Хайртай гээд байхаар би салж чадахгүй байна…

fa547c8dc553

Би одоо 22той бүтэлтэй эсвэл бүтэлгүйг алийг нь мэдэхгүй хайртай би учирсан юмаа. Үргэлжлүүлэх эсэхийг нь зөвлөөд өгөөч.

Тэр манай хамаатны чацуу хүүхдийн анги байсан юм тэгээд л хамаатантайгаа уулзаж байгаад түүнтэй анх 2009 онд танилцаж байсан юм. Тухайн үедээ тэр царай муутай миний араас гүйдэг байдаг л охин байлаа. Бид хоёр жоохон хүүхдүүд байсан болохоор жоохон зүйл дээрээс л салсан юм удаагүй л дээ 2 сар л үерхэж байсан. Тэгээд ямар ч холбоогүй нэг жил болсон харин Спортын төв ордны тэрүүхэнд найзуудтайгаа пиво уугаад сууж байхад надад дуудлага ирсэн нь тэр байсан гадаадад жил болоод ирсэн гээд тэгээд бид уулзсан тэр маш хөөрхөн үзэсгэлэнтэй болсон байсаан. Тэгээд би түүнд ухаангүй дурласан тэр ч надад маш сайн ханддаг байлаа, бид үерхээд 2 сар гаран маш аз жаргалтай байсан.

Гэтэл огт шалтгаангүй тэр уурлаж салъя гэх зүйл надад яриад гэртээ орсон 3 сарын дараа тэр надруу залгаад би зөндөө санасан болохоор шууд л гүйгээд очсон. Тэгэхэд надад юу болсныг бүгдийг нь хэлсэн. Гадаадад хамт сурдаг байсан нэг залуутайгаа тэндээ үерхдэг байсан тэр анхных нь хайр байсан бид салчихсан байсан юм буцаад нийлчихсэн гэж хэлсэн. Нүднээс нулимс гараад л баяртай гэж хэлэхэд тэр би чамд ч бас хайртай гэхээр нь би бас хайртай болохоороо шууд алга болж чадаагүй. Хэдхэн хоноод л тэр одоо би чамдаа л үнэнч байна уучилаарай ахиж түүнтэйгээ уулзахгүй гэж амласан. Тэгээд л үерхэж эхэлсэн тэр маш ааштай харин би дурласан охиндоо бүх л зүйлээ зориулж зөвхөн түүний хүссэнээр 6 сар гаран байсан. Шөнө өдөргүй дуудсан цагт нь очиж үргэлж аргадаж заавал өөртөө дурлуулахыг хүссэн. Тэр надад үнэхээр хайртай гэж би итгэж байсан гэтэл жоохон маргаад 3-хан хоног салаад буцаад нийлэхэд тэр нөгөөдөхтэйгөө унтчихсан л байсан.

Гэхдээ миний хайр түүнийг бас л уучилсан. Би ч гэрийнхэнтэй нь танилцаж тэр ч манай бараг л гэр бүлийн гишүүн болсон байлаа. Тэгтэл нэг өдөр надад би гадуур хонолоо намайг уучилаарай гэд утсаа тасалсаан. Ээж нь надад санаандгүй тэрнээсээ салахгүй гээд байхад нь хүчээр уйлуулаад хоёр хүүхдээ салгаж байсан юм гэж надад хэлж байсан. Тэгэхэд би үхмээр л санагдсан. Маргааш нь ажил дээр ирээд би уурлаад л тэрэнтэйгээ хоночихоод ирсэн үү гэхэд тиймээ сүүлийн удаа уулзсан юмаа учир нь би монголд ирэхдээ жирэмсэн байсан юмаа. Тэгээд авахуулаад түүнээс салж байсан юм гэж бүтэн жил үнэнч хайрласан намайг тоглоом юм шиг л хэлсэн. Надад ямар хэцүү байсан гээч хамгийн их итгэдэг хүн минь надад ийм зүйл ярина гэж зүүдлээгүй явсан юм. Уучилаарай гэх юм гурван удаа намайг хуурлаа би харааж түүнийг хөөж явуулсан. Харин түүнийгээ эцсийн удаа гээд амлалтаа өгөөд зөндөө гуйхад нь би уучилсан юм.

Тэрний дараа бид нэг ч маргалдалгүй зөндөө удаж үерхээд нэг жил болчихсон байлаа. Хамгаас аз жаргалтай байсан өдөр бүр түүнтэйгээ хамт байгаад л Цагаан сар өнгөрөөгөөд би тэднийд амьдардаг болсон. Бид 6 сар гаран бид гэрлэнэ гэсэн итгэлтэй хамт амьдарч байлаа. Гэтэл дахиад л түүний олон эрэгтэй найз нараас болоод бид маргалдаж салсан. Ингээд л суух гэж байсан хүмүүс салсан тэдний ээж аав надтай уулзуулахгүй гэж байгаа гэсээн. Бид хоёр 14 хоног салаад одоо нууцаар уулзаж байна. Надад үнэхээр хайртай бол би уучилалт гуйгаад гэрлэмээр л байна. Даанч тэр надад огт хайргүй юм шиг санагдаад байна, зүгээр л мөнгө төгрөгтэй үед минь хажууд минь байх хэрнээ хэцүү үед минь миний дэргэд хэзээ ч байдаггүй. Би зүгээр л мартчхаж даанч чадахгүй юм тэр эсвэл нэг мөсөн надаас явчихвал мартана л даа. Гэтэл хайртай гээд байхаар би салж чадахгүй байна. Яасан нь дээр вэ ах нараа…

19 Comments

  1. Bodol sanaa gaa huvaaltsag baigaad bayarlalaa. Minii duu  denduu zuulun setgeltei um! amidraliin chin zam urt bna! bitgii uilaad bai! uurtei itgeltei deeguur harj yav! Money uurtuu huraa, hadgal! chinii gerleh nas chin 30 bhad bolno! amidraliin turshlaga, Canhuugiin bolomgtoi  baijeej ger bul gej yarih hergetii. zaluu nasan daa ert gerlej, money baihgui, daraa n yah uu? uuniig bodoltsoh hertgei! Ter busgui chamd Xairgui”!!!!uurinhuu umchnd uuruu hairtai bai. ajil hiij bgaa bol money huraaj gadaad yav! Uuriiguu uurchil! nas bna, zalyy bna, zam chin urt . Urd chin saihan chamaig gesen ohid mash ih bna!! Deestee har!  bitgii gazar shagaigaad bai! UUrtei utgeltei, bai!! chi chin ER HUN SHUU DE!!! ter ohintoi dahin bitgii harits!!!hereggui oilgomjtoi!!! uuriin chin gesen busgui tei uchir!! odoo l bish shuu! 28,29 nas bno!! Money uurtuu huraa, uurtuu anhaar!! Money bhad bolno!!  good luck! Chi chadna!!

  2. tami says:

    nad ohin chin chamaar toglood bgaag meddegvi ymuu hashaiin.salsan niilsen uuchilsan geel baahan savangiin duuri shig ym bichsen bhiin.zaluu hvn bna daa er hvn bna daa naad kvklee zvgeer bayartai geed yauul aiin.chamd hani bolohgvi.chamd hairtai bolohgvin todorhoi.halhiinohiduud hadand avirsan bish.hugshirch vheh gej bgaa bish yuundaa tegtlee yaaraad bgaan.uchnuun saihan chamaig chin setgeleese hairlah ohiduud taarch l taara shd.jinhene hairaa oltol tevcheertei l bgaach.

  3. emegtei hunii nudeer harhad says:

    naad ohin chin chamd yamarch hair ene ter bhgui ee chamaig ooroo gantsaardsan uedee l ashiglaj bgaan egch ni ch gsn zaluu bhdaa uidhaaraa gantsaardhaaraa tegdeg l blaa zaluu hun bndaa yamar yaahaa tultsan huuhed shuuhadtai ochnoon jil amidartsan humuus bgaa bish shuud l sal ehendee hetsuu l bn ghdee tsag hugatsaa bugdiig ni martagduulna neg l odor saihan hairtai uchirna naad tsag ue chin dursamj bolj uldene dee amjilt

  4. Monroe says:

    sal. yasan hachin saltaa n urgelj Zagatnaj yawdag ohin be

  5. aaa says:

    Be a man 

  6. Отгон says:

    Чамд хайргүй л юм байна шдээ. Зүгээр л запаасанд байлгадаг юм байна. Найзууддаа бас тэр нөгөө залуудаа юу гэж хэлж байгаа гээч. Аан энэ нэг юм араас гүйгээд байдгийн. Миний үнэнч нохой гэж байгаа. Чи зүгээр л таг алга болчих.

  7. irgun says:

    shuud sal oor goe huuhentei taniltzaa

  8. zadsexdeye says:

    эхэндээ тоогоогүй л м бн шт чи тэгэхээр чиний үхсэн баларсаны анхны хайр байдаг юм? наадах чинь утгаараа “гичий”=*bitch болчиж чам шиг бараг 4-5 залуу байгаа! Дараагийн хүнээ баттай болтол чи хмагийн сайн түшиц газар нь байна дараагийнх олдлоо арай дээр санагдвал “би явлаа баяртай” штээ 😉 амжилт!

  9. zvrh says:

    Muu l ohin bnda ter chn udi joohnooso sana suutsan gerled amidarsan ch uur hvnii hvvhdiig chinih gh ym bn da dvv min nas zalu horwoo delhi uudam naad ohino mart tgd uurigu zawgvi blga

  10. purple says:

    chinii anhnii hair yum shig bn. tgd l chi heterhii ih gun gunzgii tusgaj avad bgaa yum shigee. emegtei hun hairtai hundee hezee ch ingej handaj chadahguiee. uneheer l hairtai bol yun untsan zaluugaa heleh ni baitugai uur zaluugiin talaar ch barag yaridaggui yum. chi ter ohiniiho zugeer l gunig gantsaardliig huvaalstagch uur hench bish. saihan ohid olon bgaa. erthen sal dahij zovohiig husehgui l bgaa bol

  11. zoo zos says:

    yg zogsoj baigaa gazaraa buten ergeed naad bichsen ymaa dahiad neg unsh. erguu bish l ym bol neg zuil oilgono.

  12. 39 тэй аав says:

    Би тэрэнтэй сүүлийн удаа унтсаан гээд хэлж байгаа бол. Хань болох бүсгүй мөн үү? Сайн бод до.

  13. Er Xun says:

    Amidral dongoj ehelj bna nas zaluu bna….er khun Baij ooriigoo unlekh heregtei,naadahi chin zugeerl zugaa zengel hooson ynhan bna shuu dee.hezeech chamd unench baihgvi shuu dee.shuud sal.

  14. God bless you says:

    Sal gehiin.ta nar unherr hairtai bol tegj amarhan salchihaj chadku bizdee?gehdee salsan ni l zugeer sanagdaj bna.er hun shig salaad martah geed uzdee

  15. bold says:

    galzuu hunii udriin temdeglel 

  16. tststs says:

    Юу гэвэл чи утсан кукла байна энэ чамд хань болохгүй зүгээрл март тэр охинийг

  17. Гүнээ says:

    Одоо чи ингээд хатуу самар болж байгаа юм даа. Аяндаа нэг өдөр ингэж байж бүтэхгүй нь гээд шийдэхээрээ энд ингэж бичиж байснаа бодоод инээд чинь хүрэх байх. Боломж зөндөө гарна. Хойноос чинь охидууд гүйгээд эхэлнэ. Зөв явбал зөөлөн орчлон болохоор санаа бодлоо цэгцэл томоор хар.

  18. kkkkk says:

    tlll shog zohiol bichij suuhiin. 22toi tsel zaluuhan deerees ni er hun. SALDAG L GAZAR SHD. UURTUU ITGELTEI BUGUUD SETGELIIN TENHEETEI BAIGAACH.

  19. orig says:

    Ах нь зөвлөгөө өгөе чи эрэгтэй хүн мөн үү мөн бол эр хүн шиг бай.
    Хайр сэтгэл гэж битгий тэнэгт наадах чинь хайр биш зүгээр ТЭНЭГТЭЛТ байна тэгээд ч чамд ямарч үнэ цэнэ гэж алга энэ чигээрээ байвуул 10 жилийн дараа үс чинь буурал болцон нус нулимс болоол явж байх шинжтэй. Би чамд түүх бас иймэрхүү түүх ярьж өгч болно ийм түүх эр хүн болгонд бий тэхдээ мэдээж наад эмэгтэй шиг хариу барьсан нь тун цөөхөн ганц үгээр хэлэхийн бол нөгөө толгой дээрээ гаргачиж гэж хэлэхиймуудаа.
    Гадаадад сурч байсан худлаа хээнцэр баагийнууд хүнд хэзээ ч хань болохгүй ернь тэгээд өөртөө хайртай эсвэл нэг таарсан таар шуудайгаа олж аваач 22 нас гэдэг чинь өнөөдөр дурлаал маргааш нь мартдаг нас шдээ. Одоо тэгээд одиноороо ббайгааа дээрээ жоохон юм үзэж нүд тайлаад шоудаад буудалдаад гээл ажил их байна шдээ, сайхан цаг хугацааа байхад. Араас чинь залгаад байвал утсаа битгий ав эсвэл шинэ дугаар аваад шинэ охин олж аваад тэгээл тэгээл зөндөө ажил бафйнашдээ чамдп

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.