Хэн нэгний үгээр амьдрах хэрэгтэй юу?

166154584

Сайн байна уу намайг Х гэдэг. Удахгүй 25 хүрнэ, эмэгтэй. Өөрт байгаа болон одоо тохиолдоод байгаа зовлонгоосоо бичиж бага ч гэсэн тусламж дэмжлэг авахыг хүссэндээ бичиж байгаа юм шүү. Зарим нэгэнд нь энэ доог тохуу байж магадгүй. Гэхдээ хүн болгонд зовлон байдаг. Их бага гэлтгүй хэзээ ч тохиолддог л зүйл. Гагцхүү тойрч  биш дайраад гардгаас хойш. Өөрт байгаа дотроо хураасан зовлонгоосоо бичье хамгийн түрүүнд.

Эцэг эх 2 минь олон жил хамт амьдарсан хэрнээ нэг л өдөр тус тусдаа амьдрах болсон үеэс  надад санаа тавьдаг ганц хүн аав минь ээжийн муухай аашийг тэвчиж чадалгүй яваад өгсөн. Тухайн үед аавыгаа яагаад яваад өгөв өө гэж их боддог байлаа. Тэгээд  ажил дээр нь таагүй зүйл тохиолдвол надад хамаг уураа гаргаж стрэссээ тайлдаг болов оо ээж. Нэг өдөр согтуу ирж агсам тавихдаа “Чамайг гэдсэнд байхад охин байсныг чинь мэдсэн бол авахуулах байсан юм” гэж хэлсэн.

Хүн  хамгийн их итгэдэг хайрладаг хүндээ л гомддог гэж. Сэтгэлээ онгойлгож, зовлонгоо хуваалцах гэж энэ тухай найзууддаа ярьж яах билээ, тэд өрөвдсөн дүр эсгээд дахиж уулзахгүй хаяад явах байх гэсэн бодсон болохоор би айсан. Тэгэж явсаар их сургуулиа төгсдөг жил хонхны баяртаа өмсөөд очно гэсэн дээлэндээ багтахгүй болтлоо таргалсан байсан. S -> 2 ХХL болтлоо таргалсан гэхээр ямар байхав дээ. Өдөр бүр энэ үгийг мартаж чадвал турчих болов уу гэсэн найдлага тээсээр…

Би тэр үед өөрийгөө л үзэн ядаж байсан. Өөр хэний буруу байх вэ дээ. Би охин хүүхэд болж төрсөн миний л буруу юм байна гэж есөн шидийн юм бодож эцэст нь амиа хорлоод үхчихвэл надад ч амар, ээжид ч амар юм байна гэж бодох болсон. Гэхдээ энэ хүртэл амьдарчихаад ингээд буцах гэж үү  гээд л харамсах  зүйл толгойд орж гараад, орж гараад л. Бурхан намайг зорилготой болоод л дэлхий рүү илгээсэн гэж бодоод л зүтгэе гэхээр дээр бичсэн тэр ганц өгүүлбэр намайг дотроос минь алж байна.

Яавал энэ үгийг мартаж цаашаа амьдралаа сайхнаар төсөөлж амар жимэр амьдрах вэ?

Энэ бодлыг цэгцэлж амжаагүй байхад… Нэг өдөр ээжийн ажлын найз хүүхэн нь хүүгийнхээ ангийн найз гэх залууд миний тухай танилцуулсан юм байх. Тэгсэн тэр залуу манай ээжид таалагдаж. Би нэг л удаа царайгийг нь харсан. Надад тэр залуу таалагдаагүй ээ. Тэгсэн өдөр бүр ээж  “чи тэр залуутай найзал, их дажгүй, гайгүй ааштай залуу, цаад залуу чинь боловсролтой хөгжилтэй гээд л бла бла бла… Учиргүй тэр залууг өмөөрөөд л “чамайг энэ залуу тоож  байгаа нь их юм “ гээд л хүчээр найзлах ёстой юм шиг хандаад байх юм.

Нөгөө залуу нь жирийн найзлах тухай биш хайр дурлал, хайрын тухай бла бла гээд л, ядаж байхад тэр залуу өөрийгөө юу гээд бодчихсон юм,  бүү мэд, мэссэжний үгнүүд нь  тушаасан, захирсан, албаны мсж ирүүлэхийн яана аа. Утсаа авахгүй, мэссэж бичихгүй жаахан удвал  “чи түрүүн яагаад утсаа аваагүй юм, намайг залгавал авч байгаарай, яагаад мсж бичкү байгаам, чамаас мсж ирэхийг хүлээж байгааг чи ойлгож байна уу, юу хийж байгаам, яагаад тэгэхгүй  байгаам,  чи надтай хэзээ уулзах юм бэ“  гэх шиг.

Энэ тухай ээжтэй яриад уг нь санаа бодлоо хэлэхээр нөгөө л нэг хэрүүл. “Чи дандаа ингэдэг тэгдэг, нэг удаа ч гэсэн ойлгоод  тэр залуутай найзлах гээд үз л дээ “ гэнэ. Миний байгаа газарт ээжийн нүдээр тэрнээс өөр залуу амьдрахгүй, харагдахгүй байгаа юм байх .

Эсвэл би ээжийн хэлснээр робот шиг ямар ч сэтгэл хөдлөл гэж байхгүй, ээжийн хүссэнээр тэр залууг  хайрлаж амьдрах ёстой юу?

Жинхэнэ хайраар  хайрлаж, хайрлуулж амьдрахыг хүсэж байхад  хэн нь ч үл мэдэг хүний яриагаар ам дамжсан , сайн ч юмуу муу ч юм уу нь мэдэхгүй тийм залуу учир зүггүй “ намайг хайрлаач” гэх утгатай мсж бичиж хэлээд байхаар  өөрийн эрхгүй зугтаамаар байх юм.

Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ? Сайхан сэтгэлтэй Монгол ах эгч нар минь та бүхний санал, зөвлөгөө, дэмжлэгийн үгс хэрэгтэй байна. Баярлалаа.

12 Comments

  1. Gal says:

    Tgd chi bas helsen vgiig ni bitgi tgj hundeer huleej awaa, manai hed hedn nzudig eej aaw ni awahuulah gj bsan gj heljesn. Bid nar ineeldeel, maniusiig songoltgui gool aldaal argagui gargaj dee edr gel marzaganaal ungursisht. 

  2. Gal says:

    Tusdaa bh hamgiin zuw songolt shu, aawtaigaa uulzaj asuu hvv turvvlegui gj eejiig daramtaldag bsimu, nadad tim yum helsen gj. Vhsen hoinoo huuhed gargachihad iim saluu saihan bhad ni tiim muuhai vg helj setgel sharhluulad bhda yadgin. Yu mederch bgaga zaawal hel, aaw eej gehere l yuch helj hiisen uuchilj tewchih estoimu, vgvi shu. Zaawal tusdaa gar. Yawah hurtlee tewch, yer ni chamd daramt awchirdag hvmvvsees zuger l hol bai. 

  3. hdgljdfybh says:

    ginger geed ta nar bol zaigaa bariad tusdaa amidraach dee.horwoo delhii iim uujim olon huntei bhad zaaval ted nartai hamt amidrah albatai bish. tednii helsen ugnees bolj uheed bh ch hereggui. sain humuus taaraldana ted nartai l taaraldval naizlaad yavah heregtei. zaaval hamaatnuudtaigaa hun amidrah albagui. naaduulaa mart orhi buu bod. hun ayandaa hiisen uildel helsen ugiinhee hariug medreh odortei. ter boltol n haya! chinii nugel buruu bish uchraas.

  4. zochin says:

    Gingert , tanai eej chini bas ih l hatuu hun bn aa esvel chinii ezegt chini durgui baisan yum bolov uu gej bodloo

  5. Ginger says:

    Bi yag chamtai adilhan amidraltai yum bn.
    Eej namaig bie muu uheh gej bhad chi jujiglej bna bosch yavaad zargaldahgui yu chi geed  hund uvchin tuschihsan bsniig medseer bj tuslamj uzuulehgui udaagaad alchihaa shahsan.
    Ooroo chuu ai molhoj yavj baij suvilagchiin utas olj tariagaa hiilgesen.
    Ooriinh ni buruugaas bolood hund ovdson bhad hezee ch setgel ni ovddoggui.
    Yag hun bish yum shig avirladag. Bainga l uurlana uuriig ni hichneen ih hairlaj oilgoj, uuriinhhl ni tald bat zogssoor bhad unen aimar gomdoono. Hichneen ih itgej hairlaj, uuriinh ni toloo amidarch ooriinhoo buh zuiliig zoliosloj blaa. Odoo bur oi gutaad harahaas durgui hurdeg bolchihson.
    Uuchilj amidrah estoig medej bsn ch setgeliin iim ih sharh tiim hurdan edgerdeggui bololtoi.
    Uilmaar, amia horlomoor sanagddag yum. Hamgiin aimshigtai ni humuusiin derged nadad uhaangui Hairtai bolj jujigledeg. Tegeed l daraa ni bosch yavj chadahgui bgag medser bj bitgii hutsaad bai ! Ooroo bosood avahgui yu chi gej tavladag. Yoooooy araich dee tiimee

  6. zvrh says:

    yatsan amidral iim bdag ym be tursun eej chn mun ymu da gaihaj l bn shv tusda eejeese hol bai biye daah heregtei de

  7. zochin says:

    chi gantshan horom eej bas ooriigoo aawiiga ter zaluug martaad chi yg ymar hvn baihiig hvsej bna heniig hajuudaa bailgaj heneer hairluulahiig hvsej yamr amidralaar amidrahiig hvsej bgaagaa gantshan udaa bodood vz bi ch gesen chamtai adil eejese tiim vg sonsoj bas amia horlohiig hvsej bsan harin odoo bol bi yu hvsej bgaaga medej bas zorilgotoi bolj bvh asuudliig shiidsen odoo my eej nadaa mash ih hairtai bi ch bas tehdee bi oortoo ilvv ih hairtai

  8. yoga says:

    eejeesee tusdaa amidar

  9. zochin says:

    ter gomdood baigaa ugee eejdee helee. ta ingesen ged. Gehdee eejiigee bas oilgohiig hichee. Nuhur ni hayaad yawchihsan, magadgui huu ene ter ged, arhi uusan baisan gh meteer bodoj uuchlahiig husvel olon shaltgaan bii. negent chamaig turuuled udii boltol usgusun um chine chi odoo uuriinhuuruu amidar. Ter zaluugiin tuhaid uulzaad uz. gehdee ooriigoo deerelhuulehguigeer uhaalag baih heregtei. bolohgui bol bolohgui bainaa gedgee eejdee hel. uuruu huchtei uhaalag, zorilgotoi bai l gj heleh baina,.

  10. sergeesh says:

    Eej chin chamaig oilgodoggui, chi bas eejiigee oilgodoggui l yum bn

  11. .... says:

    chi ih uhaantai ohin shig sanagdlaa. chi oortoo itgeed ooriigoo daga. chinii setgel yu husne tuuniigee l hii………………………………..gehdee zoruudel geegui shuu. chi eej aaviinhaa ugiig bas sonsoh ni chinii uureg shuu

  12. Z says:

    Eejiinhee helsniig ta tegj bsan geed helchiheechde gomdoj bgaagaa heleed gomdloo tail. Manai eej bas namaig uhvel taarna uheesee gej l bsan . Sayhan uurt n heleed taiwshirlaa. Bodwol eejiig chini huu gargaagui gej aaw chini eejiig chini daramtaldag bsan uym boluu. Ter zaluugiin huwid naizlaad uz gejil bgaa bailguidee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.