Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх эсэх нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг

couple-sofa

Айл гэрийн уур амьсгал найрсаг сайхан байвал дээд жаргал мөнөөсөө мөн билээ. Гэр бүлд эрэгтэй хүнийг толгой, эмэгтэй хүнийг хүзүү гэж үздэг. Хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ гэж оросын зүйр үг бий. Энэ үүднээс эмэгтэй хүн гэр бүлд ямар үүрэгтэй байх талаар өгүүлье:

-Эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ ямагт сана.
-Эршүүд, муйхар байх нь эмэгтэй хүнд тохирох зан биш.
-Сул дорой биш юм гэхэд даруухан бай.
-Нөхрийнхөө зөвхөн сайн талыг нь өөрчлөх, огцом сайжруулах гэж бүү адга. Цаг нь ирэхээр аандаа бүх юм хувьсаж өөрчлөгдөнө.
-“Авч өгөхгүй гээд яах юм” гэсэн байдлаар хэзээ ч бүү ханд.
-Ханьдаа баярласан сэтгэлээ илэрхийлж байхаа мартуузай.
-Нөхөртөө урам хайрлаж бай.
-Агуу эрчүүдийн ар талд ухаалаг эхнэр нь байдаг гэдэг.
-“Чи чадна, чамаас өөр хүн энэ ажлыг хийхэд түвэгтэй” гэх зэргээр нөхөртөө эрч хүч, урам дэм өгч байгаарай. Эр хүн магтаал сайшаалд дуртай байдаг.
-Нөхрөө бусадтай хэзээ ч бүү харьцуул. Энэ нь муудалцах, сэтгэл хангалуун бус байх шалтгаан болдог. Түүнд өөрийн гэсэн онцлог, давуу талууд бий. Учир нь тэр давтагдашгүй хувь хүн юм.
-Гэрээ цэвэр байлгахыг хичээ.Тавилгаа үе үе өөрчилж бай.Тав тухтай гэр оронд эрчүүд дуртай байдаг. Ер нь гэр орон цэвэрхэн, тохилог байхад ажлын эрч хүч нэмэгдэж, гутрал цөхрөлөөс ангижирдаг шүү дээ.
-Бусдын дэргэд эр нөхрөө хэзээ ч бүү муул. Найз нөхөд, ах дүү нь ч юмуу, цуглачихаад байхад нөхрөө ийм тийм гэж бүү гоочил. Нөхөр тань үүнийг гаднаа инээж өнгөрөөх ч цаагуураа гомдоно шүү дээ. Та ямар Бурхантай суучихсан биш, хэн хүнд байж л байдаг алдаа түүнд ч бас бий. Харин энэ бол хоёулхнаа байхдаа л ярилцдаг сэдэв шүү.
-Гэрийн ажлаа хийхдээ чимээ шуугиан бүү гарга. Ааш муутай авгай аяга шанагаа хангинуулдаг гэж үг бий. Иймэрхүү ааш аягтай эхнэрээс эр нөхөр нь дайждаг жамтай.
-Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стресс улам багасгана.

/Хань/

2 Comments

  1. хадаас says:

    Энэ ямар үнэн, ямар гоё үг вэ, энэ бүгдийг хүүхнүүд маань ойлгочихвол гэр бүл ямар ч асуудалгүй болно. Эрчүүдийг залах уг нь хэцүү биш л дээ. Тэгж чадвал хүүхнүүд та нар минь хүссэн хүсээгүй хатан сэнтийд залрах болно. Эрчүүд зүгээр л боол чинь байх болно.

  2. t1t says:

    bugdees n shaltgaalna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.