СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

1391543_742504839097728_1019562774_n

Цагдаагийн байгууллагад охид эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан танилцаж “фото модел болгоно, цаашид мэргэжлийн хүмүүстэй холбож өгнө” гэх зэргээр хууран мэхэлж зургийг нь авах нэрийдлээр охидын биеийн ил болон далд хэсгүүдэд хүрэх, барих зэргээр өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилчид таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох албанд шилжүүлээд байна. 

Дээрх этгээд нь охидыг хувцсаа тайлахыг шаардаж сэтгэл зүйн цочролтой байдлыг ашиглан нүцгэн зургийг нь авч өөрийн компьютерт их хэмжээний файл үүсгэн ашиглаж байсан ба охидын зургийг өөрийнх эсрэг ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байна.

Хэрэв та ийм байдлаар өөрийн зургийг ашиглуулсан, хэн нэгэн этгээд ийм байдлаар таньд сэтгэл санаа, бие махбодийн дарамт учруулж байсан буюу учруулж байгаа бол яаралтай Эрүүгийн Цагдаагийн Газрын 51-262425, 51-262066 дугаарын утсанд мэдэгдэх буюу биеэр ирж уулзана уу.

Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

6 Comments

  1. ombo says:

    yaanaa ter ohid uruwdultei yumaa

  2. zochin says:

    Хохь нь гэж хэлж бас болохгүй байх аа! Насанд хүрээгүй жаахан охидууд гэнэн байгаа…. Дүү нартаа охиддоо сайн хэлж зөвлөж байх хэрэгтэй байх

  3. MglausCom says:

    Zurgaa avhuulyoo avhuulya od bolq ch bsn yahav

  4. Monroe says:

    hohinee odoonii ohiduud oorsdoo yanhandah durtai boltsiim chin. bolj muusain yanhanuudiig.

  5. unshigch says:

    za tegeed facebook geltgui end haygaa uldeegeed bdag nohduudch ymar ymnuud bdiin bgaan medehguishd

  6. otgoo says:

    ямар хүн гэдгийг нь мэдчих шиг боллоо. facebook-d адд хийгээд, msg бичээд байдаг, би Монголын бараг л бүх моделүүдыг хоолтой нь залгуулж өгсөн хүн байна гэх ухааны юм бичээд байдаг. Зургийг чинь аваад өгье гээд дугаараа үлдээгээд байдаг хүн мөн байх аа. хахаха Энэ тэнэгийн үгэнд итгээд яваад очиж л байдаг, биеийнхээ энд тэнд гарыг нь хүргэж л байдаг… хммм.. Ер нь од болгож л байвал хүссэн бүхнийг нь хийхэд бэлэн охидууд очсон юм биш үү? Тэгээд од болгохгүй болохоор нь уурандаа цагдаад өгсөн юм байлгүй. Зургийн аппарат хараад цочролд ороод хувцсаа тайлчдаг тээ.. =D 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.