Нэлээн дээр үед хаанаас ч билээ Сингапурт сурлага сайтай оюутнуудыг хоорондоо үерхэх улмаар гэр бүл болохыг нь бодлогоор дэмждэг гэж уншсан санагдана. Энд мэдээж эр эм хоёр оюутны тухай шүү.
Хүн биологийн талаасаа сүүн тэжээлтэн амьтан, нийгмийн талаасаа бол тэр нийгмийнхээ бүрэн эрхт, үүрэг хариуцлага хүлээсэн гишүүн, хувь хүн. Энд мэдээж Хойд Солонгос гэхчлэн зарим нэг нийгмийн байгууламж хамаагүй.
Нийгмийн барилгын “тоосго” болсон гэр бүл гэж юу юм, гишүүд нь ямар үүрэг хариуцлагатай байдаг юм гэх мэтчлэн асуудлуудыг энд хөндөж бичихийн тулд ийм нуршуу эхлэсэнд уучлаарай. Гэр бүл болоход юу чухал вэ.
1. Үүрэг хариуцлагаа ухамсарлах ухаан, мэдлэг, боловсрол чухал
2. Гэгээн сайхан мөрөөдөл чухалаа.
3. … та хоёрын хамтдаа хүлээн зөвшөөрч буй бүх зүйл. Хамтдаа банк дээрэмдэж хүн алсан мөртлөө хагацаж салшгүй хосууд байсаан.
Өмнө нь миний бие “Жинхэнэ Монгол эрчүүд хаана байгаад өгөх хариу” –г чадан ядан тэрлэсэн. Аливаа юм хоёр, уран сэтгэмж сайтай бол хэдэн ч талтай байдаг. Тэгвэл жинхэнэ Монгол бүсгүйчүүд минь та нар хаана байна вэ. Хүнтэй хамтын амьдрал эхлэхэд зайлшгүй мэдсэн байх шаардлагатай зүйл бий. Үүнийг Харвардаас эхлээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд заахгүй ээ. Сайн хүнтэй учирна гэдэг буян заяа. Санаа зөв бол заяа зөв. Хүний зан араншин 20 нас хүрэхэд төлөвших боловч хөгжил хөдөлгөөнгүй зүйл биш. Тийм болохоор хамт амьдраад л сексээд эхлэхээр бүх зүйл болчихгүй. Хоёр биенээ зөв хайрлах, зөв залах нь чухалтай. Хайрлаж байгаа нь энэ гээд ажилгүй, комьпютер тоглосон нэг нөхрийн аманд хоол бариад гүйгээд байвал тун удалгүй энэ сайтад нийтлэл бичигчийг нэгээр нэмнээ гэсэн үг. Тэгээд яах ёстой юм вэ гэж үү. Би лав мэдэхгүй. Гэхдээ өөрийн мэдэж байгаа ганц зүйлээ та бүхэнтэй хуваалцая. Надад гэгээн мөрөөдлүүд байдаг, түүндээ хүрэхээр тэмцдэг. Харин хань маань намайг 20 настай амны салиа нь арилаагүй байхад ч дэмжиж л байсан одоо ч тэр л хэвээрээ.
Хамтдаа мөрөөд. Сансарт нисээд саран дээр бууна, саятан болоод Токиод амьдарна гэхчлэн биелэшгүй мөрөөдлөөр юугаа хийнэ.
Эмэгтэйчүүд та нар амьдралын алтан мөнгөн, эвдэршгүй ган за модон ч бай хамаагүй ямар ч байсан нэг тулгуур нь мөн юм шүү.
Аа нээрээ Сингапур. Тэд дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүмүүс, тэгээд ч тэнд гэр бүл салалт бага гэсэн шүү.