Социализм гээч зүйлийг дэлгүүр хоршоонд дугаарлан зогсох хүмүүс буюу манайхны хар ярианд хэлж сурснаар “очер” гээч зүйлгүйгээр төсөөлөх аргагүй. 16,40-ийн маханд дугаарлана, 1,20-ийн талханд дугаарлана, хувцас авах гэж дугаарлана, ер нь хаана ч очсон дугаарлаж зогсох хэрэг гардаг байсныг санаж байгаа хүн олон байгаа байх. Харин социализмыг Зөвлөлтгүйгээр төсөөлөх аргагүй болохоор энэ улсад иргэд нь яаж дугаарлан зогсдог байсныг харуулсан түүхэн гэж болохоор сонирхолтой фото зургуудыг танд сонирхуулж байна. Алтан Москва хотын очер дугаар нэг иймэрхүү байжээ.
1890 он. Ус авах гэж дугаарлан зогсож байгаа хүмүүс.
1983 он. Гутлын дэлгүүрийн гадна.
1989 он. Талхны дэлгүүр.
“Польшийн мод” дэлгүүрийн гаднах “очер”.
1984 он. Лужникид болсон яармаг худалдаа үзэх гэсэн хүмүүсийн дугаарлан зогсож байгаа нь.
1979 он. Пушкиний нэрэмж музей үзэх гэсэн хүмүүс.
1990 он. Тамхи авах гэсэн хүмүүс.
1948 он. “Ударник” буюу “Гавшгайч” кино театрт тасалбар авахаар дугаарлан зогсож байгаа хүмүүс.
1936 он. Метроны “Сокольники” буудлын гадна.
Боровицкая гудамж. Оружейная палата буюу Кремлийн үнэт зүйлсийн музей руу орох хүмүүсийн дараалал.
1929 он. Цайны газарт орж ходоодны мухар руу хоёр гурван юм шидэх гэж дугаарлан зогсох хүмүүс.
1990 он. МОсквад нээгдсэн анхны Макдональдс руу орж үзэх гэсэн хүмүүс. Бараг л тав зургаан цаг зогсож байгаад ордог байсан гэдэг. Тэр үед зөвлөлтийн хүний сарын дундаж цалин 150 рубль байсан бөгөөд анхны Макдональдсын зөвхөн гамбургер гэхэд л 1,5 рубль байжээ.
1990 он. Израйль нь Зөвлөлттэй албан ёсоор дипломат харилцаагүй байсан болохоор эрх ашгийг нь Москва дахь Нидерландын элчин сайдын яам төлөөлдөг байв. Нидерландын консулын газраас Израйлийн виз авах гэсэн хүмүүс.
1989 он. Дарс авах гэсэн хүмүүс.
1990 он. Макдональдс орохоор зогсож байгаа хүмүүс.
1998 он. Энэ онд Оросын санхүүгийн систем дампуураад бөөн юм болж байсан. Банкинаас хадгаламжаа авах, рублийг доллараар солиулах гэсэн хүмүүсийн дугаар.
1986 он. “Торты” дэлгүүр.
1975 он. Цайны цагаар халуун пончик идэх гэж зогсож байгаа хүмүүс.
1954 он. Автобусанд суухаар дугаарлан зогсож байгаа хүмүүс.
1932 он. Ленины бунханд үзэхээр дугаарлан зогсох хүмүүс.
1990-ээд он. Тамхи авах гэсэн хүмүүс. Тэртээ тэргүй юм хомс байсан Зөвлөлт өөрчлөн байгуулалт гэгчийн буянаар юм бүр олдохгүй болж эхэлж байсан үе.
1992 он. Шатахуун түгээгүүр.
1918 он. Нийтийн хоолны хорооны нэгдүгээр цайны газар хоол идэх гэж зогсож байгаа хүмүүс. Октябрийн хувьсгал ялаад ердөө нэг жилийн дараа гэсэн үг.
1930 он. Дарс авах гэж дугаарлан зогсож байгаа байдал.
1986 он. Зураач И.С.Глазуновын зургийн үзэсгэлэн үзэх гэсэн хүмүүс.
1989 он. Саван авах гэж байгаа хүмүүс.
1985 он. “Хорин зураач” нэртэй уран бүтээлийн нэгдлийн үзэсгэлэнгийн гадна.
1935 он. Цайны газрын гаднах дугаар.
Шугамын автобусанд суух гэж дугаарлан зогсоо хүмүүс.
1979 он. Шинэ ургацын өргөст хэмх буюу манайхны ярьдгаар “өгөрци” авах гэсэн хүмүүс.
1980 он. Зайрмаг буюу манайхны ярьдгаар “морожин” авах гэж байгаа хүмүүс.
Домогт луйвар хийсэн “МММ” санхүүгийн пирамидын офисын өмнө.
1964 он. ГУМ Государственный универсальный магазин буюу манайхаар улсын их дэлгүүрийн “очер”.
7 Comments
xedii ingej oocherloj zogsdog ch gesen ynen saixan stressgyi niigem bsan daa iim yum bx l yostoi gesen shig dendyy gexed dendyy goyo tsag ye bsan daa…odoo bol xir baas ynertsen zogsoxoos ch sejig xyrmeer yalanguya xymyysiinx ni am yamar umxii bolchixson yum dee…ter yed yaduu bish odoo xarin yaduuraad bgaa yum bish yy ..
Odoo ch gesen ed nar ymar neg yumand orohdoo bie biede hurehguigeer ocherloj ordog heveerei shd.avtobus ireegui bhad zogsool deer ocherlood l zogsoj bdg shd.manaihan shig duu shuugian bolj dairch tulhej ntr boldoggui
Comunist iig butsaaj avchirval yamar bol ?
Yamar saihan zavtai humuus veee
odoo l yaduu bsan bolohoos ter uyed bol yaduu bgaagui yum
Hun amidraliinha heden jiliig bilee ymwwr 1 yumand oichirloj unguruudug gsenn unen unen
amidral ter chigeeree yaduu, nil ocher bje. manaid ch yalgaa algadoo mashin boglorood