Сайн байцгаана уу? Би энэ захидлын эзэн байнаа. Юуны өмнө захидалд минь хариу өгч санал бодлоо хуваалцсан бүх хүмүүст баярлалаа. Ёстой инээдтэй асуудлууд болж байнаа. Би ч нэг удаа уучлаарай энээ тэрээ гэснээр нь амархан нүүр өгсөн ч гүй нэлээн буулгаж авнаа гэж бодоод хэдэн болзол тавиад хэлдэгээ хэллээ. Гэтэл юу гэж байна гээч -Ингэж ярих юм бол чи юу авчирсын, би ядарч унатлаа ажиллаж байна. Ойлгоод амьдарвал амьдар боливол боль гэнээ. Хүүхдээ гаргаад надад өг…
Гайхаад бүр сонин болсон шүү. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд ирлээ. Юу ч хэлэлгүй утсаа тасалчихлаа. Дахиж холбогдохыг ч хүсэхгүй байна. Зориг оруулах зөвөлгөө санал бодлоо хуваалцсан хүмүүстээ баярлалаа. Би уг нь зүгээр л амар тайван хайртай хүмүүстэйгээ амьдаръя л гэж хүссэн болохоос. Надад өөр илүү хүссэн юм үгүй. Эгч нь бол их хүн сайтай хүн нээх тийм илүү дутуу юм ярьж явдаг хүн бол биш болохоор л хамт байхад ямар ч асуудалгүй. Угаасаа зөндөө л хамт байдаг л байсан проблемтэй зүйл үүсч байгаагүй юм л даа. Хадам эгч маань бол муу хүн биш ээ. Бүх асуудал зүгээр л энэ хүнд өөрт нь байгаан байна гэж бодож байна. Угаасаа заримдаа ээжийгээ ч аавыгаа ч загнаад зандраад байхаар надад их эвгүй санагдаад хэлэхээр дуугай болчдог байсан юм. Тэгсэн нээрээ л юм үзээгүй зан гаргаж одоо бүр надад дийлдэхгүй болж байгаам шиг санагдлаа. Би ч би чамайг танихгүй байна. Хэзээ чи ийм өөр болчвоо гэж хэлсэн. Ухамсартай бол цаашдаа өөрийнхөө алдааг засаад явах биз.
Би одоо 30 долоо хоногтой нярайлахад сар гаруйхан л хугацаа байна. Энэ хугацаанд хэрүүл уруулгүй тайван байж байгаад эсэн мэнд элэг бүтэн нялх үрээ харах минь л гэж бодогдож байна даа. Их ядарснаа төрсөн гэртээ очоод л мэдлээ. Хадмууд маань бизнэс эрхэлдэг болохоор хөдөлгөөнтэй улсууд. Би ч дунд нь гологдохгүй гэж гүйсээр өөрөө ч мэдэлгүй их ядарчээ. Хамгийн ихээр ядраадаг асуудал сэтгэл санаа л юм болов уу даа. Одоо бол надад энэ хүнтэй хайр майр гэж бодож ярих хүсэл ч алга. Өчигдөр ээжтэйгээ зөндөө ярилцлаа. Та бүхний хэлсэн санал бодлыг ч сонслоо. Одоо надад эргэлзэх асуудалгүй боллоо. Нэг гэрт ороод удаа ч үгүй ийм миний чиний үзэлд тулж байгаа юм чинь.
Манай хадмууд бол ер нь бизнес эрхэлдэг болохоор ч тэр юм уу мөнгөний тухай их ярьдаг мөнгө бол амьдрал мөнгөгүй л бол хүн юу ч биш гэж сэтгэсэн улсууд. Ээжийн маань зааж сургасан хүмүүжил бол мөнгө хайртай хүмүүсээ амьдралын ямар нэг шаардлага эрсдэл дутагдалаас хамгаалсан хэрэгсэл хэрэглээ. Мөнгө их ч бай бага ч бай зөв зарцуулж сурах. Харин нөхөр маань үргэлж л мөнгө бага байна бага байна. Мөнгө яагаад ийм бага байгаан ээж, яасын юу авсын гээд л…
Тэгээд тэгсэн ингэсэн гэхээр л та нар ямар сонин юм би энэ мөнгийг чинь олох гэж зовж байна ш дээ гээд л үглээд байдаг байсан. Тухайн үедээ нээрээ л их ажилладаг ядарч байгаа байх гээд л аль болох санааг нь зовоохгүй чадах асуудлаа өөрөө шийдээд л чадахааргүй бол зөвлөөд л алдвал ярилцаад л эр хүн магтаалаар бас болдог юм гэнэ лээ гээд амжилтыг нь магтаад л, урамшуулахдаа урамшуулж зэмлэхдээ зэмлэж болоод л байсан. Хадмынхаа хашаанд тусдаа гэрт байдаг байхад ийм сонин зан авир гаргадаггүй, орой болгон бэрхшээлтэй бүхнээ 2-лахнаа яриад л болоод л байсан шүү дээ. Би байранд нүүж ирээд ааш зангаа хувиргасан зүйлгүй давраад байсан ч юм байхгүй. Яг л байдгаараа арчиж цэвэрлээд л угаагаад л ажилдаа гүйгээд л байдгаараа л байсан.
Харин нөхөр маань үргэлж л ядарч байна ёо толгой өвдлөө тэглээ ингэлээ би ч эм бариад урдуур хойгуур нь гүйгээд л. Юун нөгөө сайхан ярилцдаг бие биенийхээ үгийг сонсдог бүр байсан. Амарлаа ядраад байна. Би мэдэж байна гэдэг үгийг би амнаас нь их сонсох болсон доо. Одоо надад миний хүүхэд л байхад ажиллаад хөдлөөд байгаа цагт сайхан амьдарч л таараа. Хажууд туслаад дэмнээд өгөх ээж дүү минь байхад бүх л юм болж л таараа.
Эцэст нь нөхрийгөө хар бор амьдрал үзсэн хөдөлгөөнтэй зовлон ойлгодог хүн чанар сайтай хүн гэж бодож явтал хол эндүүрснээр барахгүй, мөнгөний бараа хараагүй юмтай байж үзээгүй хүмүүс зүгээр л ийм хөгийн байдаг бас өчүүхэн амьдралаас нь өөрийгөө хүүхдээ тусгаарлаж мэдэж авсандаа баярлаж байна. Ирээдүйд үр хүүхдээ ийм өөдгүй ухамсаргүй хүн чанаргүй хүн болгож лав өсгөхгүй. Санал бодлоо хуваалцсан та бүхэнд үнэхээр баярлалаа.
14 Comments
эхнэр нөхөр болоод хамтдаа амьдрахад ийм асуудал заавал гардаг. Асуудлаа зөв шийдвэрлэж, даван туулж, үр дүнд нь та хоёр нэг нэгнээ илүү таньж мэдсэнээр ямар ч алдаа датагдлыг нь уучлан хүлээн зөвшөөрвөл Та амьдралын асуудлуудыг ялаад зогсохгүй өөр олон ивээл хамт ирдэг юм шүү.Тэрнээс нөхрөө ойлгохгүйн улмаас бий болсон энэ нөхцөл байдалаас болоод хэн нэгний үгээр хайрт ханиа, хөөрхөн үрийнхээ эцэгийг доош хийж уландаа гишгэвэл та 3 л ялагдана (зөвхөн нөхөр чинь биш,харамсалтайн). Тиймээс нөхрөөсөө асуудлыг бүү хар, бүү ир. Харин ухаантай эмэгтэй бол өөрөөсөө л хайх хэрэгтэй. Мэдээж хүн Нэг л амьдардаг учир зөв алхам хийх хэцүү ямар кино биш ямар ч бэлтгэл байхгүй. Алдвал шууд л алдана. Танай гэр бүлийн аз жаргалтай амьдрал таны л гарт байна шүү. Амжилт.
Yu gemeer umdee iim baidal hvn bolgond vvsdeg baihaa. ehner bid hoer ch bas 2 jiliin umnu shine bairand vldesn joohon mungiin banknii leasing eer avsan. Shine bairand orood setgedel mash undur baisan ch heruul bas tasrahgui l baisan ter vedee. Uchir ah egch hoer tus tusdaa garaad aav eejin vldsen bairaa zaraad derees uuruu heden tugrug nemeed bair avahaar bolson. ehneriin talaas ch chadah chineegeeree mungu nemerlii gesen ch bi avahiig hvseegui ldee bolnoo geel ungursun. harin manai ah egch hoer bas buun bolson zvgeer baij bgaad bairtai bolchihdog aztai emegtei ntr geel ter bolgoniig bi nuugaal nuugaad nuugaad ilerhees hoish namaig gadaad ruu ajilaar yavsan hoin egch ehner uu zalgaad nuhur chin bhgui bol chi eej aav deeree ochij bai ehnert helsen baisan ehner nadruu zalgaad uilj chamaas salna ntr boon bolj bilee bi shuud ajilaa hayaad l mongol ruu irj buun heruul bolj bilee ter ved hetsuu baisan ch odoo yahuu geree tohijuulaal ehner turuh tuhuul bjiindaa. Gehdee nuhur chin tegej helj bgaa bol mash buruuldaa magadgui hadamuud chin vg beldej ugch bgaaldaa tegej heleerei ingeerei ehner chin tegeed bn ntr iim zvil hvn bolgond l tohiolddog zvil bhdaa
ehleed torood avaa ugaasaa gormonii oorchlolttei uyed buh yumiig tomruuldag shileer l harj bga, nohor chini ch bas huuhed, nohor, ireedui geed ehneree martsan bn, chi ugaasaa belen bish baihad n jiremselchjee, gehdee naaduul chini hezee ch belen bolq ch baij medeh l yum, negent iim yum bolsonoos hoish odoo toroh huuhed deeree l tovlor, bairiig bol hed hedeer n hiij bolno, hund amidral belegleh dainii horongo mongo ch gej yu baihav dee huuhdee l hunii saihan ohiniig gomdoohoorgui bolgochuul bolj l bn. ugaasaa erchuud iimerhuu heneggui, huiten sh dee, em hun l ooriigoo eleej eyeregjuulj, evlej zohicoh yostoi albatai yum shig. chi ooriigoo avaad yavchihaar dainii huchtei hun gej bodoj bga bol bas naad nohortoo neeh hairtai ch bish aldahaasaa aihaargui bol odoo iluu yumand sanaa zovohgui goyo bolson deeree ooriigoo tordood avoo, mongo mongo geed halamj hair baihgui alga bolood baidag hun huuhed nyalh uyed baisnaasa bur baihgui baisan n deer. huuhdiin etseg uhtsen baisan bol yah baisan yag tegeel chanh uragshaa l haraad amidar daa, huchtei bgarai. chi chadnaa.
nohriin huvid uul n joohon tevcheer gargaad olon aashtai emzeg bgaa emegtei huniig oilgoj surah tal deer n egch megch n zovlood ogtson bol zugeer l bh baij odoo yaaya gehev negent sev orson setgelee chi ugaaj arilgaj chadahgui bol nasaaraa l jiremsen bhd maani tegsen geed gomdoj amidraltai n bish, salaad saihan yum bodood shineer ehlehiig ihenh humuus amarhan argad toocdog
танай нөхөр лизингийн байр авчаад өөрсдийгөө их баяжсан, насныхаа хөрөнгөө хийцэн гэж бодоод байх шиг байна. хамгийн том хөрөнгө бол ХҮН бас хүний сэтгэл байдаг юмдаа. Танай нөхөр байртай болж их юм хийчлээ гэж бодож байвал чи тэрнээс илүү зүйлийг хийж байгаа юм бишүү. Бүхэл бүтэн хүнийг бүтээж өгч байхад. Нөхөр чинь ойлгохгүй байна даа. Мөнгө олох ёстой л доо. гэхдээ мөнгө чинь амьдрал биш шдээ. Танай нөхрийн амьдралын утга учир гэр бүл нь биш мөнгө юмуу. Чи нөхөртөө уурлахгүйгээр эвтэйхнээр гомдож байгаагаа буруу бодож байгааг нь ойлгуулах хэрэгтэй байхаа. Дөнгөж амьдрал эхэлж байна. Танай нөхрийн үүрэг одоохондоо чинийхээс их байгаа юмшиг санагдаад чамаас илүү ядарч байгаа юм шиг санагдаад байгаа байх. Цаашлаад эхнэр хүний үүрэг маш их болно. Эмэгтэй хүн хүүхэд гарсны дараа маш их ядрана. Хүүхдүүд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бас их хэцүү ажил. Нөхөртөө сайн ойлгуулаа. Ухаантай хүн бол ойлгох л ёстой. Бас чи өөрөө нөхөртөө бодлоо тулгах маягын өнгөөр битгий ярь. Нөхрийгөө гэр бүлийнхээ төлөө их ажил хийж их мөнгө олж байгаа гээд магтаад байвал ямар вэ. Хамтын амьдрал амархан байдаггүй юм байна лээ. Эхний оролдлогоор манай хүн ийм юм байна гээд шантарч болохгүй байхаа. Янз бүрийн арга хэрэглэж өөрөө ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байж, гэр бүлээ бүтэн байлгах хэрэгтэй юм байна.
huuhde ug,oilgood amidarwl amidar ch gh shig yu w ter odoo hen be….oorigoo hen ged bodtsiin hogiin nowsh chn….amidrliig zoosnii nuher harsan chamaig yu ni oilgohiin dr ni haramch nariin,yum uzeegui,sanaa muutai hogiin nowsh mini gj hel…huuhde awah ni betii gel haruulna gj bitgii gorid cham shig yuiig nasaaraa harhgui medku yawsan ni der ghgui yu…
archaagui aharhan bodoltoi hogiin nowsh we nad bandi chn buur durgui hurgechle
minii duu huuhdee toruuleed shuud ooriinhoo nereer owoglono shuu. hojim huhed bulaatsaldah ene tert mash ih heregtei. sanaatai baliaar hun muutai uymnuud yaj ch medne
bie ee bodood amar taivan saihan eruul huuhed turuuleerei. Hojim tsagt chi ene shiid gargasandaa haramsahgui ee duu mini. Uudgui er hunees ert holdson ni deer. Chamd unen goloosoo amjilt husie duu mini. Azjargal gedsend chini baigaa hairlaj yavaarai.
Та хоёрын үзэл бодол таарахгүй ээ. Чиний зөв. Амьдралыг зөвхөн зоосны нүхээр хардаг манай олон хамаатан ах дүүс байдаг юм. Тийм хүмүүсийн хувьд мөнгө бага олдог хүн муу хүн тэнэг хүн байдаг ба үрэлгэн хүмүүсийг хараад шогширч, өөрийнх мөнгийг үрж байгаа хүнийг хараад бол бүр нүд нь хорсдог. Мөнгө мэдээж чухал ч гэлээ № 1 тавигдах зүйл биш гэж би боддог. Харин мөнгийг нэгт тависан хүмүүс тийм л болдог юм байна лээ. Тийм хүмүүс өөрсдөө харин өөрөөс нь их мөнгө л олдог бол нөхрийнхөө, эхнэрийхээ ямар ч муу зан дарамтыг тэвчин амьдарч чаддаг. Нөхөр нь өөр хүүхэнтэй явж байсан ч мэдээгүй царай гаргана. За тэгээд их өөр байдаг юм билээ дээ. Чи тийм л байж чадахгүй бол салсан нь дээр дээ. Хорвоо дээр чинь бас өөр сайн хүмүүс байдаг юм шүү дээ. Сэтгэлээр битгий унаарай. Чи манай найз бүсгүй шиг гэнэндүү бардам бас шударга юм.
Emegteid yamar buruu bgan uguh durgui ch geh shig. Ter businessiig hiihed ar geriig ni ailiin daitai avch yavj bga ehner ni ch gsn adilhan l mungu olj bga shd. Harin ter gal togoonii tavilga oroo ehner ni avsan bol zugeer bh bsn. Nadad ch bas iimerhuu zuil tohioldoj bsn. Hooltoido hooltoi hoolguide hoolgui amidrahiin tuluu zutgedeg bhad az jargaltai l bdg bsn. Bi gadagsha mastert yavsiin manai hun ajla hiinge hajuugar ni business hiigeed ovo hul deere bosood irsen. Yum uzeegui hun uneheer yum uzeegui l bdiin ble. Heden tugrugnii baraa haraad ireheere bardam boldiin ble. Urdnii minii meddeg hun bish bolson. Hun yamar ch bolj bolno gehde umnu ni hen bsnaa hezeech martaj bolohgui gdg ug bdg bha. Odo salaad 2 jil bolj bn. Az bolj bid 2 huuhedgui bsn salsanda haramsaj bgagui. Zahidliin eznii nuhurch hurtel yum uzeegui hogiin zaluu bnoo. Heden haltar tugrugteige shn amidarna biz. Harin ta bol hamgiin unetei nandin zuiltei uldej bn. Udahgui mendleh huurhun ur ta 2 az jargal husie.
minii dvv yamarch bsan ehleed saihan taivan baij bgaad hvvhdee tvrvvlchih biyee bod.hvvhed gej az jargaliin tvlhvvr l gesen vg.garch irengvvtee l eejiinhee amidraliig nar shig gereltvvlne.ter muu yum vzeegvi baagii 2uruu tsutgasan tsement zeeleer avj,minii dvv hongorhon vrtei bolno doo.chinii zuv shv,mungu bol yu ch bish…zvgeer l tsaas .hair,vr hvvhed,ger bvl hvnii vnet zvil shv.vneheer yariltsaad buruugaa oilgood ene teneg mungu shvtsen handlaga ni uurchlugduud irvel nuhurteiguu hvvhedteigee eleg bvten amidarval saihan l yum.
Хуухэд юу гэж эцэг нь авдаг юм. Хэн гэдсэндээ тээж есгеж байгаан. Хуулиар 7 нас хуртэл бух хуухэд ээжийн халамжинд
bairtai boltson yum chin chamaig soliod saijruulaad avii gesen uchuuhen bodoltoi baigaadaa ter ni butehgui bol chamaig geed uilj duulaad l ireh baihdaa.
chi uuruu bas ih buun uguh durgui hun shig sanagdlaa. amidraad ehleheer ugaasaa sain saihan hunees dutahgui amidrah gehleer mungu hereg bolood mungunii tuluu l zutgedeg yum daa nuhur chin ih zutgej bj ter mungiig ilj bgaa chinii tsalin 700 bol yund ch hurehgyi duusaa tegee l hamag achaa nuhriin nuruun deer irne bi tanai huniig tiim muu gej bodohgui bna hadmuud biznes hiideg bolohoor hudulguunt ch geh shig chi iluu saihan bhiig husdeggui bolohoor hudulguun muu ajil hiij suraagui bolohoor tegj sanagdaj bgaa yg mungu oldog humuus ni mungu yrij hyamgadaj bdag yum daa
Jiremsen hun ih emzeg bolchdog baih gej boddog. Ene ued zaluugyn halamj anhaaral ih heregtei l baih. Iim ued n umch yariad yavj baidag uudgui zaluu ve? Huurhii ter huuhed. Ingeed eejiinher gedsend hagas unchin bolchij bgan bizdee