ЗААВАЛ УНШААРАЙ…

IMG_8861

Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ.

“Миний аав намайг дарамтлаад байдаг. Бас аймаар зоддог. Ээж минь ч ирэхгүй юм. Өвөө нас барчихсан. Надад хайртай хүн энэ дэлхий дээр байхгүй. Би амиа хорлоно” гэж нэг нь нөгөөдөө шивнэхэд борхон хацар дээгүүр нь гомдлын нулимс бөмбөрч байлаа. Сайн найзынхаа гомдлын үгийг сонсоод “Надад ч аав, ээж байхгүй. Тэр хоёр аль хэдийнэ салчихсан. Надтай хамт амьдарч байгаа эмээ миний эмээ биш шүү дээ. Аав, ээж хоёр ерөөсөө ирдэггүй. Надад ч хайртай хүн байхгүй. Хоёулаа адилхан юм байна. Би чиний найз юм чинь чамтай хамт үхье.” гээд саарьтаж халтартсан гараараа найзынхаа нулимсыг арчив.

Аравхан настай хоёр хүү ийн ярилцаад хүний хорвоогоос хамтдаа буцахаар шийдэж эзэнгүй айлын хашаа руу орж байшин дээр авиран гарав. Хоолойгоо боож амиа хорлохоор шийдсэн тэдний гарт мяндсан цагаан утас нэжгээд байлаа. Байшингийн хөндлөвч модноос утсаа уяад хоолойдоо углав. Нээг, хоёрын, гурав аа… Үсэрчихлээ. Азаар нэгнийх нь хоолойд боосон утас даалгүй тасарч хүү газарт ойчив. Эргээд хартал найзынх нь хөл агаарт савлаж хоолойд угласан мяндсан утас улам чивчирч царай нь минчийн хүрэнтэж байлаа. Хүү найзынхаа хөлөөс нь дээш өргөж “Миний найзаа битгий үхээч ээ, яанаа авраарай, миний найз үхлээ ш дээ” гэж тэнхээ мэдэн орилон уйлахад хажуу айлын залуу гүйн ирж утсыг таслан хүүг буулган аваад түргэн тусламж дууджээ. Хоолой нь боогдсон хүү ухаангүй эмнэлэгт хүргэгдэж найзыгаа үхэх гэж тарчлан тийчилж байхыг харсан хүү шоконд орон яахаа ч мэдэхгүй уйлан хайлсаар цагдаагийн босго алхав… Энэ бол ердөө хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.

Уг нь тэдний насанд хичээлээсээ ирэнгүүтээ цүнхээ шидчихээд л өдөржин эрхэлж наадаад, орой ээж ааваараа гуйлгуулан байж хоолоо идээд зурагт үзэж байгаад нам унтдаггүй сэн билүү. Тэдний насанд ангийнхаа хөөрхөн охидыг өдөж үснээс нь чангаан бахируулж дэггүйтдэггүй билүү. Гэтэл хоёул хоёулаа амиа хорлох гэж байхыг бодоход энэ хорвоод яасан их гомдоо вэ. Хэн тэднийг ингэтэл нь гомдоож орхив..?

Хоёр өөр газарт төрж, хоёр өөр амьдралаар амьдарсан ч тэдний зовлон нэг байлаа. Хэн хэнийх нь аав ээж салж, тусдаа амьдардаг юм байна. Хоёулаа эмээ өвөөгийндөө байдаг. Одоо эмнэлэгт байгаа хүү нь аавынхаа ээж, аав хоёр дээр байдаг бөгөөд өвөө нь нас бараад 49 хоног нь ч өнгөрөөгүй байна. Ээж нь хөдөө байдаг болохоор хүүтэйгээ уулзалгүй уджээ. Аав нь ч хөдөө ажилладаг тул төдийлөн санаа тавьж чаддаггүй бололтой юм. Сүүлийн үед хичээлээ ганц нэг таслаад байсан болохоор энэ талаар нь багш нь эмээд нь дуулгасан аж. Харин аав нь түүнийг нь сонсчихоод хүүгээ загнасан бололтой. Тэгээд л хүү амиа хорлохоор шийджээ.

Харин түүний найз нь аавынхаа ээжийн эгчтэй хамт амьдардаг. Аав, ээж нь хэдийнэ салсан болохоор хүүгээ гэж ирдэггүй гэнэ. Хоёр хүү хоёулаа л “Тийм амттан аваад өгөөч” гэх юмуу эсвэл “Ориг пүүз өмсөх сөн” гэх мэтийн тэдний үеийн хүүхдүүдийн дунд нийтлэг байдаг хүсэл мөрөөдлөө хэлж эрхэлж нялхрах хүнгүй өнчин дутуугийн зовлон эдэлж явсан байна.

Хоёр жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ.” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унаж ээжтэй, үртэй бүхний зүрхийг цоо хатгаж билээ.

Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ. Хөвсгөл аймагт сураггүй алга болсон жаахан хүүг эрлийн групп газар сайгүй хайж, олчих санаатай өдөр шөнөгүй мацаж явахад нь “Гомдолгүй ээ, одоо эрлээ зогсоо, зогсоо” гэж хэлэх эх хүн бас байсан л юм. Нөгөө
“….Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой
Хөгшин муу хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь …” гэж шүлэглэдэгсэн яалаа. Эх үрийн цагаан сүүгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шүлэг найраг, үлгэр домогт үлдээмээргүй байна.

Хөдөө алт ухахаар явахдаа гурван жаахан хүүхдээ гэртээ нь үлдээгээд долоо хоног сураггүй алга болчихоод эргээд ирэхэд нь хүүхдүүд нь өлссөндөө зурагтаа ломбарданд тавиад талх боов авч идсэний төлөө зодож гэмтээсэн байсан. Ханьдаа хаягдсан эх долоон настай хүүгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж үнээг нь сааж өгөөд ам хөдөлгөх төдий амь зууж байхад нь баян айлын чадуу залуу өөдөсхөн тэр нялх амьтныг хэрцгийгээр зодож жалганд аваачаад булчихсан байсан. Ганцхан сарын дараа сургуульд орно гээд ээжээсээ цүнх авч өгөхийг гуйж байсан хүүгийн сүнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад энэ орчлонд, энэ хүмүүст гомдон гомдон одсон биз.

Амьдрал хэцүү байгаа, бүгдээрээ мэднэ. Энэ бол хэсэгхэн хэдэн хүмүүст биш хамаг Монголд ирсэн үүрвэл зохих лай. Бултаараа л зовж, өлсөж, хэцүү үеэс гарах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж тэмүүлж байгаа. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хүслийг нь сонсч суух завыг энэ нийгэм бас ижий аав та биднээс булаагаад авчихсан юмуу.

Хэдэн жилийн өмнө дэрсхэн хоёр хүү Америк хэмээх мөрөөдлийн оронд очих хүсэлдээ хөтлөгдөн онгоцны дугуйны хавхлагт нуугдаж суугаад амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч билээ. Хэрвээ тэдний Америк гэдэг оронд очихын тулд нуугдаж нисээд явчихаж болно гэсэн гэнэхэн мөрөөдлийг нь хэн нэгэн сонссон бол хаанаас тийм хэрэг гарах билээ дээ.

…Хүү ээжээсээ Бэтмэний хувцас авч өгөхийг гуйжээ. Тас хар нөмрөг нүдний хаалтаар гоёсон нисдэг Бэтмэн зургаахан настай хүүгийн мөрөөдөл байв. Удаан гуйлгасны эцэст ээж нь хүссэн зүйлийг нь авч өгчээ. Гоё хувцсаа өмсөж баярлаж хөөрсөн хүү хоолоо хийж байсан ээжийнхээ дэргэд ирээд “Ээжээ, ээжээ энэ Бэтмэний хувцсыг өмсөхөөр нисдэг тиймээ” гэхэд нь хийж байгаа ажилдаа түүртсэн эх “Тиймээ, миний хүү” гээд хэлчихэж. Зуны халуунд онгорхой байсан тагтны хаалгаар хүү нь гүйж гармагцаа доошоо үсэрч орхих нь тэр. Найман давхарын тагтнаас үсэрсэн тэр бяцхан амьтныг гэгээн мөрөөдөл нь ийнхүү бурхны оронд авч одсон юм. Хүүдээ хайртай, хүүгээ эрхлүүлдэг залуу эх үрийнхээ хойноос энэлэн шаналсаар төдөлгүй галзуурч эмнэлэгт хүргэгдсэн гэнэ билээ.

Энэ мэтийн зүрх зүсэм явдал дэндүү олон. Хүүхдүүд хаана л бол хаана нүд үзүүрлэгдэж байгаа жишээг хэн маань ч харж болно. Микроавтобусанд хүүхэд суулгахгүй гээд харанхуй болсон хойно буудал дээр торойтол нь орхиод давхиж одно. Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сүндэрлэвч хүүхдийн тоглоомын талбай нүдний гэм. Баар, ресторан, дэлгүүр хоршоо олон боловч хүүхдэд зориулсан нь хуруу дарам.

Сайд ноёд өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь төсөвлөн халгиж цалгивч хүүхдийн төлөө юу ч үл зориулна. Тэгсэн атлаа бүгдээрээ хүүхэдтэй. Эрээн бараантай нийгмийн цоорхой тасархай бүхнээр будаа шиг гоожин хаягдаж хоцорсон хүүхдүүдээ хэзээ нэг хайрлах юм бэ. Эвий, хонгор үрс минь, та нарынхаа төлөө томчууд бид юу хийсэн билээ. Яг одоо хүүгээ, охиноо өвөр дээрээ суулгаад “Аав нь, ээж нь чамдаа маш их хайртай” гэж хэлье. Өөдөсхөн тэднийгээ чангаас чанга тэвэрч гэнэхэн мөрөөдлийг нь чих тавин чагная. Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь.

14 Comments

  1. medkuee says:

    Chimeegui alga bolmoor bn ohindoo gai bololgui hairtai hanidaa  udahgui alga bolnoo

  2. medkuee says:

    Minii duu ch ingej l ungursun bi ch udahgui araas n ochih baih bi ohintoi hairtai hanitai gevch bi yu ch bish hen ch bish gehdeel uuruuruu baharhdag yagaad gdgiig hen ch medku medkuee bi uhmeer bn nadad tuslaach  amidrah husel neg ch alga anhnaasaa turuh yosgui huuhdiig bitgii turuul chadku baij zovlon bitgii uzuul yag nad shig l bolno 

  3. tami says:

    nulimas urslaa vvniig unshaad.tom hvvgee bodloo shd.dvvgiig n garsnaas hoish muu hvvgee zunduu zagnasan ym bba shd.uruvdchluu genet.hvnii amidral neere erenteei barantai yma.zarim bichsen setgegdelvvdiig unshsan chn vneheer hetsvv sanagdalaa.

  4. puujee says:

    aaaa -д эгч нь чиний бичсэнийг уншаад харамсал төрж байна.Миний дүү өөрийгөө орчиноос тусгаарлана гэдэгээ сайн бодоорой чамайг уг нь энийг ухаарч байгааг чинь хархад миний дүү бол ухаантай залуу байна харин ч сайхан эхнэр хөөрхөн хүүхдээ дагуулаад сайхан амьдарч байгаагаа эцэгтээ харуулаад та даанч надшиг аав байж чадаагүй дээ гэж хэлэхэд эцэг чинь их харамсах байх даа. чи чадна шүү

  5. emegtei hunii nudeer harhad says:

    odoo manaihan joohon uhamsartai amidarmaar yumaa har amia hicheegeed l bi l jargaltai bval busad ni yahav gesen bodoltoi ter araar ni tavisan hunii nohortei yavalddag muusain yumnuud doodhoo zahirj chaddaguin bol bie uneleed ooriigoo bolgood yavj bmaar yum er em yalgaagui ard ni ochnoon ur huuhed onchrood setgeliin zoviur amsag bgaa sh dee odoo huleesen uurgee uhamsartai bieluulj zarim neg setgeliin taashaal avdag yumnaasaa tatgalzaj bhad bolohgui bhgui sh dee

  6. anika says:

    ёоо шууд нүднээс нулимс цэлэгнэж байна шдээ хөөрхий охиноо өглөө уйлуулаад цэцэрлэгт н үлдээгээд гараад ирсэн гэнэтхэн охиноо санчихлаа

  7. Lol says:

    Huuhduudee hamgaalj hairlaj amidrah yum saan, Mongolchuudaa.

  8. аааа says:

    20 хүрцэн эр байж энийг үнэндээ уйлж уншлаа миний сэтгэгдлийг уншаад та намайг галзуу гэж бодох байх таны зөв байх би үнэндээ галзуу байж мэдэх юм би яг үнэндээ огт хүнтэй суухгүй хүүхэдтэй болохгүй гэж боддог надад ийм өнчин амьдрал заяасан юм гэхдээ хэн хүнээс илүү хатуу нь миний аав амьд байтал би ааваа үхээсээ гэж бодож явдаг байсан одооч хэрэн тэгж бодож явна миний аав гэж нэг хүний оромцог эрүүл гэхэд эрүүл биш сэтгэцийн өвчтэй гэхэл өвчтэй биш хүн л дээ жирийн нэг эр эхнэртээ хүүхэддээ хаяа гар хүрж л байдаг тэр бол хаяадаа бол байх л асуудал гэтэл манаа аав нэг уурлхаараа хэдэн сараар зайлуул муу ээж дүү эгч бид 4г тамалдаг байсан тамалдаг гэхэд л яг таарна угаасаа тэгээд нэг удаа шууд байр аа зараад бид 4г шууд орох оронгүй ойчих аяггүй хаяад явсан юм даа тэр цагаас хойш айл айл дамжиж олонч юм үзлээ гэхдээ миний туулсан зовлонг ээжтэй минь харьцуулуул юу билээ дээ 3н жоохон хүүхэд хөтлөөд орох оронгүй торойгоод үлдхэд хүнд өнөө оройг хаана өнгөрүүлье дээ гэсэн бодол орж ирэх болуу амиа яаж хорлох бэ гэсэн бодол орж ирэх болуу үүнийг өөрийн биеээр үзээгүй хүн 1000н удаа олйгожийно гээд үнэндээ ойлгож чадахгүй. Эр өсж эсгий сунана гэдгээр одоо эрийн цээнд хүрлээ ажил мэргэжилтэйч боллоо гэтэл тэр муухай хүний тэр сэтгэл мэдрэлийн өвчин надад бас илрээд ирсэн юм даа. Сэтгэлээ хянах гэж үргэлж л хичээж явна гэхдээл болохгүй тохиолдол цөөнгүй тэгээл би өөртөө энэ бол надад өгж байгаа шиитгэл гэж үүнийг хүлээж авсан даа одоо аль болох хүнтэй их харьцахгүй нийгмээс өөрийгөө тусгаарлан л амьдарч байна. Хүмүүс минь аав ээж байна гэдэг та нарын бодсноос чинь илүү өндөр хариуцлага шүү. Надад энэ их хүндтэй үүргийг биелүүлж чадах итггэл дутаад өөрөө татгалзсан юм жаргааж чадах итгэл байхгүй бол битий эхнэр ав залуусаа битий хүүхэдтэй бол…….

  9. 39 тэй аав says:

    Бага насны амьдрал минь санагдаж байна. Аав орхиод явчихсан. Аавын орхиод явчихсанд бид буруутай юм шиг хандах нагац эгч нарын хандлага. Аавтай хүүхэд дүү нарыг минь шоглохлоор шарандаа очиж хариугаа авсан мөртлөө хэзээ аав нь хашгираад ороод ирэх бол гэж оройжин түгшиж хашааны хаалгаруу хулмалзан харах хүүхэд нас минь. Тогоо шиг гэдэстэй ээж минь түлээ хөрөөдөж мод хагалахад нь туслахыг хичнээн хүсэж чадлаараа зүтгэсэн ч нойтон модонд сүхээ зоочихоод сүхээ ч авч чадахгүй зогсох хүүхэд нас минь. 9хөн настай хүү төрөх гэж байгаа ээж дээ. Түргэн дуудах гээд харанхуй гудамжинд хаанаас нохой гараад ирэх бол гэж бүлтэлцэж явсан хүүхэд нас яг л өчигдөрхөн болсон юм шиг санагдаж байна. Гэр бүлийн сайн сайхан амьдралын гол зүйл бол эр ,эм хүмүүс нэгнийхээ үгэнд хүлээцтэй байж, алдаа гаргасан нэгэндээ хор шарыг нь малтаж биш. Харин ДЭНДҮҮ ДЭВРҮҮН АШИЛБАЛ ДЭРЭН ДЭЭРЭЭС НЬ ШИВНЭЭД хэлчихдэг байвал. Маш их үнэт зүйлсээ аварч үлдэх. Үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх үндэс нь юм болов уу гэж өөрийн үзэж туулсан амьдралаас ойлгодог билээ. Миний бодлоор аав минь үг даах даа тааруу. Ээж минь болохоор жоохон алдааг уучлаад өнгөрүүлэх чадваргүй. Хүний хор шарыг хамгийн муухай үгээр дуудаж хэлж байж санаа нь амардагаас болж гэр бүл салж бид бүхэн зовлон дундуур туучсан гэж боддог.
    Хорвоо гэж олон өнгөтэй байх юм да.
    Залуучууд минь, охид бүсгүйчүүд минь амьдралдаа хүлээцтэй байж үр хүүхдүүдээ зовлонд унагахгүй аз жаргалаар дүүрэн авч явцгаая.
    Хүний орчлонд ирсэн богинохон хугацааны минь гол зорилого энэ биз дэ. Би тэгж л боддог. Хүүхдийнхээ зүггүйтсэн нэг тийм гялалзсан хөөрхөн нүдийг харах ямар гоё билээ дэ.Нүд нь гялалзаад л цаанаа л 1 эгдүүтэй. Хөөрхөн ш дэ. Тийм биз дэ.

  10. Uka says:

    Eniig olon hun unshaasai. Uneheer  setgel uragdlaa.  Mungutei bayan bol iim huuhduudiig urguj avah yumsan gej dandaa boddog.  Odooch hen negen byatshan urs ulsuj daarch uvduj zovj, hairaar dutaj  uilj, avral eren bultegnej bgaa. Amidral hatuuch alag urst min zuulun bgaasai.

  11. tuya says:

    Hooloi zangirch uilj bgad unshla huhdude sonsoj anharch bgache etseg ehchude

  12. Soft... says:

    Vneheer setgel uvduj bna. Uilj unshlaa.  

  13. Setgel says:

    Unshaad bur uilj bn bi 32toi zaluu europad ajillaj amidardag huugeesee hol 3jil bolj bn bolomj l garval messengerdeed l huugee sanaad huugeesee huch avch amidardag  ene humuus chini yamar ichuuhen boltsiin be.manai ger bul ch zovj zuderch uzsen gelee geed neg negendee bur huuhduuddee buhimdah setgehui torj bggagui

  14. zander says:

    hetsuu l bna daa ene Mongold. Gadaa gudamjind har huitend duu duulaad mungu guigaad zogsdog huuheded mungu ugch baigaarai humuus mini. Bi suuld Mongold ochihod huuhduud guilga guigaad duu duulj bgaag haraad ih uruvdsun.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.