Уудаггүй, уйлдаггүй эр хүнтэй битгий суугаарай

post-14-1209445857_thumb

Надад бас нэгийг бодогдуулсан учир энэ сэдвээр ярилцмаар санагдлаа. Гэхдээ хань ижлээ гомдоож үр хүүхдүүдээ зовоож хэтрүүлж уудаг эрчүүдийн тухай биш шүү. Хааяа нэг “хэлд” бас “хөлд” орчихоод ирдэг нөхрүүдийнхээ талаар ярилцах гэсэн юм.

Хат сайтай харчуул маань харин тэр болгон уйлдаг билүү. Хагацал зовлон л эрчүүдийн нулимсыг хааяадаа нэг гаргадаг байх. Тэд бидэн шиг баярлаж гомдох болгондоо уйлдагггүй ээ.

Эрчүүд уйлах нулимсгүй, өрөвдөх сэтгэлгүйдээ уйлдаггүй юм биш. Гэхдээ тэд бидний адил  уярч хайлах сэтгэл зүрхтэй учир хааяа нэг уусан үедээ ховорхон “эр нулимсаа” гаргадаг. Тэр нулимсыг харин бүсгүйчүүд бид хаанаас гарч байгааг ойлгохын оронд нүүр буруулж хатуурхах үе ихээ.

Уучилж ойлгохыг хичээвэл тэр нандин нулимс бидэнд ихийг хэлж ойлгуулахын зэрэгцээ гэр бүлийнхээ бат бөх  байдлаа хадгалахад тусалдаг. Хуримтлагдаж хуримтлагдаж гарсан тэр нулимс хатуу дарсны аагинд л хааяа наашилдаг байх даа.

Эмэгтэйчүүд бидний болчимгүй хэлсэн үг, анзааралгүй гаргасан зан хат сайтай харчуудын минь сэтгэлийн мухарт гэмгүйхэн хурж байгаад гашуун дарсны амт,  хатуу архины охьд цохигдож сэдэрсэн байж болно. Чи тэр нулимснаас  өөрийн болон өрөөлийн алдааг олж хараад, нэгийг бодож хоёрийг тунгаах учиртай.

Уудаг, уйлдаг эрчүүдийн зүрх сэтгэл бидний өмнө дэлгээд тавьсан ном шиг л байх болно. Дэндүү их жаргал дундах зурвасхан зовлон ч амттай гэдэг. Эр нөхөр чинь гэртээ халамцуухан ирээд уйлж дуулан, өнгөрсөн амьдралын дунд бүдгэрч хоцорсон зүйлсийг ч дурсан ярьж магад. Тэр бүхнийг та тэвчээртэй сонсож өнгөрүүлээрэй. Эргэцүүлж бодох ухаан, хожим гарах алдаанаас биднийг хамгаалах ч юм билүү.

Эрчүүдийг архи уусны маргааш хүүхнүүд бид олон дүрд тоглодог. Уусныхаа маргааш биднийг царайчлан “хайраа, ханиа авраарай” гэж гуйхад нь түүнийхээ авралын гарц болж “…энийг ид, үүнийг уу… ингэ, тэг!” гээд л “эмч” болохоо дөхдөг. Бас болоогүй ээ, дахин уухгүй гэсэн ам өчгийг нь аваад хуулийн тогтоол уншсан “шүүгч”-ийн дүрд орох үе ч бий.

Бүр өөр өнцгөөс нь харвал “чи өчигдөр гарсан, харин би өнөөдөр” хэмээн барьцаж найз хүүхнүүдтэйгээ тухтай нь аргагүй уулзах боломж гарч ирнэ. Зарим нэг нь согтуугийн гайд хэлсэн үгэндээ ороогдож  гэнэтийн бэлэг  барьсаар ирэх нь бидний  бас нэг “боломж”. За ингээд л “уусан өдрийн маргаашийн боломж”-ийг тоочоод байвал зөндөө. Гагцхүү хааяахан гардаг эр хүний нулимс гашуун бөгөөд үнэтэй гэдгийг хүүхнүүд та нар минь санаж яваарай.

SOURCE: www.barimt.mn

34 Comments

  1. paalala says:

    garchigiig chin haraad ingej bodloo. Huuhnuudee Archaagui alingaa aldsan arhichin deer Setgeliin het hodloltei galzuugiin bolnitsiin ovchtonteil suulguulahgeed bnaa daa. chinii amidral tiim tamiin l yum bga biz busdad iin urialah ni yu gesen hel vee?

  2. Zochin says:

    Ingeel neg ih saihan hun oilgodog zuulun setgeltei humuus.. uudgiig ni medseer baij suuchaal daraa ni zovno doo

  3. ho says:

    manaihan l eregtei hun uilj bolohgui gej humuujuuleed bdagaas bish eregtei hun ch adilhan uilj baih yostoi gedgiig shinjleh uhaan batalsan shdee. 

  4. Dilgee says:

    Hund ajil udaan hiigeed bie sharhiran ovdohod dotroo uilna shu. busgui hunii toloo buhnee zoriulj yavj baihad huurtagdval bas neg uilna. Olon saraar gadaad yavaad eh oronii hiliin dees davahad ih iildsg yum daa

  5. mama says:

    Jacobs deer like darah geed anduuraad buruug ni darchih yumaa. hairtai salj chadahgui geed uildag erchuud yostoi hudlaa shuu kkk uildag uudag er hani bish 

  6. щётка. says:

    Уйлах хэцүү. Нулмисаа нууж дотогш залгах үе байдаг л юм. Уйлахаар эхнэр маань эр хүн байтлаа уйлах нь үү дээ гэхээр тэвчих хэрэгтэй болдог. Ер нь яагаад эрэгтэй хүн уйлж болдоггүй юм бол.

  7. Batka says:

    bi bagaasaa er hun baij ohin shig uilah nuu gesen ug sonsoj osson bolood ch ter uu, nulims unagahiig yostoi uzdeggui taliin hun. huuhend hayagdaad uilna gedeg bol hudlaa dur uzuulsen yavdal gej bodoj baina, er hun bardam baih yostoi, huuhend hayagdlaa gehed uilah bish chamaas iluug n olood avna gesen bodoltoi baih heregtei shuu dee.

  8. Jacobs says:

    Уудаг, уйлдаг эртэй л харин битгий суугаарай. хаха.

  9. btl says:

    нөхрийнхөө уйлж байгааг харж байгаагүй. айхтар хагацал зовлон ч аз болоход тохиогоогүй л дээ. тэгсэн харин нэг удаа найзтайгаа согтчихоод, найз нь талийгаач ахаа дурсаад уйлсан чинь дагаад уйлсан. надад бол шал хуурамч тэнэг санагдаж дургүй хүрээд явчихсан. яагаад гэвэл тэр нилээн согтуу байсан…

  10. tsaiz says:

    erchvvd geheereel bvgd adilhn baidaggvi bzdee,zan aash setgel hudlul zaaltai shudraga geed l,,,haana hend ymar ved yunaas bolood yaj uilj bgaagnl yalgaj salguul hamgiin zuw boluu ,,,nad ingej sanagdlaa …setgel zvich hvn bol uilahiig neeh buruushaadgvil yum bnleeshd,,,

  11. ganaa says:

    tng huuhen be chi …………….uugad zodood bdg tm zaluutai suuhda taarsan tng huuhen bn er hun dotoroo uildg ym tng ee 

  12. Amaraa says:

    Уйлах ч хэрэгтэй инээх ч хэрэгтэй. Уйлахгүй бол амьдрал дутуу, инээхгүй бол амьдрал дутуу. Энэнд эр эм гэж ялгах шаардлага байхгүй. Ялгаж байгаа нь бидний проблем, уйлахдаа биш. Ер нь эр эм гэж ялгаснаар л ийм тэнэг асуудал гарч ирж байга юм. Бусдыг шүүх чи хэн юм бэ? Бусдад бүү саад бол бусдаар өөрийгөө бүү саатуул.

  13. bayaraaa says:

    Хагацал зовлон үзэхэд л нулимс гарч болох юм. Үүнээс бусад үед ялангуяа эмэгтэй хүнээс болж уйлна гэдэг ч сэтгэлийн хат муутай хүний л үйлдэл байх.

  14. норж says:

    Дорой эрчүүд уйланхай худалч байдаг шдээ. Худлаа үхэхээрээ айлгана,эсвэл өвчин зовлонтой гэж баашлана. Амьдын хагацалд орсон гашуудсан хүмүүс бол өөр л дөө.

  15. Төртогтох says:

    Намайг багад өвөө дээр найзууд нь гэж арван хэдэн өвгөцүүл ирж даалууддаг бсн. Дунд нь нэг хятадын эрлийз өвгөн ирнэ. Заримдаа тоглож дуусаад ганц хоёр юм задалчихсан юм ярьна. Тэр эрлийз өвгөн огт амсахгуй. Өвөө найзуудтайгаа тэр хүнийг чи муу санаатай хужаа уудаггүй, орондоо ууж байгаад баригдсан энэ тэр гэж цаашлуулдаг бсн. Тэрнээс хойш хорин хэдэн жил өнгөрч. Өвөө дээр ирдэг байсан найзууд нь нэг нэгээрээ цөөрсөөр, өвөө минь 14 жилийн өмнө бурхан болсон. Үлдсэн ганц хоёр найз нь өнгөрчихлөө гэж дуулдаад, хамгийн сүүлийнх 2005 нь өнгөрөөд найзуудаас нь чимээгүй боллоо. Одоо ганцхан үлдсэн хүн нь тэр эрлийз өвгөн. 88-тай байж хөнгөн шингэн, таяг тулахгуй, бараг маниасаа эрүүл байх хэхэ. Жил бүр цагаан сарын шинийн 4-ны орой эмээ дээр ирж золгоод явдаг. Энэ жил тэгсэн хийж өгсөн хундагтай архийг гурав татаж халамцаад өвөө, бусад найзуудын талаар эмээд дурсаж баахан ярьсан. Би их ганцаарддаг болж, үр ач нар байгаа ч гэсэн хүнд үе гэж чухал эд байдгийн байна, сайхан ярьчих, ойлголцчих, хүн алга, нөхөрлөж явсан хүмүүсээс нэг ч үлдсэнгүй, үнэндээ тэдийнхээ хойноос явчихмаар байх юм, даанч энэ муу бие далдрах янз алга гэцэн нулимсаа арчиж байсан. Энэ үг их юм бодуулсан шүү.

  16. shinkov says:

    er hunii nulimsiig uzsen emegtei uudulduggui yum er hun setgel zurhniihee gunees unen gomdson uchir uildag yum

  17. Монгол эр хүн says:

    ЭР ХҮН ЗҮРХЭНДЭЭ УЙЛДАГ ЮМ. ТҮҮНЭЭС ЖООХОН ХОР ДОЛООЧООД УЙЛАЖ БАЙГАА ЭР МЭДЭХГҮЙ ЭЭ,,,
    МАГАДГҮЙ ЭР ХҮН ЭНЭ ХОРВООГЫН БУРХАН ЭЭЖ ААВАА АЛДААД УЙЛЖ МАГАД МӨН ХАНЬ ИЖИЛ ҮР ХҮҮХЭДЭЭ..
    БУСАД ТОХИОЛДОЛД БОЛ НУСГАЙЧУУД Л УЙЛНА ДАА___ МИНИЙ БОДОЛ

  18. uugii says:

    Er hun ch gsn haayaa iilah ue garnashdee minii nz zaluu nadad zuunduu hairtai olon ch jil uerhjiin salna gj helhed uilj bsan bi jinneesee gdgtn itgedeg 

  19. д says:

    Би нөхрөө үерхэж байхадаа нэг уйлахыг нь мэдэрсэн. Мэдэрсэн гэдэг нь нилээн согтуу байхдаа над дээр хүрээд ир гээд дуудаад байсан юм. Үерхээд удаагүй байсан болохоор ирнэ гэж бодоогүй гд араас тэврээд уйлаад байсан. Согтуу хүн сохор ухаантай гэж нулимсаа харуулахгүй бгам да. Дараа нь арай суугаагүй байхдаа сална гэсэн чинь утасны цаанаас уйлж байсан. Тэрнээс хойш нөхрөө уйлж байхыг нь мэдэхгүй ээ. 

  20. jhbyhjb says:

    er ch bai em ch bai uilah hereg garval gantsaaraa bhdaa uilj bai! eregteichuud hudlaamatriin nulims ih unagana.

  21. a says:

    Like

  22. zuulunmaa says:

    Er hun emegtei hundee bish 
    setgel zurhtei hun gedeg uudneesee 
    uilah daa uilj ineehdee ineej yvah 
    n l hunii ys gej boddog . 
    Eregtei yum baij uilaad geheer 
    mash sonin sanagddag . Yagaad 
    bolohgui gej bugd l uilah uedee uilj 
    taivshirch argadaj argaduulj amidraarai . 

  23. lora says:

    uchirgui asgartal yulah ni ontsgui ee hudal duree nuuj bgaa yum shig. (tendee nuhtsul bdalaas bas hamaarch bj bolno)minii huvid nudend ni halit tsiilgensen diamond nulimas l unheer setgel hudlum hovor une tsenetei yum shig sanagddag.

  24. Jacobs says:

    Ямар ч байсан эр хүн бусдад, ялангуяа эмэгтэй хүнд нулимсаа харуулахгүйг л хичээдэг дээ. Сална гэж хэлэхээр нулимс урсгаад байгаа хүн ч дээ, хөөрхий. Хуурамч матрын нулимс. Матар мах идсэнийхээ дараа том том нулимс унагаж давсаа гадагшлуулдгаас үүдээд хуурамч нулимсыг матрын нулимс гэдэг юм шдээ. Эр хүн байж хүүхэн шиг юм бичлээ л гэх юм, чааваас даа, өөрөө усан нүдлэдэг нус юм байлгүй.

  25. Emmi says:

    Yaana aa uildag erchvvd zalitai huuramch bdiimuu?! Nz zaluudaa salaya gej heleed 2 udaa uiluulj bsiishde.  Muuhai zalitai hvn uildiimuu?!

  26. bi eregtei says:

    yahlaaraa uilsan er hvn huuramch bdiin azgvi archaagvi tsarailaal hudalch hudlaa uildagtana huurtaj yawsiin bgoz tenegtdeg bainshd ER yum baij hvvhen tsarailsan yum bichiin zarim neg zaluuchuud..

  27. Gunjee says:

    aav min arxi uuh durtai uuhaaraa tavitarguitej eejiig min zodoj xuuxed nasig min muu muuxai dursamjaar duurgesen xun. gesen ch bi aaviigaa uuchildag dandaa uuchilj baigaagaar n xairladag. odoo ch 60 xursen gants bie ovgon uusaar l. sayhan anh udaa ovoo bolood uilahiig n xarlaa. Ter ovgonii unagasan nulimsiig xaraad ongorson 30 jiliin bux muu muuxai zuiliig n uuchilsaan. aavdaa bi xairtai

  28. Amaraa says:

    gants saikhan naizuudtaigaa uuj suuj bgaad uilakh yumsan …………tegsen gaduur neg uilsan erchuud taarakh vii dee kkkk….

  29. hmm says:

    Uildag erchuud ih zalitai zewuun bdiishd yur ni! er hun er hun shig l bh heregtei!  Uilanhai erchuud muuhai kino ch uzej chadku 

  30. Yuri says:

    4n zalutai udan hugtsand bolzoj uulzaj vzsn.bvgd l uildg bsnda.bvgdere hed hedn uda uilj bsn.ted nads l bolj uilj bsin bn.er hvni nulims vzh jargdgui ntr l gdgin ugu bho gj bddgin shd.

  31. boby says:

    Нээрээ заримдаа ч уйлмаар санагдах үе амьдралд гардаг шүү Хаяа ч сайхан уух ч бас сайхан шүү

  32. delhii says:

    ЭР ХҮН БИД ЭМЭГТЭЙ ХҮН ШИГ УЙЛААД ХЭНД ХАМААГҮЙ СЭТГЭЛЭЭ ОНГОЙЛГОЖ ЧАДДАГГҮЙ БОЛОХООР НААНАА БОЛЖ БУЙ МЭТ Ч ЦААНАА АСАР ИХ ЗҮЙЛИЙГ БОДОЖ АГУУЛЖ ЯВДАГ. ААВ МИНЬ ААВЫНХАА ОРШУУЛГАН ДЭЭР ҮГ ХЭЛЖ БАЙХАД БИШ ТӨРСӨН ГАНЦ ЭРЭГТЭЙ ДҮҮГИЙНХЭЭ БУЛШИН ДЭЭР ҮГ ХЭЛЖ БАЙХДАА УЙЛЖ БАЙХЫШ ХАРААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДАГАЖ УЙЛЖ БИЛЭЭ. ТЭРНЭЭС ӨӨРӨӨР БИ НЭГ Ч УДАА ХАРААГҮЙ.

  33. hugs4happiness says:

    Уйлалгүй олон ч жил болж дээ. Эр хүн уйлж болохгүй гэсэн үгээр хүмүүжсэн болохоор л тийм болдог байх. Эхнэрээ уйлахад нь тэвэрч тайвшруулах тухай мэддэггүй байж билээ. Тэгсхийж байгаад л тайвширчихдаг байсан юм. Харин нэг удаа хагацал зовлон тохиолдож нулимс унагах үед эхнэр минь тэвэрч тайвшруулахад тэнгэр цэлмэх шиг л болсон. Тэрнээс хойш эхнэрээ уйлах бүрт нь тэвэрч тайвшруулдаг болсон доо.

  34. Jacobs says:

    Уух ч яахав өөртөө тааруулаад ходоод халаад эхлэхээр нь больчихдог байвал болно оо. Солонгос ший янгууны жүжигчин шиг нулимс дуслуулаад эргүүтээд байх хэрэггүй дээ. Уйлдаг эрчүүд худалч, хуурамч байдаг нь олон байх. Худлаа матрын нулимс унагаж байгаад бүсгүй чамайг уяраагаад хийсэн гэмээ уучлуулчихдаг. Би л лав уйлалгүй өчнөөн жил болж байна, уйлсан ч ганцаархнаа нуугдаж байгаад ганц доголон нулимс унагаад гялс арччихдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.