Миний мэдэх хайр

011

Урьд нь би хэд хэд дурлаж байсаан. Түүнээс ч олон дурлуулж үзсэн. Гэхдээ дурлал гэдэг бол ердөө л дурлал, харин хайр гэдэг түүнээс шал өөр гэдгийг саяхнаас л ухаарч байна. Магадгүй би буруу ухаарсан ч байж болох, гэхдээ та бүхнээр шүүлгэх гэсэнгүй, энэ бол зүгээр л миний бодол.  Миний мэдэрсэн зүйл.

Гол хэлэх гэсэн минь юу вэ гэвэл дурлал гэдэг бол нэг туйлтай соронз, чи хичнээн түүнрүүгээ татагдаж, түүнрүүгээ тэмүүлж байлаа ч гэсэн тэнд ямар нэгэн харилцан үйлчлэл явагдахгүй, зүгээр л чи тэмүүлсээр хайрласаар зөвхөн чиний хувьд бүх зүйл болж өрнөнө. Харин хайр гэдэг бол 2 туйлтай соронз, та хоёр бие биедээ дурлалцсан үед л хайр үүсэж, бие биедээ тап гээд л наалдчихдаг. Тэгээд наалдчихсан үед нэг нэгнээ зүгээр шохоорхох, сонирхох биш жинхэнэ утгаараа бие биенээ таньж мэдэн, бие биедээ улам бүр тэмүүлж, нэг нэгнээ хайрлаж эхэлнэ дээ. Тэр үед л хайр үүсдэг, би ингэж л ойлголоо.

Гэхдээ ингэж ойлгох хүртлээ уртаас урт замыг туулжээ. Анхны хайр минь надад хайртай гэж хэлж л байсан. Гэхдээ би түүнтэй үерхээгүй, түүний хайрыг мэдрээгүй болохоор хайр гэж юу байдгийг тэр үед ойлгох боломжоо алдаад явуулчихсан. Дараа нь хэд хэд ч дурлаж л байсан, дурлаж, тэмүүлж, гуйж, гувшиж, уйлж дуулж, хайртай гэж хэлж байсан ч дурласан бүхэн минь эргээгээд намайг хайрлаагүй болохоор бас л хайр гэж юу байдгийг мэдээгүй л явсан байж. Тэгээд л хайрын тухай нөгөө би дурлаад байна, намайг хайрлаач, би чамд хайртай нтр гэсэн үгтэй дуунуудыг сонсоод л, дуулаад л, хайр дурлалын талаар нэг иймэрхүү л төсөөлөлтэй явж байж дээ.

Одоо эргээд харахад хайрын гэсэн тодотголтой дуу бүхэн зүгээр л дурлалын тухай дуулаад байгаа ч юм шиг. Жинхэнэ хайрын тухай дуу байхгүй ч юм шиг санагдах юм. Тийм ээ, хайр гэж юу вэ гэсэн асуултанд зөвхөн хайрлаж, хайрлуулж, нэгэн зэрэг бие биерүүгээ тэмүүлдэг тэр мэдрэмжийг амссан, түүнийгээ бие биедээ хэлж, нэгнээ ойлгож чадсан хүмүүс л хариулж чадах байх. Тийм хүмүүсээс л жинхэнэ хайрын тухай дуу гарах байх. Тэр дуун дээр л магадгүй хамт байвал л бусад бүх зүйл хамаагүй болж, хором холдоход л бие биенээ үгүйлдэг талаар, бас зүгээр л хамт юу ч дуугаралгүй зэрэгцээд сууж байхдаа л хамгаас илүү жаргалтай байдаг талаар өгүүлэх байх.

Би тийм хайрыг саяхнаас л мэддэг болсон. Эхлээд бүх зүйл зүгээр л харилцаанаас эхэлсэн, 1 өдөр ярилцсан, маргааш нь, нөгөөдөр нь гээд л нэг мэдэхэд л бид хоёр өдөр бүр цаг мөч тутам бие биетэйгээ яриад л баймаар байдаг болчихсон байсан. Энэ бол таталцал, бие биеэ ойлгож, надад хэрэгтэй хүн мөн гэсэн мэдрэмж байсан. Тэгээд л нэг өдөр энэ тухайгаа хэлсэн, тэр ч бас яг над шиг болчихсоноо хүлээн зөвшөөрсөн. Тэгээд л тэмүүлэл эхэлсэн, хааяа уулзаад л, уулзахаараа юу ч ярихгүй байсан ч хоюулаа жаргалтай байгаад л, түүний хэлсэн үг бүхэн сайхан санагдаад л, инээмсэглэл бүхэн нь хөөрхөн харагдаад л, үйл хөдлөл бүхэн нь таалагдаад л, салах гэж бөөн юм болоод л, дөнгөж салаад эргээд алхмагцаа дараа уулзаад яахаа бодож эхлээд л, үргэлж тэр бодогдоод л бодогдоод л. Тэгээд энэ бүхнээ хэлэхээр, тэр ч гэсэн яг надтай яг адилхан намайг бодоод л бодоод л байдгаа хэлээд л, үүнийг сонсох ямар сайхан байдаг гээч. Тийм ээ энэ үед л “Би чамд хайртай” гэдэг үг жинхэнэ утгаараа хүний зүрхэнд хүрдэг, энэ үгийн утгыг ойлгож эхэлдэг. Хайртай, хайртай гээд хэлээд л баймаар, үргэлж тэвэрмээр санагдаад л. Хамт л байхгүй бол амьдрал утгагүй болоод л. Энэ бүхэн бол хайрын хамгийн хурц хэсэг нь. Аймшиггүйгээр бие биедээ тэмүүлдэг. Энэ үедээ л Ромео, Жулетта хоёр үхчихсэн ш дээ хэхэ.

За тэгсэн дараа нь асуудлууд ургаж эхэлнэ ээ, асуудал дагуулдаггүй хайр гэж байдаг л байх. Харин харамсалтай нь надтай тэр нь учирсангүй. Гэхдээ энэ бүх асуудал бол зүгээр л бидний хайрыг сорьж байгаа сорилт гэж бодоод л би зүтгэсэн. Дөргүй бух шиг л зүтгэсэн. Харин түүнд минь тийм байсангүй ээ. Асуудал бүхэн түүнд минь хэцүү байсан, асуудал бүхнээс тэр минь айж байсан, даанч би түүнд бүгдийг хамтдаа даваад гарна гэдгийг ойлгуулж чадаагүй. тэр минь шантарсан, цөхөрсөн. Шантарч, цөхөрч, бууж өгснөөрөө намайг гомдоосон, би ч уурласан, түүнийг гомдоосон. Үгээр хүнийг алж болдог, үгээр хүнийг амьдруулж болдог. Хайртай л бол хамт байх ёстой гэж би бодсон, харин тэр хайртай ч байсан хамт амьдрах ёсгүй тавилан байдаг гэж бодсон. Тэгээд л бид 2  бие биедээ баяртай  гэж хэлсэн.

Яг одоо тэр намайг бодоод л сууж байгаа гэдгийг би мэднэ, намайг зүүдлээд сэрдгийг нь ч мэднэ, яагаад гэвэл тэр намайг хайрладгийг мэддэг болохоор, яагаад гэвэл би бас яг тэгдэг болохоор, ганц үг хэлээд л би түүнийг уйлуулж чадна, бас ганц үг хэлээд л инээлгэж чадна. Гэхдээ би юу ч хэлэхгүй ээ. Яагаад гэвэл тэр надаас гуйсан болохоор. Бас намайг тэр үргэлж сэтгэлдээ хайрлаж амьдарна гэсэн болохоор. Бас би түүнд дэндүү их гомдсон болохоор. Бас энэ бүхнийг эргүүлэх гэж оролдлоо гээд түүнийг хоосон зовоохоос цаашгүй гэдгийг мэддэг болсон болохоор. Түүний хувьд тархи нь зүрхнээс нь илүү хүчтэй.

20 Comments

  1. гэрэл says:

    Саяхан миний амьдралд иймэрхүү зүйл тохиолдсон. 10 жил амьдарсан хань нөхөрт минь гэнэт л нэг хүүхэн хайр зарлаад гараад ирсэн. Тэр эмэгтэй миний нөхрийн анхны хайр байсан юм билээ. 14 жил уулзаагүй байж байгаад гэнэт таараад, бага насаа дурсан ярилцаж хоолонд ороод салсан гэдэг. Гэвч түүний дараа нөхөрт минь хайрын сайхан үгтэй мессежүүдийг бичиж эхэлсэн. Тэр хоёрын дунд бага насны нандин сайхан үерхэл дурсамж үлдсэн байсан. Харин тэр бүсгүй тэр хайраа сэргээж бодит болгохыг хүссэн. Түүний бичсэн мессежүүдийг унших үед ийм үгнүүд эр хүнийг ямар их догдлуулсан бол доо гэж бодогддог юм билээ. Тэр өөрөө гэр бүлтэй, 2 хүүхэдтэй. Сайхан амьдралтай хэдий ч илүүг хүссэн юм байлгүй дээ. Миний нөхрийг хайраа гэж дуудан, нөхөртөө хайргүй хэмээн мэдэгдэж, чи бол миний анхны бөгөөд цорын ганц хайр, гэвч би чиний амьдралд төвөг болохгүй гэх мэтээр бичиж эхэлсэн. Нөхөр минь надаас юу ч нуудаггүй болохоор би болж буй процессийг хэсэг ажиглаж өөрөө болих байх гэж бодсон ч тэр хүний хайрын үгнүүд улам гүнзгийрч эхлэхээр нь би өөрөө түүнд мессеж бичсэн. Миний амьдрал руу өнгийж, миний хүүхдүүдийн хувь заяагаар тоглохыг оролдох хэрэггүй гэж сануулсан. Мэдээж миний нөхөр түүнийг иймэрхүү сэдвээр ярилцахгүй байхыг сануулаад ч нэмэр болоогүй учир би оролцсон. Эр хүн шууд түс тас гээд муу үг хэлчихэж чаддаггүй юм билээ. Тиймээс бүсгүй түүнийг өөртэйгээ ингээд ч болов харьцаатай байгаад байна гэж ойлгосон болов уу. Тиймээс би хатуухан хэлсэний дараа больсон. Би тэр бүсгүйн оронд өөрийгөө тавиад үзэхийг оролдсон ч чадахгүй байсан. Би нөхрөөсөө өөр хүнд тийм үгнүүд хэлнэ гэдэг төсөөлөшгүй зүйл. Тэгэхээр тэр бүсгүй гэр бүлээ хүндэлж хайрладаггүй юм байна гэж ойлгосон. Надад хариу бичихдээ Энэ бүхнийг хүндээр хүлээж авах хэрэггүй гэж эелдэгээр зөвлөсөн. Амьдралыг тоглоом мэт боддог хүнд ийм асуудал хөнгөн санагддаг юм байна гэдэгийг би ойлгосон. Гэхдээ энэ явдал миний гэр бүлд илүү сайнаар тусч, нөхөр минь надад ямар хайртайг би ойлгосон болохоор болсон зүйлийг сайн талаас нь харахыг хичээж байгаа. Тэр бүсгүй нэгэн цагт миний нөхрийн сэтгэлийг догдлуулж байсан болохоор өнөөдөр өөрийгөө цэгнэж үзэх боломж нөхөрт минь олдсон байх. Ямар ч байсан гэр бүл гэдэг ямар үнэ цэнэтэй ч ямар амархан хэн нэгний уран үгээр нуран унах боломжтойг би харсан. Тиймээс хүн бүр гэр бүлээ үнэлж хүндэлж хайрлаж хамгаалж чадвал гэр бүл бат бөх тогтвортой байж чадах юм билээ шүү

  2. sonin hun says:

    SAIHAN HAIR SAIHAN. OYUTANII SANGIIN AJ AHUI DEER HAJUUD NI HEVTCHIHEED GARAA CH HURGEJ CHADAHGUI SHONOJIN CHICHIRCH HEVTEH AZ JARGAL BAIJEE. BI CH AZTAI TER ODOR SANAANDGUI TULHEJ UNGAACHIHAAD GAI GAZAR DOOROOS GEJ AM BURUUTAAD HAIR MINI SHUUD L PUUGEEGEE BOOGOOD ZAMIIN MASHINAAR YAVAAD OGHOD YUMAR HEZTSUU BAISAN GEE. 10 HONOG YAMAR URT BAISAN YUM VE. HARIAD IRHED TER MINI NAMAIG IRHIIG HULEEGEED ORTSNII GADAA BAIJ BAISANAAS HOISH BID 2 SALAAGUI 20 JIL BOLJ BNA DAA. HAIR AGUU.

  3. tami says:

    Chi l gantsaaraa hair mair geed baahan gvitsiin bishvv.ter chn chamd hairtai bsan bol ergeed ireh l yostoi

  4. eleg hushihnee xaxa says:

    yamar shaltgaanaar yaagaad salsiin bol.vneheer hairtai l bsiin bol hamt l bh yostoin bishvv.

  5. He he says:

    Iim l ih hair baisan Bol yasan gej Salj baigaan hudlaa ger bul uimuulj ybj ybchihaad etsestni baigdahaaraA eregtei ni jaahan jujiglej tarhiigni ugaagaa biz gehed ni ene teneg ni hair ch gej shig tiim l 2 biendee hairtai yum bol hamtdaa baigaach

  6. MglausCom says:

    Guya bish guai yum bishw. Sxn durlaltsaj hairlaltsax ch goyo bho daanch tarhi gej yum denduu turuulj ajillaad bhymo zurh yugsen ch ter dagahgui bn boduul zurhiig mini bulaachih hun l oldq bga boltoi uul n neelttei l orhichood bga l gej bodood bhyn

  7. Me says:

    Mama Guya shuu

  8. Me says:

    Ene deer mana Guya medehgui bj  medemhiirch gene muugiin nudend  muu muuhai l haragddag  yum gsn.  Zahianii ezend chi saihan hairtai uchirsan ni ih az shuu bayarlaj yavaarai ih hair bas ih  setgeliin zovlon shanlaliug daguuldag yum  tuuniigee hussneer ni taivan orhi tsag hugatsaa zurhnii em gedeg bolhoor.

  9. mama says:

    ziag ene huuhen ehnertei amidraltai hund durlaad zugeer ashigluulsnaa lag uuriiguu zurhend ni baigaa ch ter min tarhindaa zahiragdaal namaig hayalaa gej anduuraad bh shig bna daa.

  10. Би Өмнөд Илиной мужийн Их сургуулиудаар цуврал лекц зааж байсан юм. Лекцийн дараа нэгэн эмэгтэй “ Би тантай найз залуугийнхаа асуудлын талаар ярилцах хэрэгтэй байна.” гэж хэлэхэд нь ярилцахаар суусан юм. Тэр эмэгтэй надад асуудал, бэрхшээлүүдийнхээ тухай ярив. Хэдэн хормын дараа тэр нэг ийм зүйлийг хэлсэн “Би дахиж хэзээ ч шаналж зовохгүй байхыг хичээх болно.” гэхэд нь бид түүнд “Өөрөөр хэлбэл чи дахиж хэзээ ч хайрлахгүй гэсэн шийдвэр гаргаж байна.” гэв. Тэр намайг өөрийг нь буруу ойлгосон гэж бодсон бололтой үргэлжлүүлэн “Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй юмаа. Би зүгээр л дахин шаналж зовмооргүй байна. Би амьдралдаа шаналахыг хүсэхгүй байна.” гэхэд нь би “Тиймээ, чи амьдралдаа ямар ч хайрыг хүсэхгүй байгаа хэрэг байна.” гэж хэлсэн юм. Хайр хүнээс тодорхой хэмжээний золиосыг шаарддаг. Зарим тохиолдолд хайр нь шаналал авчрах үе ч бий.

  11. bi says:

    Tiim ch vv hair vneheer saihan bi ih zovlontoi gunigtsich geh yum uu
    Odoo bodohloor ….ㅠㅠnvdnii nulimas garah yum bi tvvniig mash ih sanadag 

  12. р says:

    би ийм үеээ хэдэн жилийн өмнө ардаа орхисон юм шиг санагддаг, хайртай хүнийхээ чадахгүй зүйлийг хий гэж хүчлэхгүй зүгээр л орхих, хэрэв тэр хамт байх хувьгүй гэж итгэсэн яваа бол тэрүүгээр нь болно гэдэг чинь түүнийгээ чадах хэрээрээ, чадлаасаа ч илүүгээр хайрлаж байгаа гэж итгэж, өөрийгөө ятгаж чадсан. Хамт байх гэсэн хүсэл өөртөө авах гэсэн аминчхан хайр, тавьж явуулна гэдэг түүнээс ч илүү их хайр гэдгийг тэр ч мэддэг. Тэгээд намайг ингэж хайрлаж чадсанд надтай учирсандаа баярладаг. Би бас түүнийгээ олж хоромхон ч болов догдлуулж жаргааснаараа азтай.  Цаг хугацаа аяндаа элээнээ, гэхдээ зүрхэнд сийлсэн хайр зарим үед гэнэт амилдаг тэгээд буцаад амар амгаландаа залардаг даа. Ийм нэг их хайрын энд хүрэх дараа дараагийн учрал байж ч болно, байхгүй ч байж болно. Гэхдээ хорвоод нэг үнэн бий. Дурлаж хайрлах догдлол бүхэн өөр өөрийн цаг үедээ энэ цэнэтэй гэдэг. Энэ л хамгийн сайхан, амьдрал баян гэж учиртай үг юм билээ.

  13. vb says:

    yag yum iim ih hairiig chin salgaw?

  14. Amar says:

    Hair bol uguh handlagatai Durlal bol avii avii l geed bna daa Uuruur helvel hair bol chi min geel guigeed bna Durlal bol bi bi l geed bna daa

  15. Насан says:

    Нээрээ л хайр гэж 2 хүний зүрх зэрэг цохилохыг хэлдэг юм гэнэлээ. Өөр бусад дурлал шохоорхол бол зүгээр л цагын аясаар алга болдог.

  16. kkkkk says:

    yu vee uuriinhuu setgel dotorh bolood ter bid 2n hariltsaag ter chigeer ni endees unshchihlaa shd. tiimee tuunii huvid tarhi ni zurhneesee huchtei bsn.

  17. Gunjee says:

    Minii xair nadad mash ix ovdolt nulimas xaruusal xaramsliig orxiod odson doo. Odoo ch xairtai xeveeree. gexdee bi yamar ix xetsuu baisanaa yaj ix uilsanaa ogt xeleeguiee, zugeer l xuchlehguigeer xussen zugt n yavuulchixsan. Magadgui xuchilsen bol guisan bol uldeex baisan bolov u gej xaaya boddog yum, gexdee oor busguig xotlood yavsan xund gai boloxgui tag bolyo gej l shiidsen. 5 jil xairlasan xair min, xani noxor min bi urgelj chamaigaa xairlaj yavnaa.

  18. L says:

    uilahnee

  19. Zochin says:

    Tiim hairiig medreegui yavj baigaad nasiig bardag humuusiin hajuud chi aztai bainaa. Iim hair gants l tohiodog gedeg yum baina lee. Gehdee yadaj enen shig bish yumaa gehed dutahgui saihan hairtai uchrah boltugai l gej yorooyo doo.

  20. Mm... says:

    TIimee iim hair baina aa baina. Tsaashid ch baisaar l baina. Iim saihan hairiig medersen chinii bolon tvvnii chini zvrhend az jargal hvsie.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.