Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 23 настай нөхөр болох хүнтэйгээ танилцаад 2 жил болж байна. Одоо жирэмсэн төрөх өдрөө хүлээгээд л сууж байна. Миний та бүхнээс зөвлөгөө хүсэх зүйл бол нөхрөө яаж сайн барьж сурах бэ гэж. Нөхөр болох хүн маань надтай 1 газар ажилладаг байлаа. Надаас арай доод тушаалд. Би анхнаасаа л сэтгэлээ дагаад тэр хүний боловсрол ар гэр мөнгө төгрөг хараагүй. Би нөхөр болох хүнээ тийм ч сайн таниагүй байжээ. Түүнийг дагаад хадмындаа очиж 2 сар амьдарсан тэр үеэс түүний жинхэнэ чанар нь танигдаж эхэлсэн. Тэр үед би нэг ч хүн танихгүй газар түүнд л итгээд нээх л их амьдрал зохионо гээд л хөөрөөд хамаг хувцасаа аваад ээж аавдаа үнсүүлээл дагаад явсан. Тэр үед би жирэмсэн болсон байсан. Өөрийн ээж ааваас айж айж үнэнгээ хэлээд хүүхдээ гаргахаар болсон. Манай ээж аав бэр гуйгаагүй байхад дагаж яваад одоо бүр жирэмсэн болчлоо наад хүмүүс чинь одоо даврана даа гэж хэлж байсан. Гэсэн ч би тэр хүнд итгэж үгийг нь тоогоогүй.
Гэтэл тэр хүн гэртээ очингуутаа найзуудтайгаа уулзаад намайг хонон өнжин хаяад явдаг болсон зүгээр явахгүй архи ууна. 2-лаа шинэ газар очоод ажил төрөлгүй байсныг хэлэх үү би ажил хайна. Тэр хүн архиа уугаад алга болчихно ядахад гэрийнхэн нь олигтой үг хэлдэггүй байдаа. Би уурлаад хэдэн үг хэлэхээр надад гар хүрдэг боллоо. Тэр үед хаяад гэрлүүгээ явмаар байсан ч гэрийнхнийг нь хүндлээд хаяад яваагүй. Гэтэл 1 өглөө намайг ээж аавынхаа хажууд зоддог юм байна гутал авч шидээд ор луу түлхэж унагаагаад л би уурлаад хэдэн үг хэлсэн чинь ээж нь хүүгээ өмөөрөөд намайг миний хүүд хатуу үг хэллээ, энэ хүнийг хүндлэхгүй байна, бид юу ч хэлээгүй эрхлүүлж өсгөсөн хүнийг чи харааж загналаа гээд л…
Эгч нь удалгүй ирлээ намайг өмөөрөх болов уу гэсэн чинь харин чь намайг зэмлэхээр үг хэлж байна. Тэр өдрөө би гэр лүүгээ хот руу буцаж ирсэн. Тэрнээс хойш бид 2 манай ах эгчийнд 1 настай охиныг нь харах далимаар өнөөдрийг хүртэл амьдарч байна. Намайг жирэмсэн байхад зодоод нүд хөхрүүлж байсан гэтэл би гэдэг тэнэг хүн хатуу хандаж чадахгүй уучлаад л. Гэтэл одоо би төрөх дөхөөд байхад одоог хүртэл ажил олж хийхгүй юм. Гэрийнхэн нь удаж удаж саяхан бэр гуйсан болоод явсан үнэндээ л манай аав ээжийн сэтгэлд хүрээгүй. Би энэ хүнийг арчаагүй хүн байна гэдгийг мэдсэн ч хэвлий дэхь үрээ бодох юм. Би өөрөө эцгээ хараачгүй өдийг хүрсэн төрсөн ээж маань намайг эгчдээ өргүүлээд өөрөө хүнтэй суугаад одоо 11 настай хүүтэй тийм ч дотно амьдардаггүй болохоор хүүхдээ элэг бүтэн өсгөж хүмүүжүүлмээр байх юм. Тэр хүсэлдээ болоод л энэ хүнийг өдий болтол тэвчиж ирсэн байх.
Тэр хүн хадмындаа амьдарч байгаа мөртлөө 2 хоноодл л найзуудтайгаа архидаад шөнө ирээд унтна. Энэ зун ийм явдлаас болоод би уурласан чинь намайг жаахан дүү нарын дэргэд зодоод тэрнээс хойш яагаад ч юм би айгаад нээх юм хэлэхээ байсан. Одоо овоо юм ойлгоод хүүхэд нь төрөх дөхсөн болохоор хичээгээд байгаа юм болов уу гэхээр д 2 хоноол архидаад байх юм. Яаж энэ хүнийг найзуудаас нь холдуулж амьдралын төлөө болгох бэ надад зөвлөөч. Нөхөр болох хүн маань худлаа хэлж архи ууна, өдөр хоногийг дэмий өнгөрөөнө за найзууддаа аймар их зарагдана баяр баясгалантай нь аргагүй зарагдаал явна. Өөрийнх нь хүүхэд төрөх дөхцөн эхнэр нь жирэмсэн байхад санаа нь зовохгүй мөртлөө найзийнх нь эхнэр төрлөө гээл алга болчихно. Хүний юманд их нягт нямбай ханддаг мөртлөө миний манай гэрийнхний юманд маш хайнга ач холбогдол өгдөггүй зантай.
Би хартай биш хонож өнжөөд явсан ч нээх хэрүүл болгоод байдаггүй хардаж хэрүүл хийхээр утгагүй санагдаад тйим хэрүүл хийдэггүй. Магадгүй өөртөө итгэлтэй болохоор нөхөртөө надаас илүү хүн олдохгүй гэж боддог болохоор ч тэр байж магад. Гэхдээ хааяа найзуудтайгаа юу хийж явдаг бол гэж бодогддог боллоо энэ төрөх дөхснийх ч байж магадгүй л дээ. Гол нь би нөхөртөө тэр хүн надад хайртай гэж итгэдэг бас хэвлий дэхь үрээ элэг бүтэн өсгөмөөр байна. Нөхрөө яаж амьдралын төлөө зүтгэдэг дэмий зүйл рүү явдаггүй болгох бэ? Надад зөвлөөч…
26 Comments
чамд гэж хэлэхэд би ч гэсэн 20-24 нас хүртлээ найз нөхөдтэйгээ нийлж, их ч уудаг, их ч гадуур хонодог байлаа. одоо 27 той. эхнэр охины хамт амьдардаг. танай нөхрийн чинь уг хүн нь сайн бас боловсролтой бол аяндаа хүүхэдтэй болоод ирэхээр ухаардаг л юм. миний хувьд анх эхнэртэйгээ танилцаж байхдаа 2 дахь сургуулиа төгсөх гээд кармандаа сохор зоосчгүй байдаг байсан бас хааяа хааяа уунаа ккк. тухайн үед эхнэр маань нэг компаний нябо хийдэг. би эхнэрээрээ даалгадаг байсан гэхүүдээ. одоо бол би бас нэг компаний ерөнхий нябо хийдэг. анх карма өрөө хөлслөөд эхлэж байсан. одоо бол машинтай, саяхан 8 хувийн зээлээр 2 өрөө байр авлаа. яахвээ болоод л байна. гол нь хүүхэд чинь төрөхөөр хүүхэддээ памперс, сүүг нь авч чадахуу? чи гэж асуу? үеийнхнээсээ ичээч бүгд л амьдрахын төлөө ажиллаж байна. гэдгийг нь товч бөгөөд оновчтой үгээр тархинд зурс хийтэл ганц хэлээд л орхичих. тэгээд юу ч битгий ярь. тоохчгүй бай. аяндаа гэмт хүн гэлбэлзэн гэгчээр тэнэг л биш бол эрх биш нэг юм бодох байлгүйдээ. хамгийн гол зүйл нь архи уудаг байлаа гээд муу хүн байдаггүй юм шүү…
salchihval etseggui huuhed hetsuu gedgees bolood l zuuraldaad baidag yum baihdaa
SHUUD SAL
tiim novshoos hol bailgaval harin huuhed chini aidasgui osno.
etseggui osood mundag bolson zondoo l hun baigaa
harin daramt aidasiin dund hun bolson hun medreliin zaaval neg ovchtei
yag ter osson orchintoigoo adilhan amidralaar amidrana
huuhdiihee ireeduig bodood naad novshoo shuud haya
ер нь бол гэр орныг эмэгтэй хүн авж явдаг гэдэг биздээ. jojoгын хэлсэнийг сайн бодоод үз. миний бодлоор зөв л юм хэлсэн байна. хатуу чанга эмэгтэй хүн шиг аашлаад байлгүй жаахан ч гэсэн эрхэлж өөрийг нь эр хүн, түүний хайр халамж дутаж байна гэдгийг мэдрүүлээд үз. эрчүүд эр хүн гэдгээ мөн өөрийх нь хамгаалалт хэрэгтэй гэдгийг мэдэрсэн цагт өөртөө итгэлтэй болж мэдрүүлж чадсан тэр хүнийг маш ихээр хайрлаж хүндэлдэг гэдэг юм байна лээ. анх үерхэж байхдаа ямар байсан яг тэрэн шигээ байгаач дээ. хараад байхад эмэгтэй хүн гэрлэнгуутаа зангаа хувиргачих юмаа.
dajgui busguigtei hamtragch bolno 30tai zaluu b.a 94341829
SALAACHEEE
yund naidad yu hvleged bgain ar geriinh n hvmvjil ch ter naadah hvn chin ch ter zasrahas
negent ungurtsun baagii bnshd uuriigu l bod turuh vre bod bolobmjt bol shuud salarai
төрсөн хойно ч гэсэн иймэрхүү байдалтай байвал элэг бүтэн ч гэр бүлийн дарамтад хүүхэд өснө гэдэг бүр хэцүү байхдаа.
яахав чамгүй байсан ч би хүүхдээ аваад амьдарсан шиг амьдарч чадна иймэрхүү байдалтай байвал сална шүү нтр гээд айлгаад үздээ тэгээд сэхэл авахгүй бүл хөөгөөд явуул.
за тэгээд энэ чиний л амьдрал өөрийн бодол өөртөө зөв
Ийм арчаагүй новшнуудаас болж манай залуусын нэр хүнд унаж байх юм даа.
Энэнээс хархад чи хэт сайн цаадах чинь чамд хайртай эсэх нь эргэлзээтэй л юм байна даа.
Төрөх гэж байгаа эхнэр хүүхдээ хайрлаж чадахгүй, жирэмсэн эхнэрээ зодож байгаа хүн ч хань болж чадахгүй дээ. Эхнэр нь төрөх гэж байхад ажил хийдэггүй хүнийг ч хүн гэж хайрлаж явдаг чи сайхан сэтгэлтэй тэнэг хүүхэн юм аа.
Etseg ehiihee ugiig ch sonsohgv bgaiin bjiij bid naraas yund n zuwluguu awdiin bee uasaa chi naadhaasaa barag salkuum bishvv lol
САЛСАН НЬ ДЭЭРЭЭ АМЬДРАХ УЧИР ОЛДОЖ Л ТААРНА САЛЛАА ГЭЭД ТЭНГЭР ХӨМРӨХ ГЭЖ БАЙГАА БИШ АМЖИЛТ ХҮСЬЕ
huuhed taivan orchind osoj humuujih yostoi chi oortoo itgeltei bie daasan ym shig sanagdaj bna hoorhon uree haraad oortoo itgeltei zan chin chamaig ulam hurtslah bh aa ter zaluug amidraldaa bgaagui gej bodood setgelee changlaad huuhediinhee toloo zutgeerei good luck
tegeel yu yuugui jiremsen boloh yumdoo..az jargal, hairiin ur dun bish zugeer l sexiin ur dun huuhduud turuud l..etseg n arhichin, eh n arhichin etsgeesn bolood aash muutai huuhen..uuriin gsn ger oron ch bhgui tursun tsagaasaa l ailiin hayaa hadarga hajuu uruund usuh huuhed..arhichin aav ajil hiij amidralaa avch yavah n bitgii hel arhinii mungu humslaj huuhdiinhee hoolnoos bulaana..iim ger bul ulaanbaataraar duuren bna..chi toog n negeer nemjee..bas nuhruu yaaj barih ve gechjee..nuhurteigee taarsan teneg amitan..gariin shuus bolj tahir dutuu bolchihooguidee erthen salaach..
Өө наадах чинь өнөө л монголын толгойны өвчин болсон залуусын нэг байна даа. Хаанаас ийм муухай юм олдог байнаа. Алаад хаямаар золиг вэ яасан. Засрахгүй л болов уу даа. Анх үерхэж байхдаа энэ зангийг нь олж хараагүй юм уу. Гэнэт чамтай суугаад ийм болно гэж байхгүй. Одоо тэгээд яах уу. Хөөгөөд явуул. Өөр арга байхгүй. Сайхан тэжээлгээд л үнэгүй байранд амьдраад л. Тэгэхээр чинь яаж ойлгох юм бэ. Зодох юм бол цагдаад өг. Яаж ийм тэнэг адгийн шаар хүү төрүүлж өсгөдөг байнаа тэр ээж. Болил доо энэ хадам ээжүүд. Хачин юм төрүүлж өсгөчихөөд хүний нялх жаахан охин үрийг авчаад яаж зовоож байгааг нь харсаар байж яах гэж өөрсдөө эмэгтэй хүн байж ингэдэг юм бэ. Тэр хадмууд надад байсан бол би тэр хадмуудыг хашраагаад өгөх байлаа даа.
эртхэн сал. Үнэхээр хайртай бол наадах чинь гуйгаад ирнэ. Ирхэд нь нүүр өгөлгүй явуул. Дор хаяж 3 сар хол байвал наад хүнээ таних болно. Хань болох хүн мөн бол тэр хугацаанд уйггүй чамайг гуйна, биш бол тэгсхийгээд алга болно. Тэр нь ч дээр байх. Хүүхдээ бодоод гэж хэлж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ хүүхдээ бодож байгаа бол салах хэрэгтэй. Тэр хүн чинь энэ чигээрээ байвал бүр адгийн архичин болно. Тэгээд хүүхэд та 2-н амьдрал там болно. Хүүхдээ бодвол, бас өөрийгөө бодвол дээр нь нөхөртөө санаа зовж байгаа бол салсан нь дээр. Нөхөр чинь чамтай амьдрахын тулд архи уухаа болино.
Neg udaa gar hursn hun dahij huren tegser naschn yvn huuhedchn hetsvv amdrald osonsjde eniig oilgoj bnuu etseggui ged ydiin en chini amdral iim gert osson huuhed adilhan aavshige yumu ta2hervvliig duuranshde ydaj teher chi huuhede sain osgohgod boloshdee etseg blogchn gd ingser baitl naad zaluu nas setgel sanaa chn togdhgui hevliideh vrchn amrahgui bgshde chi eniig sain bpdooroi
yund ni todorhoi yuman deer zuvulguu aviin geed baidiin be shuud sal boli tegeed iim teneg hultsengui mangar baihaa bolioch hund deerlhuuleel tevcheed yavaagaa uhaantaidaa gej bodood yavdag yum bish biz de tenegtee uuriiguu unelj hundeldeggui de archaagui de engiin zuiliig ergetsuuleed logik dugnelt hiij chaddaggui de chi naad hundee deerlhuuleed yavaad baina huuhdee unchruulehgui gevel ni ireeduid tegeed huuhedteigee hamt zovood naad arhichindaa 2la zoduulaad buur 3la bolood urjeed za da amidral chine zugeer l aimshgiin kino shig bolno do erthen deeree salj yasaa amraa tsaashid tegeed uhaan suuj hun tanidag bolson hoinoo huntei suu
Eoy yu be novsh yuma nohorchn ghde chamd zovloh neg yum bn bi nohortgo3jil verhed huuge torvvlson neg udaa gar hursn tegd bid2ig haychadl tened yvad muu eejaav mn mash ih tusaldag baila noietoi noirgui huu emlegt sahin hetsv bsn aliin nohor ni huuhduud dere iren bid2bjl bn eej mn iren ingej yvsar od my huu3nast bi shn ajilt od23toi tsair zvs bie haa gedl od bl shn bn huuge sain hun blgph gj hichej yvn tim blhor zaluu nas chamd negl bgshde en tsag hugtsag biti aldaa od tegd bi surgula tosson ter ved geriihendn heledch oilgohgui zail gd ovliin zail gd ovliin huitend eejaaviindaa ochij bilee od ter hun nad der huutge uulzan gd ired salha bolsn tim blhor zvger huuhede gargad salsan der bh shvv en my amdraliin zovolgoo shvv tin hunii hajuud huuhedchn hirtel ovdood bnshde honon onjin alga bolj bg yumshn okey amjilt
ugaasa butehgui gar yum bishu? hoyulaa salay gej helj uz yrilts huhdee toruled onchin hotsroosnos awhulsan n deer bsan um bshuu dara n salah boloxod etseggu huhedt l uldene 24hon nastai baij belewsen bn gdg ch…. salay gj helj uzeerei ter uyd yu boloxig n har
Uu yanaa yanal ve yahaaara iim zaluuhan saihan ajiltai turulteI baisan busgui yu yunii duhand hurelgui arhichintai suuchdag bnaa udirdah ajil hiideg bsan hun gecheed hun tanihdaa muu l bna daa minii duu za yahav hund hun iluudehgui saihan taivan turchih teheer naad zaluu chin yahnuu harznaad bolohgui bol erthen zamaa bodson ni deer baih daa.
hani boloh hunee sain sudalj bailda tegeel jiremsen bolchool minii amidraliin hani mun uu gej boddog ymu haishain ODOO BELGEVCHNII MUNGUNDUU GOROOVOL UDKU PAMPERSNII MUNGU GARGANA SHU gedeg shig l bolj bn da. Yr ni emegtei humuus hamt amidrah hunee nuhatstai harj bai
iim huntei hezee ch chi oodlohgui, chi l buh yumaa hiine gesen ug, harin naadah chini chamaas salahgui dagaad l bna. minii medeh odoo hogshin humuus zaluudaa yag iim bsan, odoo hogshrood ch yalgaagui ooriin gesen gants ch horongogui suuj bna, hunii yuman deer amidarch bna. zaluudaa yag iim busdad ashigluulaad arhi uugaad ashigch humuus teriig n medeed yum salgah bolohooroo naiz geed baahan arhi uulguulj hoorguuleed yumiig n avaad yavchihdag. ailiin huuhduuded hairtai mortoo ooriinhoo huuhduuded hairgui yag iim. t1 hun t1-eeree duusdag yum. salahgui gevel chi ooroo l buh yumaa hiij yavna gedgee oilgoh heregtei.
Юун барих вэ. Хөөж явуул. Архины хэрүүлтэй гэрт хүүхэд яаж зөв төлөвших юм бэ
hi. dvv mini dee chamd helj zowloh yum zondoo bna. yun tvrvvnd hoorhon hvvhedtei boloh gej bgaad ni bayr hvrgie. bi bas cayhan eh hvn bolj amidraliin utga uchir bolson shan hvvgee tewreed suuj bna. torohiin omno neg iimerhvv setgel haymrah asuudal gardiin. yum yumand sanaa zowool, setgeleer unaad l. gehdee udkvi hoorhon vr chini garaad ireheer setgel sanaa taiwshiraad ayndaa amidral utgatai bolno. za nohriin tuhaid bol chi anhnaasaa dawraasan bna. bas nohor chini chamaig hvndlehgvi bna. zarim bvsgvichvvd ooriin vne tsenee hvntei suuwuu vgvi yu aldchih yum. ehleed ooriigoo hvndelj sur. ooriigoo hvndelj surahjin tuld ooriigoo hairlaj bai. ingesneer chi oortoo itgeltei baih bolno. ter neg har yum l bhgvi bol amidral chini svireh gej bgaa yum shig bitgii dawraa. chamd neg udaa gar hvrsen l bol chi dahij tegehgvi boltol ni hashrah heregtei bsiim. neg l udaa gertee honohgvi bhad ni dahin tiim vildel gargahgvi boltol ni sain heleh heregtei bdiin. er hvnlvv orilj hashgichaad yamr ch nemergvi. chinii helsen vgiig chihniihee hajuugaar l ongoroono. ood oodoosoo har suugaad namuuhan duugaar ewteihen heleed vz. tegeed oilghgvi ter hvniig hvn bna ch gej toohgvi vl toomsorlood vz. ay tal zasaad hool undig n beldeed gvih tusam tegeh estoi gesen shig dawardiin. bolkvi bol heseg hayd yaw. araasaa gvilge, guilga. ooriin vne tsenee egvvlj olj aw. anh araas chini yaj guij bailaa. tegehed ch yamar bardam bailaa yag ter veiinh shigee bai. hamgiin gol ni odoo hvvhdeeree ter hvniig zasaj awah bolomj bna. hvvhed chini garahaar ter hvn arai oor bolno. gol ni chi ter hvneer etseg hvniih ni vvrgig bielvvl. shono hvvhdee huiralsan ch sereegeed hvvgee tewrvvlj bai. odort ch gesen hvvhdiig ni sain awahuulj bai. garaad teneed yawah zaw ogolgvi l hvvhdee oir bailga. bi law nohroo iimerhvv argaar l zasaj awsan. gehdee manai hvn honuut onjvvteer yawaad nadad gar hvreed bdaggvi. gol ni uruu tataad bdag naizuudaas ni l hol bailga. odooo manai hvn ajilgvi vedee bol hvv bid 2 oos saldaggvi. hvvdee ami. shono hvrtel namaig untaj bhad hvvgiinhee pamparsiig soliod l ogloo ert salhind awch garaad l sain aaw bolson. deres ni nemj helehed er hvniig jahan zvil deer ch gesen magtaj bai. bas erhelj bai. zarim emegteichvvd heterhii hvder ch yum shig. er hvnii hiih estoi ajliig ooroor ni l hiilgej bai. za ooriin turshlagaas neg iimerhvv yum l zowloy doo. ervvl enh amarjij hoorhon babytei bolooroi
Bi er xun l dee gexdee naad zaluu chin arai l bish ym shig sanagdaj bna chi bas dawraachixsan bololtoi.suugaagui baij zodoj bg ym chin neg gert xamda amidarwal odor bolgon zodox ym bna l daa saixan yariltsaxgui yu doo erchuud min dee xunees iluu amidruulj chaddaggui ymaa gexed zodoj zovooj nulimsiig ni bitgii barj bai l daa bid emegtei xunees garsan emegtei xun chinii ene orchlond chinii urgeljlel bolon amidrax ur udmiig chin toruulne…
Хүүхнүүд ч иймэрхүү тал дээр тэвчээртэй л дээ. Намайг жоохонд муу ээж минь зодуулаал, эцэг шиг юм архи дарс гээл байнга явдаг, хэрүүл уруул тасардаггүй, орой болгон айдастай байдаг байхад яагаад муу архичинг хаяад явчихдаггүйм болоо гэж гайхдаг л байлаа. 10-аад жил уучилж байгаад нэг л өдөр тэсрээд хаясандаа. Архичин нь бас араас нь 2 жил гүйсэн. Эмэгтэй хүмүүс тэсч тэсч байгаад нэг л өдөр тэсрэнэ. Тэр үед л бүх юм оройтсон гэдгийг эр хүн ухаарна.
Одоо амьдрал сайхан байна. Архи ууж, амьдралаас чинь зулгаадаг нэг л хүн байхад амьдрал чинь үнэхээр өөдлөхгүй шүү.
За даа. Одооны манай залхаг залуусын л нэг юм шив дээ!
Юу ч угуй байж архи уудаг хун ч дээ! Хань болох юм болов уу даа! Миний дуу эхлээд сайхан торчих, хуухдэдээ сайн анхаарч 1 ой хургээрэй!
За даа, наад нохор чинь засрахгуй л байх даа!?! Яахав боломж олгоод уз дээ!
Хуухдээ 1 ой хургэх уед чинь асуудал тодорхой болсон байх байлгуй дээ!
Эхнэртээ нэг удаа гар хурсэн хун… Хэцуу л гэдэг юм шуу дээ!
Тэвчээртэй байна гэж гурийгээд, хайран залуу сайхан насаа алдаваа!!!
Aan tegeel zoduulaal yavj bhgui yu doo, chi ugaasaa t1 yum bishuu. Hun ingej uuriig chine doromjlood, setgel zuin bolon biye mah bodid chine hohirol uchruulaad bhad, ingeed zuuraldaad yavj bdag. Yostoi huduunii garuud l bh daa 2laa. 2013 on garchaad bhad yu we, wtf.