Хайртай залуу чинь өөр бүсгүйтэй зугаацаад байвал яах вэ?

womanezerХэт хүүхэмсэг, секст дуртай эрчүүдэд хүүхнүүд сэтгэлээсээ дурлан, өөрийгөө шаналгадаг гэвэл та итгэх үү?

Хэзээ ч сайн хань болохгүй, ханилан сууна гэдэг бүр ч бүтэхгүй асуудал гэдгийг мэдсэн хэрнээ зарим бүсгүйчүүд өөрсдийгөө зовоох нь бий. Хэрэв таны хайртай залуу өөр бүсгүйтэй учирдаг бол та шаналах нь тодорхой.

Хэт хүүхэмсэг эрчүүдийг эмэгтэйчүүд илүүтэй өрөвдөж, ойлгохыг оролддог гэж судлаачид дүгнэсэн байдаг. Залуу чинь өөр бүсгүйчүүдтэй зугаацаад байгаа тохиолдолд юу ч болоогүй юм шиг дүр эсгэж болохгүй. Ер нь хууртагддаг эмэгтэйчүүд буруу сонголт хийснээ тэр бүр хүлээн зөвшөөрөх дургүй байдаг.

Ийм нөхцөлд гэр бүл салалт зайлшгүй нь тодорхой байдаг ч ихэнх тохиолдолд уг асуудал эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь болоод олон хоног, сар магадгүй жилээр ч хойшлогдон сунжирдаг талтай. Хэрэв залуу чинь архаг сексийн донтон биш бол танд гурван боломж байна.

1. Түүнийг ор тас мартах
2. Байдлыг хэвэнд нь орхих
3. Хүмүүжүүлэх гэж оролдох

Гэхдээ таны хайртай залуу чинь үнэхээр өөрчлөгдөхийг хүсэж байгаа эсэх нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Хэрэв өөрчлөгдөхийг хүсэж байгаа нь үнэн бол түүнтэй хоёр талын үүрэг бүхий гэрээ маягийн бичиг хий.
Биелэлт нь үнэмлэхүй шударга байх ёстой. Харин таны хувьд түүнд сэтгэл зүйн дарамтнаас салах, элдэв асуудлыг илэн далангүй ярихад нь боломж олгож, тэсвэр тэвчээртэй байх нь тустай.

/Хань/

3 Comments

  1. Nar says:

    Shalig l bol shalig shu de. Heze hurtel tewchih ystoi gj. Or tas martah heregtei. Oorchlogddog hun bhad ogt oorchlogddoggui hun bas bdag yu.

  2. MglausCom says:

    Amidrahgui geheeree avgai huuhdee haash n hiidiin

  3. moogii says:

    Үр хүүхэдтэй болоогүй бол дураар нь үлдээ. Эрчүүд үнэхээр амьдрана гэж бодож байгаа хүнээ гомдоохыг хүсдэггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.