-Өдрийн сурвалжлага-
Цагаан цаас шиг бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй инээж баясана. Өрөөнд орж ирэх хүн бүрийг ажиглаж хаашаа л явна дагуулж харна.
0-3 хүртэлх насны 70 гаруй хүүхэд хүмүүжиж буй уг байгууллага бол улсын хэмжээнд хаягдсан, гээгдсэн, эцэг эхдээ гологдсон асаргаа шаардсан хүүхэд бүрийг халамжилдаг Хүүхдийн төв сувилал юм. Одоогоос 40 гаруй жилийн өмнө байгуулагдсан тус сувилал нь зөвхөн эмзэг бүлгийн, өнчин, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг авдаг байжээ.
Гэвч өнөөдрийн байдлаар тус төвд дутуу нярай, төрөлхийн тархи мэдрэлийн гажигтай, эцэг эх нь хаяад явчихсан зэрэг 0-13 насны 75 хүүхэд халамжлуулж байна. Тээж төрүүлсэн алаг үрээ хэнэг ч үгүй хаяад явсан эх хүн байна гэж бодохоор зүрх шимширмээр. Харин тэдний оронд эдгээр хүүхдүүдийн төлөө, ирээдүй нь яах бол гэж санаа зовдог хүмүүс бол Хүүхдийн төв сувиллын эмч, сувилагч, асрагч нар. Тэд хүүхдүүдийг өөрийн үр мэт өдөржин шөнөжин, халамжилна.
Сурвалжлагаар очихдоо бид хамгийн түрүүнд хүлээн авах буюу шинээр ирсэн хүүхдийг тусгаарлах өрөөнд орсон юм. Тус тасагт өнөөдрийн байдлаар таван хүүхэд байна. Тэднийг 14 хоног тусгаарласны дараа ангид нь хуваарилдаг юм байна. Хүүхдийн сувиллын сувилагч, асрагч нар дөрвөн ээлжээр 24 цаг ажилладаг аж.
Тус сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Туяа хэлэхдээ “Бид нэг хүүхдийг өсгөхөд ямар хэцүү байдаг билээ. Гэтэл энд нэг анги нь 13-15 хүүхэдтэй. Тэднийг бүгдийг нь хооллоно, босгоно, унтуулна, хуурайлна, бие засуулна, хувцаслана, тоглуулна, эмчилгээ үйлчилгээнд явуулна гээд ганц асрагч, ганц сувилагчид хүнд ажил. Эмнэлгийн сувилагч, асрагч нараас илүү хүч хөдөлмөр шаарддаг. Манай сувилагч, асрагч нар ачаалал ихтэй ажилладаг. Гэсэн ч тэд хэзээ ч хэцүү гэж хэлдэггүй. Түүгээр нь бахархдаг” гэж байв.
Хүүхдийн төв сувилалд ирдэг хүүхдүүдийн ихэнх нь ямар нэгэн суурь өвчтэй байдаг аж. Тухайлбал, тураалтай, рахиттай, цус багадалттай хүүхэд цөөнгүй гэнэ. Тэдний олонх нь нийгмийн эмзэг бүлэг буюу гэр оронгүй, орц гудамжаар явдаг, аав, ээж нь шүүхээр эрхээ хасуулсан, бүтэн өнчин гэх хүүхэд дүүргүүдийн Засаг даргын захирамжаар энд ирдэг юм байна.
Хүүхдийн төв сувилал гэх энэ газрыг эмнэлэг, сувилал гэхээсээ илүү цэцэрлэг мэт тохижуулсан нь анги танхим, хонгилоор явах бүрт ажиглагдана. Элдэв янзын тоглоом, үлгэрийн баатруудаар дүүрэн хана гээд тэнд хүүхдийн тохь тухтай байх орчинг үнэхээр бүрдүүлж чаджээ. Ганцхан тэдэнд эцэг, эхийн хайр энэрэл л дутагдаж байна.
Саажилттай хүүхдийн анги руу ороход өглөөний цайгаа ууж байхтай нь таарлаа. Элэг эмтрэм юм. Өөрийнхөө хоолыг ч идэж чадахгүй зөвхөн хэн хэзээ хоол өгнө түүнийг нь хүлээж сууна. Тус тасгийн сувилагч Цэцэгмаа “Эдгээр хүүхэд саажилттай учраас хөдөлгөөн нь хязгаарлагдмал.
Заавал хүний оролцоотой хоолоо идэж, бие засаж, хувцасаа өмсөнө. Гэтэл манай анги есөн хүүхэдтэй. Хамгийн том нь 13 настай ч явж чадахгүй. Өргөхөд хүнд. Бас ихэнх нь залгих эрхтэн муу учраас дандаа шингэн хоол өгнө. Бүгдийг нь ээлжлээд хооллоно. Хоолыг нь өгөхгүй бол зарим нь орилно, чарлана. Зүгээр сууж хоолоо иднэ гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.
Үнэхээр энэ хүүхдүүд цаашид хэрхэх бол ийм байдалтай хэр удаан байх бол гэдгийг бодохоос айдас хүрэх шиг болов. Болдогсон бол таны төрүүлсэн хүү, охин энд байна ганц удаа ч болов ирээд хараач гэж орхиод явсан ээжүүдэд нь хэлэхсэн.
Ингээд тус сувиллын дарга Э.Буянмандахаас цөөн асуултад хариулт авлаа.
Э.Буянмандах: Санхүүжилт дутагдалтай байна
-Таны хувьд ажлаа хүлээж аваад удаагүй юм байна. Ажлаа юунаас эхэлж байна вэ?
– Би Хүүхдийн төв сувиллын даргаар томилогдоод удаагүй байна. Тиймээс эхний ээлжинд үйл ажиллагаатай нь танилцаж байна . Мөн ажилчидтайгаа уулзаж бэрхшээл юу байгаа талаар судалж байна.
Мөн өнгөрсөн өвөл Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагыг лавлагаа төв болгох шийдвэр гарсан. Үүний нэг нь манай сувилал. Тиймээс байгууллагаа өргөжүүлж лавлагаа төв болгох хэрэгтэй. Манай байгууллага гэхэд сувилал биш эмчилдэг, сувилдаг, эрдэм шинжилгээний ажил явуулдаг, бодлого боловсруулахад оролцдог хүүхдийн чиглэлд нэлээд дуу хоолойтой байх ёстой болж байна.
Энэ мэт бүтэц үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байгаа учраас ямар чиглэлээр хөгжүүлж юу хийх вэ гэдэг саналаа өөрсдөө боловсруулах зэрэг ойрын хугацаанд хийх хамгийн гол ажил маань энэ байна.
-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн ганц сувилал учраас бэрхшээл нэлээд байгаа биз?
-Улсын хэмжээнд ганцхан байдаг байгууллага учраас бэрхшээл хүндрэл нэлээд байна. Манайх чинь цэцэрлэг гэхэд хэцүү, эмнэлэг гэхэд хэцүү газар. Яагаад гэхээр цэцэрлэг юм уу гэхээр өвчтэй хүүхэд ирнэ. Тиймээс дандаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Гэтэл яг эмнэлэг юм уу гэхээр өвчтэй хүүхдийг эмчлэх боловсон хүчин болоод тоног төхөөрөмж, шинжилгээ хийх боломжгүй байсан.
Гэхдээ өнгөрсөн жилээс цусны ерөнхий болоод бактерлиогийн шинжилгээг өөрийн лабораторидоо хийж эхэлсэн. Ер нь улсын хэмжээнд байдаг ганц байгууллага гэдэг утгаараа хөдөө орон нутгаас хүүхэд ирэхээр, авна, авахгүй гээд асуудал гардаг юм байна.
Ялангуяа дутуу нярайн тасагт энэ асуудал нэлээд гарч байна. Яагаад гэхээр сайдын тушаалын дагуу нийслэлд 1500 грамм, хөдөө орон нутагт 1700 граммаас дээш дутуу төрсөн нярайг авах ёстой гэж заасан байдаг бол 800, 900 грамм төрсөн хүүхэд манайд ирэх гээд байдаг. Гэтэл 1500 грамм хүрээгүй бол нарийн мэргэжлийн эмнэлэгт очих ёстой болж байгаа юм.
Мөн манай сувилал нь бусад эмнэлгүүдтэй ижил даатгал, татвар зэргээс санхүүждэггүй учраас хөрөнгө мөнгө нэлээд дутагдалтай. Зөвхөн улсын төсвөөс санхүүждэг. Гэтэл энэ онд орж ирэх ёстой байсан мөнгөнөөсөө танаж байгаа гэсэн. Тэгэхээр авах гэж төлөвлөсөн багаж, тоног төхөөрөмжөө авч чадахгүй болж байна.
Э.Орхонсүрэн
ЗУУНЫ МЭДЭЭ сонин
16 Comments
Mon huuhdee haydag aav eejuuded hatuu hariutslaga tootsoh heregtei. Ene huuhduud busad humuust hamagui yum bish shu de. Harinch hamgiin ih hamaatai. Uchir n tanii minii huuhduudtei 1 tsag hugatsaand amidarch gudamjaar hamt alhah bolno. Tegheer mongold iim huuhduudiin asuudal buh humuus anhaardag bgasai . Eruul mend bolovsrol humuujil talaasn. Hun bur setgel gardaj chanaryai hool und eruul mendiin uilchilgeenii tuslamj uzuulj bval ireeduid ch heregtei mon tom buyan bolno shu mongolchuuda.
Evii evii nyalh amitand yamar buruu bhavdee. Toruulsen uree haydag hun bish adguusnuud bh yumda. Bas gudamjind suugad huuhdere turii barij guilga guidag novshnuud bn. Nehmel suljmel oedliin uildvery dandaa hoid solongos huuhnuud ajillaj bnshde tednii orond ajluulaad huuhdiig n hajuudaa asardag hardag ogloo tsug ireed oroi avaad yavdag tiim hazruud bj boldoggui yum bhda. Hunee orhigdulsan ene niigemd huuhdiig tegj harna gj yuch bhavdee. Harin mongotei chadaltai huviin hevshil uuniig hiigeese. 1ch gsn huuhed eleg buten eruul saruul osoooseido. Hamgiin gol n eleg buten…
hvvhdee hayj b.gaa eejvvdiig vneheer vzen ydaj b.a ted chin yu ch medehgyi hvvhdvvd sh dee huurhii iim tom zowlon vvreh gej ene hvnii orchlond ireegyi l b.maar daa emegteichvvdee !!!!!!!!!!!!!!!
huurhii hyyhdyyded tuslahsan.
huurhii yasan ch uruwdmuur baih bol ochij harwal, yaachihsan amitad geheeree ur huuhdee hayaad yawdag bnaa, malnaas dor
Neg huuhed ch bolov urguj avaxsan
Энэ гологдсон гэгдээд байгаа хүүхдүүдийн талаар зураг хөрөг эрүүл мэнд араншин зангийнх нь талаар ч юмуу мэдээлэл авч болохоор зүйл гаргадаг блог фэйсбүүк энээ тэрээ зүйл нээвэл болох юм бишүү? Үр хүүхэд хүссэн зөндөө л хүмүүс байна
ENE huuhduudiig uneheer sain asarch hamgaaldag gehed itgehgui bna.manaihnii niigem yamar bilee.huuhed yamar zovlongoo helj chadah bish ene dotor yag yu bolj baidag bol.yneheer hunees hair halamjiig haramgui avch udriin huuluu buren idej chaddag bol yy.manaihan ch aimshgiin shuu dee.
Хайрлаж асарч чадахгүй бол яах гэж хүүхэд төрүүлдэг новшнууд вэ.
ene haana bdin bol handiwiin dans ch gesen neecheech humuus bolomjoooro ogood bj boloh l blgui de tgd huuhed huseed bdg humuusd bas ar taliig ni sain sudlj bgad urguuldeg bh heregtei….tgwl huuhed hussn,tuslahiig hussen olon humuus cholootei ochdog bolgoh heregtein bnda
Ger bul, etseg ehed huleelgeh hariutslaga tootsdog system huuli erhzuin zohitsuulalt yalt ch gui dutagdaj bn. Huuhed turuuleh usguh humuujuulehiig neg udaagiin sex.n aldaa gej oilgoj yavaa hun gej helehed hetsuu amitas heden myangaaraa. Niigmiin setgehui bolovsrol yum yum l deeshildeg bhad manaid l uruudaad bh yum
tiim shuu elii balai boh hurdan morind ogdog horongoo uund ogoosei
burhnii beleg ursee hairlatsgaayaa
huuhdee hairlatsgaay
end heruul hiij salah niileh deeree tulaad baidag humuus unshaasai. huuhed gedeg ariuhan tsetsegsiig oorsdoo jargaj baihdaa urguulchihaad, zovoh tsagtaa oo-n tsaas shig haydag humuus 1g bodmoor…
ene setgegdel bicheed hoorondoo avgai nuhuriin heruuliig ih mundag tal bolood margaad esvel zuvludug humuus haachaa ve??? Huuhed l hohirch baina daa, ene baliar niigemd. Tomchuul ni mungu idej uugaad l bdag gesen. Huuhdiin 2 saihan halamjiin tuv barihad yanaa. Barihgui l dee ted nar. Zum Teufel.