Ийм зүйл байж болох уу?

0a1ad771adca1ecbdc179ec0bc27c087

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Сараа гэдэг 26 настай. Надад нэг ийм зүйл тохиолдов. Би нэг залууд их хайртай байлаа. Тэр бас надад их хайртай, хамтдаа олон жил урт удаан амьдарнаа гэж мөрөөддөг байлаа. Гэвч амьдрал миний санасанаар болсонгүй. Тэрэнд нэг хүүхэн гарч ирсэн. Надаас хэдхэн сарын өмнө танилцсан, тэрэнтэй одоо хамт амьдардаг гэнээ. Гадагшаа явчаад ирсэн гэнэ. Би тэр 2-ыг эхэлж мэдсэн. Дараа нь нэг их удалгүй нөгөө хүүхэн бид 2-ыг мэдсэн. Нөгөө хүүхэн намайг элдвээр хэллээ. Тэр учрыг нь мэдэхгүй юм чинь ингэж хэлэх нь аргагүй л байх. Би юу ч дуугаралгүй загнуулаад, ганц 2 асуулт асуугаад өнгөрлөө.

Гэхдээ тэр бид 2 хүүхэдтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр нь л би энэ хүүхэнд зайгаа тавьж өгөх ёстой гэдгээ ойлгосон. Тэр залуугийн буруутай үйлдлээс болж хүүхэд өнчрөх ёсгүй гэж бодсон юм. Тэгээд би уулзахгүй байхаар шийдэж, тэрнээс зугатааж, утасны дугаараа сольж холбогдохгүй байх арга чаргыг өөрийнхөө хэмжээнд л авч байлаа. Мэдээж надад энэ үед ямар байсныг ойлгож байгаа байх. Бичээд яахав, бичье ч гэсэн илэрхийлж чадахгүй байна. Гэвч тэр намайг тайван орхихгүй л байсан. Надад л хайртай, надгүйгээр амьдарч чадахгүй гээд л…

Миний дугаарыг мэдчихсэн, байнга залгаж, мессеж бичиж, ажил, гэр бүх л газар намайг хүлээж, үргэлж таарч байлаа. Тэгээд би нэг удаа уулзсан. Юу ярихыг нь сонсох гэж. Эхнэрээсээ салчихсан юм болов уу? гэж бодсон шүү би хамгийн муухай нь. Тэгээд тэр надаас гуйсан. Намайг хүлээгээч гэж, удахгүй 2-уулаа гадагшаа явж амьдаръя гэнэ. Би өмнө нь тэрэнд чамтай л хамт бол хаана ч хамтдаа л байнаа гэж амлаж байсан юм. Тэр надаас тэрийг минь асууж, амласандаа хүрэхийг шаардаж байхым. Би энэ удаагийнх өөр, ийм зүйл хэзээ ч байж болохгүй гээд л маш олон зүйлийг ярилцсан даа. Ингэж нэг уулзсанаас хойш тэр надтай байнга уулзахаар ирж, миний явдаг газар бүрт  таарч, надтай уулздаг болсон. Би хүсээгүйгээр тэрэнтэй уулздаг байсан юм. Тэгж байхдаа тэр нэг удаа надад чи намайг ойлгож байгаарай гэв. Учир нь яг тэр үед утас нь дугараад нөгөө хүүхэн нь залгасан байсан. Би яахав дээ, чадахгүй юм чинь чадахгүй шууд гэдгээ хэлсэн…

Удалгүй нөгөө хүүхэн залгасан. Мэдээж шүү дээ. Би мэдэж байсан. Би түрүүлж залгамаар байсан ч утсыг нь мэдэхгүй байсан юм. Нөгөө хүүхэн дахиад л намайг доромжилж эхэлсэн. Намайг элдвээр хэлсэн. Ажил дээрээ байсан болохоор эхлээд сонсож байгаад ажлаасаа гараад би уурласан. Тэрэнд би өөрийнхөө бодлыг хэлсэн. Та нар зүгээр л надаас шалтгаалахгүй амьдар л даа. Нөхөр нь чинь надруу өөрөө ирж байгаа гэдгийг хэлсэн. Тэр намайг ойлгосон байх л даа. Миний ингэж байгаа гол шалтгааныг тэр өөрийнх хэвлийд байгаа хүүхэд гэдгийг тэр хэзээ  ч ойлгохгүй. Би тэр хүүхэнд 2-уулаа уулзаж байгаад энэ талаар ярилцах уу гэж санал тавьсан. Учир нь би уулзаад бүх зүйлээ ярилцаад өөрийнхөө хүүхдийн эцгийг над руу битгий явуулаач гэж, бас би санаатай тэрний амьдралд саад болоогүй гэдгээ ер нь л бодсон олон зүйлээ ярилцахыг хүссэн юм.

Тэгтэл тэр надад чамтай ярих юм байхгүй гэсэн. За яахав дээ. Магадгүй тэрний зөв байх. Гэхдээ би тэрний оронд байсан боло хэзээ ч тэгэхгүй байсан. Ингэж над руу ярисаны дараа нөгөө залуу надаас салахгүй хэвээр л, одоо ч хэвээрээ л байна. Нэг зүйлийг хэлэхэд энэ 2 хүн 2 уулаа надаас ах бас эгч. Энэ хүүхэн бид 2-ын дунд бид 2-оор тоглоод байна гэдгийг ойлгохгүй байна. Би уулзаад ярилцъя гэсэн өөрөө надтай уулзахгүй байна. Залуу болохоор намайг хүлээ гэнээ, Би одоо хэзээ энэ хүүхнээс салаад над дээр ирэх байх гээд л насаараа хүлээх юм байх. Ийм зүйл байж болох уу? Би одоо яах ёстой вэ? Гэхдээ би зугатаахгүй, би өөрийгөө буруутай гэж бодохгүй байна.

Би анх удаа л амьдрал хөл тавихдаа ингэж хазгай гишгэж байгаадаа хамгийн ихээр харамсаж байна. Яагаад миний амьдрал ийм болчихвоо гээд л бичвэл олон юм байна даа.

15 Comments

  1.  Saraa chamd talarhay! sanaa setgelee huvaaltsaj baigaad! Mun chi uneheer gaihaltai Ohin bna.
     chi uhaalga handaj bna!chamd bayarlalaa gej ter busgui umnuus hele!! gaihaltai!! emegtei hun iim uhaantai biahad hol yavna! ter busguin huvd gevel: ter uhaan tai bish!!! mun aashtai um! chi herev sanaa onoogoo yariltsah gej oroldson bol odoo orhi!! ter oilgohgui humuustei tsag zav bitgii zartsuul!Tsagiin garz!!ter chamaig sonsohiig hysehgui bgaa.nuguu talaar  Ter er chamd hairtai bol bas l hetsuu um… Bi urd n hund hairtai baij uzsen gehdee ter chamd setgeleesee hairtai uguig helj medehgui ch hairiig haaltalj, zogsooj boldoggui um!! herv tuuniii naiz emegtei uneheer jiremsen bol …? chi zai tavij uguud hol yav!! huuhed unchruulj bolohgui!! tiim bolohoor nasnii zaluu deer …bolih htei!! oroldood uz!! saihan naizuud baiya l geh heleh hertei um bna!!!good luck!

  2. boby says:

    Yag odoo 2aa gadagshaa garch amidaray gej hel hugatsaag ni ih oirhon hel tegeel tsaadah hogiin zaluu chin baraigaad yaj ch chadahgui

  3. Gal says:

    Kkk tomygiin sanaa goe yum bna

  4. Lol says:

    Tomy giin zuv shuu. Chamaas shuud zugatna.

  5. simon says:

    hurdan zailuul naad ulun zaluugaa.bi bas iim huntei taarch bsan 2 huuhedtei ailiin avgaitai yvakddag bj nads bas salahgui sanaatai unen shunaltai baliar zaluu bj bilee.

  6. 1981 says:

    Salsan ni deeree iimerhuu hogiin zaluuchuud tsaashid ch dairaldah bolno bolgoomjtoi baigaarai. Zaluu nasaaa hogiin yum harj huleej bhaar gantsaaraa bodoh sanah yumgui amidardaa busgui min.Naad zawaan zaluugiin chin tsaana bas l neg emegtein amidral bas neg huuhdiin amidral baigaa bolohoor naad zaluugaasaa erthen hold.Ireeduid ter huuhnii huwi tawilan chamd tohioldoj bolno shuu dee.Tiim bolohoor zugeer l shiidsen deeree yawuul hezee negen tsagt saihan zaluutai uchirnaa amjilt.

  7. purple says:

    busgui minidee. bitgii gutaraa.amidralaa ehlehdee aldsan humuus uchnuun l bdag yum. harin aldaagaa davtahgui l baih heregtei. amidraliin neg sorilgo bsan gd l bodchihgui yu. tgd terend chi hairgui ternees salahiig husch bga bol neg mur shideed ter zaluugaasaa haritsaa tasal tasal. eerch horgoigood bga bol nz zaluutai bolj bgaa dur esge.bolohgui bol surduulehgui yu tgd yavahgui gd haachihiin.

  8. Naran says:

    Odoo tegj bgaad yu ch medelgui yavj bgaad jiremsen bolchiv. Uuriin uhaan gej yum ene humuust yer ni bn uu

  9. гэрэл says:

    Намайг 26тай байхад нэг залуу яг ингэж хэлдэг байсан. 30 хүрээд л түүнээс салах зориг хүрсэн. Горьдоод итгээд л яваад байвал яваад л байдаг юм билээ. Шууд шийдээд больсон чинь ханьтайгаа танилцсан. Бурхан чамайг хатуу шийдэхийг чинь хүлээдэг юм билээ шүү. Сэтгэлээ бүрэн чөлөөлөнгүүт заяаны хань зам дээр гэдэг шиг л юм болсон. Одоо бид суугаад 10 жил болж байна. Амьдрал сайхан байна. Би ханьтай минь учруулахын тулд түүнийг надад түр өгчдээ гэж боддог. 

  10. kkkkk says:

    zasss tgd ene zaluu nadaas salahgui bn ntr geed demii yum yarihiin salahiig chi uuruu l shiidne chi uuruu l 100 huvi haritsahgui gej shiidchuul naad zaluu chn yaj ch bsan saldag l bhkuyu. Neeh hudlaa hudlaa yumaar shaltaglaad uuriiguu zuvtguud suugaad bhaar chi uuruu tolgoinoosoo 100 huvi naad zaluugaa avaad haychih za.

  11. tomy says:

    Mungu neheech dee , nadad bair , mashin heregtei bn geed ene bol erchuudiig uuruusuu holduulah hamgiin sain arga turshaad uzeerei

  12. иймэрхүү хөгийн залуучууд зөндөө шдээ, шуналтай бас тэнэг, 2ланг нь аваад явж чадахгүй байж бас дээрээс нь явуулахгүй байх санаатай,
    наад залуу чинь лав чамд хань болох хүн биш байна, тэхээр эхэлж байгаа амьдралдаа энэнээс том алдчаагүй дээрээ эртхэн өөрийнхөө зам мөрийг хөөсөн нь дээр байх, дээрээс нь хүн сайн таньдаг ухаантай байхгүй бол энэ мэт уран цэцэн үгээр амьдралыг чинь там болгочих санаатай залууучуд зөндөө байгаа шүү, амжилт

  13. BUSGUI says:

    hoeuulang n samardaad yawuul

  14. Gunee says:

    Zugeer chimeegui hayatsan deer. Uneheer hairtai durtai bol tsugtaa zugtaah sanj daanch naad eregtei chini hojmiin neg udur dahiad l tustei asuudal uusgeh nuhur baina

  15. tsetsen says:

    zaluu chin ehnertee ene huuhen l nadaas salahgui bna bi chamdaa l hairtai ntr geel chamd yaridgaa yarij bgaa daa..naad zaluutaigaa urgeljluulehgui gedgee ers shiidsen chin sain bna..bur bolohgui bol tsagdaad heleh geh met icheeh argaar naadhaasaa saldaa..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.