Амьдралаа алдмааргүй байна

108178379

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе надад бусдын сургамжтай ухаалаг зөвөлгөө маш их хэрэг болоод байна. Ийм асуудал тулгарч байсан болон хэрвээ миний оронд байсан бол ямар шийдвэр гаргах байсан талаар өөрсдийн бодлыг надтай хуваалцаарай. Би одоогоос 6 жилийн өмнө анхны хайрын эзэнтэйгээ нэг гэрт орж амьдралаа эхлүүлж хүүтэй болж байсан юм. Хэн хэн л бие биедээ хайртай байсан мөртлөө өчүүхэн тэнэг хэрүүлээс болж салж байсан.

Учир нь тэдний ар гэрийнхэн бүгдээрээ шинэ амьдралаа хөлсний байранд эхлүүлж байгаа бид 2 дээр ирж шавдаг ажил хийдэггүй төвөгтөй хүмүүс байсан болохоор бага сага маргаан гардаг байсан. Би өдөр тутам гардаг бүх асуудлаа ээждээ ярьдаг байсан бөгөөд ээж маань хадмуудад болон нөхөрт маань таагүй сэтгэгдэлтэй болсон байсан. Энэ мэт зөрчлөөс болж дээр нь тэднийхэн аймаар бүүрэлхүү дээрэнгүй хүмүүс байж таарсан болохоор их сэтгэлийн шархтайгаар эхний амьдралаа дуусгасан. Хүүг маань ээж маань төрсөн цагаас нь эхлэн асарч өсгөж байгаа. Миний сайн сайхны төлөө амиа тавьдаг хүн дээ.

Харин жилийн дараа би сурсан мэргэжлээрээ ажилд орж бусдын адил амьдарч байхдаа жирийн нэг махлаг бор залуутай уулздаг болсон. Амьдралдаа нэг алдсан хүн дахиж алдахгүйн тулд их хашир хандсан. Хүүг маань аймаар хайрлаж анхаарал тавиад төрсөн эцгээс нь илүү сэтгэл гаргаад байсан болохоор яваандаа дассаж хайртай болсон. Удалгүй манай ээжийн санаачлагаар бид 2 амьдралаа дээшлүүчих санаатай европын нэг улс руу ажил хийхээр явсан тэнд 5 жил ажиллаж хөдөлмөрлөж байх явцдаа би энэ хүнийг үнэхээр их үнэлж хайрласан гэхдээ хүний л амьдрал юм болохоороо сайн муу асуудал их гардаг байсан. Ээжийн эрх охин би амьдралдаа дахиж алдаа хийж салж нийлэх асуудал гаргахгүйн тулд өөрийн чадлаараа хичээж өөрийн бодлоор зөв гэсэн бүхнийг хийсээр ирсэн. Сайн эхнэр байх гэж нөхрийгөө хиртэй хувцастай явуулахгүй орой ороод ирэхэд нь халуун хоолтой хоорондоо эрхэлж бүхий л асуудлаа хуваалцан аз жаргалтай амьдралыг бүтээхийг хүсч ирсэн.

Нөхөр маань ч муу хүн бишээ эвийг олох юм бол зөөлөн сэтгэлтэй, нямбай ажилсаг залуу. Гэхдээ хамгийн том дутагдал нь мөрийтөй тоглоомонд амиа тавдаг. Хүний газар зовж олсон мөнгөө хар хайрцганд хийдэг байсан болохоор би их аашилдаг байсоон. Харин жирэмсэн болж охиноо гаргах болоход тэр өөрийн дутагдлаа бага ч гэсэн зассан нь намайг энэ хорвоогийн хамгийн жаргалтай эхнэр болгож байсан. Нөхрийгөө хүний газар ганцаараа ажиллаж бид 2-г тэжээх гэж хичээж явахад нь дэмжлэг болох санаатай охиноо монголд хадмынд аваачиж үлдээсэн нь одоо бодоход хамгийн том алдаа байжээ.

Охиноо монголд үлдээснээс хойш нөхрийн маань нөгөө их эрч хүч алга болж буцаад л тоглож эхэлсэн. Ийм байдлаар олигтой мөнгө хурааж чадахгүй хоног өдөр өнгөрөөж утгагүй байсан болохоор би хийж байсан ажлаа өөр монгол эмэгтэйд үлдээж нөхөртэйгөө хамт монголдоо эргэж ирсэн. Мэдээж хурааж гийсэн юм байхгүй болохоор хуучин амьдарч байснаараа манай ээжийнд ирсэн. Охиноо ч хажуудаа авсан. Гэтэл анх суухдаа хүүд маань сүйд болдог байсан нөхрийн ааш аяг нэг л биш болж өөрийн хүүхдээ илүү үзэж байгаа нь анзаарагдаж эхэлсэн. Ухаан орсноосоо эхлээд ааваа гэж боддог хүү маань аавдаа эрхлэх гээд царай алдахыг харах үнэхээр хэцүү байдаг байсан ч би тэвчдэг байлаа.

Харин энэ бүгдийг хажууд хамт амьдарч байгаа ээжид маань хамгийн түрүүнд анзаарагдаж хоорондын уур амьсгал бага багаар муудаад байсан. Хажуугаар нь 2-уулхнаа амьдардаг байсан уур амьсгал алга болж бидний гэсэн орон зай багасаад ирэхээр бухимдал үүсдэг юм байна лээ. Аар саар асуудал гарахад ээждээ яриад дэмий гэж бодсон хэрнээ л би нэг мэдэхэд зах зухаас нь ярьчихдаг байсан. Өөр хэндээ ч сэтгэлээ нээх билээ. Хэн хэнд нь хуримтлагдсан гомдол нэг л өдөр задарч намайг ажилдаа явсан хойгуур ээж нөхөр 2 маань аймаар хэрэлдсэн байна лээ. Тэгээд манай хүн охиноо аваад ээжийнх рүүгээ яваад өгсөн. Ээжийнх нь өөр хотод байдаг юм. Би яаж ч аргадаад буцааж авчирч чадаагүй. Бараг 2 сар өнгөрч байна.

Гэхдээ энэ хугацаанд дундуур нь уулзаж байр хөлсөлж тусдаа гарна гэж ярьж тохирсоон олон удаа. Санхүүгээс болоод л тусдаа гарч чадахгүй хойшлогдоод. Бидний хэрүүлийн тухай нөхөр маань ээждээ ах дүү нартаа юу ч хэлээгүй гэдэг байсан болохоор би дотроо буцаад нийлэхэд ийм тийм хэл ам гарахгүй гэж санасан. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр манай хүн миний гуйлтаар охиноо авчирсан байхаар бөөн баяр би охиноо ахынхаас нь аваад явж байсан чинь ээж нь залгаад аймаар загнаж доромжилж охиныг минь надад хэзээ ч өгөхгүй голомтыг чинь самрана энэ тэр гээд хашгираад байхаар нь би тэсэхгүй би энэ хүүхдийн эх нь миний эх хүний эрхийг боох эрх танд байхгүй шүү чадвал шүүхдээд аваарай гэсэн чинь ээж нь нөхөрлүү залгаад миний хэлснийг нөхөр лүү шал өөрөөр хөрвүүлээд хэлчихсэн байна лээ. Нөхөр ээжийнхээ үгээр үг хийж надруу дарамтлаад охиноо аваад гэрлүүгээ ордгийн даваан дээр барьж аваад охиныг минь булааж аваад явсан. Ээжээ гээд уйлж байгаа охиныг минь, жоохон ч гэсэн охинтойгоо байя л даа гэсэн миний гуйлтыг ч сонсохыг хүсээгүй.

Одоо би яахаа ч мэдэхгүй байна. Амьдралаа алдаж охиноо өнчрүүлэхгүй гэсэндээ буулт хийж гуйж байсан нь тэр хүнийг давраачихсан юм болов уу? Энэ хүн надад үнэхээр хайргүй юм болов уу? Дахиж буцаж нийлэх боломж байгаа болов уу? Эсвэл бүр шүүхдээд салах уу? Эсвэл хэсэг хугацаанд харзнах уу? Хэт нуршуу бичсэн бол уучлаарай та нар надад яавал дээр вэ гэдгийг сэтгэлээсээ зөвлөөд өгөөч. Энэ миний хувьд маш хэцүү асуудал болоод байна. Би бас дотроо нэг удаа боломж өгч өөрөө байр олж хөлслөөд хүрээд ир гэж дууддаг юм билүү гэж бодох юм. Эсвэл охиноо шүүхдэж аваад хүүтэйгээ ээжтэйгээ амьдардаг юм билүү яах ч учираа олохгүй байна. Ядаж байхад ээж маань бид 2-т тус болох гээд цалингийн зээл аваад нөхөрт маань машин аваад өгчихсөн. Салвал сар бүрийн хүүгээ төлөхгүй орхичвол хэцүү байдалд орчих гээд байдаг. Шүүхээр орвол энэ асуудлыг шийдэж өгдөг болов уу 30 насандаа 2 удаа нөхрөөсөө сална гэхээр надад бусдын нүүрийг харах аргагүй байдалд орох юм шиг санагдаад байх юм…

17 Comments

  1. ээжийн чинь зөв, нөхрөөр яадын , хоёр хуухэд ээжтэйгээс сайхан амьдар, зарим хүүхнүүд эр хүнгүй бол болохоо больчих гээд байгаа юм шиг л байхын, эр хүний араас гуйж түүгээд л ёоё больмоор ен. хаяач. яах уу маах уу гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. шууд сал охиноо харин хуульдаж байгаад өөр дээрээ ав. охиноо өөр дээрээ авчихаад хадмуудтайгаа хэрэлдэх ч хэрэггүй, харьцах ч хэрэггүй холбоогоо тасал, нөхрөөсөө ч гэсэн харьцаагаа шууд тасал. ийм сайхан ээжтэй хүн жаргалгүй яадын.

  2. setgelzuich says:

    eedee ji neg udaa amidraldaa aldsan ged ehneesee l nuhruu tolgoi dere gargachihsan bna sh de odoo tsad hun chini neg l ih tseej bgaa butsad itehgui yadgiin gj bodoj bgaashde shuud shvvhdii ohinoo avna gesen ni derdee tgd nadad hairguin bol ter l biz ohinoo bi usguj chadna ged zvtgee erchdig bitgi tolgoi dere suulgad bai hajuda suulga

  3. zvrh says:

    nuhur chn uws ymu durwudvvd l tiim bdag shd
    olon ym bodolgvishvvheer orood uuruusuu unagasan ohino aw mashin tereg ch ungurch ohin hvvhed etsgee dagad sain shan amidarsan tvvh howor shvv henii nvvriig harj chadahgv gj uuriinhuu amidraliig busniulah wede shvvh chini tald ohino hvvge bod chi uhaant bvsgvi ym shig sanagdla

  4. хадаас. says:

    Би харин ч ийм ээжтэйд чинь баярлаж байна. Ээжийн чинь зөв. Чи сайхан сэтгэлтэй сайн ээжтэйдээ баярлаж яваарай. 

  5. bvsgvi says:

    ugaasaa uursdiinhuu amidraliig eejdee yarihgvi bol hendee yarij setgelee ongoilgoh bileedee bid nar.ter tusmaa ailiin gants ohin bol.tegehdee l eej chini amidrald chini ih orjdee.er hvn hetsvv hvnii hvvhdiig uuriinh shigee hairlana gej bhgvidee.er ni bair sawtai hvntei l anhnaasaa suuhgvi bol hadam etseg ehteigee amidardag bol amidral tam shvv dee.bi ch gesen hadmuudtaigaa amidardag nuhur maani ajillana bi ch ajillana tegsen ch bair awch chadahgvi l unuudriin bdlaar hervvltei l bn.amidrald vrgelj orj bdag hadam eej hetsvv shdee.hurdan l tustai garch vr hvvhdee erhlvvlj hani ijilee halamjilj jargah yumsandaa.

  6. sar says:

    chamd bas buruu bnaa. yagaad gevel chi amidraliin bolokhgui butekhgui bgaa buh umaa eejdee yaridag chin buruu. ger bulee bas gamgaalaj umguuluh nuhriinhuu ner suriig bas bodoh heregtei. chamaig zovlon toochood bhaar huurhii eej chin argagui shdee hereldeh enuuhend. emegteichuud bid l zohitsuulakhgui bol ugaasaa buh hadmuud bifnii etseg ehuudtei hereldene shuudee.

  7. Noname says:

    Emegteichuud bid chn horvoogiin buh l zovlong uureh gej tursun yumuu haashaa yu yasan ch hetsuu yum.gaitai uhchiisen har yumnuud deedeh doodohoo zahirch chadahgui goojuulsan aldaandaa hariutslaga uureh durgui zevuun amitadiig zailuul huuhdiig chn shuud chamd ugnu. Bidend nuhur hereggui chamaig hen ch huntei suuj uzeegui huuhed gargaj uzeegui gej yarihgui buu sanaa zov. 

  8. sarnai2 says:

    huulichtai bol shyyhed ug,shyyheer hyyhdee avaad sal,hol yavj amidar yuun zeel tavij mashin avah chi yuun tolgoi deeree gargah durtai yum be,muriitei toglodog bol demii shyy!!!!!!!!!!!!!!!!!!!!!gancaaraa yaval daa chi har yumgyi bol yheh gej bga yum shig boli

  9. yahoo.com says:

    sain ger bulin umguulugch avaa.

  10. soso says:

    emegtei hunii zovlon duusdaaggui ym gesen. yu ch bodohgui zond ni hayaad heseg amidar harin ohinoo yaj iij bgaad av. amidralaa bodohgui tenegteed bhad ni adilhan teneg ym shig yv. zovlohod ch amarhan. hiihed l hetsuu dee

  11. Jacobs says:

    Ер нь бүсгүйчүүддээ хэлэхэд эмэгтэй хүнд маш арвин боломж байдаг юм шүү дээ. Нөхөртэй болсон ч жирэмсэн бололгүй хамгаал, хүүхэд гуйж царай алдтал нь хамгаал. Тэгвэл хүсэж гуйж байж гаргуулсан хүүхдээ хайрлаад чиний гарыг ч хүргэхгүй гэж мэд. Харин захидлын эзэнд хэлэхэд шүүхэд хандахад машин, охин хоёроо алдахгүй ээ, орон гэрээ бэлдээгүй эрийн хүүхдийг гаргадаг нь л буруудаж дээ. За орох оронгүй байлаа гэхэд тоглоом зугаа эргүүлээд архидаад зугаацаад явдаг эрчүүд засрахдаа удаан л байна байх. Хайр дурлал гэж халуурч шатаж явах үед бол хэрээ ч хун цагаан байдаг юм дөө, одоо яалтай ч билээ. 😐

  12. Сайн уу Бид гэр бүлүүдэд туслах хүсэлтэй хүмүүс байгаа юмаа. Хүсвэл холбогдоорой. Имэйл бичээрэй.

  13. MglausCom says:

    Hunii nuur hend hamaatain chi uuruu l uurtuu sxn amidarch chadaj bvl boloom bishuu.
    Nohruudee songohdoo yagaad genenteed bnaa

    Erchuudguigeer ehleed amidarch sursan chini deer boltoi 

  14. хадаас. says:

    Шүүхдээд охин, машин хоёроо салгаж ав. Шүүхийн шийдвэр чиний талд гарна. Амьдралаа аваад явж чадахгүй хүнийг байр хөлслөөд дэргэдээ авна гэдэг буруу. Чи өөртөө маш том лай хурааж, илүү ачаа үүрнэ гэсэн үг. Тэрний оронд том хүүгээ илүү сайн анхаарч сайн хүн болгож хүмүүжүүлж чадвал тэр чинь эцэстээ та нарын түшиг тулгуур болно. 

  15. otgo says:

    Muriitei toglodog hvn hecvv dee. Ter bumtan bgaad ch nemergvi. Ehled myanga myangaar daraa ni say sayaar toglodog. Tgd mashin, bair, ed hurungu, tavij boloh bvh zvilee tavina. Tgd zeelj toglono, urund barigdana. Hudlaa helj hulgai hiij toglono. Ene bol har tamhichin, avralgvi uwguntiin arhichin bolohtoi adil, neg musun tataj gargana gj barag l bhgv l bhda. Ene olon jil europed amidarch ajillaj irchiheed hvhdee hvrtel eejeeree haruulj orhichood, unah mashinii ch mungugvi, hadmiinhaa hajuu uruund irj amidarch bna gdg chin hediine tvvndee jiwsniig haruulj bna shv de. Zorigtoi bai bvsgvi mini. 2 bitii hel 3 uur erees 3n hvvhedtei tgd dahiad salchihsan hvmvvs ch bdag. Hvnii nvvr harahiin argagvi bolno gj bitgii aidaa. Hvvhdee l uurtuu avaasai gj hvsh bna. Hvn hvndee ilvvddeggvi. Hvvhed gdg erdene, bidnii ireedvi shv de. 2 saihan vriinhee tuluu, eejiinhee tuluu chadaltai zorigtoi bj, gadaadad olj avsan helnii medleg, amidraliin turshlagaa ashiglaad, amjiltand hvrch, saihan amidraarai bvsgvi mini. Chamd amjilt hvsii!!

  16. B-6 says:

    2- taliin eej aaw nar ger buliin hoorond orood hoshuu dureed baih shig utaggui yum haach baihguiee!!  Odoo neg heseg joohon haraad  nohortoogoo l holboo barihiig hichee!! Trgj baital ter baytshan onin etsegtee uilaj zovoogood eejiigee neheed irne. Tegheer ni l nohortoogoo sain yarilts? Nohoriinhoo chin vgiig l sonsoh heregtei yu gehnuu? Tsaashdaa chadahgui gehiin bol bitgii guij zuuraldaa? 30 nastai dahij aldahiig husehgui bn geedl ooriigoo zolisloh hereggui ee. Ehneesee huuhed l dund ni zovoj baigaa biz dee???? Bas neg yum helhed chi amidraldaa bie daaj suraagui eejiin vgeer l yawj irsiin bishuu??? Ehneesee l amidraldaa hersuu handaad erh huuhdiin zan gargahgui bugdiig ooriin uhaanaar shiideed yawsan bol  yum yum arai l oor baih ch baisiin biluu? Alivaa yumnii buruu zoviig olhig husehgui zovhon ooriin huuhdiin oorsdiinhnoo tolooo uhen hatan buruug zov  muug sain muuhaig saihan bolgood l dairdag doromjildog etseg eh baidag tedniil neg  chinii hadamiin tal bololtoi. Magadgui hatuuhan helhed chinii eej ch tiim l hun bololtoi. Tegeed bolohgui bol shuuhed salah orogdloo ogood  shiiduuleed nasand hureegui huuhdiig ugaasaa eejiin gar deer ogdog tiim l arga bn daa  huuhedee zovooh erh bidnii hend ch baihgui shuu dee!!!!!

  17. oriana says:

    Busdiin nuur hend hamaa? naad amidral chin tsashaa yavahad ih l hetsuu sanagdaj bna. 1. huug chin ad uzdeg 2. eej ni chamaig tegj eldveer helj, naad hun chin ohinoo uioluulan baij chirj yavj chadaj bgaa bol ih l hatuu setgeltei humuus yum. 3. odii hurcheed archaagui, ger bulee avch yavah chadvargui. shuuhdeed naad mashinaa ch gsn avaad sal. ugaasaa sanhuugiin eh uusver ni eejees chin garsaniig notolj chadah l bailgui. deerees ni chi ooroo 30 hurcheed uhaan suudaggui yu. Olgoi hagaravch togoondoo, tolgoi hagaravch malgaindaa gedeg ug bdag  yum. ger bul bolson l bol hamag yumaa humuust yaridag huuhnuudiig bi oilgodoggui. bi jaahan ohin bhiin l nuhurteiguu hereldsen bol teriigee eej, aavdaa helj zovoohgui gej boddog bsan. odoo bol manai hadam eej ch bid 2iig hezee ch muudaltsdaggui gej boddog. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.