Хий дэмий биеэ л барьж байна даа…

4511533_d7342b3b

Би сэтгэл дотроо байсан хамгийн эмзэг нандин сэтгэлээ уудалж хэлж байгаа юм шүү. Хэнд ч хэлж байгаагүй болохоор нэрээ нууцалж байгаа юм шүү ойлгоорой. Санал бодлоо хуваалцаач хүмүүсээ.

Ээжийн маань урьд нь нэг байгууллагат хамт ажилдаг байсан Ц эгч ирж намайг манай охинтой хамт хөдөө  гарч хэд хоног хань болооч гэхэд, би охинтой жаахан байхдаа тоглож байсан болохоор тэгье гээд зөвшөөрсөн. Тэгж тэдний хөдөө гэрт анх очиж билээ. Тэр үед би 19-тэй байлаа. Хөдөө гэрт нь нэг ах нь бас эрэгтэй дүү 2 нь байсан. Ах нь надаас 2 насаар ах, дүү нь ч надаас нилээд дүү байсан.

Хөдөөний ажил их болохоор өглөөнөөс орой болтол юм хийцгээж орой болохоор хөзөр  тоглож  их хөгжилтэй байдаг байлаа. Гэтэл ах нь надад сайн гээд хэлдэг байгаа би ч бас сайн гээд л 2 биенээ хараад хараад л байлаа тэр үеийг бодохоор үнэхээр сайхан байна даа. Бид 2 бие биедээ маш их  хайртай болцгоосон. Их сайхан байж дээ. Төд  удалгүй 2-лаа хамт амьдарч үнэхээр гал халуухан байлаа. Ийм хайр удаан үргэлжилдэггүй юм билээ.

Тэр зундаа миний хойд аав нас барж манай ар гэр жаахан хэцүү байсан ч манайх айлаас хоол гуйж байгаагүй ээ. Гэвч намар нь энэ байдлыг манай нөхрийн тал мэдээд Ц эгч тэр үед мөн хүнд өвчин тусч өөрийгөө үхэх нь гэж мэдээд хүүгээ надаас салгахгүй бол хүү маань эдний ар гэрийг нь тэжээх нь гэж бодоод бушуу сал гэж шаардсаар байгаад надаас салгасан. Тэрнийхээ амнаас тийм аймаар салья гэдэг үг гарахад би аянганд ниргүүлсэн юм шиг болж хичнээн уйлаад гуйсан ч ямар ч нэмэргүй байсан. Өдөржингөө уйлж уйлж оройхон гэрлүүгээ хамаг хувцас өөрийн гэсэн юмаа аваад хүргүүлэхдээ зам ямар богинохон, гэрийн гадаа ямар хурдан ирчихсэн юм бэ хэмээн дотроо халаглаж тэрнээсээ холдож чадахгүй гараас тавихгүйг хичээн чангаас чанга атгаад л уйлаад хайртай гэдгээ дахин дахин хэлсэн боловч…

Бурхан минь миний зүрх дэлбэрэх шахаад л хав харанхүй шөнө ингээд ганцаараа орчлонд хаягдаж байгаа мэт болж ахиад уулзахгүй гэж бодохоор үхмээр санагдаж байлаа. Тэгээд намайг орхиод далд ортол нь араас нь би чамд хайртай би чамайг хүлээнэ гээд л хашгираад л уйлаад л байлаа надруу эргэж харалгүй далд орсон. Яаж гэртээ орсноо ээж ахдаа бэрдээ юу гэж хэлснээ ер санадаггүй юм. Хожим хүнээс сонсохнээ ээж нь бид 2-г салсны дараах нь сар гарны дараа нас барсан гэсэн. Би Ц эгчид хэзээ ч гомдож байгаагүй ээ тэр нөхцөл байдал тийм л байсан юм чинь хүмүүсээ талийгаачийн ясыг бүү өндөлзүүлж хараалаа битгий хэлээрэй гуйж байна.

Хичнээн 7 хоног өнгөрснийг мэдэлгүй би маш их гутарч, үхэхээс наахнуур л байхад ээж маань хөөрхий эх нь юм гэсэн дээ намайг хөл дээр минь босгосон. Би хэсэг тайвширч  найз охинтойгоо хотод ирж ажил хийж эхэлсэн ч төд удалгүй ахиад Х-г бодож гэртээ буцаад л очсон. Ээж ч үүнийг маань хараад байж чадахгүй ээжтэйгээ хотруу дахиад явсан. Ээжтэйгээ ирсэн юм болохоор бага багаар санах нь багасаж орчинтойгоо дасаж ажил хийж, улмаар дээд сургуульд орж хүүгийнхээ аавтай танилцаж суулаа. Гэхдээ энэ хэдэн 10-н жил байнга дотроо бодож санаастай бодоостой байдаг байлаа.

Нэг өдөр ээж Би Х-тэй гудамжинд тааралдлаа гэхэд миний хамаг нүүр халуу оргиод л зүрх хүчтэй хүчтэй цохилоод явчихсан. Уузмаар санагдаад тэрнээс хойш 3-н жилийн дараа хүн амьтнаас утсыг арай гэж олж аваад залгаад үзлээ гэтэл утсаа өөрөө авч байна нэрийг нь хэлтэл мөн гэж байна, дуу хоолойг нь сонсоод хөл, гар, дуу хоолой, зүрх гээд л чичрэхгүй халуу оргихгүй юм алгаа арай гэж л биеэ барьж мэндлээд би шууд л чамайг мартаагүй хайртай хэвээрээ байгаа гээд л хэлчихлээ уулзъя гэж байна ёоё…

Бурхан минь арай гэж биеэ барьлаа. 20 гаран минут ярьж арай гэж л салгалаа. Намайг эргээд хурдхан залгахыг бодоорой гэсэн би нөхөртөө баригдах байх гээд өөр хүний утаснаас залгасан л даа. За тэгээд гол асуудалдаа оръё нөхөртэйгөө суугаад 9-н жил болж байна. Нөхөртөө хайртай биш зүгээр л дасчихсан. 1 хүүтэй болчихсон. Гэтэл хайрлаж явсан хүнээ олоод уулзах гэтэл зүрх хүрдэггүй нөхрөө хуурах хэцүү хуурахгүй байх хэцүү. Х-тэй уулзчихдаг хууч маань сэдрээд би салахгүй бол яанаа. Нөхөр маань яанаа хүү маань яанаа гээд л зүсэн зүйлийн юм толгойд эргэлдээд, үргэлж Х-г бодоод, зүүдлээд, утсаар ярьмаар санагдаад хий дэмий биеэ л барьж байна даа туслаач хүмүүсээ чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч…

36 Comments

  1. zochki says:

    Busgui unen goe heljee. Ehnjii bichleg deer yag  tiim shuu. Bi ch bas bituuhen uulzaj gomdloo tailah umsan gj boddog. Gehdee barag uulzahgui bh o. Chadah hun bish bi bol.  Neg udaa zuudleed zuudend min ireed hatsriig min ilhed bi uilchihsan ter zuudnees hoish bi ingej ih gomdsonoo oilgson um. Umnu n arai ch tiim bish baih gj bodson. Getel  ter medremj  ih goe baisan daa. Gehdee ireedui bol yugaar ch solishgui beleg. Ungursun bol ungursun

  2. zvrh says:

    ter zalu chamd hairgvi bsan bha zvger l eejiinhe utsan hvvheldei bje huurhi dahij uulzsan ch chamg zowoh bno
    uulzagvi n dr de hatu chand bai bvsgvi mini

  3. man says:

    busgui g demjij bn

  4. MglausCom says:

    Yamruud n iim ih setgel hodloltei bdgiin bol tarhind n uur ergeldeh yum oldohoorgui zavtai gar ve ataarhuu bsn bol ch kk. 

  5. хадаас says:

    ТЭР ЗАЛУУ ЧИНЬ ОДОО ШАЛ ӨӨР ХҮН БОЛСОН БАЙГАА. ЧИНИЙ ХАЙРТАЙ БАЙСАН ХҮН БИШ, ТАНИХГҮЙ ХҮН ШИГ Л САНАГДАНА. УУЛЗААД УРАМ ХУГРАХ БИЗ ДЭЭ.

  6. Тунгаа says:

    Нэгэнтээ тэгээд хэлчихсэн бол яахав дээ. Уулзаад л үзэхгүй юу. Ямар гэмт хэрэг хийчихсэн биш хүмүүс юун ч айхтар бичдэгийн. Тэр дээр байгаа Мөөгий гэж нэг юм амиа хорлоно ч гэх шиг юу яриад байнаа.Өөрөө л тэгэж явсийн байгаа биз. Чи уулзана гэснээрээ уулзаад л юу болохы нь харахгүй юу даа. Аяндаа их өөр хүн болсон гэдэг нь мэдэгдээд чи ч өөрөө зайгаа авч эхлэх биз. Тэгээд сэтгэл зүрхээ нэг тийш болгоод чамд хэн хэрэгтэй юу хэрэгтэй гэдгээ ухаарч эхлэх биз дээ.

  7. shugata says:

    herew chinii bichij bgaa shig medremjuud toroh yum bol , bi chi bsan bol uulzah bsan. Gehdee arai ch ooroo utasdaj ingej helehgui l dee. “Sanaandgui” l taaraldah bhdaa. Toomjirgui tsarailj bgaad nogoo huniihee handlagiig harna daa. Magadgui uulzaad ter huniig gej bsan naad buh zuiluud chini arilah ch yum bil uu. ter hun oorchlogdson bolohoor…

  8. cat erguu says:

    cat neeree ymar muuhai hogiin amitan be, bas deerees n aimhai, harsh jilees aidag. 🙂 🙂 🙂 Hunii hair setgeliig hariulj chadahgui bol duugai l orhioch !!!!!!!! ashiglaad yamar zawaan ****** ve!

  9. Busgui says:

    Humuusee ta nar hund zuvlumuur baigaan bol jaahan aytaihan ug helleg hereglej baigaach.  Uuliin mod urttai boginotoi shig hun bolgonii uhaan bodol adilgui biz dee.  Muuhai ug hereglej bichih chini muuhai ug amnaasaa gargaj baigaatai adilhan energi uurt chini daguulna.  Amnaas chini unasan ug, garaaraa bichsen ug buhen chini chinii ergen toirond shuud utgaaraa energi, gerlen burhuul uusgej baidag shinjleh uhaanaar notlogdson gedgiig erhbish 21 r zuund amidarch baigaa mongol zaluus meddeg bailgui dee.  Uls ornii hugjil ntr gej tomorzgoohiin orond uuriiguu zuv tuluvshuulzgeemeer yum daa.  Er emgui yuun aimaar heltsgeediin.  Hend ch yu ch tohioldoj bolno.  Uursduu tolgoi ni ergeed yavzgaahgui lag ch yum shig 

  10. dorgio says:

    manaihan ch hiih yumaa olj ydaj bn da tuslamj husehed ni goy shog bolgood l muugii chamtai taniltsmaar sanagdchihlaa utsaa bicheech nice huuhnuu aan 

  11. muugii says:

    za hicheegeerei  amidralaa l boddooroi zaluusaa gej.    iu-tei sanal neg bn shuu 

  12. n says:

     Chinii bichsenees uzhed chi henii ch ugiig sonshoorgui ym bn. Chi ugaasaa hen yu gj helsen ch ter zaluutai uulzahaar yavah ym bn da. yavdagguima ghd dotorh hun chin chamaig zugeer bailgahguu galzuuruulah bh da. Tiim ym chin chi uulz. Uulzaad hunii ch ger buliig oorin ch ger buliig suiruulehgui yu. Chi hunees asuusan asuugaagui uulzah ni zov buruu, ymr ur dagavar garahiig medej bga sht. Tiim bjiij end inged bichih ni iluuts ym bishu

  13. Dilgee says:

    Chamd helehed baasan baas booljisoo ergej ideed bga hun uu. chamaig hed l shaana biz. Chi pizda shig huuhen bn. Nasaataa boovnoos bolj zovoh anitan bn doo. Odoo yay gehev eregtei hun dahiad negiig shaagaad olood avdag yum malaa.

  14. togs chamaig hrl ideg says:

     chi yah gej dandaa huniig doromjilj bdg yum be uur busad humuusiin buh bichsen zuilsuud deer chinii teneg doromjlol  bolidoo goy baildaa chi chadahgui bol ene site ruu orohool bolichihooch hen guigaad bgaa yum be zailchihaa

  15. iu says:

    togs  chi hen be hund zuvluguu helj chadah setgel bhgui bol hen chamaig bich gevee balai нтр chini kkkk huhuuhuhuu nosh gej 

  16. togs says:

    buh humuus yag goliig ni olj heljee erguu avgai mini dahin dahin dahin dahin dahin dahin usegleed unsh

  17. iu says:

    bolooshdee setgelee barij uragshaa harj nuhurtuu unench. urdee elbereltei yvaarai amjilt chi chadnaa

  18. Busgui says:

    Buh zuil tur zuuriih gedgiig sana.  Ene ch tur zuuriih.  Orchlond munhiin yum gej haa bn.  Bugd elegdej horogddog bz dee.  Tevcheed ene ueiig davchih.  Dahij bitgii zalgaarai.  Uulzaj ter ued helj chadaagui ugsee helmeer, gomdol horsloo tailj yamar yavaagaa haruulj amiig ni asuumaar sanagdah ue baidgiin.  Yamar hairiig ulandaa gishgej heniig aldsniig ni haruulmaar sanagdaj 1 uulzmaar sanagdah ue baidgiin.  Gevch uulzlaa gd yaahiin.  Ter odoo chinii uhtlee hairlaj umnuus ni gal us uruu ch ormoor sanagdaj yavsan hairtai zaluu chini ogt bish.  Minii heleh gesen sanaag oilgohgui bol yadahdaa Monte Kristo gun nomnii olon jiliin daraa Edmon, Mersedes 2 dahin uulzdag ter hesgiig sain unsh.  Hediigeer hun sanaanaasaa zohioson zohiol ch gesen hunii setgelees urgasiin bolhoor bodoh tusam bidnii amidral setgelgei yag l adilhan shuu dee.  Buur chadmaargui bol 1 uulz.  Harin bitgii untaarai

  19. Захидалын эзэн says:

    Чин сэтгэлээсээ бодлоо хуваалцаж зөвлөгөө өгсөнд баярлалаа. Намайг муулж хараасаныг ерөөл болгон ойлгоод амьдралаа бодноо. Би л ганцхан тэгэж л хүндээр ойлгож тусгаж байсан байна. 
    Гэвч өөрийгөө өмөөрөх гэсэндээ биш шүү . Тэгэхээр нэгч Х рүү залгахгүй цэг тавъя гэж бодогтол маань хатуу ч гэсэн үнэнээр шүүмжилсэнд баярлалаа. Амьдрал баялаг сайхан гэж….

  20. tami says:

    Moogii bas l zuw helsen bna.

  21. irgen says:

    bolidoo noxor xvvxedtei bain arail bishe chi ymar hairaar xoloo olj idxvv ern yax gej xvntei suuj xvvxed intr gargsiin be de chi xelx vg alga

  22. Er hun says:

    Хүүхнүүд ингээд толгой нь эргээд унадаг байхгүй юу……… нөхөртэйгээ тэгвэл яах гэж суусан юм……… хүнтэй суугаад үр хүүхдийг нь гаргасан л бол урдах, хойдох юмнуудаа бүгдийг нь таягдаж хаяж сураач………уулзсан бол унтах нь тодорхой………тэгж гэмгүй явж байгаа нөхрөө гомдоогоод, хуураад яах юм бэ……….. эрчүүд бид өмнөх найз бүсгүйгээсээ бүрмөсөн харьцаагаа тасалдаг. харахыг ч хүсдэггүй…………..ийм байж сураач…….монгол эрчүүдээ муулж байхаар өөрсдийгөө хичээсэн нь дээр бишүүүүүүү…………

  23. ккк says:

    Арай гэж босгосон амъдралаа,эргэж ч харалгуй хаяад явсан хүний салтаа зугаа болгохийг хүсэж,энд бичиж зөвшөөрөл авч садарлах гэж бгаа хөдөөний хөлдүү хүүхэн юм биздээ ккк.Санаа сэтгэл салтааны хавчилт мэдэждээ…Буруу зөвийг мэдсээр ингэдэг балай хүүхнүүд дуусахгуй…Амъдралаа устгаж,банзалдаж хаягдчихаад эрчүүд та нар гээ л муу муухай гэх…

  24. cat says:

    hi busgui mini nadad bas cham shig duralsan 1 busgui bdag l daa yaagaad suugaagui shaltgaan ni bid 2 harsh jilt. odoo nadt yarih bolgond ni nadad tur zuuriin sex l hamgiin turuund bdgiiin chi uulzlaa gehed 1-2 sexdeed l 2 tiish bolno uchir ni chiniii deer ued hairlaltsaj bsan hun chini bish bolson bdag………. uchir ni er hun songoson amidraldaaa l unench bdgiiin za teed bodooorooi bby kk

  25. BUSGUI says:

    moogiigiin zowlogoog dahin dahin unsh

  26. Body says:

    2dohoo hayagdaj shanalah geegui ol hereggui dee

  27. bolor says:

    chi iim une tsenegui, uuriigee uneldeggui huuhen ym chn ter chamaig hayj yvah ne todorhoi shu de.nuhurtuu hairgui zuger daschihsan, huurah hetsuu huurahgui baih hetsuu gene uu? gutsna biz. shal demii ym unshij tsagaa barsan bolovch chinii teneg uildliig helj ugmuur snagdaad bichij bna.terente herev ulzlaa gehed cham shg 9 jil martaagui hun ahin dahin uulzsar bgad nuhurtuu barigdaad haygdaad 2 tuulai huusun hun hooson hotsorno.chi herev mungute bol ter zaluu chamtai joohon zugaatsaj, ashiglaj bgad l hayna bz.huurhii nuhriig chn uruvdchihluu.ymar uiliin ureeree chamtai uchirvaa.

  28. Bandanov says:

    Tsus gej. Iim bdald orson hun ydagiin medhu? Bie bariad ur huuhed ger bulee bodood yvlaa gehed setgel zurhchin tuuntei uchirku bl taivshirku hii demii uurigu huurch uruliigch huurch amidaran gsen ug. Udah tusam hairtai hunteige uchirch chadku bolhoro nuhuruu uzen ydchij blon. Ingej hen henige huurch  negnihe amidarliig urj bsanas ter zaluutai uulzad neg tiishn shiidsen deer

  29. emegtei says:

    chi terend heregtei bsan bol ter huu chini chamaig yagaad ch hayahgui bsan, chi l hairtai bolohoos chi ternii huvid yu ch bish zugeer l heseg zugaagaa gargasan une tsenegui huuhen, odoo chi ahiad uulzval uuriigee doromjuulaad duusahgui bur uh huuhdee davhar doromjuulah gej bna , uhaantai bai huuhen !!!!! Ehneesee ger buliin huuralt yund hurgedegiig oilgoogui yumuu ehner ni ireed chamaig 75 hutgalval yahuu????? Ter chini ehnertei l baij taaraa ,deer ni chi huuhedtei baij yu soliorood bga yum, odoo chi har tolgoigoo bish buhel buten hunii umnu hariutslaga huleeh yostoigoo uhaar malaa!!!!!!! yooy ahij iishee orj yum unshihaa boliyoo , enuugeer duuren mahan tolgoitoi huuhen zaluus

  30. eeugg says:

    2 туулай хөөсөн… юу гэдэг билээ. Сэтгэлээ барьсан нь дээр дээ. Чи хүүхдээ бодож амьдар. ээж нь ятгасан ч юмуу цаадах чинь чамаас л салсан нь чухал байна шдээ. Гол нь ээж нь ятгаж байгаад салгасан гээл итгээд явдаг цаад залуу чинь өөрөө л салсан гэдгийг ойлгох хэрэгтэй л байх даа. 

  31. Киви says:

    Эндээс хараад байхад нехрее хуурах гэсэн  бодолтой хуухнууд л  зугээр л нудээ аньж яваад суучихсан юм шиг хайргуй зугээр дасаад суучихсан гэх юм . Тийм юм гэж байдаг юм уу тэгээд л анхны хайр минь ухлээ хатлаа салах уу яах вэ гээд л солиороод унах юм. Гэтэл тэр  анхны хайр ч бас авгай хуухэдтэй болсон л байгаа биздээ тэднийг бас салгах уу.тэд бас тийм амархан салчих уу. Аль эсвэл зугээр л авгай нехруудээ араар нь тавьж сексдэх хэрэг уу .Хайргуй хунтэйгээ яаж ийм олон жил амьдардаг юм бэ яаж сексддэг хэрэг вэ. Ёстой утгагуй юмаа. 

  32. moogii says:

    Юманд хэт их сэтгэлээсээ ханддаг хүн байна. Хэт сэтгэлийн хөөрөлтэй, хэт туйлширдаг хүмүүс ггэж байдаг юм. Чи тэдний нэг гарцаагүй мөн байна. Чи энд өөрийнхөө хайртай дуртай эмоцигй бичсэнээс тэр хүн чамайг нохой шиг хаяад явсан талаар нэг ч үг гомдолоогүй нь чиний хэт туйлширдагийг бэлхэнээ харуулаад өгч байна. Судалгаагаар чам шиг хүмүүс л их амиа хорлож эсвэл хэт сэтгэлийн хөөрлөөр элдэв гэмт хэрэгт холбогдох нь бий. Сэтгэлээ татаж ав эс тэгвэл тэр явдал дахиад л давтагдана эсвээс чи нэг хөгийн амьдрал болохгүй ар өврийн явдалаа дийлэхгүй амьдралаа нураанаа цаашлаад амиа хорлоно. Тэгээд нэг зүйл санаж яв. Жинхэнэ хайр гэж нэг нэгэндээ итгэдэг асар их итгэл, хамтран зүтгэх үйлийг хэлэхээс чам шиг романчиклаж, бодож, зүүдэлж, хий хоосон мөрөөдлөөр жигүүрлэх, үүлэн дээгүүр нисэхийг хэлдэггүй юм. Миний ажигласнаар эрчүүд хэзээ ч ээжийнхээ нэг удаагийн шахалтаар хайргүй ч байсан эхнэр хүүхдээсээ салдаггүй юм. Тэгэхээр чиний хэт их романчиклал тэр залууг чамаас бас хөндийрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Ийм их хайр хүнийг бас айлгаж болдог юм шүү. Энэ тухай бодоорой!

  33. dendev says:

    yamar zavharsan yum yaridag hyyhen bee ingeed hyyhedee unchryyleed terenteigee banzaldahgu yuu ter chin chamtai hed uulzaad l hayana bas l amidraltai bolson baigaa tegeed chi ene orchlond gantsaaraa yldene 

  34. Арабелла says:

    Chamd hairtai bsan bol yu l gej ene olon jil tas suraggui baihav de. 2 dahia hayagdmaargui bol biyee barisan n deeree. Nuhur ch gui huu ch gui hairt chgui bolvol yana ve

  35. 12 says:

    Тэр Ц гээд эгч чинь биш тэр хайртай гээд байгаа хүн чинь л чухамдаа чамайг хаяж явсан байна шүү дээ. Чи л учиргүй хайрлаад байгаагаас биш цаад хүнд чинь ямар ч сэтгэл хөдлөл байхгүй юм бишүү. Нэмж хэлэхэд “Миний худалдаж авсан нөхөр” гээд нэг зохиолыг уншаатах даа. Тэр хүн чинь одоо эхнэр хүүхэдтэй болоо байлгүй дээ. Нөхөртөө зүгээр дасаж суугаад хүүхэд гаргасан ч гэх шиг. Тэнэг юмуу

  36. mama says:

    Zail huduunii maanag avgai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.