Дурлал сайхан уу? Мэдээж сайхан, хэн нэгнийг үгүйлээд л, үргэлж бодогдоод л, түүний төлөө бүхнээ зориулмаар санагдаад л. Энэ мэдрэмжийг бараг хүн бүхэн хэдэнтээ амсаж туулсан байх аа. Харин та хайрлаж, түүндээ хайрлуулж үзсэн үү? Чин сэтгэлээсээ бие биедээ дурлаж, бие биенээ хайрласан хосууд энэ хорвоо дээр хэр олон байдаг юм бэ? Тийм ч олон биш л болов уу?
Би одоо ингэж бодох болсон. Дурлал гэдэг бол нэг туйлтай соронз. Та хичнээн дурлаж тэмүүлж байвч эсрэг туйл нь үгүй бол ямар ч нэмэргүй, зүгээр л та мартах хэрэгтэй болно. Мэдээж хэсэг шанална, гэхдээ хэдэн сарын дараа гэхэд л зүрх чинь дахин дурлахад бэлэн болсон байх болно.
Харин хайр бол хоёр туйлтай соронз. Анхандаа та хоёр бага багаар таталцаж эхэлнэ, эхлээд бие биедээ таалагдана, нэгэндээ итгэж эхэлнэ, яваандаа биесээ үгүйлдэг болно. Үргэлж бодогдоод л, тэгээд л нэг өдөр тэсэлгүй үүнийгээ хэлнэ дээ. Тэр үед хайрт чинь ч гэсэн яг тантай адилхан зүйл мэдэрч байгаагаа хэлнэ. Энэ үед ямар мэдрэмж төрдөг гээч? Үгээр хэлэхийн аргагүй, баярлаад л, аз жаргал гэж ийм юм байдаг юм уу? гэмээр. За тэгээд хайраа илчилсэн өдрөөс хойш харьцаа чинь улам бүр дотноссоор дотноссоор, нэг л мэдэхэд нэгэнгүйгээрээ амьдрахад амьдрал утгагүй мэт санагддаг болчихсон байна. Энэ үед л та хоёрын зүрх эргэлт буцалтгүй хап гээд наалдчихсан болохыг ойлгоно доо.
Ийм хайр байдаг юм уу гэж үү? Байдаг юм аа, надад ийм хайртай учрах аз тохиосон юм. Энэ түүхээ хуваалцмаар санагдлаа. За тэгэхээр юунаас эхлэх вэ? Бидний хайр хаанаас эхэлснээс л эхлэх үү дээ.
Бид хоёр нэг байгууллагад ажилладаг ч шал өөр салбар дээр байдаг л даа. Гэхдээ ажлын шугамаар хэд хэд уулзаж байсан биесээ ерөнхийд нь мэдэх төдий. Эхний хэдэн уулзалтаар л түүний талаар сайхан сэтгэгдэл надад төрсөн байсан. Гэхдээ нуугаад яахав, тэр үед би өөр охинд дурлаад үхэж байсан цаг. Гэхдээ энэ ердөө л дурлал байсан болохоор хэдэн сарын дараа би мартах хэрэгтэй болов оо. Шаналаад л. Тэгээд л дахиад шинээр эхлэх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулаад л.
Энэ удаад мисс биш, энгийн нэгэн охиныг л сонгоё гээд анх удаа түүнрүү мессэнжэрдэв ээ. Хариу ирж байна шүү. Бүр тун дажгүй гээч. Тэгээд л ханцуй шамлаад орлоо доо. Ханцуй шамлаад ч юу байхав, би өөрөөрөө л байсан, бүгдийг чин сэтгэлээсээ бичиж байсан. Тэгсэн найз залуутай гэнэ ээ. Би итгэсэнгүй, тоглоод бай гээд л, найз залуутай байсан ч хамаагүй гээд л дайрчихсан. Бичилцэх тусам үнэхээр их таалагдаж байсан болохоор бууж өгөөгүй ээ. Тэр ч надаас юм нуугаагүй, бүх юмаа ярилцаад л, ойлголцоод л. Өдөр алгасалгүй бичилцээд л.
За тэгээд хэдэн сарын дараа ч юм бэ дээ тэр нэг өдөр ирсэн. Би эмнэлэгт хэвтчихээд 10-аад хоног юм бичилцээгүй байж байгаад мессэнжэрдсэн юм. Маш их саначихсан байсан, дахиад л дурлачихаж дээ гэж өөрийгөө хараах нь холгүй л байсан. Тэгсэн тэр надад юу гэсэн гээч? “Дарвайсан амьтан, чи надад сайн биз дээ? гэсээр байгаад өөртөө сайн болгочихсон байна ш дээ” гэсэн. Үүнийг нь уншаад ёстой л хөл газар хүрэхгүй л баярласан. Миний бүтэх гэж байгаа анхны дурлал болоод ч тэр үү. Тэгээд “Би ч гэсэн чамд сайн болчихож” гээд л.
Түүнээс хойш улам л дотносоод л, хааяа уулзаад л, хаашаа ч хамаагүй зугаалаад л, юу ярих нь чухал биш, зүгээр л хамт байх нь гоё байдаг байсан, тэр минь үргэлж шулганаад л, эгдүү хүргээд л. Ажил дээрээ өдөржин мессэнжэрдээд л, юм бичихгүй 10 минут болоход л намайг тоосонгүй гэж хэн хэндээ туниад л. Тэгж л их үгүйлдэг болчихсон байсан. Өөрөөр хэлбэл бид хоёрбие биедээ хайртай болчихсон байсан. Ингээд сайхан хэсгийг нь төгсгөе. Одоо муухай хэсэг нь.
Хайр бүхэн араасаа түмэн асуудал, сорилтыг дагуулдаг юм билээ. Энэ бүхнийг даван туулах ёстой л гэж бодсон.
Эхнийх нь дээр цухас дурдсан найз залуу нь. Найз залуугаасаа жаахан хөндийрчихсөн үеэр нь би таараад орчихож, тэгээд ч угаасаа түүндээ хайргүй л байсан юм билээ. Манай хүн ч найз залуудаа салмаар байна гэж хэлж, тэгээд бөөн юм болсон юм байх өө. Маргааш нь ажил дээр найз залуу нь надтай ирж уулзаад л, сүр болдог юм байна өө. 3 жил үерхсэн л гэнэ. Бараг л сүй тавьсан л гэнэ. Амьдрал босгох гэж ядаж байхад нь ингэж болохгүй л гэнэ. Тэгээд бид хоёр нэг зүйл тохироод салсан. Бүсгүй өөрөө хэнийг сонгохоо шийдэг гэж. Сонгогдоогүй нэг нь түүнийг үүрд орхин одно оо гэж.
Дараа нэг өдөр бид хоёр уулзсан, ярилцсан. Тэр надаас сална гэсэн. Ээж аав нь ч, найз залуу нь ч нийлээд ятгаж өгсөн юм байх өө, 3-хан сар болсон хүний юуг нь мэддэг гэж дагаад явах гэж байгаа юм гэж ирээд л. Бүгд л нийлээд л миний эсрэг ятгалга хийсэн юм байх. Тэгээд л намайг орхих нь зүйтэй гэж шийдэж. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэр үү гэнэт ийм үг сонсоод би ч бөөн уур. Нэлээд ч хатуу хэлээд тавьчихсан. Чи надад хайргүй, надаар
тоглож байсан, сайхан амьдраарай гээд л, уйлуулаад л үлдээсэн.
Нөгөөдөр нь ажил дээрээ ирэхэд надад зурвас үлдээсэн байсан. Ингээд салж байгаа юм чинь сүүлчийн удаа сэтгэлд байгаа бүхнээ, хэлье гэвч хэлж чадаагүй бүхнээ хэлье гээд л. Анх удаа надад хайртай гээд л, үлдсэн амьдралдаа харамсаж амьдарч ч магадгүй, өөр хэнийг ч хайрлахгүй гээд л. Өөр зөндөө л их юм бичсэн байсан. Уурлаж байсан би түүнийг нь уншаад зүгээр л хайлчихсан. Тэгэхэд л би надад үнэхээр хайртай юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ингээд орхиод явчихаж болохгүй гэж бодсон. Сайхан хайр ирдэг юм шүү, олдвол битгий алдаарай
гэдэг ш дээ. Өөрөө надад өөр хүнийг сонгосон гэж хэлсэн ч сэтгэл нь намайг сонгочихсон байна шүү дээ гэж өөрийгөө зөвтгөөд л.
Уурандаа хэлсэн бүхэндээ уучлал гуйгаад дахиад л эхэлсэн. Энэ удаад алдаж болохгүй шүү гээд л би их хичээсэн. Эргээд л өдөржин харилцаад л, хааяа хамт зугаалаад л. Бие биедээ улам бүр дасаад л, улам л нэг нэгнээ ойлгодог болоод л. Заримдаа хоюулаа ингэж болохгүй ш дээ, болих ёстой гэж тэр хэлээд л. Тэрнээсээ болж хоюулаа муудалцана өө, гэхдээ хайртай болохоор нэг хоногоос илүү дуугарахгүй байж чадахгүй л байсан. Нэг бол би, нэг бол тэр түрүүлээд л санаад байна гээд л ороод ирдэг. Ингэж явсаар ахиад хэдэн сарыг үдчихэв ээ.
Удаан ингэж явна ч гэж юу байхав. Улам бүр бачуураад л. Тэгсэн ашгүй нэг өдөр нөгөө найз залуу нь мэдчихээд л бөөн уур залгаж байна өө, хэлсэндээ хүрсэнгүй бла бла гээд л. Би ч уухайн тас яваад очлоо. “Тэр надад хайртай болохоор түүнийг хэзээ ч орхихгүй” гээд л хэлээд тавьчихлаа. Бараг л зодоон боллоо. Дараа нь мэдээж бөөн л юм болсон. Сүүлд хайр минь надруу утасдаад “Хоюулаа одоо ингээд болъё” гэж хэлэхэд нь зүрх минь зогсчих шиг л болсон. Яагаад ахиад би биш гэж? гээд л. Гэхдээ би урьдынх шиг хатуу үгнүүд түүнд хэлсэнгүй ээ. Энэ хугацаанд яавал түүнийгээ гомдоодог, яавал ая эвийг нь олдог гээд л түүнийг тухай олон юм мэддэг болсон байсан болохоор уураа барьсан. “Тэгвэл яая гэхэв дээ” гээд л өнгөрсөн. Дотроо бол тэнэг охин үлдсэн амьдралаа хайргүй хүнийхээ дэргэд уйтгарлаж өнгөрөөнө л биз гэж шаралхаад л.
Гэхдээ сэтгэл гэдэг даанч хэцүү эд бололтой. Хорьж цагдаж болдоггүй юм байна. Нэгэнт дурлаж, хайрлаж, хап хийтэл наалдчихсан зүрх гэдэг нэг нь шаналахад нөгөө нь дагаад шаналдаг, нэг нь үгүйлэхэд нөгөө нь үгүйлдэг тийм сонин холбоотой болчихдог юм байна.
Түүнээс хойш бараг л сар шахам холбоогоо тасалсан. Энэ хугацаа бараг л там шиг өнгөрсөн. Яаж ийж байгаад л түүнийгээ уучлах шалтаг олсон ч, уучилсан ч. Нэг өдөр ажлын шаардлагаар зайлшгүй холбогдох болсон. Тэгээд л мессэнжэрээр “hi” гээд ороход л тэр маань уйлчихсан. Надтай л адилхан там шиг 1 сарыг өнгөрөөсөн юм чинь арга ч байж уу. “Ийм хэцүү байна гэж мэдээгүй ш дээ” гээд л.
Одоо бид хоёр зөвхөн хоёр биенээ тайтгаруулах гэж л юм бичдэг. Үргэлж биесээ үгүйлдэг нь, үргэлж нэгнээ боддог нь, шөнөдөө зүүдэлдэг нь яг л хэвээрээ. Холдоё гэвч хясаж байгаа юм шиг улам л хайртай болоод ч байгаа юм шиг. Орой болгон маргааш юм бичихгүй шүү гээд л гардаг. Өглөө болохоор аймаар саначихсан ирдэг. Сална гэдэг ч чадахгүй л байгаад байна. Яадаг ч юм байгаа юм бүү мэд дээ. Ахиад хэн нэгнийг хайрлах итгэл ч алга. Бүсгүй хүн өөрийг нь инээлгэдэг хүнд сайн байдаг, уйлуулдагт нь хайртай байдаг юм гэнэ билээ. Би ч өдөр болгон шахуу л уйлуулж байгаа даа. Хайртай хоёрыг салгах нь 10 хар нүглийн нэг юм гэнэ билээ. Гэхдээ л салж л таарах байх аа даа.
Гэхдээ ийм хайртай учирсандаа би харамсахгүй ээ. Тэр маань ч гэсэн надтай учирсандаа үргэлж баярлаж явна гэсэн. Яагаад гэвэл ийм хайр хүний ахархан амьдралд олон тохиодоггүй юм. Хүмүүст хэлэхэд шаналал авчирдаггүй хайр гэж байхгүй байх өө. Бас хайргүй хүнтэй амьдралаа холбоод сүүлд нь жинхэнэ хайр нь ирэхэд яах учраа олохгүй шаналж байгаа хүмүүсийг битгий харааж зүхээрэй. Хэрвээ хүн сэтгэлээ захирч чаддагсан бол, энэ урилгагүй ирсэн хайрыг зогсоож чаддагсан бол хаанаас тэгж эхнэр, нөхөртэй хэрнээ өөр нэгнийг хайрлаад явах билээ. Даанч хүний сэтгэл гэдэг хүчилж болдоггүй балай эд юм байна шүү дээ.
17 Comments
hvmvvsiin bichsen umshhar goe goe l dursamjtai hairtai uchirsn bh yma bi odohon do jinhen hairtaiga uchiragui l bga …Bi ng bandid chin setgeleesee handaj bvh yma yrij vnher terniig hairlahig hvsej bla gedel bi huragdsan bsn ym daa bi ch teneg genen amitan hedhen vgend ni huuragdaj l bdg . ugasa l hvn saihan saihan ym yrial origo ng l ymarch gemgui saihan setgeltei bolgoh geel yrial oord ni goe handaal bwl hench huuragdag ym shig bnle . ter nadtai taniltsahda ih l goe goe ym yrij bsn ymal da terend bolj bi ch hairtai bolh shahj bvhel amidrala yrij blaa urdin hench nmg tegj sain oilgoj bgagui ymalda teged l bi verhsen ym berhed 2 sar bolsonii daraa ter nadad bvh zuile helj bsn ym uchiran ter nadad vnher hairtai bolj tasaj ihelsen gsn tged l tsashid huurch chadahguin gsn ymalda . teriin sonsod bi vnher yhaa mdhee bolij shuud l sonin bolj bga ym chin gd terns hoish bi tvvntei haritsah gsn ng l sonin itgehe bolisn ym da .tgd yha mdhgui ywad l ywad l bla. Tegsn bi terentei nh ulzaha bolij yrij msj bichihench howordoj bodhoor uur hvrch tgj bsar bi salahar shidej salsan ymda ter nadtai taniltsahda chinii dugariin 43iin baridg ymalda tgd l zalgaj vzsen chi bna tgd l taniltsmar sanagdaad gj ternees hoish nadruu oroi bolgon yrij goe goe l ym yridag bla bi ch amidrala yrij tern nmg vnher oilgoj bga ym shg sanagdaj tgd l ng odor uulzaj bsn yhaw de ng dajgui l boy bnla tgd jhn ym yrij sgd udalgui nmg guigad verhej ban ym. Daraa ni bi bvgiig mdsn ter manai beriin hamaadan bsn ym bnle beriin dvvges dugaarig maaan awch taniltssan bsn bi anh harahda ng l harsn tsaria bsn ym tgd bodood bodood olohgui bsn ym tgd l za za zvger l awtobusand ch ymuu haa ngtei harjil bsn ym blgui de gd togoogui orij bsn ym daraan ter nadad helhed hana harsanaa sansan ym bi berteige gert ni ochihod ng hvn bsn ter vedeech anzarachgui tgsn ter bsn ym da estoi l bi ymar teneg ym be gj uur hvrch bla svvld bi berde helj terni talaar bvgdig sonssn urdiin olon nz ohintoi bsn yaawch oligtoi hvn bish gd tgd l bvr moson martie gj bosn daanch tolgoido bga zuiliig ustagaj bolohgui ym da ghdel bodohiig hvsdegui…. Tgsn deer ng tanihgui dugaraas zalgad sn yu bn amidral snuu gs bhaar ni oo sn sn amidraad l bna harin ooroo hen be gsn bi chamd neree helvvl chi shuud l utasaa tasdan gheer ni oo tgwel nadad gem hiisn ymuu tgwl yrih hereg alagda ghed aagii bna gdg bga td ymar shuud l muhai ashlad bltai bish aan timvv gd odoo ulzaj bolhu bi chamaig martaj chadahguin chi minii setgelig vnheer ordoo tataj chadaj geheer ni aan timvv odoo heregui biz de oor oorinho amidarlaar yway gd tasdaad bj bdl udangui ng dugaras sonin sonin msj bichd hen be ghd aagiigiin ehner ni bna chamruu yrisn uu gher ni neh toosongui bsn chin aimar aimar msj bichdg ym da tgeheer ni chi tgd yh gd bgay chmd ymar hamaatai ym gd ywuulchihsn tgsn nmg chin bvvr aimar aimaraar helj ta 2 holbootoi bdg biz de uulzdag bizde geeed boldogui tgher ni uuchilarai buruugaar oigoj bna bi terentei chin ymarch hamaagui anduuraad bna gsn chin msj bichseer l bhar ni ug vnen de tanihgui dugar zalgahaar ni awsn chin agii gheer ni jhn yrij bgal tasdsn l da oor yamarch hamaagui gsn bas l msj biched bi tgd zalgahaar ni uchirgui muuhai ashlah bsn ymuu gd tgwl bi chadahguie hamaagui bolhoor odoo boli gsn msj bichd l bsn tgd utasaa untaragad margash oroi ni asaasn chinolon ynz bvriin msj irsn bi ch yuch bichsngui orihchilo zalgad l msj bichd l bhar ni chi nmg engj eldew busaar held bi yhaw de muudahgui shde bi terentei chin ymarch hamaagui hvn shvvhed helne chmg ger bvl salagsn hergeer gdg ym da tgheer ni za za duraara boldo bi ymrch hamaagui heregtei gwl tg tg gsn tgd utasa untarasan tgehgui bol ter estoi tgj teneg ymuu hardah setgelen ter ym boluu msj bichd l bichd l salahgui bololtoi bnle tgd odoog hvrtel untaraldtai l bga bi teren shg hvniig haraaj chadahgui lde tgd ch nadad hamagui bolhor bodohch ym alga… ng iimerhvvl ym bolsn ym da. Terend huuragdsnaa bodhoor odoo estoi uur hvrdg shvv estoi teneg odoo bi hvnd itgehgui. magtgui hezee ngen tsagt nmg hairlah hvn garch irwel bi terend itgej chadah boluu… neg imerhvv gunigtai muhai hairtai uchirsn ym da kkk
би ч гэсэн 2жил гаран хүнтэй найзлаж бид суух гэж бгаа 2сар гарны өмнө тахi барьж бгаад түүнтэйгээ таарсан.гэтэл энэ хугацаанд урьдны хүний мэдрүүлээгүй мэдрэмж төрүүлсэн. найз залуу хайртай л гд яриад бдаг мөртлөө надад асуудал гарахаар таг болчихдог харин сүүлд тааралдсан хүн маань яг л өөрт нь тулгарсан асуудал шиг хандаж маш сайн зөвлөгч маань болчихлоо нз залуу уухаараа таг чиг болоод эрүүл үедээ хайраа гд л мессеж бичдэг гэтэл нөгөө хүн маань ямарч тохиолдолд надруу залгаж бүх юмаа ярих юм харц нь хүртэл өөр хайраар гэрэлтэж харагддаг даа 2хон сар болж байхад маш их зүйл мэдрүүлсэн oдоо яахаа ч мэдэхээ больчихлоо
neg kino bdag, urd nasandaa hairtai baitsgaaj bgaad suulgui ongordog, daraa n hoid nasandaa ter zaluug n neg zaluu erguuleed bsan chini urd nasniih n hairtai huuhen n bdag. Hun ug n hairtai hunee olson bol aihtar ontsiin shaltgaangui bol zuugdeh l heregtei bdag yum daa. Zuugdvel zuugdeh l yostoi bj, Dahiad tegj durlahgui ch yum bil uu ? gerleegui yum chini orsoldoh bolomj bsan bna.
UNSHIH TEVCHEER HURSENGUI
Xuntei suugaagui baixdaa ingej tenegtej baigaa uls suuld ni xuuxed onchruuleed xunii amidral urexiin tsondondoo. Manai avgai ch gesen anxnii xair mair gej tenegteed asuudal uusgeed l baij baina. Xajuudaxaa xairlaj chadaxgui yum bol yundaa suudag bainaa. Naad xuuxen chin chamtai amidarlaa gexed xedxen jiliin daraa anxnii xair geed l yavaldaad exlene dee.
Teenager love l bna, huuhduud iim deeree huurhun duu, kkkkk bas here dee emotsitoi bichjee kkk, korea serial sanaand oroh ch shig, uilaad l uilaad l kkkk
Bi Yag iiiimerhuu bdald ordinance Tegeed bi 4jil uerhsen hunee songoson gevch uulzaj bsan zaluda durlasan odoo ch martaagui haaya sanadag ingeed bobodxoor bi uurtuu durgui hurdeg zorigtoi salsan bol bi udiid iingej zzovohgui
Neg tiish n shiidchij barq bol teel helheldeel yavj l bhgui yudo
Suuchaagui bsyn bol shiidee gargaad neg miur shiidchihgui so ohin yumaa
Yostoi eniig hair gevel, 2 uulaa yumtai yum bna, bantan shig yumuig hair gedeggui yumaa. Yostoi osoltoi ohin bna, ireeduid minii huu l iim yumtai ohiduudaas hol bgaasai. 2 zaluugiin hoorond alzagnaj bh ni saihan bdag bololtoi. Hair gedeg chin minii duu!!! Neg huniig hairalsan bol ergelt buzaltgui bhiig heldeg yum daa, zovson ch hamt jargasan ch hamt -uuniig l hair gedeg yum.
ñàéõàí íèéòëýë áàéíà ñýíãýëèéí ã¿íä áàéñàí õàéðûã áîäîãäóóëñàí áè íºõºðòýéãýý ñóóñàíäàà õàðàìñäàã òóõàéí ¿åä õàéðûã áèø äóðëàëûã ñîíãîñîíäîî îäîî õàðûí õàéðûãàà ñàíààä õýö¿¿ áàéäàã þìàà òèéì áîëîõîîð ÷è õàéðòàé õ¿íýý çààâàë ñîíãî ýìýãòýé õ¿í ÷èíü äàñäàã áîëîõîîð òýð õ¿íèéãýý ººðººñºº ÿâóóëæ ÷àäàõã¿é áàéãà þì.Òèéì áîëîõîîð ÷è õàéðòàé õ¿íýý òýð äàññàí ñýòãýëð¿¿ íü áèòãèé ÿâóóëààðàé ÷àìä àìæèëò õ¿ñüå.
yamar ni iim hairtai uchirdagiin boloo.
Yadag erguu tulug ve. Tegeed hairtain bol salna baih jihshig. Yalarhaad baigaamuu haashaan
Oron garan setgetsiin yumtai huuheneer uuriiguu baahan togluulchaad Ene chin buteegui bolohooroo l saihan sanagdaj bgaan Yagaad buh saihan ulger tuuhuud hurimaa hiigeed amar saihandaa jargadag geech Tsaashaagaa amidral n urgeljilheer ter haluun hair n hurchihdug yum Yagaad romeo julieta 2 hairiin beleg temdeg bolson geech durlaltsanguutaa tsaash n urnuj chadahgui hair n haluunaaraa bhad uhchihdeg bolohooroo ter
ene odoo tegeed hair blaa yu ? uriiguu ch medeh erhgui huntei hutgaldaad l chi ch gej chi …
cc-tei sanal 1 bn. chamd hairtai l bol hureed l irne biz de. 2 zaluugiin hoorond 1g ni zovoogood nogoog ni huuraad ingej bh hereg bga yum u.
Тэгээд та хоёрт ямар асуудал байгаан. Бие биедээ хайртай гэснээ хэцүү байна болохгүй байна ч гэх шиг. Тэр охин чинь мэдрэл муутай юмуу. Чамаар тоглоод байгаа юм бишүү.Нэг болилоо нөгөө залуудаа очлоо гээл тэгснээ хэцүү байна зовлонтой байна гээл. Шал тамтай ядаргаатай охин бэ.
saihan xair saihaan, oldvol aldaj bolohgui gedeg ugeeree l temts l dee zaluu min. Bi emegtei xun gexdee temtsex yostoi baisan uedee aisan bas ih zan gargasnaas bolj odoo xaramsdag. Er n ooriinhoo xair durlaliin toloo temtsex chin yamar nugel gej. ter busgui ch gesen chamd xairtai bol ter naiz zaluu n xarin az jargal xuseed yavuulax yostoi. Uuchlaarai xedii ta 2n xair amidral bolj urgeljlexgui bailaa gej bodson ch yun deer aldana gej. Zaluu saixan nasandeer xairlaj durlaj tuundee shataj shanalj bas az jargaliig medrexees yunaas n aisan yum be. Bi chamaig temts ooriin bolgoj av gej l zovlomoor baina. Amjilt