Би энэ сайтад 3 дахь удаагаа захидал бичиж байна. Дөнгөж жирэмсэн болчихоод найз залуу гэх хүндээ хаягдаад дотор харанхуйлж ганцаардаж байсан үед надад хүмүүсийн комментууд маш их урам хайрлаж байсан. Би бүр уншсаар байгаад цээжилчихсэн ч байсан. Хүнийг ер нь үгээр алж үгээр амьдруулдаг гэж их үнэн үг байх гэж би боддог. Тэр үед миний хамгийн их итгэж хайрладаг хүмүүсийн нэг нь миний тухай “хоноцын шээс тээчихээд…” гэж ярьж байхыг ч би сонсож л байлаа. Шаналж сэтгэлээр унах болгондоо би энэ сайтад бичсэн захидлаа, доор нь бичсэн комментуудыг л уншиж суудаг байсан даа.
Би эрүүл саруул хөөрхөн мантгар цагаан хүү төрүүлсэн. Одоо 1 сар гаруйтай. Аав нь бүр сураг ч үгүй болсон доо. Ямар ч байсан эцэг болсныг нь дуулгая гэж бодоод мессеж бичтэл энэ дугаар зарагдсан гэсэн хариу ирсэн. Сүүлд нь шалгаад үзтэл зарагдаагүй өөрөө барьж байгаа юм байна лээ. Юу ч гэхэв дээ намайг байтугай, өөрийнхөө үрийг гэх сэтгэл түй ч байхгүй амьтныг бодоод ч хэрэггүй юм байна л гэж ойлгосон. Гэхдээ л юм болгон санаагаар болох биш төрсний дараа ч гэсэн эргэж ирсэн хүмүүс аав нь хаана байгаа юм гэхээс л яс хавталзаад өөрөө гэм хийсэн юм шиг л зугтаах шахуу болох юм, бас аав ээж хоёр минь амьтны амны зугаа болох вий гэхээс л сэтгэл өвдөх юм даа.
Гэхдээ л бүх зүйл сайхан болно доо гэсэн итгэлээр л бор хоногийг туулж явна. Би гэр бүлийхээ төлөө зүтгэж яваа залуусыг хараад маш их хүндэлдэг. Охид хүүхнүүд минь хүнээ сайн таньж гэр бүл төлөвлөх, хүүхэд гаргах талаар бодоорой эцсийн эцэст энэ бүхний хохирогч нь хүүхэд юм шүү гэдгийг хэлмээр байна. Бас шаналж ганцаардсан нэгэнд хүний урмын үг маш их хэрэгтэй байдаг шүү гэдгийг л хэлмээр санагдсан юм.
Би одоо эх хүн надад алдах, хазгай гишгэх эрх байхгүй. Бүгдэд нь аз, амжилт хүсье.
38 Comments
Хэзээ 1 өдөр таньд аз жаргал өөрөө ирнэ дэээ амьдралд чин аз жаргал хүсье
Single Parent Group (Ганц бие aав ээжүүдийн групп)-t negderei!!! https://www.facebook.com/groups/singlemomsgroupmgl/
Сэтгэлээ чангал. Үсээ сайхан самнаад бос, биеэ цэгцлээд цээж дүүрэн амьсгаа аваад инээ! Чи Эх хүн! Одоо тэгж эрийг гуйхгүй шүү. Эх хүн амьдарын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэдэг зоригтой, тэвчээртэй байх ёстой. Хүмүүсийн хэл амнаас битгий ай. Бусдын төлөө чи амьдраагүй шүү дээ. Москва нулимсанд дургүй киноны Катеринааг санаж байна уу? Рудольф-оос ( охиныхоо эцгээс) эмч л олоод өгөөч гэж уйлан гуйж байхад би ажилтай, үйлдвэрийн удирдлага ажитдынхаа эрүүл мэндэд анхаарах ёстой гээд яваад өгдөг. Харин дараа нь үйлдвэрийн засварчин хүүхэн ямар болчихсон тэр залууг хөөж, ямар сайхан хүнтэй учирдаг билээ! Зогсолтгүй хөдөл, өөрийгөө хөгжүүл, хүүдээ үлгэр болохоор сайхан ээж болж чаднаа чи! Тэр нэг арчаагүй новшийн төлөө нулимс унагахгүй шүү! чиний ганц дусал нулимсны үнэд хүрэхгүй л амьтан байна ш дэ. Харин эртхэн мэдэж тээ! Хүүгээ тийм хүний гараар өсгөхгүй шүү!
gadaadad surj bgaa ajil hj bgaa ged helchihgui yu yadgiin heden jiliin daraa u ter chigtee alga bltsoon l gehgui y hmuust aviig ni. humuus ch martagnaad irne dee. manaihan gj hunii muud durtaig n yana. tiim muu sain ymnuud uudluhgui de.
Sain baina zugeer naizaa buh zuil saihan bolno ta 2iig mini hairlah hun ayndaa l garch irne.ter orhiod ybsan hunii araas buu zalga .yagaad gebel huuhed aabiinhaa bieiin ihenhi eejiinhee bieiin bas ihenhi hesgiin energi eer tejeegden amidardag uchraas gantshan minii huu burhan nadad ilgeesen um gej bodood l usguchih tegbel haniad shuuhinaa ch hurehgui dorhnoo eruul chiireg erch huchtei tomoo er bolchihnoo.es buguus nyltsganaj magad.bas emee ubuu ni bgaa um bna minii naiz alzahgui ee.huu huuhed mash huurhun chinii aab l gesen ug mash halamjtai hurdan tusad ordog um bnaa oo
bi yg cham shig amidraliig tuulsan ter hund urgelj sain saihniig husen zalbirdag.odoo huu maani 9 nastai minii ganst umug tushig 2 duugiinhee hairtai ah ni baina shde 2duugiinhee eej ni l gesen ug.burhan chamaig huu turuulj ugsunii haruid shagnaad buyantai sain hani zayanaa itge naiz mini.uudurg baig huug ni unsie./burhan ch umuu chinii shutdeg chamaig ibeedeg zuil gesen utgaar oilgooroi naiz mini
tiim muuhai huntei suuj amidraagui n harin sain yum boljee. Huuteigee hoyulahnaa harinch az jargaltai. Tiimerhuu muu zaluuchuudtai suugaad uchnuun zovj shanalj amidarch bga huuhnuud zunduu bdag yum. Salaya salj bolohgui amidarya amidarch chadahgui hun zovooosn yumnuudaas holhon yavsan n deer . Ogt tan ihgui hun shig l amidar. Huurhun huud n eruul enhiig husie.
bi iim uhaantai emegteichuded xairtai shuu
chi iim saikhan urtei um chini unuudriin berhsheel yu ch bish buun az jargal bna shuu dee
minii duu sharandaa huugee mundag hun bolgoj humuujuuleerei. odoohon tom saihan zaluu bolno. eejiigee gar deeree orgonodoo. muu nuhurtei baisnaas sain ur huuhedtei bsan n deeree. ter balai uymtai amidraad yaj ch zowoh bsiin bilee. huugee bayan bolowsroltoi uhaantai hun bolgochood ter muu nowshiin hajuugaar ineegeed ongoroorei. chamd bolomj bn tsag hugatsaa bn, eruul saruul bie uhaan bn. uy dutahiin? ur huuhdee hayasan hunii zaya n hayatsan bdgiin ugaasaa. neg l odor burhand shiituulne. huugee l sain hun bolgo chinii bankind hiisen mongo l gesen ug shuu. garaasaa hotloh huuhedtei bhad henii door orohiin?
Муу новшид хуулийн дагуу хариуцлага үүрүүл. Их бага ямар ч юманд үүрэг хариуцлага гэж юм байдаг өөр айлын сайхан охины амьдралаар тоглох гэж байгаа ч юм бил үү хэн мэдлээ…
deerh humuusiin helsenchlen huuliin daguu olgogdson huuhdiinhee erhiig heregjuulj 18 hurtel n algasahgui tetgemjee avaarai! huuhed hiisen bol tetgemj toloh n unen gej meddeggui gehed unemshmeergui. tetgemj togtoolguulah geheer zailshiih gej uyaraaj barag ergeed niilye geed irj magadgui shuu. hariltsaandaa shuud tseg tavisnaaraa uldeed tetgemjiig n av.
amidardag duurginh n shuuhed urgudul ug. bid 2 uerhdeg bj bgd bi huuhedtei bolj uldsen etseg togtoolgoh shinjilge hilgej huuhdin mungu nehemjilj bn gj bicheerei. etseg togtoolgoh shinjilgee . 99.9 huvitai garaad irne. teheer huuhdin mungu 18 nas hurtel n tuluhuus argagui bdald orni mongolin huuli ta 2n tald bat zogsono termuud bitgi buuj ug. bitgi zugeer yavuul. daraa n huuhdin mungu tuldug tuunig ohiduud toohgui bolno
Yaralttai omgoologch avaad huuhdiin tetgemj togtoolgo. Ternii sard toloh hedhen tog chinii huge asarch shono noirgui odor hoolooch haluunaar ni ideh zavgui, uilhad ni dagj uilhiin hajuud yu yumbe. Yuchi bish shude. Aavdaa tevruuleed salhilj baigaa huuhniig harhaar hen huneesch ichij yagaadch horij boloh guigeer nulims ursdag l yum. Bi huuhded gantsaaraa osgosoor 7sar bolloo. Hunsee avna bair gerliin mongoo tushaana odor bur salhiluulna geed ajil mundahgui ee. Oird huitreed delguur gh met dotor orhoor huuhed haluutsaj holrood hetsuuhen l bn. Gehde bitgii buuj ogoorei. Hamgiin gol ni ta 2eruul ERHETEN buten baigaa ni chuhal. Odoo minii nohor butsaad bidentei hamt baihiig husch bindees guij bgaach yun teriig geh manatai huuhnuudtei haraad haraad hanahgui unseed setgel hanahgui har ymand zoriulah tsag setgel baihgui zugeerl az jargal tai Hun bolson bnaa.
sain bna uu camd za jargal husii nadaa bas iim ywdall bolj bna nz min hun gedeg chin nasaraa gantsaraa ywahgui za camd sain huu bna nadaa saihan ohin hezee negen tsagt chi bid 2rgii oilgohoh baih hun setgeliin had gej bna shuu
urtei xun jargaltai setgeleer unaxgui shuu az jargal xusie
ooriin ur xuuxedtei bolchood terniixee toloo amidarch chadaxgui archaagui ch bolj dee xoorxii.iim uxaalag saixan busguichuud n nadaas xaaguuraa zorood baidag yum bol doo.zarim erchuud bodood baixad nogoo ondogoo busadiin uurend xiigeel osguulj baidag xoxoo shubuu shig boltsiim bish uu.
Like darah gej bgaad unlike darchihaj
yadgiin aav ni haana bgaan gevel orchin uied chini emegtei hun huuhedtei bolohod er hunii oroltsoo hereggui bolson sh dee geed ineegeed suuj bhgui, amjilt heden jiliin daraa archaagaa aldaad huugee harya geed genet l garch irj gai bolno doo ter uied
чи үнэхээр хатуужилтай бүсгүй юм.би эхнэрээсээ салсан юм лдаа. бид 2 хүүтэй одоо 8 настай.салаад жил болжийн.одоо үнэхээр харамсж шаналдаг,цаг хугацаа хурдан өнгөржээ,гэр бүлээ хайрлаж хамгаалах нь эр хүний үүрэг байдагыг яс махандаа шингэтэл ойлгосон. чамд аз жаргал хүсий,ухаантай залуус зөндөө бий шүү,сайн ханьтай учирна гэдэгт итгэлтэй байж,итгэл сэтгэлээ хадгалж яваарай…
orhij bolohgui harin muu nobshiig zuuraad uguuch gehdee medeej terentei amidahgui ni todorhoi gehdee ternees hvvhdiin tetgemj ab emegtei hvn hohirch vldeh estoi yumuu tiim bizdee
Бүгд биш ч гэсэн манай эрчүүд дотор хар амиа хичээсэн, үүрэг хариуцлагаас зугтаадаг хөгийн эр хүний нэрийг гутаасан эрчүүд олширч дээ. Тэгээд бас би эр хүн, би чингисийн удам гэж цээжээ дэлдэж суугаа даа ичээсэй билээ дээ. Чухамдаа бол эмэгтэй хүнээс доор байна шүү дээ.
Захидлын эзэнд хандаж хэлэхэд нээрээ л хүүхэд хөөрхөн шүү амьдарч оршин тогтнож, амьсгалж байгааг чинь мэдрүүлж юунд хүрэх, юунд тэмүүлэхийг чинь харах тоолонд чинь хэлээд өгнө хүүхэд гэдэг агуу. Тэр эцгийг нь орхи цаашаа. тйим хөгийн амьтан чамд байснаас байгаагүй нь дээр. Одоо зөвхөн урагшаа харж амьдраарай чи чаднаа би чамд итгэж байна.
За юуны түрүүнд дүүдээ эх хүн болох хамгийн сайхан азжаргалыг мэдэрч үрээ бүүвэйлэн суугаа чамд болон энхрийн бяцхан үрд чинь азжаргал хүсье. Амьдрал ямар баялаг билээ миний дүү хэзээ ч битгий гуньж гутрааай үр чинь удахгүй том залуу болж эхийгээ жаргаах болно.Өөрийгөө хэзээ ч битгий дутуу үнэлээрэй чиний бодож төсөөлж байснаас хамаагүй илүү их хүч чадал чамд байгаа хувь заяа бид бүгдэд янз бүрийн заримдаа бүүр халширмаар сорилтдоо ч учруулдаг түрхэн зуурыг харуусал гомдол зовлон гэж ойлгоод сэтгэлийн их тэнхээтэй яваарай дүү минь. Харин цаад даварцан залуу чинь одоо хаашаа амьтан бэ хүний охин үрийг жирэмсэн болгочихоод дээрээс нь тэгж муухай зангаад алга болчихдог чи яасан гэж түүний өмнө ингэж толгой гудайлгаж амьдрах ёстойн ёстой даварцан л байна. Би хэрвээ чиний оронд байсан бол тэр залуугын эцэг эхтэй нь очиж уулзана тэгээд болсон бүх процессыг хэлнэ хүүгийн нь үр удам тэр тусмаа удам залгах хүүгийн төрүүлсэн байхад тэд нар мэдэх ч сууж байна гэдэг үнэнд нийцэхгүй. Хүүтэй болох гээд удмаа таслахгүй хүү хүсээд хүмүүс олохгүй байхад тэр муу тэнэг залуу одоо юу бэ. Хүүгээ ч тоохгүй тийм муу залууд дахиж бурхан хүү заяахгүй ээ. Эцэг эхтэй нь очиж уулзаад хүүгийнхээ хүүхдийг та нар харж туслаж яв гэж хэлнэ. Чи яахаараах ганцаараа өсгөн зовж байхад тэр залуу дахиад хэн нэгэн эмэгтэйг толгойг нь эргүүлээд жаргалаа хөөж явах ёстой гэж албан ёсоор шүүхдэж хүүхдийн мөнгө гаргуулсан ч яадийн . Хүн чамд тэгж зэвүүн хандаж байхад чи яагаад тэрнээс нь зөрүүлээд хатуурхаж болохгүй гэж. Чи хангалалттай зовсон хүүгээ гаргах гэж тээх гэж одоо өсгөх гэж одоо бол үгүй. Чи арай өөрөөр ханд тэр залууг битгий энэ чигээр нь орхи харин ч хүүхдэдээ тусалтал нь оролд. Энэ бүхэнд чамд зориг хэрэг болно гэхдээ л Хэлэх үгийг эзэнд нь тавих морийг ижилд нь гэдэг эртний сайхан үг ч бий. Зориг гэдэг бол хором тутам төрөлхийн зан, саад тотгор болон аливаа бэрхшээлийг дийлэх ялалт байдаг ч гэж үг байдаг. Миний дүү сайхан амьдарнаа чамайг үрийг чинь монгол эх нутгийн минь уул ус бүхэн ивээлдээ авч сайхан амьдрна гэдэгт итгэлтэй байна. Тэр залууг бодохоор л зэвүү хүрээд байхийн тэр эцэг эхд хэлэх юмсан би хэлээд өгөх үү чиний өмнөөс уур хүрээд байх юм тэгж хүлцэнгүй загнаж болохгүй
sainu bvsgvi min
bi ch bas chamtai yag l adil bdald bsan, gehdee hvv maani odoo 8 sartai, amidarch amisgalj bgaag min odor bvr medrvvldeg burhanii ogson hamgiin tom beleg ymdaa, odoog hvrtel etseg ehee hel amni bai bolgohoos aigaad torson gertee ochij chadahgui tvreesiin bairand amidarch bn. gantsaardsandaa ch ymu ene amidralaas aisandaa ch ymu olgiitei hvvgiinhee nomort olon shoniig uilj ongoroosondoo, gehdee bvh zvil saihan bolno gedegt itgedeg. tsag hugatsaag bvhniig haruulna bh. udahgui ajild orood hvvteigee az jargaltai amidarnaa. vrtei xvn jargadag gedgiig chi ch bi ch dahin batlaj haruulah bolno,
ooriinhoo max tsusnii tasarhai yuch bodolgui orhij yvsan ter hunii orontsognuudad burhan shiitgeliig n hangalttai edlvvleh bolno,
сайн байна уу хүү та 2 т чин сэтгэлээсээ аз жаргал хүсье, би одоо 2 хүүхэдтэй яг адилхан зовлон биш ч ийм зүйл тохиолдоод явж байна, эмэгтэй хүн асар их сэтгэлийн тэнхээтэй тэвчээртэй байдаг юмаа миний дүү сайн байнаа хүнд хүн шиг хэрэгтэй зүйл байхгүй хүүхдээ хараад хүч, урам зориг ордог. Тэр хүн хэзээ нэг өдөр ямар үнэ цэнэтэй зүйлээ алдсанаа ухаарна. чатд гараасаа хөтлөөд алхах сайхан хүү байна чи бол баян хүн нөхрийг чинь асуувал үнэнээ хэлсэн дээр чамд ч амар би эхлээд гэр бүлээ бодоод худлай хэлдэг байсан сүүлдээ хэлэх үг ч олдохоо больсон. хүүгээ эрүүл саруул сайн хүн болгож өсгөөрэй
hi busgui min setgeleer uudrug ybarai urtei hun bayn shu de
ternees sain zaluu oldonoo chmd shn hairtai uchiranaa huleej bs sain tanij bj uerheerei de hun amidraldaa aldj bolno dahiad l aldhgui bh heregtei shu tr zaluud chinii huuhd gj heleed ch hereggui de zugeer l orhi ..tr ng udur gesgeelee amsanaa…huugee eruul saruul sain hun bolgj usguurei…hunii tursun aab eej chin bugdiig oilgj bs uuchildg ymaa chmd sn nz nuhud aab eej ah duu chin tus bolno setgleer unah hereggui shn amidrarai az ajrgal husie ok
az jargal husie. Burhan huu ta 2g iveeh boltugai.
huurhun mantgar tsagaan urtei. eruul saruul baitsgaaval busdiin yu gej heleh ogt hanaagui. aav ni haana bna gesen humuust unengee l helchih. udalgui tegj asuuhaa ch bolitsgoono. eej boloh ene horvoogiin hamgiin tom beleg
Ooriin erhgui chmg orovdood uilchlaa. Amidral bayan shde chi yamar edgehgui ovchin tuschaa bish harin ch hoorhon urtei bolson bn shuu dee. Odoo 2 biyeniihee toloo zutgeed amidraad bh heregtei bas ireeduigee yaaj zognoj bodno ter chin l biyeldeg yum shuu sn shn yum bodood b uteegeed amidraarai. za amjilt
Зүгээрээ хө одоо социализмийн үе биш нөхрөөс салаал биз хүмүүс ч тэгэж эмзэгээр хүлээж авахаа больсон тэнэг дурактай байснаас байгаагүй нь хамаагүй дээр хүүхэд хүсээд олдохгүй хүмүүс зөндөө байна гэтэл чамд сайхан хүү байна. Амьдрал сайхан шүү чиний өмнө хичнээн сайхан амьдрал байна гээч
hi?xuurxun urtei bolsond bayar xurgie.ta 2t xamgiin cain caixanig xusen eruue.manai naiz bas etsegui xuuxed turuuleed ,oxin ni odoo 2 nas xurch baigaa.yamar xuurxun geech.xun xunii xair tatsan amitan guij baidiin.kkk
Хэцүү ч юмаа даа. Эмэгтэй хүний үс урт ухаан богино энэ тэр гээл байдаг яс юман дээрээ амьдрала үр хүүхдээ хэн авч явж байна эмэгтэйчүүд ш дээ. Ялангуяа сүүлийн үед үүрэг хариуцлагаас зугатаж хар амиа бодсон эрчүүд олон болждээ хөөрхийс.
Захиа бичсэн бүсгүйд амжилт хүсье хэзээ нэгэн цагт аз жаргал хаалгийг чинь тогшоод л ороод ирэх болно.
Өглөө болгоны нарыг харж инээмсэглэж байгаарай. Хүүхэд ямар хөөрхөн гээч. Одоо сэтгэл санаагаа сайхан тайван байлгаж, хүүгээ эрүүл саруул, ухаантай боловсролтой хүн болгоход анхаарай. Тэр эцэг гээд байгаа хүнийг март даа. Амьдрал өөрөө тэрэнд сургаад ойлгуулаад өгнө. Энэ дугаар зарагдсан гэсэн гэлүү, хэзээ нэгэн цагт чи ч бас тэр хүний амыг асуух цаг ирнээ, амьдрал өгөөтэй аваатай байдаг юм. Чамд бас хүүд чинь сайн сайхныг хүсье.
sainuu oird orj irsngui zvgerde emegt hunl vr huuhede hamgiin ih bodoj yvdg shvde bi gdeg hun4sart bhdn bsl aav ni yvaad od huu ni3nast shn bn bi amdraliin toloo itgeh itgel huuhed minl ogsn go l ni huugee ovchin gui bhdl bldo amjilt sain yvad shn ajil hiiged yvj bhd blndo ok Amdarlig ineedeer zurj Az jargaliin Hatan ni yvaarai amjilt
Юунд нь хүн амьтнаас айж ичдэгийн. Ганцаараа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд зөндөө байна. Тэр залуутай ахиж битгий холбоо барих гэж оролдоорой. Тэр өөрөө чамайг хайж холбоо барьдаг юм нэгэн цагт. Хүүхдээ хармаар байна чамаас уучлал гуймаар байна гээд ирдэг л юм даа. Гэхдээ болоогүй ээ их юм үзэж байж ирнэ.Тэр үед чи хэнийг ч царайчлахааргүй биеэ даасан, хөөрхөн хүүтэй сайхан эмэгтэй болсон байна. Бас сайн ханьтай болчихсон байна.
chamd amjilt az jargal husie ta 2 alzahgui ee gol n huchtei uhaantai bgaarai , huurhun huud n eruul enkh ineed hooriig husie
Eniig l uhaan suuh, hat suuh geed baigaam daa. Ene huuhentei suusan zaluu bol aldahgui dee. Yur ni zovlon uzsen hun l hund hani boldiim daa.
Yu gej amitnii zugaa bolohovdee, saihan vr hvvhed turvvleed usguj bga chamaig bolon etseg ehiig chin hvndelne vv l gehees 😉 amidrald chin amjilt hvsii!
amidral ta 2 t neg tom beleg beldchihsen bgaa tun udahgvi ee bvh zvil chini shan bolnooo