Эргээд нийлэх үү? Урьдын муухай зангаа гаргаад байвал яах вэ эсвэл шинэ амьдрал хэрэгтэйм болуу?

95011896

Сайн уу намайг Зулаа гэдэг. Би 27 настай яагаад үүнийг бичих болсон бэ гэхээр бодож байгаа зүйлээ бичиж зөвлөгөө авмаар байна. Би нөхрөөсөө салаад 2 жил гаран болж байна. Бид 1 охинтой тэр маань 4 настай салснаас хойш охин минь над дээр өсч байгаа л даа. Салсны дараа хүүхдээ өсгөх ар гэрээ авч явах хэцүү байсан. Одоо бол хүнээс илүүгүй хүнээс дутуугүй болж л байна. Аав нь охиноо байнга авч харж ханддаг охиндоо их хайртай надад бас анхаарал тавьж найзууд шиг холбоотой байдаг. Өдий хүртэл салсандаа гутарч байсангүй урагшаа харж ажиллаж амьдарлаа.

Харин сүүлийн үед сэтгэл зовоосон асуудал гараад байх боллоо. Охины минь байж байгаа хэлж байгаа нь сэтгэл өвтгөөд өрөвдөөд байх юм. Аав ээж нь тусдаа байх нь хэвийн зүйл биш гэдгийг мэдэж эхэлж байх шиг байна. Би ч өөрөө бүх зүйл дээр ганцаардаад бүтэн гэр бүл харахаар хэцү байдаг боллоо.

Салсны дараа нөхөр нийлье гэдэг байсан ч би хүсээгүй. Сэтгэлийг минь унтрааж маш их гомдоож эрэгтэй хүнээс гардаг муухай бүхнийг гаргасан болохоор тийм амьдрал хүсээгүй. Өөрийгөө охиноо аваад явчиж чадна гэж боддог байсан, чадсан харин сэтгэл минь нэг л хоосон бүтэн гэр бүл хүсээд байх шиг байна. Би яхх вэ? Бид 2 аль нь ч гэр бүл зохиогоогүй байгаа. Эргээд нийлэх үү? Урьдын муухай зангаа гаргаад байвал яах вэ эсвэл шинэ амьдрал хэрэгтэйм болуу? Охинд минь муухай хандаад байвал яах вэ надад зөвлөөч гэж хүсье…

15 Comments

  1. tseegii says:

    huuhdee bodvol niilj boloh l yum ali ch tohioldold chinii huvid uchirgui buh yum sain saihan bolchihgui ee bolomjtoi bol am ochgii ni sain avdiimuu yadiin yag l ter hunii uhamsar chinii tevcheerees shaltgaalsan zuil boloh ged bnda

  2. Monroe says:

    ur huuhdee hairladag zaluu uym bol butsaad biilee. ter hunees oor huuhdiig chin jinheneesee hairlah hun. bhgui shuu. uhantai bgaad bie bie uuchlaarai

  3. MglausCom says:

    Demii l sanagdlaa salj bhda yu bodoj bsyn deerduuleh zav gardgui ee?

  4. хадаас says:

    Эргэж нийлсэн хүмүүс илүү хүлээцтэй, тэвчээртэйгээр нэг нэгнээ хүндлэж харьцдаг болдог юм шиг байна лээ. Хэрэггүй юмнаас болж бие бие ээ зовоох нь бага болж эвтэй сайхан амьдрах байх аа. Танай гэр бүлд аз жаргал хүсье!

  5. goog says:

    vneheer uhamsartai hvn vv , uhamsargvi hvn vv gdgeesee l shaltgaalna daa . Emegtei hvn l ih hetsvv bdgiim shde. Chamaig tgj ih gomdoosn bol chi uneheer uchilj chadval bas ter hvn vneheer uhaan suusan bol yahav boloh l ym . Daanch ene sayd 1 tohioh tohioldol bh . Chi l shiidej dee. Setgel hudluluuruu shiidej bolku shvv. Chi l zovno svvld ni. Bid hed ex nuhriig chin medkv , chi l ter hvniig sain medeheeree uuruu shiidej de

  6. vb says:

    oor huntei l bolooch, ergej niileed hereggui, salahad chini salah shaltgaan bsan bolood salsan biz?

  7. zochin says:

    hunii amidral yagaad iim hetsuu baidag ym be gantsaaraa amidrahaar ganhiraad hosooroo amidrahaar honi chono hoyr shig taarahgui bi bas gerleed 3 jil bolj huutei huu maani odoo 2 nastai . bid hoyr bainga hereldeed taarahaa boliloo. odoo buur salii gej boddog bolloo. muuhai aashiig ni tevchie gej bodohod neg l asuudal setgel zovood bh ym . neg arhi uuhaaraa karmand bgaa mongoo duusgaad heden ch odor hamaagui uudag iim . odoo dongoj 25han nastai zaluu tsaashdaa ymar hun boloh boloo. nadad zovlooch

  8. eeugg says:

    нэг хэсэгтээ сайхан л байх биз тэгээл …. чи анх салахдаа ухаарахгүй хүн байна гээд салсан юм байгаа биз дээ тиймүү.
    гэхдээ нас нь ахиад ухаан суусан бол нийлсэн нь дээр шдээ чиний хүүхдийн төрсөн эцэг нь.
    Ганцаар ганьхирч амьдрах гэр бүлийн аз жаргалтай амьдрал 2-н ялгааг ойлгож чадсан бол засрах байлгүй дээ. тэгж л найдаж байна. хувь хүнээсээ л шалтгаалах байх даа.
    чи тэр хүнэ аль хэр мэдхээс чинь л чиний шийдвэр зөв гарах эсэх нь шийдэгдэх байх.

  9. UG says:

    ter hvn zasrahgui dee gj heleheer muuhai sonsogdoj bgaaz. 
    gehdee l zasarna gedeg hetsvv shvv. hamt amidarwal chamd ih tewcheer l heregtei bolno doo. 

  10. UG says:

    chi yg ymar hariult sonsmoor bgaagaa heldeee 

  11. zander says:

    ene tamiraa_euro2008 bolimoor yum. Dandaa hayagaa uldeej bh yum. Yah sanaatai yum zugeer. Zahidliin ezend helehed Hun zasardaggui l yum daa. Shine amidral zohio. Aav ni ohinoo harj handaad yavj bna biz. Ergej niileed chi l zovno doo.

  12. tamiraa_euro2008 says:

    tamiraa_euro2008

  13. Bandanov says:

    Hehe  tegj yvaad dutuu salsan ger buluud buged l niildimdo. Hen henige meddeg bltson. Uur ger bul zohionch gej yu bhav. Neg esondo ene huntei  evlerch amidarah estoi gej tsag hugtsa oilgulad ugdug ymshig bgam.

  14. 12 says:

    Эргээд нийлэхээр бол эхлээд цаад нөхөр чинь ямархуу бодолтой байгааг нь мэдэх хэрэгтэй дээ. Мэдээж одоо суугаагүй ч холбоо харилцаатай болсон хүн байгаа л байх. Тэр хүн нийлэх бодолгүй байвал дэмий л байх. Тэгээд хэрвээ үнэхээр нийлэх хүсэлтэй, сайхан амьдрал бүтээх санаа бодолтой байвал тэр урьдны асуудлуудыг нь илэн далангүй ярилцаад тийм зүйл хүлээж авахгүй, байж болохгүй гэж хэлж байж нийлээрэй дээ. Хамгийн гол нь чи гуйж биш, тэр хүн чинь сэтгэл байгаад гуйж нийлбэл их зүгээр 

  15. zochin says:

    Sain ch muu ch hunii hani uur baidag yum shuu ohinoo eleg buten usgusun deer dee6 nuhurteigee sain yariltsaj oilgoltson deer bh gej bodoj bn da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.