VERY FUNNY FOR MEN

fa547c8dc553

Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна.

Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программуудад шууд нөлөөлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч
Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд “Yes Dear” буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооронд зөрчилдөөн vvсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зөв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

14 Comments

  1. Naba says:

    Андаа girlfreind 7.0 программыг hacker 999.0 программыг суулгаснаар суулгаж болдог юм байлээ. Гэхдээ хэрэггүй байхаа. hacker 999.0 программ нь вирустэхээрээ Secretary With Short Skirt 3.3 апликэйшн гэдэг болно л доо.

  2. charman says:

    mother in law 2.0 wife1.0 te hamt suudag mother in law 2.0 zarim neg talaaraa sain bolovch zarim tal deer muu ur dagvartai sain tal ni child 10.0 tur hugtsaand ajilgaagui bolgodog muu tal ni wife 1.0 bainga money 3.0 ajilgaagui bolgodog

  3. L says:

    sex huseed uheh nieee

  4. Amar says:

    Lag setgesen bna 

  5. Hair says:

    Uneheer huurhun bolj odoo tsaashaa husband bolon child0.1 zergiig sudalaarai 🙁

  6. Guest v2.33 says:

    Эмэгтэйчүүдэд зориулсан HUSBAND программын аль ч хувилбар CHILD программаасаа хувцасны размераараа өөр байдаг гэсэн үнэн үү?

  7. Mmm says:

    Hahaha yoo buur tataj unalaa yaag Helsen bnda harin ch neg… Eleg avchhima . Hen zohiosimb…. Kk

  8. boby says:

    he he he yostoi goy bichjee

  9. baliar says:

    Badral.aa proxy sn tawij anti.virusee update hj bku de kkkkkeeeee ……..

  10. davka says:

    энэ үнэхээр хөөрхөн нийтлэл болсон байна. Wife-1.0 APP-н сайн ажиллаж байгаа. Дээр нь CHILD 1.0-той болсон болхоор WIFE 1.0 app -nd bayarlaj bgaa

  11. eej says:

    za  bi  lav  oligtoi  oilgohgui  yum  bna.

  12. Badral says:

    Minii wife 1.0 progaram maani child 1.0 davxar suusan baisan ch uuruu ustaad uur com deer suucan. 🙁

  13. Tanya says:

    So funny,er ni erchuud ene ter huuhnii tolgoi erguulj huuhed hiiheesee omno sain bodoh heregtei,esvel naiz buiguichuuddee anhnaas ni bi ger bul huuhedtei boloh bodolguingedgee heleh heregtei

  14. Saraa says:

    Emegteichuuded zoriulsan Husband 1.0 programmiin talaar bicheech..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.