Би энэ амьдралыг яаж өөрчлөх вэ…

90604037

Сайн байцгаана уу, Би одоо 26 настай. Эгэл даруухан, энгийн,  хүний нүдэнд дулаахан харагддаг, мэдлэг боловсролтой тийм  л бүсгүй.  Их сургуулиа төгсөөд нэгэн залуутай учирч бид үерхэж, 3 сарын дараа түүнтэй унтсан.  Тухайн үедээ бид нэг нэгнийгээ сонирхож байсан үе боловч  би унтахад бэлэн гэж бодсон. Гэтэл сарын дараа жирэмсэн болсоноо мэдэж  түүнд хэлсэн. Тэр ч хүүхдээ гарга гэж хэлсэн. Тэр маань надаас 7 ах л даа. Би ч миний анхны хүүхэд гаргах ёстой, бас түүнийг гарга гэж хэлсэн болохоор битүүхэндээ баярлаж сайн залуу гэж бодох болсон. Яваандаа ч түүнд хайртай болно гэж бодсон, түүнийг ч бас тухайн үед өөртөө хайртай гэж итгэж байсан. Тэгээд бид  хүүхэд  гартлаа  нэг  нэгнийндээ очиж хамтдаа сайхан байсан. Хүүхэд гарах хүртэл би төрийн байгууллагад ажилладаг маш завгүй байсан.  Бид уулзалдахад нь ховор байлаа. Гэхдээ түүнд  маш их итгэдэг байсан. Түүний утаснаас өөр хүн амьтантай явж байгаа ч юмуу гэмээр мессэж олж уншсан. Тэгээд л хэлнэ. Тэгэхээр найз минь байгаам, тоглоом  гэдэг байсан. Тухайн үедээ жирэмсэн, ажил ихтэй байсан болохоор тоодоггүй байлаа.

Бидний хүүхэд гарч бид хамтдаа  эхний 2 жил хадмынд, дараа нь 3-лаа амьдрах болсон /2 жил гаруй/. Харин миний бодлоор энэ  4 жилийн хугацаанд бидний амьдралд санан дурсах зүйл нэг ч байгаагүй.  Нөхөр маань их сургуульд эчнээгээр  сурч ажил хийдэггүй байлаа. Хааяа ойр зуурын ажил хийж мөнгө олсон ч гэсэн түүнийгээ  өөрөө л өгөхгүй бол би мөнгөнд нь хүрдэггүй. Би ч яахав цалингаа авч гэртээ хоол хүнс, хүүдээ зарцуулаад  дуусдаг.  Гэхдээ би ийм зүйлийг боддоггүй ээ. Надад хайр халамж л хэрэгтэй байсан.  Тэр намайг уурлуулж гомдоочоод уучлаарай  гэж хэлж байгаагүй, надтай үзвэр үзэж байсангүй, баяр болно би дандаа л хүүтэйгээ 2-лахнаа /учир нь тэр ажилгүй байхдаа/, миний төрсөн өдрийг санадаггүй /би одоо хэлэхээ ч болисон/,  цагаан сараар хамтдаа хамаатан садныдаа очиж үзээгүй /2 талын аав ээждээ л очдог/, намайг хааяа ажлаар ийш тийшээ явахад нэг ч удаа араас залгадаггүй хүн.  Ийш тийшээ явахдаа намайг авч явах дургүй. Бид хааяадаа амьдралаа ярих боловч тэр тийм ч дуртай биш, би болгох гэж хичээж л явна гэдэг. Бидний сексийн амьдрал ч ассудал байхгүй.   Гэхдээ хамгийн гол нь  тэр маань надад хайргүй юм шиг санагддаг, би ч түүнд хайргүй, Түүнээс  чи яагаад ийм байдаг юм бэ гэж асуухаар би угаасаа л ийм зантай хүн,  та хоёртоо хайртай гэж хэлдэг. Хөөрхөн хүү минь ээж, аавынхаа дэргэд аз жаргалтай байгааг л харахад надад сайхан байдаг.  Би ч миний сонгосон амьдрал гэж аль болох л хичээдэг , Хааяа би боддог, хайргүй хүнтэйгээ,  хүүгээ бодоод  хэр удаан ингэж явах юм бэ гэж.

Би саяхнаас гадаадад сурах болж /2 жил/ тэр минь хүүтэйгээ хадмынд байгаа. Би энд ирснээсээ хойш тэр хоёрлуугаа байнга л ярьж байна. Гэвч түүний дуу хоолой намайг тээршсэн янзтай байдаг, хурдан утсаа таслахын түүс  болдог, бидний яриа их энгийн болж өнгөрдөг, санаж байна ч гэж хэлэхгүй /тийм үг амнаасаа унагааж үзээгүй/,,,   Жилдээ нэг найз нөхөдтэйгээ уулзана тэднийхээ сайхан гэр бүл, нэг нэгнээ гэсэн халуун дулаан үг, үргэлж хажууд нь явж байдаг ханиудыг нь хараад атаархдаг. Би түүнд хайргүй ч хүүгээ бодоод амьдрая гэж шийдсэн. Гол нь түүнийг яаж өөрчлөх вэ, энэ амьдралыг би яах ёстой вэ, Яаж халуун дулаан гэр бүлийг бий болгох вэ. Цаашдаа яасан дээр вэ. Надад зөвлөөч хүмүүсээ…

27 Comments

  1. busgui says:

    amidral hewendee gehde huursan tohioldol garch irj bna, nadad unendee araas ne huuh zaw alga. bi amidralaa busdad yrij ywdaggui bolohoor yagad ch ym hen negend yrij tuunees zuwulguu awmaar sanagdal uurt chin id uldeele,

  2. B says:

    Sn u yu bna? tamij bgazde nz ni chini bichsenig unshlaa. chi bs yug yamar amidralig tulj irsin be? chi ih sn busgui bna. iim ehnertei bol shan bhgui hehe. hun dutuga urgelj haij moroddog gedeg shude. za ene ch yahaw nz ni eronhid ni oilgolo gehde nza ta 2n hen negend chn ydaj hair bwal ywanda boloh bha gehde hair bhgui bol mynga hicheged tm sonin amidralig yaj tulah gsin be ho. herwe huswel shan nzud boloy. nadaa id hayga uldegerei. shine hayg nechihe tegd uldechih mini bichsen der shu hehe. nzad ni gol ni jinhene haygnas min or hayg bdagguimlda. tuhtai yriltsi l gej nz ni helmer bna. tegj bj nz ni chini hussen zowolgog chadlara ogch chadna shude.

  3. orhoo says:

    20toi zaluu bna 94736466

  4. Bi hairlAj bj hair irdeg gj dotroo bodoj heregjuulsen. Gewch nuhur ymar ch medremjgui, namaig hairlahgui bn gj bodohoor uuriin erhgui l dotroo gomdoj hudla ineesen hun bn. minii huwid hun bolgontoi shan haritsatai, hugjiltei, erch huchtei busgui gj boddog. Hajuudah mani iim bhar uuruu hurtel hetsuu bh ym. Salla gehd huugee l bodood bn. Huudee bid mash hairtai hajuud ne margaj uzeegui 2 doo. Getel bi bs hun uuriiguu bodohoor……. etsest ne…

  5. Gerlee says:

    Huniig hairlaj aij hair irdeg yum

  6. хадаас says:

    Чи өөрөөсөө эхлэ. Хүнээр хайрлуулж халамжлуулахын тулд өөрөө хайрлаж халамжлах хэрэгтэй. Хүнд ямар хэмжээтэй хайр өгнө тэр хэмжээгээр хайр авна. Гэхдээ цаг хугацаа орж магадгүй л юм байна. Танай нөхөр та 2 шиг хөлдүү хүмүүс гэстэлээ удаж магадгүй.

  7. hm says:

    Nuhur chini zurheeree bish, tolgoigooroo amidardag yum bn. Chi amidrald hani boloh hun uchras chamg songoson yum shig sanagdlaa..

  8. hmm says:

    Tiim huiten hundii amudral hetsuu l bh, gehdee nuhriig chin buruutgah argagui. Yagad gewel ter sain aaw hicheel zutgelte l hun bn tuuniig chi uurchluh heregtei de!  Chi uuruu tsoglog sanaachlagatai bwal er hun uuriin erhgui l chamaig dagnadaa! Zugeer bj chadahgui ineed aldaal nudee irmeltseel … chi l hicheej uurchlugd shal uur hun bolood ochildoo!  Uuriigu uurchilj chadahgui bol zugeer l tgd amidar. Salah ged demii biz iluu sain ni oldohgui 

  9. lol says:

    Chi and mindeee and mine chi bitgii gui hay uuruu gviged irne bid chn tiim humuus bolku gesenruu yvdag 

  10. lol says:

    bi law bainga ehneree ineelgej chaddav yaj geech mongol kino bainga durain hoshin shog duurian  hoolo shan bi hiichne tgd l hool hiij bhdaa duulaad l manai hunch setgel hangaluun  tgd l shireeniigaa ard shan suuj bgad l hooloo idendee tgd l ohinoo usand oruulaad l tom ohinii hicheeliig hiilgeed uilahdaa uilaal ineehdee ineegel higjiltei k ungurdug bi amidraad 8 jil boljee ehneree bi hezee ch huurku uur hun amitan haraadch  minii gergiig hench orloj chdku bi ttiim l bodoltoi hun dee chi uuruu hichee ta 2 jine  musun setgtei humuus bish bizdee

  11. bal says:

    chamd hairgui yum bna. yagaad gevel manai nuhur yag iim baisan. bur yag chinii helj baigaa shig. yag adilhan bna. adilhan humuus baidag yum bna. minii amidraliig hen negen bichij gej l bodloo. hairgui gedegt bi 100 % itgeltei  bna.

  12. 556 says:

    Chinii 2 dahi tailbaraas nadad 1 iim medremj turluu. Ta 2 iin amidral negen heviin, heterhiu uitgartai, chuluut tsagaaraa ger buliin yamar ch arga hemjee bhgui, sanaachlaga gargahgui,  sanaachlaga niluun yabdaliig nuguuhuusuu huleesen, magadgui ajil gerees uur yum baidaggui bh. Tiim medremj turluu. Tgd iim baidlaar olon jil yavahaar holduu boldiimaa. Tiimees shine shine zuil hamtdaa hiigeed, zugaalgaar amraltaar yavaad, tursun udur temdegleed joohon idevhitei ineej amidarmasr yum bishuu? Gadaadad surj bg hun, nuhur huuhdee orhij yavdag sonin l yum? Heden jil surahiin? Nuhur huuhdee avaad yavj boldogguimuu? Nuhur chin aygui bol cham shig yum bodood yavj bg daa. Hun l yum chin medriishtee. Chi johon sanaachlagiig nuhruusuu huleeh bish uuruu sanaachlagatai baidaa? Ger buliin dulaan uur amisgal ezegtei hunees hamasriishtee ho. 

  13. хадаас says:

    Цэгцгүй, ойлгомжгүй, нуршуу, сонирхолгүй бичсэн болохоор чинь унших сонирхол төрөхгүй байна. 

  14. MglausCom says:

    Chi uuruu yamaar bn uurtuu durluulmaar bn u hairiig uur hunees amsmaar bgamu

  15. dgfg says:

    sonin yum daa hairgui humuus geheer odoo gudamjind bgaa neg tanihgui huntei amidarna gedegtei yalgaagui. yag yamriig test hiij shalgah l yostoi bna miniiheer bol

  16. bibi says:

    chi gadaadad bga bol eniigee bolomj bolgoj ashigla ooroo setgel oodrog bai bvh amidarlaas bayar baysaglang medreech chi ooroo ih holdvv yum shig sanahdaj bn ( buruugaar oilgohgui bh gej bodoj bn) nuhur chine ch bas tiim bolchij erchuud naanaa iim tsarailj baivch tsaanaa emegteileg gal haluun emegteig hvsej bdag yum tiim bolhoin tuld mash ih setgeliin hvch hetegtei ooroo ooriigoo yalan diilj oor hvn bol orchinoosoo suralts gadaaduud her biydee archaatsi bn ooriigoo archilj oor styletei bol ooroor setge tegej bj l chi oortoo durluulna chamd bga davyy tal bol chi terentei hamt 4 jil amidarsan odoo oor bolsoniig chine ter hamgiin tvrvvnd anzaarma chi nuutslagdmal sonin danagdana ter tusam n ulam sonirholiig n tat chi iteeduinhee toloo uneheer sanaa tavij hamt amidarhaar shiidsen bol bitgii shantraarai. neg heseg holboogui bolchih hadmuudruugaa hvvgee asuuj yarichaad bitgii oortei n yari omsdog huvysas usee yanzal umnu n yaridag bsan ungu turhuuruu bitgii yari goy dotuur huvtsas avch ums biye archil goy unerten hergel gantsaaraa bga yum chine fitnes sport hii ene bvgdiin etsest vr dvn 100% bn amjilt

  17. Энэ захиаг бичсэн бүсгүй байна. Миний амьдрал иймэрхүү өрнөж байгаа хэдий ч тэр маань надаас хүүхэдтэй болье гэдэг. Гэвч ийм дүнсгэр, нэг нэгэндээ хайргүй хүмүүс хүүхэдтэй болод яах юм, түүнийг ийм байвал би дахиад нэг хүүхэд тэвэрч дотроо уйлах болно гэж бодод одоохондоо цаг нь болоогүй гэж түүнд хэлдэг. Бас нэг удаа салж үзсэн 10 хоног. Гэвч араас ярьж уучлаарай гэсэн болохоор тухайн үед хүүгээ бодоод эргээд нийлсэн. Тэр маань хүүдээ маш их хайртай, үнэхээр сайн аав, хүү минь бас аавыгаа байнга ярьдаг болоохоор би хүүгээ ааваас нь салгамааргүй санагддаг. Энэ бүхнийг хүүгийнхээ төлөө л хийж, түүнийг хайрлая гэж хичээнэ. Гэвч тэр надад хайргүй мэт санагдаж би өөрөө ч түүнийг хайрлахгүй байна. Одоо бид магадгүй улам хөндийрөх байх гэж айх юм. Би өөрөө зарим нөхөртөө эрхлэдэг, нялуун бүсгүйчууд шиг байж чаддаггүй шулуунхан хүн. Тэр маань хүртэл тийм зүйлд дургүй байх гэж бодоод байдгийн /магадгүй андуурсан байж болох/ , гэхдээ нэг туршиж үзсэн бидэнд тохирохгүй санагдаад байсан. Түүнийг өөртөө хэрхэн дурлуулах вэ бүсгүйчүүд минь зөвлөөч. Эцэг хүн байвал илүү ихийг хэлэх байх надад туслаарай.

  18. itgelt says:

    sal gej helj chadahgvilde thdee ene horvood gants
     l  amidrana gedgiig chne battai helj chadna

  19. Gerlee says:

    Hun hundee dasaj duraldag yum bi nohorteigee 5jil hamt amidarsan 3huuhedtei anh nohor maani nadad hairgui baisan odoo bol hairtai bolsoon bi ih nyluun hun l dee nohoroo huuhed erhluulj bgaa ym shig odor bur haluun dulaan ug helseer bgaad oortoo dasgasan kk 

  20. Gal says:

    Mash ih hairtai huntge yarij bgam shg l yari, urgelj ineej bayarla, ter huntei yarij bgada uneheer bayrtai bai. Udku shal uur bolno. Bi inged ta 2oos hol bsan chn chamga sanaad bhin gel yari. Mash vr duntei arga shu, zvger l turshad v 

  21. nmn says:

    1. chi odii nasandaa hamgaalalt medehgui ee? Anh untaad l jiremsen boldog. Naad zaluu chin harin ch hariutslagaa uhamsarlaad gargaad hamt baiya gesen yum bish uu. baby-tei bolohiig, jiremsen bolohiig, gargah esehiig bugdiig ni emegtei hun shiiddeg yum shd. 
    2. negent bie biedee setgelgui, haluun dulaan haritsaagui yum bol hamt bh hereg bna uu?

  22. saraa says:

    heseg hugatsaand salaad uz. tegeed l medegdene dee.

  23. Xoc_xyn says:

    hamgaalalt hamgaalalt hamgaalalt

  24. Саак says:

    Би ереесее ойлгодоггуй юмны нэг энэ хайргуй гэсэн атлаа хамт амьдраад байдгийг гайхаад байдаг юм. Тэгээд  халуун дулаан хайр халамж бие биенээ гэсэн хулээлт итгэл сэтгэл байхуу. Секс ч гэсэн. Хуухдэд ч гэсэн  чин сэтгэлээсээ хайрладаг баяр ёслол амралтаар хамтдаа байдаг бие биедээ хайртай , эв найртай аав ээж л хэрэгтэй шд.ёс тедий хамт байх уурэгтэй юм шиг аав ээж байх хэрэг байна уу , томрох тусмаа та хоёрын харьцааг мэдрэх болно. Цаашид яах вэ гэдэг дээр бол одоо л боломж гарч байна гэж бодож байна. Та хоёр хол байгаа учраас бие биенээ санах угуйлэх ялангуяа нехрийн чинь хувьд. Харин чи ойр ойрхон ярьж битгий залхаа танай нехер шиг зантай ( юмаа ярьдаггуй дотогшоо хун гэдэг шд ) хунд . Харин хуутэйгээ яриад л нехертэйгээ нээх ярихаа байчих. Чамд хайртай л бол еерее  яриад санаад эхлэнэ биз гэж бодож байна даа бусгуй минь. Нэгэнт босгосон амьдралаа яваад явна гэж бодож байгаа бол чи бас нехер чинь ч зутгэх хэрэгтэй. Амжилт хусье. 

  25. Zochin says:

    Bi ch bas yag l cham shg bdald bn nuhur hd hdn udaa huuhentei orootsoldoj bla huugee garhad ashgui yavdalaa bolison. Odoo bol huudee hairtai bolhoor l nadtai bgam shg sanagddag esvel nadaas deer hun oldohgui bolhoor ch ymu nzuud n namaig manai nuhurt ih l magtdag. Namaig gdg zaluuchuud zunduu l bdag bsan odoo ch bdag teheer bi uuriiguu golohgui bgan. Magadgui tanai nuhur ch ter manai nuhur ch anhnii hair ch ymu martaagui hun bdag bh. Odoo bi nuhurtuu tiim dugnelt ugchihuud l bj bga. Ug n biye biyedee hairtai bgad huuhduudee usguvul saihan amidral gj ter l bh. Her udaan uurtuu ch hairgui uuruu ch hairgui huntei amidrah bol gl boddog. Thde nadaa hairgui gd huudee hairtai hunees salaltai bish de. Zarim humuus zgr l ayataihan nuhurtei boloh gd oldohgui bhad salaad haira haina geltei bish ingeed l yavj bsan n deer bz de 

  26. hhh says:

    CHINI BYRYY BNSDEE ONLY YOU I SEE

  27. Enh says:

    Hairtai durtai gj 2in hoyr hvhdte bolgjod hayad yvjihdg hvmvs zundu l bn. Minii bodlor hariuclagatai bhighicheej bga zalu ym bolwu. Odo hair vvsgeh l chuhal bh yaj gdgig sain medehgui ym ghde ta ooroo sanaachilj oorto durlulah heregtei bh. Halun dulan hair medregdsen vgsig hel. Ta2igo mash ih sanaj bn gj helhes l ehleh bhda… 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.