Яах ёстойгоо сайн мэдэхгүй байна

84171149

Сайн байна уу энэ захиаг унших өдрийн мэнд хүргье надад нэг асуудал тулгараад та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 26 настай эмэгтэй. Нөхөр хүүгийн хамт сайхан л амьдарч байлаа. Гэтэл хэд хоногийн өмнөөс нөхрийгөө урьд нь амьдрал зохиож байсан бас болоогүй 4 настай хүүтэй гэдгийг нь мэддэг байгаа. Надад одоо ямар хэцүү байна гээч. Нөгөө хүүхэн нь утасдаад намайг чинь хэлэх хэлэхгүй үгээр хэлэх юм. Хамгийн аймар нь бүхэл бүтэн 3 жил надад хэлэхгүй тэр хүүхэн хүүхэдтэйгээ холбоотой байсан бүр уулзаж байсан байгаа юм даа. Нөхрөөсөө асуусан чинь чи мэдвэл надтай хамт амьдрахгүй байсан ш дээ чамд хайртай, алдахыг хүсээгүй болохоороо хэлээгүй юм. Би тэр хүүхэнтэй биш хүүтэйгээ уулздаг байсан юм намайг ойлгооч гээд л.

Надад үнэхээр хэцүү яахаа ч мэдэхгүй байна. Тэр хүүхэн нь өчигдөр утасдаад шүүхэд өгсөн гэх юм. Гэр бүл үймүүлсэн гэнэ үү. Нөхөртэйгөө батлуулахад аль аль нь анхны гэрлэлт байсан даа. Бүр учраа олохоо байлаа. Хүүхдийн мөнгө авна ч гэнэ үү мэдэхгүй ээ. Миний бүр толгой эргээд байна, миний амьдралд ийм зүйл тохиолдоно гэж зүүдлээчгүй явсан гэтэл юу вэ. Энэ 3 жилийн хугацаанд нөхөр маань ч, хадмууд маань ч, найз нөхдүүд нь надад юу ч хэлээгүй гэхээр үнэхээр гомдоод байх юм аа. Энэ бүх асуудлын яаж шийдэх вэ? Салья гэхээр хүүгээ бодоод хэцүү юм аа. Хүү маань одоо дөнгөж 2 нас хүрэх гэж байгаа. Хэлд сайн ороогүй юм байж ааваа ааваа тоглох гээд л аавдаа их хайртай. Эгч ах 2 маань чиний амьдрал өөрөө шийд гээд, ээж маань харин хүргэндээ зөндөө их гомдсон. Үнэнээ хэлэхгүйдээ гээд л…

Намайг бага байхад аав маань өнгөрсөн болохоор ээж бид 3г л гэж амьдарсан болохоор надаас ч хэцүү байх шиг байна. Ганцаараа хүүхэд өсгөнө гэж хэцүү гэхдээ сэтлэлийн тэнхээтэй байвал бүх зүйл болдог юм гэж ээж маань надад хэлсэн. Би өөрөө аавгүй өссөн болохоор ганц хүүгээ аавгүй байлгамааргүй байгаа ч тэр намайг ингэж олон жил хуурсан хүнд ахиж итгэж хамт амьдрана гэдэг надад хэцүү байна аа. Надад яавал бүх зүйл сайн сайхан болох талаар зөвлөгөө өгөөч. Миний бичсэн эмх завраагүй зүйлийг унших ойлгосон баярлалаа.

16 Comments

  1. ulzii says:

    shuuhdeed uzehgui yu? buh yum er ni huuliin daguu shiidchihed hamgiin zuv baidiinshdee.

  2. ah nar says:

    gaigui asuudal b.shde. sanaa zovoltguiee. yamartai ch nuhur chini chamtai hamt b.na. huuhed ni usnu biz. nuhruusuu asuu. ali huniig ni dagah talaar. medeegui gedeg talaar umnuh ehnerte oilguul gej hel. buruugui gedgee ter hund oilguul. neg hun chamaig uzen yadaj amidrana gej hetsuushd. esvel shuud ochood uulz. nyaluunaas shuluun ni deer geed. nuhur chini chamtai l uldeh b.h. sanaa zovoltgui. tsochirdood b.h hereggui shuu. huuhdee aavtai ni l usugsun ni deer shuu.

  3. zasssssss says:

    ireeduid hamt amidrah gej baij ungursun ueruu butsaj ochood buh zuilsiig nuraah geed bhiin. odoo tegeel chinii dur sh de. amidralaa nuraagaal huuhdee unchruuleel nuhuruu uur hund aldahaar sanaa chini amarch naad asuudal chini shiidegdeh geed bgaa bol tegehgui yu.,

  4. Zaluu 32 says:

    Zovhon huuhdee bodood uulzdag baisan bol huuheddee l zovhon tiim ih hairtai baisan bol ene olon jil nuuj yavahguishdee.  2 huuhnii dund yavj bgaad odoo medegdchihsen bolohoor chinii tolgoig erguuleed bgaan bishuu. Neeh udahgui dahiad 1 hun garch ireed amidral chine suirvel bitii gaihaarai. Naad hun chine ur huuhedee bol boddogui hun gedegee notolchihson hun bna. Ta 2 iin dundaas garsan huuheddee mash ih hairtai sanagdaj bgaa baih chamd unendee anhnii huuheddee iluu bish yumaa gehed dutahgui ih hairtai baij taarna tehdee l hunees nuugaad huuhdee haysan hunshuudee. Ooriigoo l boddog novsh baishd naad nohor chine

  5. dorj says:

    нөгөө хүүхний тухайд бол чамайг зүгээр л дарамтлах гэж байгаа юм. ӨХ тэр залуугаас хариугаа авч байгаа хэрэг юм уу да. тэр хариугаа авч байгаа үйлдлийнхи нь бах тавыг хангаж өөрийгөө хямраагаад хэрэггүй. нэгэнт болоод өнгөрсөн асуудлыг буцааж болохгүйгээс хойш өнөөдөртэйгээ амьдар. яг гэр бүлийн дотоод асуудалдаа ах дүү, амраг садан, хадам талыг оролцуулалгүй өөрсдөө /нөхөр, эхнэртэйгээ/ шийдвэрээ гаргаж, хамтран асуудлаа шийдэж байх хэрэгтэй. нөхөртөө асуудлаа шийдэх хугацааг, боломжийг өгөхөөс гадна өөрөө хямралгүй хүлээцтэй бай

  6. tansag says:

    Sain uu busgui mini Chamd ih hetsuu bgaag oilgoj bnaaYimraad buren buten setgehed ch hetsuu bgaa bh Gehdee  ter huuhen n tegvel yagaad buten 3 jil duugai yavchaad odoo genet garch irj heruul shuugian tariad bgaa n sonin bna daa Nuhur chin uuriinhuu ur huuhdiig chamaas nuuj gerelsen n chamaig aldahaas aisan hereg bish harin zuvhun uuriiguu bodson archaagui huvia hicheesen zan gargasan bna Hun bur hania songoh erhtei Bi huuhedtei gehdee salsan chamd hairtai chi yahaa uuruu med gej heleh yostoi bsan yum bishuu Odoo negent amidral zohiogood ur huuhedtei boltsgooson uls salna sarnina geheesee umnu ter huniig huuhedtei ch bsan hairlaj chadah esehee yariltsah heregtei bh l daa Hunii huuhdiig etsgees n ogt hariltsaagui blgna gej bdaggui yum Tegeheer chamd nuhruu uuchlaad ungursuntei n hamtad n hairlaj amidrah esvel .. gesen songolt bna daa Uuchlaad amidarsan ch dahij yamar negen zuiliig nuuhgui bhiig sanuulah heregtei shuu

  7. mmmm says:

    Huuhded buruu bhgui shuu.chi ter huugn haraaj erooj tnegtev ene bol huuhed yag chinii huu shg chn huuhed 

  8. Monroe says:

    nuhur chin chamd neeree yagaad heleegui uymbe. buhel buten neg huuhdiin amidral yarigdaj bhad chamaas nuuj bdag. heden jil nuuj yawna gej tootsoolson bsiin boldoo. ter huuhen bol yaj ch chadahguiee. ger bul uimuulsen gewel hen ch toohgui shdee. harin chi orgodol gomdol gargaj bolohiin bn. nuhur chin chamd hairtai bj boloh uymaa. yagaad gewel chamtai gerlej batluulsan bnshuudee. nuhriigoo ali negiig n songo gej shahah heregtei. ter huuhenteigee huuhedteigee hezee ch uulzahgui gesen am tangarag aw. ter huuhedteigee holbootoi bgaad bwal chinii huudiin hoolnoos horoonoo l gesen ug shuu. tom bolood bair saw, mashin unaa ch awahuulna. lai bizdee? anhnaas n hundii holboogui bailgarai. ugaasaa huuli esnii bish, tenemel huuhnii huuhed l bn shdee

  9. MglausCom says:

    Huushee huuhdee nuuj haricna geheer shudarga bish bnaa huleen zuvshuuruh chadamjgui gedgiig chini medej bsn bn shd chi ch uuji

  10. Zochin says:

    Хүүхдийн мөнгө авалгүй яадгийн!

  11. undraa says:

    yahav de chamaig aldchihna geed nuhur chine hulchgar uudgui zan gargasan bna gehde chamd unenee l helsen bna sh te nuhurteige sain yariltsahgui yu da surtei hund huleej avaad tal tald hyamarstgaagaad yahav de amidrald enenees es yum l tohiolddog sh te nuguu tald bas ter emegteitei hel amaa ololtsohiig bodohgui yu da bas nyalh ur ni baigaag huleen zuvshuurch uuriin huugees yalgalgui hairlaj yavah heregtei bolsoniig bas oilgo uujuu taivan hunleg huleetstei baival zohitsuulj boloh l asuudal bna

  12. хадаас says:

    Нөхөртэйгөө сайн ярилц. Тэр хуучин эхнэрийн сүрдүүлэг огт хамаагүй. Шүүхээр явна гэдэг нь чамайг айлгах гэж сүрдүүлж байгаа юм. Тэгээд ч та хоёр батлуулсан гэр бүл байна шүү дээ. Харин гэр бүл үймүүллээ гэж чи өргөдөл өгөх эрхтэй юм байна. Нөхрийгөө өөх ч биш булчирхай ч биш юм хийж явахаар аль нэг талдаа багт гэж хэл. Хоёр эхнэрийн дунд гүйгээд хачин хүн байна даа. Салсантайгаа салчихаж чадахгүй, суусантайгаа суучихаж чадахгүй.

  13. Unshigch negen says:

    Yamar huvia hicheesen oodgui zaluu ve? Gehdee omnoh busguitei alban yosoor gerleegui yum baina. Anh ger bul bolohod gerleltiin talaarh lavlagaa avdag l bailgui de. Nohtsol baidliig bugdiig n sain sudalj nyagtlaad taivan shiidveree garga.

  14. oriana says:

    Нөхөртэйгөө л сайн ярилцахгүй юу даа. Юу ч тохиолдсон байж болно шдээ. Магадгүй ганц уулзаад өнгөрсөн хүүхэн нь хүүхдийг чинь гаргачихлаа гээд сүүлд нь холбогдсон ч юм билүү. Хэрвээ санаатайгаар хуураагүй, чамд болон хүүхэддээ үнэхээр сайн юм бол үл ойлголцлоос болж сална гэхэд хэцүү л юм.

  15. BUSGUI says:

    huntei suuhdaa oir toirniihniig n sain sudalj taniltsah heregtei yum shg bgaan

  16. Yuri says:

    Archagui zalus ih bhima.hvn huurad hvni amidrlar toglod haychj bgaga ymn chine bdku.eooh omnos chn uur hvrchle.ehnese vnne hled ywj ygd boldguin bolo tegd terigni hvlen zowshorod oilgod suuh hvhntege suuna bz.nowsh bnda naad muu chn.yamar ch ymbede.htsv l asudal bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.