Хайр минь дээ намайг уучилаарай…

95011734

Би залуусдаа хандаж надаас сургамж авч амьдрал хайрынхаа төлөө тэмцээрэй гэж хэлэхийх хүссэн юм. Би ч жоохон байж дээ. 22-хон настай гадаадад сургууль төгсөж ирсэн үе саяхан мэт боловч 9 жил өнгөрчээ. Мэдээж хайртай хүнтэй бүх л юм төгс байсан үе. Анх хадам гэгч айлын үүдийг татах өдөр миний амьдрал орвонгоорой эргэсэн. Ууртай хадам эх эгч нарынх нь хөдөөний охин гэх л ганц шалтгаанаас болоод л хайртай хүнээ алдах дээрээ тулдаг юм байна. Өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж их л оролдсон гэж бодооод би бүгдийг хаяад л дахиад л гадаад руу явлаа. Очоод хөл хүнд болсноо мэдсэн ч хайртай хүндээ хэлээгүй зоригтой юм шиг хэрнээ тэнэг алхам байж.

Өдөр бүрийг амжилт нэр хүнд гэдэг зүйлийн хойноос явсан даа. Тэгэх л юм бол тэр хадам гэгч айлын үүд надад нээгдэх юм шиг л бодож байсансан. Одоо бодоход би хайртайгаа байх гэж юу ч хийгээгүй юм шиг санагдаж байна. Би гэнэн байжээ бас ямарч зориггүй байж. Хадам ээждээ тэр эгч нарт нь хорссондоо би хэн гэдгээ хариулахыг хүссэн тэрний төлөө бүхэл бүтэн 9 жилийг үрчиж. Эргээд ирхэд миний хайр хорвоогоос явчихсан…

Тэрнийхээ төлөө юу ч хийж чадаагүй ядаж чи минь хүүтэй шүү гээд хэлж чадаагүй амьдрал хэн нэгэнд хүлээх чөлөө өгдөггүй юм байна. Би хайрыгаа санасан ч ярьж чадахгүй хүүгээ төрөөд яаж хүн болж байгааг нь ч харуулж чадаагүй бас их нүгэл хийжээ.

Залуус минь дээ хайр гэдэг зүйлд бардам зан үзэн ядалт бол хэзээ ч байж болохгүйг би сая л ойлголоо. Хайртай хүнээ алдснаа мэдсэн энэ л мөчийн дараа. Хайр минь дээ намайг уучилаарай…

14 Comments

  1.  Uneheer gunigtai tuuh um:( uuchlaarai! Gehdee chi Sain eej,  saihan hani bna. zam chin urt bna! good luck!

  2. Helen says:

    Hen negniig aldaj bj ..hen negen ene horvoogoos yvsan ued l uhaardag um do .daanch ter uhaaral denduu hojimdson bdg um…

  3. zaya says:

    Uuchlaarai hairt min gj bi bas dotroo dandaa heldeg terendee. Ter min ali hedinee huntei suugaad 2huuhedtei bolood saltsan oloon jil hol amidartsan hun bsii. Uuchlaarai bi chamdaa ih hairtai bsn shu. Heleh zorig hurdegui baisan um. Daanch nadad horvoo tiim huntei uchruulsan um daa. Tiim hung hairlii hairlaj bolohgui. Baiya geheer baij bolohgui etssiin bulegt gomdooj muu ug heleed yavuulsan. Uuruusuu holduulsan ene buhniig hiij baihdaa dotoroo uuchlaarai hairt min gj boddog bailaa. 

  4. jack........JACK says:

    МАНАЙ ХАДАМ ГЭЖ БАС НЭГ ХҮН ГОЛСОН ХҮН БИ АРАЙ ГЭЖ БАЙР САВАА АВСАН ГЭТЭЛ БАС ХАНГАЛТГҮЙ ЗАА ЯАХ ВЭЭ ӨВДӨГ СӨХРҮҮЛНЭЭ ХИЖЭЭЛ НАСНЫХАН УНШИЖ БАЙГАА БОЛ БИТГИЙ ЗАЛУУ ХҮНИЙ ТЭР ТУСМАА ЭР ХҮНИЙГ ГОЛЖ ШИЛЖ БАСАЖ БАЙГААРАЙ ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ

  5. zochin says:

    ASDF -d huduunii hun gadaad yavj bolohgui baisan yum uu , tuhain uyiin zuvlultud tugssun seheetenuudiin diilenh ni huduunii huuhduud bailaa , bi huduunii bur sum zaashilbal malchnii huuhed 1996 ond harilzaa tugsuud USA-d shalgaltandAa tenzeed irj bailaa zahidaliin ezend helehed yum negeer duusahgui ee , huu chini chamd baina shu dee

  6. tami says:

    Zohiol ym bishooo

  7. ASDF says:

    Teneg zohiol  22 NASTAI GADAADAD SURGUULI TUGSUUD IRSEN OHINIIG HODOONII OHIN GEH U U? 2004 OND 22 TOI BAISAN 1998 OND HODOONII OHIN 10 JIL TUGSUUL GADAADAD SURGUULID YAVAAL YU HUURHUN YUM SETGEDEG YUM TER UYED CHINE NIIGEM YAMAR BAILAA DAA. HOTIIN MANI MET HURTEL YAVAHAD HETSUU UYE BAISAN

  8. гэрэл says:

    Миний хайртай хүн гэрийнхэнд минь таалагдаагүй. Би зөрөөд аавынхаа гэрийн хаалгыг хаагаад хувцастай цүнхээ бариад гарахдаа уйлж байсан. Бид хоёр байр түрээслээд хэнээс ч юу ч гуйхгүй 4 жил амьдарсан. Тэр хооронд хөөрхөн хүүтэй болж, яваандаа нөхөр маань хөлөө олж эхэлсэн. Би анх гэрээсээ гарахдаа өөртөө хэлж байсан. Хэрэв энэ алдаа байх юм бол миний л алдаа болно. Яагаад гэвэл би шийдвэр гаргаж байна. Тэгэхээр юу ч болж байсан харамсахгүй гэж бодсон. Одоо бид гэр бүл болоод 10 жил болжээ. Хайр минь хөрөөгүй, улам их  хайртай хосууд л байна. Аав ээж минь хүлээн зөвшөөрсөнөөр барахгүй хамгийн хайртай хүргэн нь болсон. Хамгийн гол нь охиныг чинь зовоохгүй, зөв амьдарч чадна гэдэгээ л харуулах хэрэгтэй юм билээ. Хэдий дургүй байсан ч аав ээж минь амьдралд үргэлж дэмжлэг, түшиг тулгуур байсан. Нөхөр минь миний аав ээжийг хүндэлж хайрлаж, тэдэнтэй бизнесээ хүртэл зөвлөлддөг. Бодол саналыг нь сонсдог. Өөрийнхөө юу бодож байгааг хуваалцаж ярилцдаг. Хүн ярилцаж байж л ойлголцдог болохоор эмээлгүй ярилцаж байх хэрэгтэй. Ярилцаж зөв ойлголцоод байхаар аяндаа хүмүүсийн харьцаа энгийн, хэвийн болдог юм билээ. Анх аав ээж чинь намайг ингэж тэгж бодоод байна гээд байдаг байсан. Би түүнд өөрийгөө зөв ойлгуулах алхамыг чи өөрөө л хийх ёстой гэдэг байсан. Одоо ч төрсөн үр хүүхдээс нь ялгаагүй болсон доо. 

  9. Отгон says:

    Хэцүү л юм болж. Бурхан чамайг бэлэвсэн болгохгүй гэж л тэр хүнээс холдуулж дээ.9 жил тэр хүнгүйгээр амьдарч ирсэн юм чинь одоо өнгөрсөндөө цэг тавиад урагшаа харж л амьдар гэе дээ. Хүүхдийн тухайд гэр бүлд нь бараг хэлээд ч хэрэггүй биз дээ. Тэр чигтээ л бай. Чамайг л яллана хүүхэдтэй нь уулзуулсангүй гэж.

  10. mr d says:

    Um sain amgalan boltugai.

  11. mandah says:

    Skas chi bas naad 2 tseheree sain neegeed unshaach,

  12. Skas says:

    Horvoogoos yavchihsan baij gj bgzd.. Naad 2 tseheree neegeed unshaach

  13. Зочин says:

    Их зүйл ойлоглоо. 
    Танд баярлалаа. 
    Одоо гэрээсээ гараад хайр дээрээ очоод уучлал гуйя

  14. tatar says:

    aimar aimar

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.