Би 30-тай эхнэртэйгээ танилцаж гэрлээд 5 жил болж байна. Энэ хугацаанд 2 хөөрхөн хүүтэй байртай, машинтай, ажил төрөлтэй болж бусдын л адил амьдарцгааж байна. Миний эхнэр ааш зан сайтай халамжтай. Сургуулиа төгсөөд ажилд орж амжилгүй 2 хүүхэд гаргасан болохоор гэртээ хүүхдүүдээ хүмүүжүүлээд суудаг. Би амьдарлаа авч явахын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөнө. Гэтэл сүүлийн үед рок хөгжим сонсдог болоод үс зүс зан ааш нь хүртэл өөрчлөгдөөд байх юм. Нүдээ аймаар хараар будаад нүүрээ болохоор хэтэрхий цагаанаар будаад хувцас хунар нь ч гэсэн гав гинж араг ястай бөгж гэх мэт хачин зүйл зүүдэг боллоо.
Би ч гэртээ уйддаг юм чинь хамаагүй л гэж боддог байсан юм. Өнөөдөр ажил дээр байтал утсаар яриад үсээ будууллаа гэсэн юм. Тэхээр нь юм бодсонгүй. Орой ирээд хартал улаан хар холиод будуулчихсан байсан. Тэгээд муудалцлаа би ч айлын эхнэр 2 хүүхдийн ээж юм чинь ингэж болохгүй гэсэн. Гэтэл чи миний хүсэл сонирхолыг хязгаарлалаа гээд уурлаад бөөн юм болоод хийж байсан хоолоо шидчихээд гараад явчихлаа. Би одоо гайхаад хүлээгээд л сууж байна. Утсаар ярьсан чинь хаана ч гэнээ амьд хөгжим сонсож стрессээ тайлчаад очно гэх юм. Рок хөгжим сонсдогийг нь яаж өөрчлөх вэ? Бүсгүйчүүд та нар юунд дуртай байдаг вэ? Яагаад миний эхнэр бусдын эхнэрүүдтэй ижил сонирхолтой байж болдоггүй юм болоо?
Хүүхдүүддээ хувцас авахдаа хүртэл хар цагаан араг ястай хувцас сонгочихсон байх юм. Тэгээд сонсдог чих дөжрөм дуугаа гэрээр дүүрэн орилуулчих юмаа. Хүүхдүүдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлөх вий гэж айж байна. Хамаатан садан ирвэл эхнэрээс маань айгаад дахиж ирэхгүй байх даа. Нүдээ битгий ингэж будалдаа гэж гуйгаад ядлаа. Энэ гаж сонирхол байхгүй болчихвол манай гэр бүлд дутах зүйл үнэндээ алга даа?
41 Comments
Ehled humus ygad, yah gej hugjim sonsdin gej asuh heregtei. 2doh asult ni rock hugjim gej yu ve gedeg asultad hariult avbal zugeer. Dara ni rock hugjim hor nulutui yu ged asuchih. Edger asultad hariult avbal mini ehner ygad iim duu sonsoh bolov gesen asult garch ireh bailgui. Ehner chin duu hungjimin sonirholo solison ni problem bish. Ygad gent solih bolson gedegt baiga. Tsana ni ymar negen shaltgan baij l tara. Ymar ch duu hugjim huni emots, dotor setgegdelig ilerhildeg bolhoor ehnerteige ygad gent iim duu sonsdog bolov gedeg talar yariad uzerei. Heregtse, shaltgan baiga bolhor l sonsoj baiga.
Rock, metal duu sonsoh ni uuruu ymar ch gaj uzegdel bish. Herev tim baisan bol buh rock metal hamtlagyn gishud bas deer ni sonsdog fan-ud ni erul humus bish baina gesn ug. Harin ch ted hugjumchid dundaa hamgyn aviaslagud ni baidag. Enig bi uruu 10 garan jil rock metal sondog, hamtlagin gishun, bas adil sonirholtoi humusin dund ussun huni huvid helj baina.
Sonirholtoi zuil helhed, classic ba rock hugjim huhdin tarihni potentsal hugjuldeg gesn erdemtedin sudalgaa baidag 🙂
Дээрх сэтгэгдэлтэй санал нийлэхгүй байна шинэкоов гэх нь утгагүй санагдаж байна олон жил сонссон бүр 10 жилээсээ их сургуулиа төгссөөд ажил дээр гарсан ч хувцасладаг хүмүүс байдаг өөрөө нэг хэсэг үсээ ургуулж байгаад засуулсан залуу бололтой санал нийлж байгаа зүйл нь яалтчгүй дэлхийн хамгийн сайхан амгалан тайван хангалуун оронд метал хөгжим ихээхэн хөгжсөн басхүү метал хөгжим гарч ирсэнээр нийгмийг урагшлуулдаг гэж ойлгож байна дээрх сэтгэгдэлд хуруу гозойлгов 666 энэ сэдвийг метал хөгжим гүүглээс хайж олов
Рок гэдэг бол хүн төрлөхтний бий болгосон агуу зүйлсийн нэг. Хувцаслалт, нүүр будалтыг хараад байхад нэлээд хүнд тал руу нь буюу метал хөгжим сонсдог бололтой. Блэк эсвэл дээф ч юмуу. Гэхдээ гот сонсдог хүмүүс ч тиймэрхүү хувцаслалттай байх нь элбэг. Ер нь шинэкоовдож байгаагийн илрэл л дээ. Явандаа удаан олон жил сонсоод эхлэхээр жирийн л хувцаслаж жирийн л байдаг болно. Хувцаслалтаас илүү хөгжимд анхаарлаа хандуулж эхэлж байгаа хэрэг юм. Мэдэхгүй минийхээр лав л нэг их гайхаад, жийрхээд, болиулах гэж оролдоод байх зүйл биш байна. Энэ нөхөр өөрөө зохиолын дуу сонсдог эр байх л даа. Арай орчин үелэг хүн байсан бол тайвнаар хүлээж авах байсан байх. Зураач Саранцацралт, рок Мөнхсайхан ах энэ тэрийг хар л даа. Нийгэмдээ л элит мундаг хүмүүс, бүгд л рок сонсдог. Буруу амьдраад байгаа юм харагдахгүй л байна
rock hugjim bol hun turlugtnii urlasan aguu buteeluudiin neg!rock ch yahav hungun ursgal,a metal bolhooroo iluu hund urgun hureend duunii sedev ni orshdog,hip hop,pop metiin ursgaluudiin duulah huree sedviig bodvol haritsangui urgun hureend sedev ni yvagdana.barag l nano esiin tuvshnii sudalgaa gedeg shig!.ene hugjimiig oilgohgui,bas zugeer l hunii anhaaral tatah gej ene stil iig hergeldeg humuus zunduu bii ted bol metal hugjmiin uruvdmuur ineedtei tal l daa,bi huvidaa 2000 onoos hoish ene metal gedeg ursgaliig dagnan sonsoj bna odoo ch unench heveeree tsaashid ch tiim bna.muu zuil yu ch bolsongui,hun yaj huleej avhaas l bolno doo.harin joohon huuhded ene hugjmiig sonsgoh hereggui gediim bnlee tarhnii davtamj sonsgon ednart ni muugaar nuluuldug.metal hugjim sonsdog ohidiig harhad 99 huvi ni usreel 2 jil uuntei zuuraldaad l hevendee orchdiin uuruur helvel metal hugjim dahi ohidiin uyrhel huuramch baidag gesen ug l dee.emegtei metalchid barag baidgui l gesen ug l dee zugeer l hudlaa heseg yvj bgaal bolichdiin.tegheer chi bitii sanaa zovoo ehner chini zugeer l dursguitej bgaan,bi battai heley jiliin daraa gehed ehner chini uuniig sonshoo baina!ter tsagt chi minii ene bichsniig sanaarai!unen l baih vii!harin ter joohon huuhduuded iim nygt davtamjtai hund hugjim l buu sonsgooroi gej ehnertee hel!tegeed uuriig ni zund ni haychih!tegeed usreel jil bolno kk.dahin heley metal hugjimd ohid hezee ch unench baidguim zaluu mini.
genet l sonirhood ehlev uu esvel ugaasaa l sonirhdog baisan yum bolov uu? hugjiltei ch horvoo yum daa….
genet uidsiin bolouu?? baahan ineelee huurhun yumaa
Мартсанаас зүгээр энэ хэлбэр дүрс гадаад үзэмж таалагдаад байна уу эсвэл үнэхээр хөгжмийн өгүүлэмж таалагдаад байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй шүү. Монголд миний анзаарсанаар яг үнэхээр хөгжим сонсож байна гэдэг утгаар рок гэгдэх хүн ч нэн ховор доо.
Энэ хөгжмийг сонсож иймэрхүү хэмжээнд сонирхсон хүн их ялгаврлан гадуурхагддаг. Гэр бүлд иймэрхүү асуудал үүсдэг. Энэ үед хүлээцтэй бай сонирхолыг нь эсэргүүцэж яавч болохгүй. Энэ хөгжим нь үхэл хагацал үхийн дараах амьдралын дараах төсөөлөл хүний сэтгэлд байдаг хамаг л хар бараан муу талыг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ талын ойлголтоо жаахан зузаатгаад эхнэртэйгээр ярилцаж ойлголцож байвал аяндаа асуудал хөнгөрнө. Эхлэн сонирхож байгаа бол хүмүүс ингэх нь аргагүй сүүл сүүлдээ болиод “хүн” төрхөндөө ороод ирнэ. Рок хөгжим сонсдог гэхээр л гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд ойрхон боллоо гэсэн үг биш шүү. Эхлээд үхэл энээ тэрээ гэсэн сэдвээр ярилцдаг болох хэрэгтэй. Аяндаа гүн ухааны шинжтэй яриа та 2ын дунд их яригддаг болно. Тэр үед л тэвчин өнгөрүүлэх хэрэгтэй. Цаагуураа дургүй байгаа гэдэгээ илэрхийлвэл бүх юм нурна шүү. Ингээд хамтдаа ярилцдаг болоод ирэхээр аз жаргалтай сайхан санагдаж эхэлнэ тэгээд л тэр гав дөнгө сонирхол татахаа болино доо. Аан тийм. Хөгжмийг нь жаахан судлачихаад ярилцвал их баярлах болно танай эхнэр. За иймэрхүү байна. Би өөрөө рок хөгжим сонсдог, кино уран бүтээлч хүн байгаа юм.
Genet ovchin tusaj bgaam bishuu jaahan niigemshuuleechee. Huuhed shuuhadaa tsetserlegt ogood end tend ajil hiilgeech. Balarsan yum
aa ter us zuseeere tegej dagaj duuraih ni yu l bol dotor setgeleeree l dagaj sonsvol zugeer minii huvid
zia bi 40 tei bas 2 babytei teglee geed zohioliin duu mgl duu sonsood manaraad yavdagguie haaya huduu gadaa yavahdaa sonsonoo sonsono nutag, uul usni tuhai duunuud saihan l baidag l daa. bi HIP HOP R&B SONSOH DURTAI bas tekno hands up sonsood ger meree aimar erchtei tseverlnee haha aan busdiigaa hundlene chihevchtei sonsono nuhur maani zohioliin duund durtai l daa hehe
ystoi zawt hvnii hdeg teneglel nertger n har tsaganar budchihgv yasiin boldo
oiriin nz nuhdiig n sudal
30t tgd 2 hvvhedt arai bj bolohgvi bh
hvvhedgv bsan bol oilgohor l asudal bn da
zvgeerl ehner chin ih gantsaardaj hair halamj dutagdsan yum shigee.erchvvd ta nar emegtei hvniig gertee hormoigoo chireedl bj bh yostoi yum shig boddog uls shvvdeedee. emegteichvv bid chin bas hvsel moroodoltei huwi hvn gedgiig meddeggvi yumuu
hogjim hool 2-t hun ymar ch uyed heden ch nasandaa durlaj bolno. hunii sonsdog hogjim horivol ooriinhoo sondgiig bas horih heregtei. harin yamar ugtei rock duu sondogiig n medeh heregtei. yer n rock duunii ug n aimaar bdag. nogoo yertonts ene ter geed. tiim bol ih stressdsen hun bna gesen ug . haraa chuluudaj stressnees n gargah heregtei
Tsoglog huuhenuu gui yu chi zav mungunuus n humslah yum setgee ajil damjaand oruul
HEMH ZODOOCH NAAD OLOGCHINGOO. GUYAND N HUTGA SHAACHIH.TEGEED AYANDAA HAND N DARAGDANA
Би ч гэсэн рок хөгжим сонсох дуртай! Дуртай хамтлаг, дуучныхаа дууг сонсохоор эрч хүч, урам зориг ороод гоё байдаг. Одоо би 38 настай, эмэгтэй! Гэхдээ эхнэр чинь рок хөгжим сонирхоод байна уу, цаана ньь өөр шалтгаан байна уу гэдгийг бас ажиглаарай! Зүгээр хөгжим сонирхож байвал яах вэ гоё ш дээ! Чи харин хэтэрхий хуучинсаг, эхнэр гэхээр л нурмайсан хормойгоо чирсэн гэрийн авгай байна гэж бодоод байдаг хүн юм уу
rock chin harin sonirholtoi rock huvtsas ene ter bol haaya omsood yavah zugeer shtee harin joohon zasag zambaraatai bval ter Monkhoo gedeg holuur yavj zohioliin duugaa sonsoj tarhinda 1 aya ergelduuleeree
Goeshde. Stress e tailah negarga olson bb. Bi bas udaan sonsoj gdaa. Ter caak yag uneng n bichij dagan duuraij bgaa bol tiim surtai sanaa zovph zuil bish jinhene sonsdoguud chin tegj yavahgui. Zand n ch uurchlultorohgui. Oilgodpg nuhurtei bolchuul yamar goe vde
Tsaad erdemted chini rock hugjim sonsdog humuusiin setgel zui mash togtvorgui zerleg boldog, asar ih har energytei boldog, rock hugjim hajuud tavisan usnii talst n songodog hugjimtei uruund baisan usnii talstiig bodvol arzaisan muuhai durstei bolson baina geh meteer yariad baigaa shuu dee
Ehner chin 2 huuhed hraad gryer suuhasr aimr stresdiishdee, ter stresee l tailj bnshdee, bi law huuhdee hraad hol hij huvcas ugahad grtee suuhuu mal boltloo ajil hiihuu gvrl aljiig ni songonoo. yadaj l bii niigemtei humuustei harilcana shuudee, humuustei harilcahgyu gerter suuval yag galziurna
Дээд талд бичсэн Мөөгий гэнүү. Юм л бол сэтгэл судлаач сэтгэл судлаач гэх болтой юмаа. Болсон болоогүй сэтгэл судлаач гэсэн худлаа хүний зовлон сонсож хэдэн төгрөг салгах гэсэн зальтай гарууд бий шүү хүмүүсээ. Судлаад үзвэл сэтгэл судлаачийн ч мэргэжил сургууль төгсөөгүй юмнууд байдаг юм билээ. Сүүлийн үеийн бөө удганууд сэтгэл судлаач болж хувираад байна гэсэн.
Захидлийн эзэнд хэлэхэд эхнэр чинь өмнө нь зүгээр байж байгаад одооноос тэгэж өөр болоод байгаа бол уруу татдаг нөлөөлдөг хүмүүс байнаа гэсэн үг. Бас эхнэр чинь гэртээ суусаар уйдаад байгаа байх. Эхнэрээ ажилд оруулвал гайгүй болох байхаа.
ROCK Bol hog.. Hend ch heregu
рок сонсдог хүмүүсийн нохой нь их ааш муутай байдаг гэж судалгаа дээр үед уншиж байсын байна. нохойнд нөлөөлөхөөр хүүхэд бас адилхан л байх даа. кк.
эхнэртээ чихэвч авч өгвөл ямрав??? тэгээд ганцаараа сонсож бай гэхгүй юу
CHAGNAA YNEN HELJEE- NEG NYYTZ BNAAA
Rock end yamar ch hamaagui gol n ,
ter huureeleld n bna
bl iim stoglog busguid durtai. negl unjiisan negen hewiin emegteigeeesl oor yum.geriiin ajilaach oligtoich hiideeggui haltar awgaagaas oorl bn shuudee ok
Minii l bodloor .herwee ta orond ni bsan bol yah bsan be?.gertee bngabl huuhedee haraad orou ogloo hool hiiged geriin ajil baragdahguie .ingej nasiig barna gej yu bhwadee .ajil torol nz nohod bhgui bolohloir oort ni bga stress ee l garah gej ter zamiig sonsgoson.miniiheer ehner chin mash ih gantsaardsan bna.ehnertei joohon anhaarla tawih heregtei .sonswol sonsog dee.hoorhii tvvnii amidral shdee dee .
Хамт яваад сонсоод үз л дээ. Хүүхнүүд бид чинь зөрүүд ш дээ. Би амьд хөгжимд дуртай гэхдээ. Тийм хүнд рок биш. Амьд тоглолт үзэх дуртай. Бүр их бухимдсан үед ялангуяа илүү чанга, илүү хүнд хөгжим сонсмоор санагддаг. Зүгээр л чамдаа хайртай болохоор чамайг ойлгомоор байна гэж хэлээд хамт яв. Хэд хэлэн удаа яв. Тэвчээртэй байгаарай. Хөгжим сонирхдог хамтлаг дууных нь тухай ярилц.Хугацаа бас орох л байх л даа. Дараа нь эвтэйхэн жаахан жаахан буурах тал дээр яриад үзвэл яах бол. Ядаж хүүхдийн хувцас энэ тэр дээр. Тэгээд аяндаа чиний хайранд умбаад ирэхээр өөрчлөгдөнө дөө. Хайрлаад л бай Нээрээ сайхан хамт олон дунд байх эмэгтэй хүнд бас их нөлөөтэй шүү.
ergvv mal mini chi mal svrgiinhee niitin duug duulaad uuruu zailval taarna.Rok hugjim bol bvh ungunii deed dugaralt tiim bolhoor rok deed hugjim gesen vg…….ehner chini harin hugjimiin medremjtei sain hvvhen baina……bravo
ene deer er hun yun aimaariin iljig exner 2iig sard 1udaa zod geneuu kkk ineed hurchlee. rock hugjim sonsirhood tsoglog bna gedeg chini saihan bizdee.gertee navsaichaad suujiihgui amarshd.gehdee yamarshuuhan humuujiltei humuustei negdej rock bolood baigaag ni medeh heregtei het zadgai humuus bol hetsuu l dee.
denduu dabraathan bna.iljig exner 2iig sard 1udaa zod gej unen ug shuu.
HOORHIINN KKKKKKKKKK
Rock sonsdog bolgon muu gej yu bhav. Ehnerteigee yarilts yamar neg yum bolohgui bolood bgaan bish uu? Bi rock sonsdog jaahan setgel sanaa muuhan ued amid hugjmiig changa sonsohoor goe taashaal avdgiin sht. Minii huvid rock sonsnoor setgel dotorhi har baraan zuilee gargaj, erch huchiig medreh gej sonsdog. Sain hugjmuur changa sonsohoor guitar drum geed ntr geed l salj sonsogdood unen goe sht. Harin ajiliin shaardlagaas bolood huvtsas bnga ajil heregch bdag. Yu bolohgui bolood bgaag sain sudalj medeerei.
bi gaihaj bn.bas unshij suuhdaa mash ih ineelee.bi bas 2 huuhdiin eej hun l dee.2 huuhdiin eej hun oortoo ingej zaw gargaj bgaad n bishirch bn shuu
Ёооё рок чинь миний ч бас сонирхол . Но би багаасаа сонссон бас хэн ч нелеелеегуй болохоор гадна талдаа тэгтлээ феномен болтлоо даган дуурайдаггуй байсан. Яахав хуухэд байхдаа хумсаа л хараар хехеер будаж аав ээжээсээ замечание авдаг байсаан. Над тийм гавал толгой , гав гинж , араг ясан зуулт муулт байгаагуй ээ. Гэхдээ л галзуу сонсогч. Санай нехер яг чам шиг чих толгой дулийрлээ хагарлаа амармаар байна намайг байхгуйд сонс гээд л углээд байдаг юм. Зан характерийн хувьд харин тогтвортой , шийдэмгий, бие даасан болж есдег юмдаа. Сонсдоггуй хумуус мэддэггуй жинхэнэ рок хегжим бол яг л симфони гэсэн уг бас хумуус ч симфони сонсож чаддаггуй шд. Яс юман дээрээ настоящий рок групп бол тийм хун аймар этгээд гаж байдаггуй .зугээр даган дуурайгсад бол бий. Заавал усээ ургуулж гав гинж зууж толгойгоо савчаснаар рок болчихдоггуй л гэж боддог шд. Танай авгайн хувьд хэн нелеелж хэн тийм болтол нь дагуулж байна гэдэгт л байна. Туунээс рок сонсдог болгон хун амьтан айлгахаар бишээ. Миний нэг муу тал бол нийтийн дуу мэддэггуй сонсож ч чаддаггуй юм уучлаарай. Тэгээд инээдтэй энд тэнд ажил амиар найр хуриманд очоод дуулуулна гэхээр ганц л дуу явна. Манайхан ч мэддэг шоолоод сая нэг хуриман дээр их ичлээ.
кккк хөөрхөн юмаа. ууг нь хүн өөрийн гэсэн орон зайтай сонирхолтой хоббитой байна гэдэг зөв зүйл. тухайн сонирхож байгаа зүйл нь хэр уршигтай эсвэл хэр сайн нөлөөтэй гэдгээсээ шалтгаална тиймээс болиулах гэхээсээ өмнө та үүнийг өөрөө сайн судлаж үзээд шийд гаргасан дээр байх.
sonin ym bn ymar oswor nasanda ybaa bish de 2 huhed gargachaad ymni uchir naan tsaanig yalgahtaiga l baimar ym daa chi sn yriltsad vz hereldej mudaltsahgvigeer yriltsaj baij l oilgoltson shdee chi l nolooleh heregtei
Хөгжимд дурлана гэдэг яах аргагүй хүчтэй зүйл л дээ. Гадаад төрхөө хүртэл тийм болгож байгаа бол нилээн гүн гавтсаных л даа. Рок хөгжимд дургүй болохоор нэх сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л хүүхдэд багаас нь хип хоп, рок хөгжим сонсгож өсгөвөл сүр сар гэсэн ааштай хөгжим шигээ л хүн болно гэсэн үг. Уг нь ч тэгээд сонслоо сонслоо гэхэд ямар арван наймт биш гав гинж хүртэл зүүхдээ яахав дээ.
Чи л ганц дотны хүн нь юм чинь чи л нөлөөлөх хэрэгтэй. “хайрт минь би чинийхээ сонирхолыг хүндэлнээ. Харин чиний минь энэ байгаа байдал хүүхдүүддээ муу үлгэр дууриалал болоод байна” гэх ч юм уу. Загнахын оронд учирлаад ярилцаад үз л гэж хэлье дээ.
minii muruudliin ehner bnada 2laa solihuu hehe manai ehner jiriin daruuhan bvsgvi bdiishd.
chamd l gej zuwluhud ehneree vrgrlj 1 hvdeer harj bhaar vyvy uur bhgn harah goyshde tiimees zvgeer hvleen zuwshuuruul demjvvl chamd ulam l hairtai boldiimshg sanagddaag harin ch zorigtoi goy hvvhen bna. ail geriin 2chn adil yumshg hernee tes uur bjiij l udaan hamt amidardiishde hehe
Ёстой сонирхолтой ээж бас эхнэр байна. Хүчээр болиулна ч гэж байхгүй л байх л даа. Хэн нэгэн нөлөөлөөд байна уу гэж эхлээд шалгах шаардлагатай байх. Хэрэв тийм биш бол сэтгэлзүйчээс зөвлөгөө аваад үзээрэй. Тэд тусалж чадах байх. Ер нь тэгээд гэртээ л рокерууд авчираад , үр хүүхдээ ханиа амарч байхад рокердоод байхгүй бол өөрөөр хэлбэл бусдад хоргүй бол юу юу хүнйи хүслийн нухчин дарах гээд яахав дээ хө!