Төрсөн эх рүүгээ хутга барьж дайрдаг хүн байх уу?

108129440

Хүмүүс ихэнхдээ хайр дурлал, хань ижлээ бичдэг бол би өөр сэдвээр. Миний захианы гол эзэн бол дүүгийн маань тухайд юм л даа. Учир нь тэр их архинд дурлах болсон. Энэ чинээгээрээ ааш зан нь ч хувирсан. Архи уух мөрөөрөө уухгүй агсан согтуу тавьна. Дүү маань ээжтэй минь амьдардаг. Одоо 30 гарч байгаа. Найз хүүхэнтэй. Мөн хөөрхөн хүүхэдтэй бас.

Найз хүүхэн нь уг нь хамт амьдарчих гээд хирэндээ л зүтгэсэн. Одоо шантарч байгаа байх л даа. Өөрт нь машин тэрэг хүртэл авч өгсөн. Архи уугаад л хүний машин мөргөөд л бөөн төлбөрт оруулаад жолооны эрхээ хасуулсан. Ах дүүс маань хэрэндээ өөд нь татах гэж үзсэн. Олоод өгсөн ажлыг нь ч хийж чадахгүй дундаас нь архиа уугаад ажил олж өгсөн хүнээ хэрэгт оруулчих гээд. Бүр сүүлдээ ээжийг маань хүртэл гэрээс маань хөөж туугаад, ална хядна гээд хутга шөвгөндөө тулдаг гэсэн. Ээж маань их хэцүү байдалтай байгаа. Эрүүлжүүлэхэд дуудаж өгнө. Одоо бол эрүүлжүүлэх нь ирэхээ больсон гэсэн.

Би өөрөө гадаадад байгаа болохоор яаж ч чадахгүй юм. Ээж рүүгээ утасдахаар нөгөө л архичинаа ингэсэн тэгсэн гээд л яриад уйлна. Ээжийн маань бие сайнгүй байгаа.

Архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн. Судсанд нь хорио хүртэл тавьж үзсэн. Архи уусан үедээ ч эрүүл үедээ ч адил ааш зан нь. Ийм хоол хийж өг, ийм юм идмээр байна гээд л. Хүнээр юмаа бэлдүүлчихээд байж байх санаатай. Гэрээс юм хулгайлна. Гэрт эвдэрхийгүй юм байхгүй агсан тавиад. Сүүлдээ ч хүн амины хэрэг л гарчихгүй бол болоо  гэж боддог болсон.

Ээжийг маань лаларын авгай л гэж дууддаг гэсэн. Ах дүүдээ хааяа тавчилгүй хэлэхээр ховлолоо гээд утасыг нь эвдэнэ. Найз хүүхэнтэйгээ харьцаж байгаа нь ч гэсэн муухай. Хаяж болохгүй авч болохгүй хэцүү хүн байнаа. Сайн сайн хүмүүс бурхан болоод байх юм. Мөрөөрөө амьдарч байгаа нэгэндээ гай болох юм.

Төрсөн эх рүүгээ хутга барьж дайрдаг хүн байх уу? Ээж маань цөхрөнгөө бараад. Архины хууль гаргах гэсэн Улсын их хурлын архины компаньтай гишүүд нь эсэргүүцэж байна гэж бухимдаж байсан.

Би уг нь найз хүүхэнд нь хэлж байсан юм. Гэтэл бүр хүүхдийг нь гаргачихсан. Одоо харамсаж байгаа байх л даа.

Гадагш нь гаргачихъя гэхээр хэл ус ч мэдэхгүй. Сураад өгөөч гэхээр сурахгүй. Хэлэх муу үг бур олддоггүй ээ. Муу явахаар сайн үх гэж. Үхчихдэггүй юм байх даа гэж хараах юм.

Ээжийн маань уйлах чихэнд хоногшоод байна. Болдогсон бол очоод алчихмаар санагдах юм. Уг нь тэрний амьдрах бүх боломжийг бүрдүүлээд өгсөн. Амьдрах гэж зүтгээд шантарч архинд дурласан бол хамаа алга. Тэрнээс нэг зоос ч ээж маань авдаггүй. Харин бүх зардал хувцас хунар, унаа, идэж уухыг нь төлдөг.

Бүр яахаа мэдэхгүй болчихоод та бүхнээс санаа оноо байна уу хэл өгч туслаач гэж зөвлөмж хүссэн юм. Баярлалаа!

16 Comments

  1. MglausCom says:

    Ail bolgond 1 asuudaltai tovarish bdg

  2. niitlegch says:

    -Zovlomj, setgegdelee  bichsen ta buxendee bayarlalaa!
    Xadaast.Medeej messengerdej bololgui yaxav.Tuslax gesend bayarlalaa.
    Ene minii messengerin id:   l_bayaraa2001@yahoo.com

  3. zochin says:

    neere l ene umhii arhichid uheed ugdggui yum bhda…eniig arhichin etseg eh ah duutei hun l sain medne de…iim yumnuudiin hamag yumiig ni beldeed hooliig ni amand ni hiij uguh tusam dawarj bgaan,,hooson honuulaad hugduud garwl joohn yum tolgoid ni yan gd oroh bh tgel hudlaa da hezee ch zasrahgui hun bnda…eejigee harin uur dre awchihaad buh ah duugeere haychih ulsuud hoonii mungugui bolood irheere yahiig ni har…ulsuud uhwl bur sain l biz…bairnii chn order ntr ni ternii ner dr bish yu bgaazde zugeer eejige awchhaad l haychih..usreed l ger ornii yuma zaraad una biz..tgd hooson hananii dund tarchilaad suuj bhda taarna muusain yumnuud…
    bitgii uruwduurei..ulsuud uheheg hooson arhidaj yawj bgad…

  4. gerel says:

    Yaaj iigeed eejiigee l uur deeree tataj avah arga bod doo Nasnii etsestee ingej zovoh yosgui sh dee Hezee ch burhan bolchih yum bilee Ungursun hoino n haramsaj suusnaas odoo l yaraltai arga hemjee av Duu chin yaadgiin ter bair savandaa uldene uu zaraad uuna uu hamaa bhgui shd Harin naiz huuhen n l uruvdultei yum daa Gehdee zaluu hun argaa olchihnoo Hogshin eejiigee l bod

  5. goog says:

    Eejiigee l boddoo and min. Chi bid 2 zovlon 1teim bna. Bi bol huuguud yvuultsan . My heden huvtsasiig zaraal arhidaa l , buudal heseed l bvr aimaar. Em ym bj eej rvv hutga barij dairsan bsn. Bi bas uuruu gadaadad bdg ym l da . Tgd 1l udur gertee ireed bvh zviliig tsegtselsendee. Huuj yvuulsan. Bvr yvahgvi bh sanaatai bsn geech. Odoo harin uvul bolj bn yadag ch ym bilee muu gichii haalga maajaad eejiig min zovooh vii gj aijiina

  6. goog says:

    yaaag manai egch avgai shig ym bn. Gehdee bi huuguud yvuultsaan . Biee vnelj bgaaz ter muu novsh. Bulga umsdug ni manaid buudaj aldag ni tanaid ene 2iig niilvvlvees 1 , 1 nee alj chi bid 2gyalaih busuu

  7. fhcgvhbjn says:

    hayach ee naad arhichingaa chimeeguihen neg odor nuulguuleed oor gazar amidruulaach! mongol chini tom gazar nutagtai biz. naad hunee hayahgui bol yu ch oilgohgui, zugeer l hayad zaigaa avaad eejiinhee neriig n soliulaad oor gazar amidruulah heregtei neg heseg.

  8. zochin says:

    бөө нтр дээр очиж үзэх хэрэгтэй байх аа архи уухаа больдоггүй юм аа гэхэд арай гайгүй болж магадгүй

  9. Болдоггүй юм уу? says:

    Ээжийгээ гадаад руу өөр дээрээ авч болдоггүй юм уу, боломжтой юм бол. Хөгшин хүнийг гадаад руу гайгүй гаргачихдаг шүү дээ

  10. eni says:

    duu yu duugees iluu eej l baimaar eejiigee gej bodoj bgaa bol uur deeree avaach de neg l udur eejiig chin hutgalchihguima gehed muu yum bolohiig uguisgehgui l yum bna sh de haramsaad l uldana sh de eejiigee l uur deeree av da  gadaadad geed uruvduud ingej bichij suuh bish eejiigee yaj uur deeree avah ve gedgiig bodoj suusan ni deer yum bishuu

  11. хадаас says:

    Ёо элэг эмтрээд байх юм. 

  12. s says:

    arhind ingej orson hun hezee ch zasardaggui yum daa, ter tusmaa avar aranshintai bol hetsuu, neg odor l eejiig chin alchihsan bh vii dee, ongorson hoino n haramsaj bhaar erthen neg tiish n bolgoson deer dee. Ter duugee tsagdaad bichig hiij ogood nbarivchluulchih, sar ene ter ternees iluu albadan barivchladag sh dee, bas neg arga bna eejiigee ter arhichingaas tusgaarla, oor ternii olohgui gazar amidaruul, hund eej gants l olddog shuu dee. Esvel teriig gereesee hooj garga hoogood gargahaar tiim aimaar hun bol alj ch medne, tegeheer teriig tsagdaad barivchluulchihaad bhgui hoiguur n geree zaraad oor gazar ruu nuuchih, gehdee eej chin uneheer ternees holdohiig husej bgaa yum boluu daa6 ter arhichin ch gesen ur huuhed n bolohoor setgel n tuvdehgui bj ch magadgui. Gehdee arhi denduu har mor uldeedeg gedgiig sanaad eejiigee terend hedii boltol ingej bailgah ve geed bugdeeree niileed ternees holdson n l deer, ter tegeed hen ch bish bolohooroo hereg hiigeed ochdog gazaraa ochno biz,

  13. хадаас says:

     Ээ халаг. Уучлаарай. Ах нь бүүр санаа зовчлоо. Юу гэж зөвлөхөө ч мэдэхгүй байна. Надад бас ийм юм тохиолдож байсан. Гэхдээ бас бүрэн шийдэж чадаагүй боловч урдынхаас шал өөр болсон. Ахтайгаа мэссэнжрээр энэ тухай ярилцвал болох уу?

  14. bolio says:

    хэцүү юм байна хөөгөөд гарга нэг бол баривчлуулаад хоривол яах бол архи уудаг хүмүүс тэгээд агсан бол хэцүү ээжийгээ өөр дээрээ татаж аваад гэр орныг нь зараад наадахаа гудаманд хөөгөөд гарга

  15. Их л эвдэрч архаг архичин болсон байна даа. Тархи нь хордож агшаад хүн биш амьтан болчихож. Засрахгүй. Архинд нь хор хийсэн нь дээр юм байна дөө, төрүүлсэн хүүдээ хутгалуулж үхэж байснаас хулганы хор уулгачихсан нь дээр юм байна. Оройтсон аборт гэж бодвол яасын. Хатуу ширүүн хэлсэн бол уучлаарай.

  16. zvrh says:

    ter arhiching yugi n hairladgiin ushigluud gudamjind huuguud garga arhichid sana tawih tusam dawardag shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.