Сайн байна уу. Би 30 гаран настай нэг хувийн газар ажилдаг. Урьд нь амьдрал зохиож байсан. Байсан ч гэж дээ минь охины аав намайг жирэмсэн байхад хаяад алга болсон. Охиныг минь аав ээж минь өсгөж өгсөн ээж аав охины аавд их дургүй байсан. Би зөрсөөр байгаад охиноо тэврээд л үлдсэн. Охиноо 3 настай байхад хүнтэй суусан. Охин минь аавыгаа л гэж боддог. Нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна бас 5 настай хүүтэй.
Гэтэл хүүгийн аавын зан нь одоо л танигдаж эхлэж байна. Миний ээж аав 2 минь 2 хүүхдийг минь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч өсгөж хүмүүжүүлж байна. Орой ирэхэд хоол бэлэн хувцас бүгдийг нь угаана охин минь л хийх болохоор надад хийж өгдөг. Нөхөр бид 2 ажлаа хийгээд л мөнгө авч ирэх л үүрэгтэй. Миний ээж аав 2 манай 2-г юугаар ч дутаагаагүй бүр илүү өсгөж байгаа өвдөхөд нь хвртэл өвөө нь эмнэлэгт аваад л хэвтэнэ. Манай хүн надаас нэлээн олон ах аймаар хартай хажуугаар машин сигнаалдаад өнгөрөхөд л таньдаг хүн чинь үү гэнэ би анх инээгээд л өнгөрдөг байсан дараа нь уурладаг болсон сүүлдээ учирлаж уйлдаг болсон одоо цөхөрч байна аа. Би нөхрөө хайр халамжаар дутаагаагүй ш дээ.
Гэтэл чи залуу сайхан хүн чи намайг хууруул юу болохыг хараарай гэхийн. Би хэлдэг байнга би 2 өөр хүний 2 хүүхэдтэй би юу гэж өөр хүн хараад чамаас салаад явах вээ дээ гэж хэлдэг. Би аз жаргалтай л амьдармаар байна гэдэг. Намайг ажлын бүх хүнтэй хардаж зовооно. Ээж аав минь одоо боль доо охин минь сал эртхэн дээрээ ээж аавынхаа амьд дээр гэдэг болсоон. Одоо би орон дотроо уйлаад л сууж байна сая л гэхэд найз нартайгаа юм уусан найзийндаа тэгээд согтоод надруу дайраад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод л би бүр зугтаж ирлээ. Урьд нь бас эхнэр охинтой байсан юм байна лээ яагаад салсан мэдэхгүй ээ хадмууд надаас их юм нуудаг.
Гэхдээ урьдах амьдрал нь надад хамаагүй л дээ. Түрүү жил нэг надаас хэд дүү хүүхэнтэй орооцолдсон. Би уучлаад л өнгөрсөн гэтэл тэр хүн арай хэтэрч байна аа хүүхнүүд 30 гараад ирэхээрээ явдалтай болдог гэсэн чи яавч зүгээргүй. Би бүр цөхөрч байна би ажил гэр 2-н хооронд л явдаг найз нөхөд гээд байх юм байхгүй. Их л сэтгэлээр унаж байна даа минь ээж надад яагаад ингээд урвайгаад явдын сэтгэлээр битгий уна одоо шууд сал уйлж унжаад яадын гэдэг. Надад ханийн заяа байхгүй ч гэсэн би бурхан шиг ээж аавтай хүн. Намайг хэзээ ч хажуугаасаа холдуулахгүй хүмүүс байгаан. Хүн их амархан өөрчлөгдөх юм аа манай нөхөр ядуу тарчиг өссөн 9-лээ эхээс. Би тэрнийг сайхан хувцаслаж хүнд сайхан харагдаасай л гэж боддог бараг худлаа хэлэхэд надтай суугаад л өмсөж үзээгүй хувцасаа өмсөж идэж үзээгүй юм аа идэж байна даа. Яагаад би ингэж байх ёстой юм болоо? Яг би хаана алдсан юм болоо? Надад тус болоод зөвлөгөө харамгүй өгөөрэй гуйж байна шүү баярлалаа…
19 Comments
Бид 2 адилхан юм байна,Тэгэхдээ манай нөхөр бид чацуу.Би нэг охинтой байхдаа суусан.Манай охин энэ хүнийг ааваа гэж боддог,Бид 2 дэндээа бас охин гарсан.Эхний жил тийм хардалт байдаггүй байсан.Сүүлдээ дэндүү хардан. одоо суугаад 7 жил болж байгаа.сүүлийн 3 жил тамд байгаа юм шиг байдаг.Жоохон уугаад дандаа агсан тавьдаг.одоо урьдын амьдралыг сөхөж ярьдаг болсон,Энэ бүхний тэвчээд гарлаа гэхэд надад аз жаргал байхгүй юм шиг санагдаж эхэлсэн.Тийм болхоор чиний хувьд ч тосоод авах ээж аав байна ш дээ.Тэгэхдээ 3 амьдрал зохион гэхэд бараг худлаа болох байлгүй дэээ.Тийм болхоор сайн ажиллаж мөнгөө сайн хурааж ажилдаа амжилт гаргах хэрэгтэй
ontsgui hun bna nasnii hani iim bdgui bhaa
salsan ni deerree, nadad ch ene zovlon baina, zarimdaa unekheer ukhmeer sangddag shuu, ene yoriin ovchin edegerkhgui ee ,
Амьдралд асуудалтай зүйл зөндөө их бүү шантар тэвчээртэй… тэвчээртэй байх нь тэнэг бай гэсэн үг огт биш… Сэтгэлээ хуваалцахыг хүсвэл адд хийгээрэй
Миний найз өөрийгөө хүндэтгэхгүй доогуур үнэлээд байгаа юм биш үү! Эхний залуу чинь чамаас яваа л биз, тэглээ гээд ийм хачин гаж донтой хар юманд доромжлуулж явна гэж юу байсан юм бэ?! Хардалт гэдэг чинь сэтгэцийн өвчин! Сайн ээж аавтай сайхан 2 хүүхэдтэй юм чинь уйлж унжаад уруу дорой царайлаад байлгүй шууд л наад хар юмаа “Зайл!” гэж хэл! Харин дараа нь өөрийгөө хүндэтгэж аятайхан хүнтэй ханилаарай! Жаргал даахгүй, хайр халамж даахгүй муусайн юмнуудыг юуг нь өрөвддөг юм бэ?!
Aav eejiinhee ugend or. Ted yu bloh geed bgaag mefreed bna
eej bol burhan eejiinhe vgend orod sal yun aimar setgetsde ymt iin
bolison n deer
Xuue chi uuruu erguu yumuu. Exnii amidralaasaa xashirdaggui bur dorduulj xugshin xuntei suugaad baixdaa yadgiin. Xugshin xumuus chine yum yum uzchixsen chinii nulims baitugai tsusiig uzsen ch yaax ch gui. Aav eejiinxee ugend orood amid deer ni salsan ni deer uur yamar ch zuvulguu zam baixgui ee. Chamaas saltalaa nileed xeden jil ergej butsaj zovoono chi l xatuu baij chadval salj uuruuruu amidarch chadna. Xervee chadaxgui bol tegeed l naad novshiin amidralaaraa nasaaraa amidrana gesen ug dee. minii xuuxdiin aav yag iim xun baisan . Bi odoo bodood ix aidag. Gexdee bi odoo mash ix xuchtei bolson. Ter xun ergeed namaig guidag bolson. Gexdee xezee ch xagarsan shaazang niiluulj boloxgui shuu dee. Chi yag l iim l xatuu bai.
ooriig n dahiad huurah yum bol teren dr n duruuluud shuud salchih ooor heleh ch ug alga da
Naad hunteigee baihiin davuu bolon sul taluudiig saitar denselj uzeed uneheer az jargalgui bolgood bh shig bvl neree bish setgelee ehelj avar.
Umnuh ehnerees n uldsen setgetsiin sharh gomdoloo uurt chini gargaad bgan bish biz. Setgelzuichid hand gej hel naadahaa
Za mongoloor duuren holduu boovon tolgoitoi zaluuchuudaar duuren bna bas nohorgui huuhedtei huuhnuud olon baihad henees ichij amidardag yum hun bolgond zaaval taalagdaj aidrah estoi ymuu uher mongolchuud dandaa bie bieniihee uliig shagaij jiv juv jiv juv gehee bolimoor yum
2 bitgii hel 20 huuhedtei bsan ch ingej amidrah hereg bgaa yum uu. Hiigeegui hergiin tuluu heregten bolj harduulj haraalguulj doromjiluulaad yavdag chini chinii aldaa bna. Bas deer ni nemj helehed chi uuriiguu 2 uur hunii 2 huuhedtei uldene gehees aigaad naad hunee davraagaad bna.
Чи наад хунээ сонгосноороо алдаагуй юм бол еер хаанаа алдсан юм бэ. Ямар ч гэм хийгээгуй бол ухсэндээ уйлж унжийж тэрний угээр байж давруулдаг юм. Учирлаж хэлээд уйлж гуйгаад болохгуй байгаа бол тархийг нь эргэтэл сайн загнахгуй юу . Хэрэлдэх биш уйлж углэх ч биш нэг сайн загнаад ав. Ер нь жаахан айлгаж байх хэрэгтэй шд. Анхнаасаа хэлэх гэснээ ил шулуун хэлж ярьж байвал цаадах чинь тархи толгой нь ажилладаг л байсан бол чамайг , бас аав ээжийг чинь хундлэх эмээх байсан. Аав ээж ч хунийг таньдаг л юмдаа.аавынхаа угэнд ороод салахгуй даа ямар наачихсан биш тэгж зовж уйлж шаналж байснаас.
bi chamaas arai egch yum shig bna, salsan deer bhaa, hund nohortei haragdah gej ingej zovj amidaraad yahuu, hunii eej aav meddeg sh dee, ugend n orson deer bha, naadah chin hani bolohoosoo gai zovlon boloh n iluu yum bishuu. Esvel eej aavtaigaa niileed hesegtee gertee hariad salna gej zutgeed hashraagaad uz, heseg tusdaa bai chamd hairtai uhaan baival zasarch magadgui, ter chigtee salbal ter l biz
salsan deeree.iim saihan aaw eejtei hvn.eej aawiin amid bgaa deer salaa.nadad cham shig eej aaw bsan bl bi nuhurteigee zuuraldah ch vgvi.manai nuhur bas aimar hartai.nz nuhudteigee ch uulzaj chaddaggvi.gehdee agsan sogtuu tawij udur shunugvi zowoohgviee.bi 2 hvvhedtei uuruu l usguj bn.hadam aaw eej harj ugduggvi. manai eej biy muutai bolohoor haruuldaggviee.ajil ger gej gyiseer zaluu nas ungurch bh shig bnaa.chi tegeed ch hugshin nuhurtei bol yund horogddog yumbe shuud l sal.naad nuhur chini eej aaw chini bgaa bolohoor gar hvrehgvi bn terengvi bol chamaig shuud zodnoo.daraa ni haramsaj suuhaar buyantai eej aawiinhaa hajuud amidaraa.bolohgvi bol gants neg jil gadaadad garj ajillaj amidaraad setgelee tsegtselsen ni deer bhaa.
Адилхан хард, битгий тийм сул дорой бай л даа
erchuudee gej tolgoi ni olgoi bolson uheernuuddee hoorhii.ganstaaraa setgel amar yawah ni zowdoo
Еооё бараг салцан нь дээр юм бишүү. Эцэг эх ер нь мэдэж байгаа да. Дэмий гэж байгаа бол дэмий л гэсэн үг. Юм үзээгүй хүмүүсд жоохон юм үзүүлээд ирэхээр ёстой сонин сонин зан гаргадаг юм байна лэ. Эцэг эхийгээ амьд мэнд байгаа дээр учраа олоцсон нь дээр шүү. Ер нь хүн гэр бүл, эцэг эх нь ямар хүмүүс байдагав яг л тэрийгээ дуурайдаг юм шиг санагддаг. Монголчууд ер нь удам судрыг нь хар гэдэг чинь маш үнэн үг шд.
ee yamar ch hetsuu um de ene eriin orontsguud uurtuu itgelgui hun l ehneree hardaj zovoono shd e chi tegeed dagavar 2 huuhedtei bas deer hartai zavhai nuhurtuu ingej yavahaar saihan eej aaviinhaa ugend orood salahgui doo