дээшлэнэ. Иймэрхүү үе амьдралд байдаг. Юу ч бүтэхгүй болохгүй байгаа юм шиг. Түр зуурийн л асуудал. Өгсөх уруудах юм зөндөө л гарна. Сул дорой нэг нь энэ бүхнээс ухарч шантарч архинд орж гэр бүлээсээ салдаг л юм. Тэнхээтэй хүчтэй нь зүтгэсээр амжилтанд хүрдэг хуультай. Бүү гутар.
hehe bi ch bs iim bdaltai amidardag gehdee bi bvr 2hvvhedtei bieiin hvchnii ajil hiideg nuruu boor bol bainga owdoostei deerees n lizingeer awsan mashinaa morgvvlchihsen ehner boon uur ,manaih hashaa baishind amidardag uul n hauseldaa gehdee l tulee tulsh beldeh heregtei bdg .za teheer zaluu min iim joohon asuudaltai bj bitii shantar ehnereesee bitii oo hai okey torood nylh hvvhedtei udaan gert suuhaar ymar ch emegtei mash ih strest ordog ym hvvhed chin 2nas ongorood ireheer bvh ym shal oor goy bno hvvhed garaas garaad ireheer l hen hen n stresgvi bdog ym
Er hun shig bai chi ih yalarhuu yum shig sanagdlaa