“НОГООН КАРТ”-ЫН СУГАЛААНЫ БҮРТГЭХ ТӨВ ЭСВЭЛ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ГЭЖ БАЙДАГГҮЙ

874cb3a9436950afbig

АНУ-ын Төрийн департаментаас жил болгон “Diversity Immigrant Visa” хөтөлбөрийн дагуу тус улсад байнга оршин суух, ажил хийх эрх олгодог виз буюу “ногоон карт” хожих сугалааг явуулдаг.  Энэ жилийн сугалаа өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын виз олгох газрын дарга Шон Купер сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ. Тэрээр сугалаанд оролцохоор маягт бөглөж байгаа иргэдийг луйварчдаас сэргийлэх, маягтыг зөвхөн өөрөө бөглөхийг анхааруулав.

Купер “Сугалаанд ялуулна гэж мөнгө нэхсэн амлалт болгон цэвэр луйвар юм. Амлалт өгч байгаа хүмүүст мөнгө шилжүүлэхгүй, өгөхгүй байхыг анхааруулж байна” гэжээ. Цаашлаад сугалааг зохион байгуулж байгаа Төрийн департамент нь ямар ч байгууллагатай хамтран ажилладаггүй гэдгийг онцлоод сугалаанд оролцох маягт зэргийг бөглөхдөө зөвхөн өөрөө биеэр  хийж, бүртгэлийн дугаарыг бусдад өгөлгүй хадгалж чадвал бүгдийг хянах боломжтойг сануулсан байна.

Тодорхой мөнгө төлбөл “Ногоон карт”, “Грин карт” гэх мэтээр товчлон яригддаг сугалаанд оролцогчийг  ялуулна, төлбөр авч бүртгэнэ, бүртгэлийн дараа төлбөртэйгөөр сугалааг хянаж тогтмол мэдээлнэ гэх мэт зүйлс амалсан агентлагууд дэлхийн олон оронд, түүний дотор манай улсад ч бий.  Гэтэл сугалаанд оролцон  бүртгүүлэх нь ямар ч төлбөргүй төдийгүй тохирлыг нь компьютерийн тусгай программаар гаргадаг болохоор мөнгөн урамшуулал авч, ялагчийг тодруулах боломж огт байдаггүй аж. Сугалааны явцыг хөндлөнгөөс хянах боломжгүйн дээр Төрийн департамент нь сугалаанд ялсан тохиолдолд хэзээ ч имэйл эсвэл утсаар хэлдэггүй, зөвхөн шуудангийн хайрцгаар л мэдэгдэл явуулдаг гэдгийг онцгой анхаарах ёстой юм. Ялагч нь өөрийн бүртгэлийн дугаарын ашиглан Төрийн департаментын сайтаас ялсан эсэхээ өөрөө шалгаж болно. Ингэхэд мөн л ямар ч төлбөр төлөхгүй.

Бүртгүүлэхдээ Америкийн Төрийн департаментын www.dvlottery.state.gov гэсэн хаягаар орж мэдээлэл аван бүртгүүлнэ. Үүнээс өөр ямар ч хаяг байхгүй, хаа нэгтэй төлөөлөгчийн газар, агентлаг байдаггүй гэдгийг онцгой анхаарах ёстой гэнэ. Цөөнгүй тохиолдолд луйврын агентлагууд нь бүртгүүлэх нэрийдлээр хүний имэйл хаягийг мэдэж авсны дараагаар “Сугалаанд хожсон тул Америкийн төрийн департаментын банкин дахь данс руу төлбөрийн мөнгө шилжүүлнэ үү?” гээд өөрсдийн дансны дугаар бүхий хуурамч мэйл явуулж завшдаг аж. Энд Америкийн Төрийн департаментаас сугалаанд оролцогчдод ямар ч имэйл явуулдаггүй бөгөөд бүртгэл үнэ төлбөргүй байдаг гэдгийг дахин санах хэрэгтэй. Заримдаа ийм имэйл нь эхлээд их хэмжээний мөнгө шаардаад, дараа нь мөнгөний хэмжээг багасгасаар 10 ам.доллар гэх мэт багасгаад ирэхээр хүн иймхэн мөнгө өгч болно гэж явуулаад алдчихдаг. Гэтэл луйварчид энэ мэтээр олон зуу, заримдаа олон мянган хүнээс 10 ам.доллар цуглуулаад хөөрхөн хөлждөг, бага мөнгө алдсан хүн ч тоолгүй орхидог гэмтэй.

Луйварчид дээрх хаягтай төстэй, өнгөц харахад адилхан ч ганц, хоёр үсгээр ялгаатай, бүх дизайн, зураг хүснэгтийг дурайлгасан  хуурамч сайт нээж, бүртгэлийн мөнгө авах, ийм сайтын өмнөөс имэйл явуулах нь цөөнгүй тул анхаарал болгоомжгүйгээс мөнгөө завшуулдаг хүн олон. Үүнээс гадна хуурамч сайтууд нь бүртгэхдээ тухайн хүний зээлийн карт, төлбөрийн картны талаархи бүх мэдээлэл өгөхийг шаардаад, өгөөгүй тохиолдолд тасралтгүй имэйл явуулах, утсаар ярих гэх мэтээр залхтал өгөхийг шаарддаг. Залхаад ийм мэдээлэл  өгчихвөл луйварчид картанд байгаа мөнгийг юу ч үгүй хоосолж орхино. Албан ёсны сайт хэзээ ч бүртгүүлэгчээс зээлийн карттай холбоотой мэдээлэл шаарддаггүй юм байна.

“Ногоон карт” бөглөхөд тусална гэсэн агентлагт хандаж буй хүмүүсийн тулгардаг өөр нэг эрсдэл нь өөрийн талаархи мэдээллээ бусдад алддаг байдал. Учир нь, зарим агентлаг нэг жил нь бүртгүүлээд ялаагүй байсан ч дараа жил нь тухайн хүнд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь дур мэдэн бүртгүүлдэг. Ингэж бүртгүүлээд ялсан тохиолдолд тухайн хүнээс хэдэн мянган ам.долларын төлбөр шаардах гэж л тэр. Гэтэл үүнийг мэдээгүй хүн өөрөө давхар бүртгүүлбэл компьютерийн программ давхар бүртгүүлсэн хүнийг шууд хасдаг. Үүнээс болж ялагчаар тодорсны дараа зуучлагчид дахин бүртгүүлснээс хасагддаг тохиолдол ч цөөнгүй гардаг байна. Бүртгүүлэхэд тусалдаг агентлагуудтай холбоотой өөр нэг эрсдэл нь шуудангийн хаяг юм. Зуучлагч агентлаг нь дийлэнх тохиолдолд өөрийн шуудангийн хайрцагны хаягийг бүртгүүлдэг. Улмаар бүртгүүлсэн хүн ялсан тохиолдолд ихээхэн хэмжээний мөнгө төлөөгүй тохиолдолд ялсан гэдгийг баталгаажуулсан мэдэгдлийг нь өгөхгүй гэж сүрдүүлдэг.

Бүртгүүлж зуучилдаг агентлагууд нь хүссэн хүнийг бүртгүүлж өгнө гэдэг ч байдал дээрээ өөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь, бүртгүүлж байгаа хүн мэдүүлэг өгөхдөө бүрэн дунд,  түүнтэй дүйцэх боловсролтой эсвэл  эзэмших болон үйл ажиллагаа явуулахад хамгийн багадаа хоёр жилийн турш суралцах шаардлагатай мэргэжлээр сүүлийн таван жилийн хугацаанд хоёр жил ажилласан дадлага туршлагатай байх ёстой байдаг аж. Ажлын туршлагын төвшнийг тодорхойлохдоо АНУ-ын Хөдөлмөрийн яамны өгөгдлийн санг ашигладаг болохоор мэргэжил болгон “ногоон карт”-ын хөтөлбөрт тохироод байдаггүй гэдгийг анхаарвал зохистой.
Жил тойрон “ногоон карт”-ын сугалаанд бүртгэж байна гэсэн имэйл, зарлал цөөнгүй ирдэг. Бүртгэл нь өнөөдөр гарсантай адил зөвхөн тодорхой хугацаанд л явна гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Энэ жилийн бүртгэл гэхэд өнөөдөр эхлээд арваннэгдүгээр сарын 5 хүртэл явагдана.

Товчхон хэлэхэд, энэ сугалаанд оролцох маягтыг дээр гарсан хаягаар орж зөвхөн өөрөө бөглөх нь л хамгийн зөв арга. Гэхдээ сугалаанд оролцох маягтыг бөглөх зааврыг нарийн ойлгох хэмжээнд англи хэл мэддэггүй, цаг завгүй зэргээс болж бүртгүүлэхэд тусалдаг агентлагтай ажиллах тохиолдол гарч болох юм. Ингэвэл дараахь зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд, юуны өмнө сугалаанд бүртгүүлэхэд туслах үйлчилгээ үзүүлдэг төв эсвэл агентлаг нь тухай бизнесийг хэр олон жил хийж байгаа, албан ёсны бүртгэлтэй эсэхийг сайтар шалгах. Бүртгүүлэхдээ тухайн төвөөс тусламж аваад хожсон хүн байгаа эсэхийг лавлах, хожсон тухай мэдэгдлийн хуулбарыг нь үзүүлэхийг хүсэх. Үзүүлэх үйлчилгээний төлбөр хэд байх, хожсон тохиолдолд нэмэлт төлбөр төлөх ёстой эсэхийг ичиж зоволгүйгээр урьдчилан асууж лавлах. Бүртгүүлэх ажлыг таныг дэргэд, хажууд чинь шууд хийж өгөх эсэхийг лавлах.

Үйлчилгээг нь авах тохиолдолд гэрээ байгуулан баримтжуулах. Бүртгүүлэх явцад маягтанд шуудангийн ямар хаяг заасныг заавал шалгаж тодруулах. Учир нь, хожвол мэдэгдэл нь зөвхөн заагдсан шуудангийн хайрцганд ирнэ.Үнэхээр албан ёсоор бүртгүүлсэн гэдгийг батлах анкетийн дугаар гэх мэт зүйлсийг шууд өгөх эсэхийг лавлах. Анкетийн дугаараар бүртгүүлэгч нь Төрийн департаментын дээр дурдагдсан сайт руу нэвтэрч сугалааны үр дүнг бие даан шалгадаг.

Хожсон тухай мэдэгдэл шуудангаар ирсний дараахь хийх ёстой бүх зааврыг зөвхөн Америкийн Элчин сайдын яам л өгнө.

Энэхүү  байнга оршин суух виз өгөх сугалааны “Diversity Visa” хөтөлбөр нь 1990 оноос хойш хэрэгжиж байна. Хожсоны дараа байнга оршин суух виз авахын тулд мэргэжилтэй, англи хэлний тодорхой мэдлэгтэй байх ёстой. Мөн очсоны дараа АНУ-ын төрөөр даалгаад зүгээр суугаад байхгүй ажил хийнэ,  ажил олтол эхний хугацаанд хэрэглэх мөнгөтэй гэх мэт зүйлсээ нотлон баталгаажуулах хэрэгтэй.  Америк руу жил болгон 50 мянгаас илүү цагаачид гардаг орнуудыг энэ сугалаанд хамруулдаггүй. Тиймээс энэ жилийн сугалаанд Бангладеш, Бразил, Их Британи, Гаити, Вьетнам, Доминиканы Бүгд найрамдах улс, Энэтхэг, Канад, Хятад, Колумб, Өмнөд Солонгос, Мексик, Нигери, Пакистан, Сальвадор, Филиппин, Эквадор, Ямайк улсын иргэд оролцохгүй.

Б.Бадрал

Эх сурвалж: www.assa.mn

8 Comments

  1. asuru says:

    Ene zaluu odoo yah gd bgm be, hunii naimaachin orood  irsiimu

  2. zaluu ... says:

    Amerk yavah huseltei 25-33 nasnii bie haa saitai medleg bolovsroltoi,huuhedgui gants bie busguig amerk gargaj ugch tuslana gehdee neg bolzoltoigoor. holboo bariara  
    mutterleih@yahoo.de

  3. zochin says:

    Amerikt neg zuil nemj xelxed xerev Ta erdem shinjilgeenii buteel ewvel bicheed sponsor xeregtwi bol bolomj xeden sayaaraa baigaa.Amerikt orond depxii yqnz buriin gazraas irsen sergelen xumuustei uraldaj uuriin hair suuriig ezelne gedgiig sain bodoltsox xeregtei shuu.jinxene utgaaraa niigmiin xaruitsalagatai amidrach exelne gej bid.Tulbur tsootsoogoo tsag xugatsaand ni tuluxuus avaxuulaad joloo barij surax mashintai baix xeregtsee amidralaas urgan garna.Ta uuruu amidraliin Ali tuvshing songox ni tanii uxaanii asuudal.Uxaantai sergelen ajilsag medremjtei xund ajillaj amidraxad saixan oron shuu.Zax zeel ni tpm ichraas bux zuil Tom shuu.

  4. zochin says:

    Nogoon kartaar amerikt ochood xerxen yaj amidraxaa sain tootsolj yavax xeregtei.

    Amerik divaanin bush exleed Anglo xel mash sain surax xeregtei. Niigmiin systemiig sain oilgox xeregtei.Anx ochood amidralaa tsoo shineer exelne geed bid setgel sqnaagaar unax nutgaa sanax ajil oldoxgui bqix geed tumen yqnziin daramt gqrch orne gedgiig sain tootsox xeregtwi.Eysest ni suvluxud mongoldoo ajil busnes erxlex ni xamgiin zuv songoot shuu xumuusee

  5. дашка says:

    Ногоон картны сугалаа явагдахаа больсон шдээ. Америк цагаачлалын асуудлаа дийлэхгүй юун сугалаа манатай гээд байхад. Энэ зуучлаад байгаа хүмүүс мөнгө олох гэж л худлаа ярьж байгаа шүү хүмүүсээ.

  6. baldan says:

    amid yvsniih americ yvaad uzhed yr n yadgiin mongold binzen mahnii uniin osoltiin hemneleer amidrahgj zugeer hamag zaluu nas min duusah ni bn

  7. americ yvhad yu ni bolohgui gj burtguultsgeey

  8. Zaluu 30 says:

    Mongol bolon azi huuhnuud usa ch yumu tuhain ulsyn huntei suuhdaa hair setgel ch baigaa. Ihenh n harlasan bdag uchraas visa avah gej l gadaadtai suuj ene asuudlaa tsegtseldeg daraa n ted saldag. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.