Ийм хүмүүс ер нь засардаг болов уу? Улам бардамнаж дээрэлхдэг болуу?

729-pregnancy-620x349

Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний амьдралд нэг л ойлгомжгүй толгой эргэсэн асуудлууд үүсээд та бүхнээс зөвлөгөө авахаар анх удаа энэ сайтад захидал бичиж байна. Би одоо 25-тай удахгүй мэндлэх хөөрхөн үрээ хүлээж байгаа жирийн л нэг бүсгүй. Сарын өмнөхөн л миний амьдрал сайн сайхнаар дүүрэн өөрийгөө аз жаргалтай нэгэн гэж бодож явлаа. Нөхөр бид 2 танилцаад 4 жил үерхээд 3 жил болж байна. Амьдрал л юм хойно салж нийлэх бие биенийхээ ааш занг олохгүй ойлголцохгүй үе зөндөө л байсан.

Харин хүүхэдтэй болоод харилцаа маань арай ондоо болж хоёулаа л үүрэг хариуцлагаа ухамсарлаж төдий чинээгээр хичээсээр манай  хүн саяхан хүүхдээ гарахаас өмнө гээд 2 өрөө байр лизингээр авлаа. Нөхөр маань нэг хувийн бизнестэй юм л даа. Манай хадмууд ер нь гэр бүлээрээ тэр бизнесийг эрхэлдэг. Харин би сургуулиа төгсөөд нэг хувийн компанид ажилладаг цалингаас цалингийн хооронд л гэдэг хүн.

Хадмуудтайгаа танилцаад бараг л 2 жил болж байна. Энэ хугацаанд хадмуудтайгаа таарч тохирохгүй хэрүүл уруул нтр гэх юм болж байсангүй. Жирэмсэн болоод нөхрийгөө нааш цааш нь гүйлгээд ядраагаад яахав гээд хадмындаа 4 сараас хойш амьдраад ажилдаа гүйгээд л хагас бүтэн сайнд нь хувцас хунарыг нь угаагаад л хоол ундыг нь хийгээд л болоод л байлаа.

Хадмууд ч таарамж сайтай ёстой хөл хүнд гэхэд хөнгөн шингэн гээл магтаад л байхаар нь болоод л байна даа гэж боддог байсан. Дургүйцэж байсан хүн нь гэвэл манай ээж л байлаа. За ингээд сарын өмнө нөгөө шинэ байрандаа орохоор боллоо. Тавилга нтр гээд бүх л юмыг хадмынхан маань л бэлдсэн. Би өөрөө ч яаж зүгээр байхав цалингаасаа цааш хийсэн хэдэн төгрөгөөр ойр зуурын юмнуудаа авлаа ус буцалгагч будаа агшаагч гээд л шинэ айлд хэрэгтэй юм юу эс мундахав.

Гэтэл саяхнаас надад нэг л таалагдахгүй нөхцөл байдлууд үүсээд эхэллээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн тар нь танигдаад эхэлж байна гэх үү дээ. Байр хөөцөлдөж байх үед ээж маань бид хоёрыг дуудаад ээж нь чадах чинээгээрээ туслая байрандаа мөнгөө нэмэрлэх үү тавилга авахуулах уу яах юм гэхэд нь манай хүн машин авья гээд байснаар нь унаа авахуулах юм боллоо. За тэгээд хадмууд маань тавилга нтрээ зөөгөөд л бид 2 ч овоо тохижоод  ирлээ. Гэтэл нэг л сонин холилдсон юм болоод эхэллээ. Эгч нь охинтойгоо хамт манай нэг өрөөнд амьдрана гэнэ. Би ч дуртайяа зөвшөөрсөн.

Таарамж сайтай тэгээд ч эгч нь их сайн хүн шиг санагддаг болохоор тэгээд маамуу маань гарахаар ханьтай юу юугаа ч мэдэхгүй. Энэ тал дээр бол дургүйцэх юм юу ч байхгүй. Хадам ээж маань орж гарах нь их. Гэтэл яагаад ч юм сүүлийн үед надад тэгж санагдаад байгаам уу эсвэл үнэхээр тэгээд байгаам уу. Хэлж байгаа үгнүүд нь хүртэл нэг л ёжилсон эвгүйцмээр тавилга үзэж байснаа л -Ёстой гоё болсон байна танайх, За тэгээд буян дааж амьдраарай гэдэг байгаа.

Нөхрийнхөө амнаас тоглоом шоглоомоор иймэрхүү үг сонсдог байсан ч хадам ээжийнхээ амнаас иймэрхүү үг сонсох тийм ч тааламжтай байсангүй ээ. Дээр нь манай хүн саяхан нэг ирэхэд нь дуртай үедээ ирж бай гээд илүү түлхүүрээ өгөөд явууллаа. Ингээд би гэдэг хүн нэг л сонин болчлоо. За тэгээд нэг сонин юмнаас болж хэрүүл гарлаа манай хүн ээж дүү хоёрт маань кабелийн антенаа өгөхөөр боллоо. Дүү маань ирж тавилга угсарч байхад л аваарай гээд саймшираад байхаар нь би л юм бодолгүй амралтын өдрүүдээр суурьлуулаад өгчих санаатай 2-3 хоногийн өмнөөс л дөхүүлээд өгөөрэй би аваачаад өгчий гээд л хэлээд л байлаа. Нөгөө хэдэн амралтын өдөр нь ч дуусаж нэг орой дүү маань ирээд авчий гэхээр нь нөхөртөө захиж захиж явууллаа. Тэгсэн мартаад ирж гэнээ. Би ч гэнэт дургүй хүрээд танайхан хүн манайхан хүн биш юм уу гээд л хэлээд тавьчихлаа. Тэгсэн юу яриад байгаан өгөх албатай юм уу гэнэ шүү тэгснээ би утсаар дүүтэйгээ ярих санаатай цамцаа өмсөөд эргэх хооронд зайлаарай гэж байна шүү. За тэгээд мөчөөгөө өгөхгүй юм болохоор гүрийгээд уйлчмаар байсан ч шүдээ тас зуугаад хамаг хувцсаа аваад гарах гэсэн түлхүүр үлдээгээрэй гэнээ бүр тэгснээ чи их даваржийнаа гэж байна би ч бүр гайхаж орхилоо.

Гэтэл орой нь эгчээрээ яриулаад л маргааш нь уучлаарай миний буруу гээд л байх юм. Нэг л сонин юм үзээгүй зантай ч юм шиг санагдаад гэрийнхэн нь ч тэр нэг л таалагдахгүй болоод байх юм. Эргээд нийллээ гэхэд дахиад ийм нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Насаараа хүний гэрт байгаам шиг хөөгдөж амьдрах юм байх даа. Сайн мэддэг байсан хүн маань юун миний огт танихгүй ч хүн шиг. Эсвэл хүүхдээ бодоод тэвчээд явах ёстойн болуу?

Би өөрөө аавгүй өссөн болохоор хүүхдээ бас аавгүй өсгөмөөргүй ч юм шиг. Ийм хүмүүс ер нь засардаг болов уу? Улам бардамнаж дээрэлхдэг болуу? Сурч мэдсэн мэдлэг боловсрол хангалттай байхад ганц хүүхдээ хаана ч аваад явчина гэж өөртөө итгээд ганцаараа амьдарсан нь зөв үү? Эрдэм номын мөр хөөсөөр хүн таних тал дээр ямар ч мэдлэггүйн байна гэж өөрийгөө дүгнэж сууна. Ойлгомжтой бичих гээд нэлээд нуршуу байгаа бол уучлаарай. Та бүхний  саналыг нэг сонсож үзмээр санагдаад захиа илгээлээ.

39 Comments

  1. bella says:

    carier huuj bgaa gants huuhedtei single busguichuud gangan degjin haragddiim shu

  2. Zochin says:

    Ene chingun_27 geed bgaa nuhur yamar teneg mal ni ve!

  3. Тэнэг хүүхэнд says:

    Чи гэрийнхээ ялих шалихгүй асуудлыг дэвэн дэлхийгээр зарлаад байх уу? Одоо ингэж нэтд юм бичиж байгаа юм чинь удахгүй барьцалдаад авах юм бол Телевиз дуудаж ярилцлага өгөх юм байналдаа… Эцэггүй өссөн хүүхдийн толгой том гэгчээр чи эр хүнийг угаасаа хайрлаж хүндэлж чадахгүй юм байнаа. Энэ нөхрөөсөө салбар чи эр хүнийг голж, шилж, гоочилсоор байгаад гон бие гозон толгой явхийн байндаа…

  4. Tuya says:

    Urag turliin hol ni l deer.Teneg er hun etseg ehteigee niilj bgaad ehneriinhee esreg bosdiin bna le

  5. Zaluu 32 says:

    Asuudal bol bainga l gardag bi ch ehnerteigee chi zail ugui chi ooroo zail ntr geed hereldej l baidag uuriin munhagaar hen hen n buruutai l baidag. Tehdee dongoj amidral ehelj baij bas deer n togoo shug tom gedesti ehneree iim yumnaas bolj hooj baigaa bol yavaandaa hetsuu l yum bna. Yun gereesee hooh ali boloh taivan bailgaad amraahiigl bodiishd. Jiremsen huniig deerelhdeg yumnuud hezee ch oligtoi er hun bish

  6. Z says:

    Yah gej egchiig n hamt amidar gesiin yah gej tulhuuree ugsiin. Manai had mud bas tegj bsan Buyan daaj amidraarai ch geh shig . Buyan daagaaguidee yatsiin gemeer. Huugiin n as arch torso od ur udmiig n teej turvvleed ehner huniihee uurgiig hangalttai bieluuleed yawaad bhad uy geed bgaa uym gej hel. Oroh orongui ideh hoolgui bsan huniig gertee awchirch tejeej bgaa uymshig uym yariad bval ineedtei l bna. Hamaatan sadantai n oirhon bailgaad bval nuhur chini hezeech oilgohgui

  7. kkk says:

    za minii bodloor bol ih l buruu haritsaj dee. martsaniih ni toloo tanaihan manaihandaa tuldag chinii buruu. manai bairiig hadmiih avch ogson iluu tulhuur oorsdodni baidag hussen uedee orj gardag, bi hunii uman deer bulaatsaldaj tenegtehgui ee, nohor ooriinhoo olson umnaas aav eejdee ogch l baidag torson urni um chini ogohoos yahav, bi bol nohriinhoo umnaas geriihendee ogno gej tenegtdeghui olon hooson oron gertei um shig tegej geriihniigee guilgachin um shig haragduulahgui harin ooriinhoo olson jaal juul umnaas bol  gertee ogohdoo sanaa zovdoggui yamar hunii umnaas ogch baigaa bish, manai huuhnuudiin neg tom aldaa bol nohor avanguutaa omchlood geriihnees ni tusgaarlah geed uzchih umaa, hunii ooriin umiig joohon yalgaj sur , tegeed erni taivan bai bie ee bod

  8. Ggg says:

    за даа даварсаар давсарсаар л гэдэг болно доо. нехер ч угаасаа ээжийнхээ угээр л амьтан байна даа. манай нехер яг ингэж амьдралыг эхлуулсэн. суулдээ олсон хамаг менгее еертее авч, ээж, дуу нараа тэтгэж, эцсийн эцэст терсен нэг дууд нь хашаа байшингаа луйвардуулаад, нехер еерее жаал илуу орлоготой санаатай тэрийгээ бас нэг дуудээ егч, байртай, машинтай болночихдог байна шд. одоо бас л 2 хуухэдтэй минь биднийг гудамжинд гаргаж, орох оронгуй, унах унаагуй, идэх хоолгуй болгох юм гэнээ. их менге олдог ухаантай юм. менге, хуухэн 2- л энэ хуний жинхэнэ чанарыг харууллаа. ийм л ирээдуй хулээж байна даа чамайг…

  9. Zaawal unshaarai says:

    Sain u.tavilga awch uguud ch hereggui mungu nemerleed ch hereggui bdin bn lee shu. Bi anh nuhurteiguu suuhdaa 30 huviig ni nemerlej bsan. Bas buh tavilgaa beldej bsan.daraa ni bair untei bolohod ni zarad oor bair awaad gh meteer tomruulsaar bgad 3 oroo bair 2 oroo bairtai bolson.manai nuhur 2 ulangii ni ooriinhoo ner deer awaad minii neriig orulahgui gesende harin . Yum uzeegui humuus tiimerhuu zan gargadag yumbn lee.bi  tegheer ni oortoo 1 oroo bair awaad beldchihsen bga.teriigee tureesluuleed orhison.hezee ch hamaagui huuhud ochih gazartai bolhoor manai nuhur zail ch gj helj chadahgui bga.tegsen murtluu minii bair chinii neriig oruulahgui gj hutsaad heseg heruul hiij bgad bi za yah ve 2 huuhdee etsegtei ni bailgay gd edniid amidraad l bn xaxa. Iimerhuu yum uzeegui nuhduuded yamar ch yum nemerleed hereggui dara ni chiniih bish bolchdog shu gj heley dee.butsad niilsen ch hezee ch yawj chadna chamguigedr amidarch chadna gedgee haruulj bardam bgarai busgui min amjilt. 

  10. cahirmaa says:

    nohorgui ber egch chin huuhedteigee, jinhene ta 2-n amidraliig kino uzej bgaa um shig l harj geriinhendee hov zooj amidrah um bnadaa, tegeed eronhiidoo bol tednii toloolol bolsn egch ni tanaihiig udirdaj amidranaa l gsn ug, chi l ooroo buh umaa odoonoos shuud gartaa avah heregtei.

  11. бор says:

    Ер нь хадмийн талаас холхон байсан нь дээр байдаг шдээ аль аль нь. Юун бас эгч нь хамт амьдрах вэ. Жинхэнэ там болох юм байна л даа. Би ч бас хадмуудтайгаа таардаггүй байсан. Дуугай байхаар бөөнөөрөө бөөрөлхдөг юм. Харин нөхөртэйгөө гадаадад амьдрахаар яваад амьдрал шал өөр болсон доо. Манай талаас ч хүн байхгүй тэдний талаас ч хүн байхгүй. Муудсан ч ийш тийшээ гарч гүйлдээд байхгүй. Дотроо л өөрсдөө зохицуулдаг болсон.

  12. Una says:

    zaluu hosuud baij hvvhedtei egchtei ni hamt amidrahiig zuvshuuruud bhdaa yahav de neg dooroo shambaaraldaad henii ger ni medegdehgvi janhuu shig l amidarna shd.minii dvv uuruu ehleed aldaa gargajee,odoo harin nuhriiguu guij ireheer ni asuudlaa sain tohiroltsoj shiidej bj och.gadnii hvn gertee bailgahgvi ene ter gej,daraa ni tsoojoo solichih,gert chini yu ch bolson hadam egch chini hoshuu zuuguud,durtai vedee hadmuud chini iree l hamag yumand chini duraaraa hvree l,heregleed l…yamar zochid buudal yumuu.eniig shiidej bj ochihgvi bol tsaashid chi bvr ch zovno,aan tiin minii dvv herev ene asuudlaa shiideed harilaa gehed  hereldeh toolondoo bitgii yavj bai,yav geheer ni yavaa l ir geheer ni ireed bval bvr vne hvndgvi bolno.hadmuuddaa het saimshirch bitgii gvi teglee geed chamaig ohin shigee hairlahgvi ber hvn yamar ch ved muu nertei bdgiin,hadmuudad taalagdah albagvi gol ni hanitaigaa l evtei,jargaltai bh ni chuhal.

  13. gg says:

    hund heleh helehgui ug, gomdoh gomdohguin zaag barimjaga aldtsan medremjgui, medrelgui saajilttaimuu. tiim bol yahaw ewii huurhii uul ni nadaa hairtai daanch medrel yum bgam zailuul geel ug uildliin urshuuguul amidarhaas xexe. 

    Eswel hair hundleliig hurtehiin tuld hammer  awj  ug,  halamj anhaaral tawiulhiin tuld house awj ug.

    ХҮНИЙ ЭРХЭНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭНД ЗОВ – eniiig ys mahaaraa meder. 

  14. биби says:

    мммм би бодохдоо ер нь эр эм хүмүүс тусдаа гарж байгаа бол гарсан шиг л гарах хэрэгтэй өөрийнхөө болон тэдний эцэг эх амьдралд чин оролцоод байвал аль альнаас нь холхоон очиж амьдар энэ бол чиний л амьдрал. эрэгтэй хүмүүч ер нь ихэнхи нь тийм увайгүй зан гаргадаг байхаа. чи зайл гэж хөөхөд нь гарах хэрэггүй байсан байхаа. ер нь явж явж энэ орон гэр байр чин хүүхдийн мин юм чи ч нааг хөөхгүй байхаа гээд л сууж байдаг газар ш дээ жирэмсэн юм байж гүйж гар яаж байгаан. янз бүр болуул яана. тэр чиний хадам ээж эгч бас нөхөр чин шаналхал байх гэхдээ хэзээч чааг гүйцэхгүй дэ найз мин

  15. tergel says:

    Uym uzeegui yaduu baisan humuus uymni baraa harahaaraa tegdeg uym.  Tavilga avch ogchood buyan daaj amidar geed ineedtei uymaa.  Bas tanai nohor uu buur ineedtei sanagdchihlaa. sain ajiglaval horongo mongotei huniig dolooh ni holgui aashlana. Jaahan yadarsan hun taarval tomorch garna. Ineedtei. Teriig ni sain ajiglaad uz.  Tegeed shiidveree garga daa. nasaaraa dord uzegdej deerelhuulj amidrah chadal tevcheer baigaa bol tevcheed amidarna. Ugui bol erthen zamaa huusun ni deer.

  16. zander says:

    bi anhanaasaa hadam avgaid nuur uguugui. Anh bas hoshuu dureh geed bsn, bi hoshuug ni tas zohison, chamd hamaagui, chi uuriinhuu amidralaar, bi uuriinhuu amidralaar amidraya geed shuud helsen. Nuhur minii tald ordog za tegeed hadam avgai nam. Anhanaasaa bitgii deerlhuul. Sain gurii, sain guilga. Neg yum sanaj yavaarai. Hen ch chamaig deerleheh yosgui. Hutslaa l bna. Hund deerlehuulj amidrahgui shuu. Ganz huuhed etsegtei ch usnu etseggui usnu. Jiremsen hun huudug uudgui gahai ve.

  17. Enkhee says:

    Bitgii buuj ogoorei. nohor chini huuhdee garahaar oor bolnoo
    Eleg buten amidral saihan shuu. Setgelee amar bailgaj maamaal
     Az jargal husie

  18. зочин says:

    нэмж хэлэхэд ийм хэрүүл болоогүй ингээд өнгөрсөн бол дараагийн удаа ийм хэрүүл гарахгүй гэх баталгаа байхгүй, нөхөр чинь биш юмаа гэхэд эгчээс болж ээжээс нь болж хэзээ нэгэн цагт гарах л байсын. харин иймхэн юман дээр тараа таниулж байдаг арчаагүй юмаа.

  19. зочин says:

    ёстой хогын зан гаргасан байна даа, яг манай хадмууд шиг, өөрсдөө танай байшин гэж барьж өгчөөд муудалцахаараа манай байшин болчдог ,тэд нарынхаар бол би байраа бэлдэх ёстой байсым байна лээ. тэгээд би ч бардам юм болхоороо тэндээс яваад нийтийн байранд амьдарч байгаа ч гэсэн сэтгэл санаа тайван жаргалтай байна өө, хүний эрхэнд зовохоор өөрийн эрхэнд жарга гэдэг дээ,  би ч нөхрөө над дээр ирвэл ирнэ л биз ирэхгүй бол тэр л биз гээд хаясан, тэгсэн хадмууд  хүүхэд нь царай алдаад салж хагацаж чадахгүй надруу гүйгээд байхаар нь бууж өгөөд одоо нэг нэгээрээ ирээд гуйгаад байж л байна би гүрийгээгээд үнэд ороод байж л байна, эхнээсээ авхуулаад миний хүссэнээр болгож өгье гээл инээдтэй гүрийх хэрэгтэй шүү, нөхөр чинь тэгээд эр хүн байж яасан муухай юм бэ, манай нөхөр намайг жирэмсэн байхад, төрсний дараа нэг ч удаа гомдоож уурлуулах юм хийж байгаагүй дандаа л намайг тайван байлгахыг хичээдэг байсан. за одоо тэгээд сайхан амаржихаа л боддоо хөөрхөн үр чинь байхад муусайн юмнуудаар дутахгүй ээ

  20. tod says:

    Naad zaluugaa dagaval chi oodlohgui yum bna daa

  21. gyalbaa says:

    Za yum uzeegui estoi doodiin dood davhragiin ail bna daa,chi ergej niilvel bainga hoogdoh bhdaa yag manai eej shig,olon huuhedtei bolchihvol bur yah ve,manai eej bol medleg bolovsroltoi tegeed 2 huuhedtei barag 20 jil hoogdoj amdirsan daa.Tegeed aawaas salaagui,ineedtei ni hamgiin hetsuu ued eejiin mini egch duus tus bolj bsan daa nogoo mundag hamaatnuud ni bhgui.Bi chamd sal gej helehgui ee gehdee ooriinhoo bair suuriig zov ilerhiilj mash biye daasan bh heregtei.Er ni tsalingaa oortoo tsaash ni hii,ooriigoo hogjuul,manlail,ooriigoo bolon huuhdee negt tavi

  22. Fycghvhgcgj says:

    tanai hadmuud er n ter taliinhan. ih yaduu taaruuhan amidraltai humuus uym bn. shuud. oilgolo. leasingiin bair shuudee. chaawaas. minii duu naad muu nowshnuuddaa hezee ch deerelhuulj bolohgui shuu.  barj. idehgui hoolgedgiigmedruul.  Huurhii. zailuul. naad. muusan. guilgachinguud. chin ih. uym sanajee.   chamaig jiremsen bolohoor ene. muu. haachdiin bi bairtai uym chin gej. bgaaiin.  tegeh tusam n hayaad yaw za uy?   neg huuhed unen. problem. bishshuu.  chi. ajil hiij. bgaa. tsagt. amidarch. l. taarna.  hezee. ch. ajlaa hayaj bolohgui shuu,. ajilgui bolwol ulam deerelheh humuus bn. archaagui muu guilgachinguud uym bn shdee naaduul chin. minii. duu alalts za. haya naad nowshoo. Shalnii alchuur bolgoh heregtei. eregtei hun l oron bairaa beldeh estoi shdee.  bitgii ter ord harshind n ochooroi. oodoos n nulimaarai. tanaihaas hoogdood garsan chigeeree garayadaa bayarlalaaa gerei. ter uyn zolbin huuhen huuhedteigee amidrah geed bgaan be? ehner nuhurtei hamt hen neg hun beal l salah shaltgaan boldiimshuudee. gadnii hun bhaar heruul tasardaggui uym . egchiigee yawuul. huuhedteigee 3-laa lamidarna gesen bolzol taviarai. bitgii buuj ug.nuhur chin er n guilgachin setgelgeetei archaagui boos bn

  23. zochin says:

     Хадам ч нь дуртай уедээ ирээд л хергегч уудлаад л. Манайх ийм би бур нервтээд. Чи тулхуур гадны хунд огт огохгуй гээрэй. Би ч хеерхий дуурсээн

  24. The phone says:

    Jiremsen yeiin hyamral (garmonii oorchlolt) yum bishu. Amarhan gomdoj uilj hyamraad ygnees oo haigad bdg bolchihdog ym

  25. sonin yuma says:

    Chingun chi eh hunes garsin baij emegtei hunig ydaj hundelj sur. Ahin duu tumen bodisoo unshuul yasinbe. Ta 2n hen hend ni buruu bn. Neg l ih uurtai ulsuud…neg n hoojil baidag nuguuh n  ywjil baidag . Yaj ene amidarlig gatalnaa tuulnaa. Deerh Sanal gedeg hun zow helj

  26. sonin yuma says:

    Chingun chi eh hunes garsin baij emegtei hunig ydaj hundelj sur. Ahin duu tumen bodisoo unshuul yasinbe. Ta 2n hen hend ni buruu bn. Neg l ih uurtai ulsuud…neg n hoojil baidag nuguuh n  ywjil baidag . Yaj ene amidarlig gatalnaa tuulnaa. Deerh Sanal gedeg hun zow helj chamtai sanal neg bn

  27. bold says:

    Chingun chi eh hunes garsin baij emegtei hunig ydaj hundelj sur. Ahin duu tumen bodisoo unshuul yasinbe. Ta 2n hen hend ni buruu bn. Neg l ih uurtai ulsuud…neg n hoojil baidag nuguuh n  ywjil baidag . Yaj ene amidarlig gatalnaa tuulnaa. Deerh Sanal gedeg hun zow helj chamtai sanal neg bn

  28. sanal says:

    Nuhur chin bair awsin bol chi ydaj gal togooniho tawilgig untah ortoigo beldehgui yasinbe? Ail ger bolj huhed shuuhdig ni gargah gj bga bol chi ehneese sanaachlagig garta atgah ystoi bsin. Hadmud chin ch.g tawilga awch tawihig chin harjil susan bh hudluhgui bolohoor chin oorsdo tawilga awch durgui ni hursende chamd tegj helsen bh. Budaa agshaagch us butsalgahchig zugeer l kirmani mungur awad tawichihna shu. Odoo chamd ymarch une tsene gej alga chi zugeer l aild amidraad bgam bn gej helmeer bn daa

  29. AG says:

    Сайн байна уу? Одоо хүүхдээ бодоод хэсэгтээ тэслээ ч насаараа тэсэж амьдарч өөрийгөө зовоогоод яах гэсийн. Ганц л олдох амьдрал !!  Наад залуугийнхаа хамааралгүй сайхан амьдарч чадахаа мэдрүүлэх хэрэгтэй яваад л өг. Энэ хаа холдов л гэж гэдсэнд нь миний хүүхэд байгаа бас би бололцоотой надаас энэ салахгүй гэсэн бодолтой л залуу байна. Үнэ цэнэгүй дорд үзэгдэж амьдрах шаардлагагүй. Ганц хүүхэдтэй эмэгтэй хүмүүсийг ойлгоод амьдралаа эхлүүлсэн залуучууд зөндөө л байна. Залуу байна дүү минь бардам бай, нөхөргүй байлаа ч хүүхэд илүүдэдгүй юм. 
    Эмэгтэй нь хэзээ ч хамаагүй хаяад явчихаж чадахаар байвал эрэгтэй хүн насаараа хүндэлж , уурлуулж гомдоохоосоо хүртэл эмээдэг. Ийм харилцаатай гэр бүл маш удаан тогтвортой байдаг. Тэглээ гээд дураараа аашилж тэнэглэ гэж байгаа юм биш, ийм л зүйлийг нөхөр чинь бага зэрэг мэдэрдэг бол амныхаа зоргоор зайл гэж хэлэхгүй байх!!!! ЗА тэр дээр тэс хөндлөн юм биччихсэн хорвоогийн хог шаарнуудыг тоох хэрэггүй…. насаараа хүний үгэнд идүүлж өөрийгөө ч хар бараан энергинд булшлах хэрэг байна уу? Хүүхдээсээ болж хадмын боол болох шаардлагагүй л гэж хэлье дээ 

  30. chingun_27 says:

    @oriana chi td gants bie belewsen ehner bolood huuhdee usguud er humuusiin doodohig harj amidraad, busad ger buld ataarhaad, busdiin nuuts amrag bolood amidrandaa. Egneende negd

  31. oriana says:

    ийм асуудал байдаг л зүйл гэнэ үү?? Ёстой гуцна биз. Хөөгдөн барин амьдрана гэж юу байсын. Нэгмуу 2 өрөө хайрцагнаас болж ингэж байгаа бол ер нь цаашдаа хэцүү л юм байна. Одоо салах уу, эсвэл энэ янзаараа байж байгаад ирээдүйд салах уу гэдэг л юм болох байх даа. Одоо буцаж очихоор бол эгчийг нь явуулаад, хадмуудаасаа байрныхаа түлхүүрийг аваад нөхөр чинь өвдөг дээрээ сөгдөөд уучлал гуйсан цагт л буцдаг байх даа. Намайг ингэж хэлэх л юм бол ахиж хэзээ ч уулзахгүй юм байна даа

  32. oogoo says:

    za daa naad zan ni zasarah ni yul bol jaahan uhaan muutaim bishuu yum uzeegui zaluu hunii zan bndaa amidrald aldaj endeed ierehiin tsagt iim teneg zan gargaj bsandaa haramsah bhdaa er ni sn yariltsaj am ochogiig ni abj bgaad ergej ochson ni deer bh ugui bol ulaml dabrah bairiin zaluu bndaa

  33. bold says:

    urag turliin hol ni deeree nuhurteigee 2laa amidar heruul tasrahgui laitai yum bn lee tegeed ch ehner nuhur l yum bol minii chinii geed baih utgagui bizdee

  34. chingun_27 says:

    chi gichii min dawraad bgara! nuhur chn hamag yumin beldeg ugluu. Hunii uman deer suuchad gants 2 ugiin daaj chadku. Yuun ih um ezemshih durtaim. Chi tgwl munguu gargaad nemeed 4 uruu bair bolgochood olon yum hutsaach

  35. zaza says:

    Naadah chn jiriin l neg baidag zuil bn shdee, eniig oilgohgui end bicheel bur gaihchihlaa. JIriin hosuudin dund baidag l asuudal shd. Asuudalgui shdee uurandaa l tegsen bn shde, zugeer butsad ochooch, iim saihan amidral bosgoj baij

  36. aaaa says:

    ee hetsuu l yum daa er n

  37. Эмэгтэй says:

    Пээ хүмүүс чинь ийм юм үзээгүй байдгиймуу хаха инээдтэйн. Хадмийхан чинь байранд амьдарч үзээгүймүү эсвэл. Лизингээр байр авчаад ингэж томорхийм бол нээрээ хошин шог л байна байр юу юм бээ юу ч биш тэрнээс ихийг олж эхнэр хүүхдээ авч явах ёстой. Хүүхдийн сургуулийн төлбөр 10-20 000$ болчоод байхад яаж амьдарнаа айн. Наадхаа хаяачээ салахуу яөхуу гэж асуугаад байх юу байнаа. лизингийн байр үзээд зайл гэж байгаа хүнтэй юу ярих вэ хохо

  38. sanal says:

    tanai eej chin yum uguugui bish ugsun l bn sh de. salna geheer hetsuu yum da. dunguj ur huuhdee turj bhad salaad, salaad demii bh oo, er n uhaantai emegteichuud er huniig zasaj awdiin sh dee. nuhuruu l darj awah heregtei yum bn da. bi bol sayahan bair avsan gehdee ihenh mungu n nadaas garsan. tiim bolood ch ter uu eswel manai hun uuriin taliinhaniihaa muu muuhaig meddeg bolood teruu haritsdaggui sh de. uuriin amidralaa uuruu bosgoo gedeg chin ene de, hunii amand bagtaj bhaar ter tawilga ene teriig n awahuulahgui bhgui yasiin be. 

  39. jgladfkj says:

    ер нь л даврах хандлагатай хүмүүс байна даа, ийм хүмүүс зөндөөл байдгийн билээ. Чиний хэлдгээр юм үзээгүй хүмүүс энэ шүү дээ. Цаашид улам төвөгтэй бүх амьдралд оролцсон сонин болно уу гэхээс огт багасахгүй итгээрэй. Тэгэхээр одоо нөхрөө өөрөө ирээд уучлалт гуйтал хүлээгээд 2 өрөө байранд юун эгч түүний охин хадам ээж юун тийм олуулаа амьдрах вэ хэрүүл хов улам л нэмэгдэнэ шүү дээ, тиймээс дангаараа гэр бүлээрээ л амьдархаар тохироод амьдар. эс тэгвээс үнэхээр гэр бүл салалтаар л дуусна шүү. Ер нь орчин цагт халуун гэр бүлээрээ өөрсдийнхөөрөө л амьдарах хэрэгтэй ш дээ. 19-20 зуунд л гэр дүүрэн хүн амьдардаг байжээ, одоо өөр цаг шүү дээ, чи бас ажиллаж амьдралын төлөө зүтгэж л байгаан байга энэ бас зөв. Эцсийн шийдвэрт аль аль талын гэр бүл хэтэрхий ойр бөгөөд хамт амьдархаар л хэрүүл хов жив тасрахгүй түүнээс болоод олон гэр бүл салж үр хүүхэд өнчирч байна. Тиймээс залуус ялангуйа гэр бүлээ зөв төлөвлөж, өөрсдөө бие даагаад амьраасай гэж зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.