Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь. Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л “би ч гэсэн эхнэр авмаар байна” гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?
Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож, тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой. Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.
Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна. Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.
Би эхнэр хүний үүргийн талаар байнга гомдоллож намайг залхаадаггүй мөртлөө хичээлээ давтахад тулгарсан хэцүү асуудлуудыг хэлэлцэж тайлбарлахад минь намайг тэвчээртэйгээр сонсдог эхнэртэй баймаар байна. Би бас намайг даалгавараа бичээд дуусчихсан бол шивээд өгчихдөг эхнэртэй баймаар байна.
Эхнэр маань миний нийгмийн амьдралыг анхаарч, хичээнгүйлэн зохицуулдаг байх ёстой. Эхнэр бид хоёр найз нөхдийндөө уригдсан тохиолдолд хүүхдээ харуулах асуудлыг эхнэр маань өөрөө аргалж, зохицуулдаг байх хэрэгтэй. Намайг сургуулийнхаа найзуудыг гэртээ урьж авчраад хөгжилдмөөр байгаа үед гэрээ цэвэрлэж тусгайлан сайхан хоол бэлдээд, найзуудыг маань дайлдаг байхын зэрэгцээ биднийг сонирхолтой яриа өрнүүлж байхад садаа болоод байдаггүй тийм эхнэр авмаар байна.
Мөн зочдыг гэрт ирэхээс өмнө эхнэр маань хүүхдүүдийг хооллоод, унтуулчихдаг байвал зочдод садаа болохгүй амар байна. Бас би зочдын маань хэрэгцээг анхаарч тэднийг ая тухтай байлгадаг, үнсний сав ширээн дээр байгаа эсэх, зуушаа дууссан эсэхийг анхаардаг, дууссан бол дараа нь үндсэн хоол өгдөг, хундагатай дарс нь дундарсан бол дүүргээд өгдөг, хүссэн үед нь кофегоор дайлдаг эхнэртэй баймаар байна. Бас эхнэр маань надад зарим орой гадуур гарч наргиж цэнгэж алга болох хэрэгцээ байдгийг ойлгож мэддэг байх ёстой.
Манай эхнэр бас миний сексийн хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг, намайг хүссэн үед дур хүсэл дүүрэн янагладаг, намайг ханамж авсан эсэхэд анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж, намайг сонирхолгүй байгаа үед секс хийх гээд хүсэж шаардаад байдаггүй бол сайн. Бас би ахиж хүүхэдтэй болмооргүй байгаа учраас жирэмслэлтээс хамгаалах асуудлаа өөрөө зохицуулдаг байх ёстой. Эхнэр маань насан туршдаа ганцхан надад үнэнч байж, миний оюун ухааныг хардалт гэсэн зүйлээр үймүүлдэггүй байх ёстой. Бас миний сексийн хэрэгцээ надаас зөвхөн ганц хүнтэй байхаас илүү зүйл шаарддагийг ойлгодог байх хэрэгтэй. Эцсийн эцэст би чинь хүмүүстэй аль болох л бүрэн дүүрэн харилцаатай байх ёстой шүү дээ.
Би одоо байгаагаас минь илүү эхнэр болоход тохиромжтой хүнтэй магадгүй тохиолдлоор таарвал одоогийн эхнэрээ дараагийнхаар нь солих эрх чөлөөтэй баймаар байна. Мэдээжийн хэрэг, ийм тохиолдолд би цоо шинэ амьдрал эхлүүлэх болохоор хуучин эхнэр маань хүүхдүүдээ өөр дээрээ авч намайг чөлөөтэй орхих хэрэгтэй.
Би сургуулиа төгсөөд ажилд орвол эхнэр маань ажлаасаа гарч, гэртээ суун эхнэрийн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байхыг хүсч байна.
Бурхан минь, хэн эхнэртэй байхыг хүсэхгүй гэж!
60 Comments
LOL энэ сэтгэгдлүүдийг уншиж дуусгалгүй коммент бичсэн чинь аль хэдийн хариулчихсан байсан байна..
Хөөе хүмүүсээ энэ чинь харваас эмэгтэй хүний бичсэн элэглэл байна шүү дээ..
Эрэгтэй хүмүүсийн дэндүү их юм шаардаж хүсдэгийг шоглосон байна, мөн ч нарийн тодорхой бичсэн байна даа,,
За энэ сайтад ордж уншиж сэтгэгдэл бичдэг хүмүүсийн боловсролын түвшинг харуулсан нийтлэл болсон байна. Хахаххаха энэ чинь Эмэгтэй хүний бичсэн алдартай зохиол шүү дээ. Эрчүүдийг далд утгаар ёжилсон зохиол ийм хэмжээний шог зохиол ойлгочих мэдлэггүй байж нэг л их сургааль айлдаж бусдыг шүүмжилсэн хүмүүс
Chin odoo suumal burhan uu. Hicheeleer turii bariad uureg hariutslagaad zugtaj bdag. Cham shig erguu yumtai hen suudiin.
Yeeeee chavaas daa ynr ch uchuuhen amitan be dee uruvdchihluu hen chamshig yumnii huudiig gargaj uguud surguuli tugsuhiig chin huleej bdiin neg musin namaig surguulias irj avch hurgej ugdug bval sn bas surgaltiin tulbur tuluul buur sn geed nemeed bichcheech tenegee iimerhuu xhamshig yumtai suusnaas nohoi hutluud yawsan n hamaagui dr yum bn teneg min
xaxa chamd ehner bish bayan iveen tetgegch avgai bas hyamdhan yanhan heregtein bn za
Erchuud iim ehnertei bhiig muruuddug. Gevch 10 huruu tegsh hun haana bhav. Bailaa ch heseg hugatsaanii daraa tesehgui delberne. ehneruudee iim bolgood programmchilsan tuhai neg iim kino bdagdaa. Herin ehneree bgaagaar ni hairlahiig hussen neg zaluu buh uchriig ni oldog.
Mongol hun iim bdgui ym!!! Archaagui pizda ve!!!
chamd ehner bish setgel medreliin emch heregtei ym bna.
Chi bs zohiol unshad bichsn yumu teng ih yum bichej shvv biti … Chamshig iim… Teheer ma duu ih mongot bolood zarts avaaaaa
teneg mini huts
Phillipine-s zarts avchihaach
eesuusiin eejtei suu
chi zugeer zarts aw za.
Haha chi tegvel hezee ch ehner avahguin bna daa yu hej iim tugs yum gej bdiin ternii orond zarts avdaa esvel munguur l hulsluhgui yu
EHNER AVNA GENESHUU…. EHNERT GARNA GEECH,…DURAAKAA
Naadah chin nom ldoo. Uher mongoliin neg heseguudee. Yunii chin uuruu zohioj bichsen bn gej. Der bichsen hun. Yun tolgoi saitai haha. Emegtei hun bichsen
Энэ их марзан, бас дажгүй толгой сайтай гар байнаа. Эмэгтэй хүмүүсийн мөрөөдлийг эрэгтэй хүний хувилбарт оруулаад бичиж. Дундаршгүй мөнгөтэй, няцашгүй тэвчээртэй, цуцашгүй чалхтай юу юу ч билээ тэрэн шиг юм байна. хаха
yogt yum bish uu? iim zaluusiig shuumjilsen yogt uugii?
Chi hugshin buduun asragch avsan ni deer gej bodloo esvel eejteigee amidar hachin sar narnaas buuj irsen yum shig yum yarihiin mal chn
kkk yag ene bichsen shig bi bsan , nuhuru surguulia tugstul ni . Uuruu bolomjind hurenguutee namaig huuteigee jiisen yum daa, gadaadad surguulid surahad ni hamag chaddagaaraa tetgesen, estest ni hunii nasaaraa ideh hooliig beldej ugeed uuruu yu ch ugui neg esteggui huuhedtei l uldsen dee, Hun chanar gedeg yumiig ter uyed l yas mahandaa shingetel oilgoson doo.
магадгүй чи өөрөө эхнэрээсээ салах гэж байгаа юм биш үү айн. Зарим нэг эр хүйстэнгүүд эхнэр гэдгийг гал тогоонд тогооч, хүүхдүүдийн хажууд хүүхэд асрагч, орон дотор биеэ үнэлэгч мэт аашлах, ажилддаа явахаар мөнгө хүүлэгч гэж боддог юм шиг байнаа. Хэрвээ чи ийм юм бодож байвал яг л өөр шиг чинь эхнэр таарах байх даа гэж хахахахахахах
Ха ха таминээ энэ чинь Ж.Бреди гэж хуний бичсэн егууллэг шд.
He he he…..
Tiim xun oldoxgui bolood l tanai naiz chini salsan bish u?
Naiziinxaa araas orov doo!Dund ni xoorxon xuuxeduud l xelmegdex yum daa……..
odoogiin mongol erchuudiin dur torh iim l bolood bgaa yum
en malchn yiga yrd yiga biched bg be chi nohor yum bg bzd er hun bj zaluu hun bj yaj amdrah gj yuga biched bg er hun etseg bolon gj bdj bg bl hezeech chamshig bdggui yum mal mn
Uuchlaarai Mongoloor duuren iim halmjtai sain ehner zondoo baigaa. Sain hai bolohgui bolood 60 dohood irvel burhanaas guihgui yu.
Togloom oilgohui l uurlaad l haraaj ehleh yum
Ene chini yogt zohiol. anhaaraltai unshaad uz l dee goe bichsen bgaa
chi iim l teneg amitan bolhoor hen chamtai suuh wedee
Chi chin yamar *Bi* brand-r uvchilchilsun amitan be bi, bi ,bi l gene shuu chi ymar horvoo delhii deerh gants er hun uu? Sanaanii zorgoor hutsdag amitan be. Japan-s super robot avahgui yu chi
Chamd Hiih ym uldehnuu.chi chin harin saihan daranguilagch bna uu gui vu.
Ene chin emegteichvvdiin erhiig hamgaalsan aldartai zohiol shdee,
Hutsdag haltar ve haha muruuduhud mungu tuluh bish tenegee muruud muruud
japan korea gaar duuren tiim huuhnuud baigaa sh dee tendees abaa
ehni 5 moriig unshaad orhiv.
Пээх энэ сайтад чинь сэтгэгдэл бичдэг хумуусийг арай ч ийм харанхуй будуулэг гэж бодсонгуй. Энэ чинь феминист узлийн идэвхтэй тэмцэгч гадаадын эиэгтэйн бисёчсэн алдартай зохиол шуу дээ. Эмэгтэй хун эхнэр хун ийм хунд ачаа уурч явна гэж ойлгуулах гэж айл гэрийн амьдралд эрэгтэй эмэгтэй хун 2 ижилхэн уурэг гуйцэтгэх ёстой гэж ойлгуулахын тулд энэн егууллэгийг бичсэн бегеед дэлхийн олон оронд орчуулагдсан. Монголд орчуулагдаад удаж байна. Дээр нь юмыг ёжилж бичнэ гэдэг уран зохиолын арга ч ойлгохгуй. Унэхээр анхан шатны мэдлэггуй байна шуу дээдэх хумуус ай яа яа
Altain caadah govios ehner haidaa tendees neg magadgui tuunees bish uvsun dundaas zuu haihtai adil boloi.
ene admin l bichsen bn shd ergvv tng we
Энэ захиаг бичсэн хүн эмэгтэй хүн байна. Өөрийнх нь нөхөр яг энэ захидал дээр бичсэн шиг зүйлийг өөрөөс нь хүсдэг болохоор энд ингэж гомдлоо бичсэн байна. Тэрийг нь ойлгохгүй энэ хүмүүс элдвээр хэлэх юм. Одоо энэ сэтгэгдлүүдийг уншаад захидлын эзэн, инээд нь хүрээд бахаа хангаад сууж байгаа гэж ойлголоо…
ene humuus unshaad tsaad utgiig ni oilgohgui bga yumuu daa.yag unendee ene hun odoonii zaluus yah gj ehner avdagiig l bichsen bn sh te.
ЗАХИА ЧИН НУРШУУ ГОНШГОНСОН БАЙСАН БОЛХООР, ГҮЙЦЭЭЖ УНШСАНГҮЙ ГЭХДЭЭ ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГААГ ЧИН ОЙЛГОЧИХЛОО. ГЭХДЭЭ ЧАМД ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЭХНЭР ОЛДОХГҮЙ. ХАХАХАХА
20toi zandan bandi bna. suuliin uyd bnga l sex bodogdod bolhoo bailaa. ichemhii hulchigaraasaa bolood odoo hurtel zandan yavj bnda 🙁
minii ehner iim baih ystoi tiim baih ystoi geed shaaj ogch bndaa
Hehe zailuul moroodloo l bichsen bna shd. moroodohod mongo toloh bish dee kkk
чамд зарц хэрэгтэи
zail chi
Chinii tuluu amidarhiimuu haashaa yum.bitgii gorid.yamarch uureg hariutslaga huleehgui amidarmaar baigaa bol zugeerl gantsaaraa amidar za chi ugaasa gantsaara nasiig barah shinjtei erguu mal baina.
анд минь чиний захиа хэтэрхий нуршуу байсан учраас сайн уншсангүй. гэхдээ чиний захианы агуулагийг ойлгочлоо. чи эхнэрээ биш эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. аливаа юм 2 талтай байдаг шүү дээ. танай эхнэрт байн тал байж л таараа. чи тэр сайн талыг нь ашиглаад муу талыг нь сайн талаас нь дарах хэрэгтэй. та 2 завтай бол гэр бүлийн зөвөллгөө өгдөг газарт оч.
Ineedtei bish bna uur ch hurehgui bn a daa yahuu joohon uur sonirholtoi yum bichildee yoo uidaj uhlee
odoo tsagt ehner n mungu olj nuhur n yg chinii heldegeer ger ornoo tsewerlej hvvhdee haraad gertee suudag bolson shvv dee namaig tejeeh ehner baiwal bi ger bvldee yg ingej handana geech ineed hvrchlee ha ha
Iim ehner nsan ch iim setgelgeetei huniig toohgui
Bill Gates ch iim ehner avch chadhgui …haha…ene galactict bhgui ..
ene ymiig ymar amar boddog hvn be.uurt chin ehner bish sn tuslah heregtei ym bisvv.1hvvhed asragch.2geriin vilchlegch.3cain togooch.4chamaig saatuulah alialagch.5deed zergiin bie vnelegch bwal chinii amidral OK bh ym bna daa bi zuw oilgojuu.chi mungunii eh vvswer saitai gesen bh aa zaluu min odoo tsagt iim ehner haanaas oloh geew ehner hvniig arail dendvv dord vzej bnaa ta.ter chin bas hvn ym chin uwdunu teheer hvvhdiig chin hen harhuu.ter bas hvn ym chin nz nuhudtegee uulzah ve garna teriig ta bodoltsson biz dee teheer tanii naad hvseed bga zvil amidrald 100% bolomjgui.ajilaasaa garaad gertee suuj hvvhdee haraad tand vilchleed amidrah hvn oldoh boluu oldloo gehed ta ehneree sard heden udaa gaduur gargaj nz nartai n uulzuulj zugaatsah tsag olgohuu sonin sanagdaj bna shvv surguulia tugsuud ta her hemjeenii tsalin awah hvn be?ehnerte iim mundag shaardlaga tawisan shigee ta ger bvlee yugaar ch dutaalgui ehner hvvhdee jargaltai bailgaj sardaa 1udaa gadagshaa aylalaar ywuulj amraaj bj chadahuu tegj chadaj bwal iim ym ehnereesee shaardaj boloh l ym.amjilt zaluu min EHNEREE ZAAWAL OLOOROI.
Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л “би ч гэсэн эхнэр авмаар байна” гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. hahaha yoo uhleeshdee
ehnii hesegiig unshaad bur ineed hureed unshihaa bolilooshdee hahaha yu yriad bgan be
ingej t1 vm bodoj udur honog unguruuhiin orond zugeer uheech 1ch gsn mal shig setgedg er hun uhchuul amar bn! chmd robot ch goedon
Би харин ийм нөхөр хайж байна. Яг ийм нөхөр авмаар байна.
ehnii hden mor unshaad chamd iim emegtei iluuts bh gj bodloo ….
teneg gar be chi muruud